Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Төрүүлсэн хоёр охинтойгоо уулзалгүй гурван жилийн нүүрийг үзэж яваа Дэжид манай сонинд хандсан юм. Тэрээр "Амьдаараа хагацна гэдэг үхлээс ч илүү зовлон юм байна " хэмээн ярьж сууна.

Түүний охидуудын тухай өмнө нь манай сонин "Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна" гэсэн нийтлэлийг гаргаж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө Хятад улсын "Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар"-т эгч дүүс болох Ц, М хоёр эмэгтэй хар тамхины хэрэгт холбогдон хоригдож эхэлсэн гэдэг.

Энэ хоёр бүсгүйтэй хамт ял эдэлж байгаад хоригдох хугацаагаа дуусгаад ирсэн Т тэдний тухай ярихдаа "Эгч, дүү хоёр эх орон, ээж, аав дээрээ амьд мэнд очих эрмэлзэлтэй байсан ч жил зургаан сарын өмнөөс эгч нь хоолноос гарч, одоо бүр гуурсаар амь зогоож байгаа. Дүү нь эгчийгээ асарч, илүү дутуу ажил хийж мөнгө олох гэж явсаар байгаад бас л бие нь муудаж эхэлсэн. Энэ хоёр эмэгтэй үнэхээр хүнд байдалтай үлдсэн" хэмээж байсан юм.

Харин одоо хоёр бүсгүй ямар байдалтай байгаа тухай түүний ээжтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Охидуудтайгаа хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?
-Очиж л уулзахгүй бол холбоо барих боломжгүй л дээ. Тиймээс Хөх хотод суугаа манай улсын консулын газраар л дамжуулан хааяа нэг сургийг нь сонсдог юм.

-Консулын газраас юу гэж байх юм?
-Хүүхдүүд чинь хэвийн байгаа гэхээс өөр юу ч хэлдэггүй.

-Хоёр охинтой чинь хамт хоригдож байгаад ирсэн Т-ийн хэлснээр бол хүнд л байдалтай байгаа дуулдсан?
-Тийм ээ. Т Монголд ирсэн даруйдаа надтай уулзаж, охидуудын минь талаар үнэн зөв мэдээллийг өгсөн. Том охин минь бүр хоолоо ч идэхгүй өлсгөлөн зарласан гэсэн. Хамарт нь гуурс суулгаж, тэрүүгээр нь өл залгуулах амин дэм шахдагыг сонсоод элэг минь эмтэрч сууна. Т-г наашаа ирэхэд л охин минь ясан дээр тохсон арьс шиг л турсан байсан гэсэн. Хүн таних чадваргүй, ухаан нь орж, гардаг болчихсон гэж байсан. Одоо ямар байдалтай байгаа нь ойлгомжтой шүү дээ. Хөөрхий охин минь тэгж ч зовох гэж дээ. Муу дүү нь эгчийгээ асрах, дээрээс нь өөрийгөө болгох гэсээр яваад ядарч туйлдаж байгааг сонсоод амьд явах ч хүсэл алга. Одоо элэгний вирүстэй болчихоод хоригдлуудаасаа тусгаарлагдсан гэсэн. Хүүхдүүдээ харийн шоронд ингэж тарчилж байгаа гэж бодохоор бүтэн унтаж, тайван сууж ч чадахгүй юм. Ямар их үйлийн үр гэж байхаараа манайд ийм их зовлон авчрав даа.

-Хэцүү л юм даа. Ер нь хэзээнээс яаж яваад ийм хүнд байдал руу хальтирчихав аа охидууд чинь?
-Манай том охин одоогоос таван жилийн өмнө Бээжин хотыг зорьж, тэнд ажиллаж амьдардаг боллоо. Амьдрал ахуйгаа улам сайхан болгохоор есхөн сартай хүүхэдтэй дүүгээ хүртэл тэнд ажиллуулахаар татаж авсан юм. Хоёр охин минь буруу санаатны атганд орж, эцэстээ мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг зөөхөд хүрсэн юм билээ. Ингэж яваад л Хятадын онгоцны буудал дээр баригдаж, тус улсын хуулийн дагуу шийтгүүлж, өнөөг хүртэл шоронд сууж байна даа.

