Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Би 28 настай, эмэгтэй, 2 хүүхэдтэй. Нөхөртэйгөө гэрлээд 7 жил болж байна. Миний амьдрал сүүлийн үед учир нь олдохгүй болчихлоо. За  ямарч байсан эхнээс нь бүгдийг н товч тайлбарлахыг хичээе. Та бүхний зөвлөгөө надад маш их хэрэгтэй байна. 2004 онд нөхөртэйгөө үерхдэг байлаа. Удалгүй би жирэмсэн болж бид хуримаа ч хийхээр болов. Бид хуримаа хийхдээ урих хүмүүсийн нэрсийг гаргаж байлаа. Тэгтэл нөхөр маань нэг сайн найзаа хуримандаа заавал урихгүй бол гомдоно гэж хэлж байсан юм. Гэхдээ тэрнийг бид хуримандаа уриагүй ээ. Тэгж би анх тэр хүүхний тухай сонсож байсан.

Би төрөх дөхөөд 9 сартай том гэдэстэй байлаа. Нэг өдөр нөхрийн маань утсанд нэг хүүхнээс мсж ирлээ. Хайрт найз минь мастерт ороход минь тусалсанд баярллаа энэ тэр гээд. Тэр үед миний гар утас эвдэрсэн байсан болохоор нөхрийнхөө утсыг түр барьж байсан юм. Нөхөр маань нөгөө миний хуримандаа урьна гээд байсан сайн найз маань, би жаахан тусалсан юмаа гэлээ. Маргааш н тэр хүүхэнтэй очиж уулзахаар болж нөхөртэйгөө хамт нэг кафед тэр хүүхэнтэй уулзлаа. Тэр сайн найзтай нь танилцаж бас эхнэртэй хүүхэдтэй болох гэж байгаа хүнд хайрт найз минь гээд хэлээд байх надад таалагдахгүй байна, хойшид битгий тэгээрэй гэлээ. Тэр хүүхэн ч гэсэн оо уучлаарай би бүр сурчихсан байна. Буруу ойлгосны хэрэггүй би ч гэсэн хайртай хүнтэй удахгүй гэрлэх гэж байгаа тийм болохоор буруугаар бүү ойлгоорой гэсэн юм. Бид 3 тэр өдөр ойр зуурын юм яриад салцгаасан. Удахгүй тэр хүүхний хурим  ч боллоо. Бид 2 хурминд нь очсон юм.

Би төрөөд удаагүй байсан. Гэтэл хурмин дээр миний таньдаг нэг хүүхэн ирсэн байлаа.

Тэр хүүхэн сүйт залуугийн хуучин найз охин нь юм билээ. Тэр хүүхэн чиний нөхрийн хуучин хайрт нь миний хуучин хайрттай сууж байна та 2 энд элэг доог болох гэж ирсэн юм уу? Би энэ 2-г хараахаар ирсэн гэлээ. Хүмүүсийг ажиглаад байсан чин нээрээ л миний нөхөр луу эвэртэй туулай харсан юм шиг хүмүүс хараад байсан. Тэгэхээр нь хурдхан бэлгээ өгчөөд явая гээд хуримлаж байгаа хосууд дээр очиод бэлгээ өгтөл сүйт бүсгүй намайг үнсэхгүй юм уу гээд нөхөрт минь хэлдэг байгаа. Би нөхрийнхөө өмнөөс би үнсье гээд хацар дээр нь үнсчихээд бэлгээ өгөөд тэр хуримнаас явахын түүс болсон. Гэрлэж байж өөр эрийг намайг үнсэхгүй юм уу гээд байх эвгүй биз дээ. Надад энэ байдал огт таалагдаагүй ээ.

2007 онд би хүүгээ дагуулаад нөхрийнхөө ажил руу зуны халуунд өдрийн хоолыг нь хүргэж өгөхөөр ажил дээр нь очлоо. Ажилчдын цайны өрөөнд бид сууж байтал гар утсанд нь тасралгүй мсж ирээд тэрийгээ нуугаад ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрөөд байхаар нь юугаа тэгтлээ сандраад нуугаад байгаа юм бэ гар утсаа өгч бай даа гээд авч үзсэн чинь нөгөө хэдэн жилийн өмнөх сайн найз гээд байсан хүүхэн нь байлаа. Гол нь нөхөр маань чамайг маш их санаад байна, шөнө ч зүүдлээд үнэхээр хэцүү байна гэсэн утгатай мссэжнүүд миний толгой эргээд яг ухаан алдах гэж байгаа юм шиг л байсан. Тэр үед өчнөөн л юм болсон бид 2 баахан муудалцаад нөхөр минь дахин тийм асуудал үүсгэхгүй ээ гэж ам өчгөө өгсөн.

