Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Судалгааны үр дүн хэрхэн гарсныг та бүхэнд толилуулж байна.
Биеийн өнгөтэй дотуур хувцас: “ Гэрэлтэнэ гэж айх зүйл байхгүй. Ийм дотуур хувцас нь тайван, энгийн зан чанарын илэрхийлэл гэнэ”
Улаан: " Тэмүүлэлтэй, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй зан чанар авирын шинж. Ийм дотуур хувцастай бүсгүй юм хүсч байгаагаа хэлэхээс ичдэггүй. Сайхан зан, хэрэгтэй үед жүжиглэх чадвар нь ийм бүсгүйн дур татам чанарын нэгээхэн хэсэг юм.
Ягаан: "Романтик, уян зөөлөн сэтгэлтэй, бусдын хайрыг татах чадвартай. Эмзэг зөөлөн сэтгэл нь тэднийг удирдагч биш гэдгийг харуулдаг.
Хар: "Хүчтэй, бас тачаангуй. Эсрэг хүйстнээ татах ер бусын увидас нь тэднийг бусдаас ялгаруулдаг.
Цагаан: " Гэнэн, хэрнээ нээлттэй зүрх сэтгэлтэй. Ийм бүсгүйчүүд ихэвчлэн төгс төгөлдөрт тэмүүлэгчид байдаг.
Улаан дотуур хувцсанд дуртай бүсгүй өдөр болгон цагааныг өмсдөг бүсгүйг бодвол илүү тачаангуй, бас эрч хүчтэй байж болох ч цагааныг өмсдөг бүсгүйчүүд бүгд гэнэн гэж ойлгох нь эндүүрэл юм. Мөн эмэгтэйчүүдийн 72 хувь нь биеийн өнгөтэй дотуур хувцас өмсдөгөөр тэднийг энгийн гэж тодорхойлж болохгүй. Учир нь эмэгтэйчүүд дотуур хувцас цамцных нь цаанаас гэрэлтээсэй гэж хүсдэггүй.
Өөр нэг зүйл нь эмэгтэйчүүд гоё өнгөтэйг сонгохоос илүү хөөрхөн загвартайг сонгох нь илүү байдаг. Хар, цагаан, биеийн өнгөтэй, ягаан, эсвэл ирвисийн судалтай ч тэр ямар өнгөтэй байх нь огт чухал биш аж.