Бүсгүйчүүд эрэгтэй хүнтэй танилцснаасаа хойш яг долоо хоногийн дараагаас л зовж, шаналж эхэлдэг аж. Яагаад ингэдэг вэ гэж эрхэм уншигч та гайхаж магадгүй. Яагаад гэхээр хүүхнүүд дурласан хархүүдээ зүрх сэтгэлээ чин үнэнээсээ өгдөг.
Гэсэн атлаа хайртай залуугаа өөрт нь ч бас мөн адил чин үнэн сэтгэлээсээ хандаж чадах эсэхэд эргэлзэж эхэлдэг аж. Эмэгтэйчүүд хайр дурлалын асуудалд сэтгэл хөдлөлөөр ханддаг нэг гэмтэй. Мөн тэр л сэтгэлийн хөөрлөөрөө үр дүнг нь хурдхан шиг үзэж янаг амрагийн асуудлаа бушуухан шиг нэг тийш нь шийдэж үр дүнг нь үзэхийг хүсдэг.
Хүүхнүүд хайртай залуутайгаа хамт байх цаг мөч гарцаагүй ирсэн тэр үед л харц нь аз жаргалаар дүүрч, түүний дотоод ертөнц нь баяр хөөрөөр гэрэлтэж эхэлдэг байна. Хэрэв эрчүүд тэдний сэтгэлийг нь ойлгохгүй ойлгохыг ч хүсэхгүй байвал эмэгтэй хүн сэтгэлээр харин ч амархан унаж орхидог гэнэ.
Тиймээс эрчүүдэд захихад өөрт чинь зүрх сэтгэлээ өгч, гэгээн хайраараа халамжлан хайрлаж буй бүсгүйгээ гомдоохгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь танд чин зүрхнийхээ хайрыг өгсөн тийм бүсгүй амьдралд чинь тийм ч олон тааралдахгүй л болов уу...
Хэрэв та өөртөө итгэлтэй бардам залуутай учирсан бол заавал түүнээс эмээж зугатаах шаардлагагүй. Харин ч иймэрхүү зантай хүмүүсийг байдаг л нэг зүйл хэмээн хүлээн авах хэрэгтэй. Тэдгээр эрчүүдийн зан төрхөнд нь тааруулж хоорондын харьцаагаа үүсгэх нь зүйтэй. Үүнд хамгийн гол нь тэвчээртэй байдал гол үүрэг гүйцэтгэх болно. Түүнчлэн ихэмсэг зантай эрчүүдтэй харьцахдаа өөртөө "нэмэх" үнэлгээ авах нь чухал байдаг.
Тухайлбал:
-Эр хүнд дур булаам харагдаж, өөрийгөө түүний хувьд цорын ганц гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй.
-Түүний өмнө хэзээ ч сул дорой арчаагүй байдалтай түүний өмнө харагдаж болохгүй.
-Хиртэй үс, хазгай гишгэсэн өсгийтэй гутал, нүүрний будалтаа тохируулж будаагүй эмэгтэйг хараад шууд л зайгаа авах болно.
-Түүнийг ярьж буй үед нь хүндэтгэн харьцаж, анхааралтай гэгч нь яриаг нь сонсож байх хэрэгтэй. Энэ нь таны амьдралд хэрэг болох болно.
-Өөртөө итгэлтэй эрчүүд хэнд юу хэлж ярихаа мэддэг учир ухаантай хүн шиг харагддаг гэж хэлж болно.
-Эрэгтэй найз нөхөд хийгээд танил хүмүүсийнхээ дэргэд түүнийг ганцааранг нь удаан бүү орхиорой. Учир нь эрчүүдийн төрөлхийн зан нь таныг хэн нэгэн хүнтэй хуваалцахыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй ажээ.
-Харин түүнийг өөрийнхөө эмэгтэй найз нартайгаа танилцуулаарай. Түүнд энэ нь тааламжтай байх ба эмэгтэй найз нарын чинь өмнө өөрийгөө жаахан мэдрүүлэхийг оролдох болно.
-Үүнд нь санаа зовох хэрэггүй. Магадгүй энэ нь танд найз нарынхаа өмнө өөрийгөө үнэлэх сайхан боломж өгөх ч юм билүү хэн мэдлээ.
-Хэрэв та түүнтэй хамт амьдрахаар шийдсэн бол хэзээ ч түүний өмнө арчаагүй дорой байдал гаргаж, түүнийг өөртөө хэт бардах сэтгэгдэл төрүүлж болохгүй юм шүү.