Тэр жилийн өвөл нь би хөлний судасны хагалгаанд орлоо. Тэгээд хаашаа ч гарч чаддагүй гэртээ суудаг байлаа. Гэтэл нөхөр минь бас нөгөө хүүхэнтэйгээ холбоотой байдаг бололтой мэссэнжирдээд байхыг нь мэдсэн юм. Гэтэл нөхөр маань пс нь болохгүй янзлаад өгөөчээ л гэж байна би гэрт нь очичиод ирье гэхээр би юу ч гэж чадсангүй, тэгээд тэр хүүхний дугаарыг нь найзуудаасаа олж аваад мсж бичлээ. Би чамайг дахин нөхөртэй минь сайн найзууд гэж байхыг дургүйцэж байна дахин нөхөртэй минь харьцахгүй байвал зүгээр байна гэлээ. Гэтэл өөдөөс юу гэсэн гээч хохь чин, гэртээ суудаг гэрийн авгай, чиний нөхөр чинь угаасаа надад л хайртай, намайг юу гэнэ миний үгнээс гардаггүй юм. Чи харин ийм олон жил ганцаараа мөрөөдөөд амьдарч байна… гэх мэт баахан доромжилсон. Нөхрийгөө гэрт ирсэн үед нөхөртэйгөө баахан муудалцлаа. Тэр хүүхэн чинь намайг маш муухайгаар доромжилсон. Хайртай юм бол яагаад миний амьдарлыг үрээд байгаа юм бэ салая гэтэл. Чи хүнтэй харьцаж мэддэггүй соёлгүй юм бэ. Тэр хүүхэн нь баахан гомдсон. Тэрэнд би маш их хайртай гэрлэхээс нь өмнө өвдөг сөхөрч байгаад ч болтугай хуримыг нь болиулах байсан юм би одоо харамсаж байна гэдэг байгаа.

Би нөхрөө тэгж аашилсанд нь маш их гомдсон. Тэр үеийн маргаан тэгсгээд намдсан. Хүүхэдтэй хүмүүс хүүхдээ бодоод эвлэрсэн гэхүү дээ.

Сая он гарахын өмнөхөн дахин нөгөө хүүхэнтэйгээ мэссэнжирдээд сууж байгааг нь харлаа. Тэгээд би үнэхээр их уурласан. Олон жил өнгөрлөө 2 ч хүүхэдтэй боллоо. 3 дахь нь жирэмсэн байхад чи яагаад тэр хүүхнээ мартаж болдоггүй юм бэ, чи тэрэнд хэлж чаддаггүй юм бол, би хэлээд өгий гээд л бөөн юм болсон. Гэтэл нөхөр маань чи тэрнийг гомдооно уурлуулна гээд намайг бичүүлэхгүй. Ингээд бид 2 баахан ноцолдож би газар хүчтэй унаж гараа хуглаад гэдсэн дэхь хүүхдээ зулбасан. Гэмтлийн эмлэг руу ганцаараа явж гараа гипстүүлээд, дараа нь 1-р төрх руу арай гэж очсон баахан цус алдаад доошоо бүтэн наркозтой цэвэрлэгээнд орж байж арай гэж цус тогтсон.

Энэ олон жил хөлнөөсөө болж ажил төрөлч хийж чадсангүй, зүгээр л гэрийн зарц, хүүхэд асрагч, сексийн хэрэгцээг нь хангадаг эхнэр нэр зүүж өдий хүрлээ… Нэг иймэрхүү л юм боллоо. Тэр 2-г секс хийдэг талаар би мэдэхгүй тэгээгүй гэж найдаж байна. Гэхдээ тэр хүүхэнд нь соёлтой хандаж өөрийнхөө амьдарлыг 2-т тавиад нөхрийнхөө хайр сэтгэлд нь хүндэтгэл үзүүлж амьдрах ёстой гэж үү

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4108018/b5a/trackback

plus6650

2011.01.20 13:57:10
*.227.83.40

zailaaacheee

bolor2

2011.01.20 15:25:10
*.128.212.253

Шал утгагүй юм. Хэнд хэрэгтэй юм. Хүн өөрөө өөрийнхөө асуудлыг шийднэ л биз. Ийм нөхцөлд тэнэг л биш бол салаад явах л ганц арга шүү дээ.  

@lex

2011.01.21 02:30:13
*.217.163.157

hi hun hunii amidral ondoo shu dee. zarim busguichuud huchirhegeer amidarch baihad zarim ni er hunii gart orood zovj zudreh ystoi baidag ted uursduu ch uuniigee zuv gej oigotsgoodog uuniigee bi iim tavilantai gej uurtuu l gomdotsgoodog baih daa. ene busguin huvid huuhduudee bodood engej baidag haramsaltai l bna. bi neg ih ger bulee, huuhdee bod gej helehgui salsan ni l deer dee tegeed ch naad zaluu chine er hun bish amisgaa bna. shuud helehed erchuud bid nar ch gesen huvurhun tursun iim teneguuded durgui. yum uhaj baigaad uuniig unshchihlaa tegeed johon setgegdel bichmeer sanagdaad.

