Эмч нар жилийн хугацаанд бага насны хүүхдийн чих, хамарнаас зуу гаруй төрлийн эд зүйл гарган авчээ.
Хүүхэд дөрвөн настайгаасаа эхлэн чих, хамрандаа хүүхэлдэйний жижиг туфль, машины жижиг дугуй гэх мэт тоглоомны хэсгүүдийг санамсаргүй оруулдаг байна.
Хамрандаа дуртай тоглоомоо чихэж оруулсан 84 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 20 нь өөр төрлийн харш зүйл байсан байна.
Хүүхэд таваас есөн насандаа ихэнх тохиолдолд жижиг зүйлсийг амандаа хийж, үмхэх дуртай байдаг аж. Энэ насны хүүхдүүдийн ам, улаан хоолойноос эмч нар хэд хэдэн зоосон мөнгө, бөгж, батерей, загасны яс зэргийг гарган авсан байна.
Үүнтэй холбоотойгоор эмч нар бага насны хүүхдүүддээ анхаарал тавьж, тоглоом сонгохдоо зөв сонголт хийж, жижиг зүйлсийг хүүхэддээ хүрэхгүй газар тавьж байхыг зөвлөж байна.
/Өглөөний сонин/