МӨНГӨНД САЛХИ ОРУУЛ

Хэрэв та цалингаа аваад л хав дарчихдаг бол мөнгөний заяа гомдоно. Гэхдээ энэ нь найрлаж, цэнгээд дуусга гасэн үг биш.

Өвчтэй үед нөхдөө эргэх, өнчин ядуу хүнд буян үйлд. Үүнд нэг их мөнгө орохгүй. Харин Та сэтгэл санааны хувъд, таашаал авч баясна. БҮҮ ШУНА Хүсэл, шуналаа хязгаарла. Янз бүрнйн арга бүү сэд. Мөнгөнд хэт догдлох, мөн эмзэг хандах хэрэггүй. Тапаас мөнгө гарах ёстой л бол түүнийгээ өг. Мөнгөө алдсан тохиолдолд хэзээ ч бүү харамс.

МӨНГИЙГ ЯС БҮҮ

тоол Монгол хүн хувхайрна гээд малаа хуруугаараа тоолохыг цээрлэдэг. Багцааг нь тоймлож мэддэг. Та ч гэсэн мөнгөнд тэгж ханд. Үдэш орой мөнгө бүү тоол. Мөнгөний асууддаар хүнтэй хэрүүл бүү хий. Өглөө учрыг нь ол. 

ФЭНШҮЙГИЙН  ХЭЛБЭРИЙГ АШИГЛА

Таазнаасаа болор люстр өлгө. Түүн дээрээ хэдэн зоос тавьж мөнгө дуудах арга, зан үйлийг хийж болно. Мөнгө байдаг өрөөндөө цэлэлзсэн их ус, далай тэнгис, хүрхрээ дүрсэлсэн зураг бүү өлгөөрэй. Мөнгийг чинь ус аваад явчихна.

Мөнгийг иргүй шүтээд эхлэвэл танаас тун удахгүй дайжина. Бусдын хэтэвч рүү бүү өнгий  Хүний цалин асуугаад явдаг хүмүүс байдаг. Саваагүй зантай байж болох ч ингэх хэрэггүй. Түүнээс олон тэгээр төгссөн тоо сонсвол даралт чинь ихсэж магадгүй.

БАЙГАА ЗҮЙЛДЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЖ СУР

Ингэж чадаагүйгээс хүмүүс мөнгөний стресст өртөж бухимддаг. Хөрш нь машин авлаа, шинэ байранд орлоо гэхэд унтаж чадахаа бараг больдог. Өөрийн боломжоо бодитой дүгнэ. Сайжруулах гээд бүр "шатчихсан” тохиолдол элбэг байдгийг санаарай  

АЖИЛДАА СОНИРХОЛТОЙ БАЙ

Өөрийн хариуцсан ажилдаа сэтгэлээсээ ханд. Ажилдаа дур сонирхолтой хүн ямар ч мөнгөнөөс илүү таашаал авч, аз жаргалтай байдаг нь нэгэнт нотлогдсон зүйл. Хэрэв хийсэн ажлын чииь цалин хөлс бага санагдвал удирдлагадаа хэлсэн иь дээр. Дотроо шаналаад явбал стресст амархан өртөнө. 

БYY АТААРХ


Ямар ч хүн өндөрлөгт хүрэхэд атаархах хүн заавал байдаг. Хүний сэтгэл ерөөсөө ханадаггүй. Ажил амьдралд зөв атаархал байх хэрэгтэй. Гэвч угтаа бол атаархлын мөн чанар ижил байдаг. Атаархал хүнийг сэтгэлийн хямралд оруулдаг.