 

haliungo

2011.01.21 11:53:42
*.142.217.240

ШАЛ ӨӨР ГАЗРААС ЮМ  ЧИРЭЭД ИРЭХ ЮМ ЭРГҮҮ ЧИНЬ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
23466 eejuudee hariulj tus bolnuu [4] naran20 2011-01-21 1312
23465 hi tuslaach huuhnuudee jiremsen bolohod tusladam em taria bdag bolov uu meddeg hun bval heleed uguuch ee [7] ibcom 2011-01-21 1805
23464 ANSAN daxi KHAN BANK mungun shiljuuleg file money$$$ 2011-01-21 592
23463 bvsgvichvvdeesee asuuya tuslaach [2] dalainus 2011-01-21 1025
23462 hi.. asuuya..automashin... [3] montaem 2011-01-21 1361
23461 СОЛОНГОСТ.. МОНГОЛ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ЮУ ТОХИОЛДОВ ..... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-21 1358
23460 elgemsuugees ni asuuh ni [1] nakiii 2011-01-21 944
23459 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-21 636
23458 VIP KARGONII UTAS HELJ OGOOCH [5] namuunka 2011-01-21 2144
23457 АМЕРИКААС ИРСЭН ORIGINAL ПҮҮЗИЙГ ЗӨВХӨН ЭНДЭЭС! ТА ЯАРАГТУН! MADE IN KOREA LCD- ZURAGT COMPUTER UILDVERIIN UNEER , INTERNETEE UNEGUI HOLBUULAAD BELGEE SONGOOROI. SAMSUNG NOTEBOOK 2011-01-21 665
23456 хивснээс ноос маш ихээр гараад байна яaж энийг багасгах уу? [2] eenee12 2011-01-21 1059
23455 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-01-21 680
23454 Eej naraas yum asuuy aa [2] comtinue 2011-01-21 1276
23453 asuuya huuhnuudee [1] alsaan 2011-01-21 1107
23452 ЭЛГЭМСҮҮД [1] haliungo 2011-01-21 1149
23451 Хэрэггүй юманд битгий урам хугарч , бухимдаж бай [1] Ээж минь 2011-01-21 846
23450 Аарцаг нурууны гажилт түүнээс үүсэх өвчинүүд Ээж минь 2011-01-21 15937
23449 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2011-01-21 739
23448 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2011-01-21 734
23447 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20% gnew1 2011-01-20 781
23446 immigration [9] bananas 2011-01-20 1515
23445 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС 010-7218-7238 file ollen 2011-01-20 637
23444 ХҮҮХЭДТЭЙ БҮСГҮЙЧҮҮД БҮГД АНХААР!!!!!! ӨГЧ БОЛОХГҮЙ!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 1019
23443 hi tursun eejuudees ? [1] olz_omog 2011-01-20 1046
23442 Eej naraas yum asuuy aa [5] comtinue 2011-01-20 1530
23441 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд ( та яарна уу хэдхэн ширхэг үлдлээ ) file hdgfsagff 2011-01-20 627
23440 Эр хүн хайртай хүүхнээсээ өө сэв хайгаад эхэлвэл… Ээж минь 2011-01-20 1064
23439 Найз бүсгүйчүүд [14] Ээж минь 2011-01-20 1146
23438 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-01-20 636
23437 Ta ooriin zurhaigaa uzeerei gegeehen 2011-01-20 1125
23436 Гоо сайхны үс шилжүүлэн суулгах эмчилгээ KIMA 2011-01-20 1070
23435 hi 노원구-d amidardag bvsgvichvvd eejvvdtei taniltsii [1] vvriin tuya 2011-01-20 1038
23434 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 HI***KOREA 2011-01-20 857
23433 Elgemsuu bolon eejnaraa helj ogch tuslaach [5] sanata 2011-01-20 1158
23432 Үргэлж гомдоллож байдаг найз эмэгтэйтэй бол яах вэ? Ээж минь 2011-01-20 958
23431 Хүүхдийн чих, хамар хамгийн эмзэг эрхтэн Ээж минь 2011-01-20 1401
23430 asuuh yum bn [2] nandin2 2011-01-20 1054
23429 ====ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН===== Цагаан сарын бэлэгтэй сет ГОО САЙХНЫ ШИВЭЭС ~ELLY~ 2011-01-20 670
23428 naidbartai ajilaas gargaj chadh gazar bnuu bnu tuslaach ????/ [2] 귀염토끼 2011-01-20 1027
23427 НӨХӨРГҮЙ ХҮҮХНҮҮД НААШАА АНХААР [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 1527
23426 Азтай охин арван нас хүрчээ [2] Ээж минь 2011-01-20 1399
23425 НУУЦ ШИВНЭЭ БАЙНА [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 1053
» МЕССЕНЖЕРЭЭР АНХААРААД ....... [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 1167
23423 Nadad zovlooch [3] NEW elle 2011-01-20 1287
23422 ЖИЛ БА ОРД Ээж минь 2011-01-20 23781
배너신청
자생병원

배너신청