-Бага охины чинь хүүхэд тань дээр байдаг уу?
-Тийм ээ. Есөн сартай нялх амьтан эхээсээ хоцроод одоо таван нас хүрч байна. Манайх гэдэг айл амьдын хагацалд унахын зовлонг биеэрээ амсч сууна даа. Хөгшин минь хоёр охиноосоо хойш сэтгэл санаагаар унаад хүнд л байдалтай байх болсон.

-Том охин чинь бүх насаараа, харин дүү нь 15 жилийн ял эдлэхээр шийтгүүлсэн гэсэн. Одоо нэгэнт ийм хүнд байдалд орчихлоо. Хоёр орны ялтан солилцох гэрээ ч гэх юм уу, ямар нэгэн аргаар нааш нь авчрах боломж байгаа болов уу?
-Би энэ талаар их хөөцөлдөж байгаа. Харамсалтай нь нааштай бүтэмжтэй юм ганц ч алга. Хий дэмий л ГХЯ орно. Гэвч Монголд авч ирж ялыг нь эдлүүлнэ гэдэг бүтэхгүй л зүйл гэх юм. Хоёр охиныхоо барааг нь ч болов хармаар байвч, тэр бүр урагшаа яваад байх зардал мөнгөгүй болохоор дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр арьс махтайгаа хатаж сууна даа эгч  нь. Гурван жилийн өмнө очиж эргэснээсээ хойш өнөөг хүртэл охидуудтайгаа уулзаагүй сууна. Том охины минь бие муу байгаа бүр үхэхдээ тулаад байгааг сонсоод яаж ийж байгаад л хэд хоногоос явах бодолтой байна.

-Та ганцаараа явах уу?
-"Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар"-т манай хоёр охиноос гадна 15 жилийн ял сонссон монгол охин бий. Тэр охины ар гэрийнхэнтэй холбогдож, уулзаад хамт явахаар болоод байгаа. Очиход охин минь ямар байдалтай угтах бол доо. Хүн таних чадваргүй болсон гэсэн. Ээжийгээ танихгүй бол яана даа гэж бодохоор үнэхээр хэцүү байна. Чадал хүрээд нас минь байдаг бол тэнд нь ажиллаад, ойр, ойрхон л эргэж тойрох юмсан гэж бодох юм.

Хөх хотын шоронд хоригдож байгаа гурван охиныг ар гэрийнхэн нь энэ сарын 20-ноос хэтрэхгүй эргэнэ гэдгээ хэлж байсан. Хүний нутгийн шоронд хар тамаа эдэлж байгаа эдгээр бүсгүйчүүд үнэхээр өрөвдөлтэй юм. Хэрэг хийсэн ялтан ч гэлээ эд чинь хүн шүү дээ. Тэдэнд аав ээж, ах дүүгээс гадна эх орон гэдэг эрхэм зүйл байдгийг мартах учиргүй. Хайран сайхан охидынхоо төлөө шаналж "амьдын хагацлын хүнд хэцүү"-г ярин суух энэ ээжтэй зэрэгцээд эх орон нь бас хайр анхаарлаа хандуулмаар аа. Хоёр, гуравхан сая хүнтэй цөөхүүлээ шүү дээ бид чинь.

Ийм байсаар атал хоёр гурваар нь харийн газарт хөсөр хаях уу. Эх орон гэдэг иргэдээ ийм л цагт нь түшиж, хамгаалмаар санагдана. Тэдэнд яг одоо төр засгаас үзүүлэх анхаарал халамж дутаж байна. Гадаадад явж байгаад гэмт хэрэгт холбогдсон иргэддээ бусад орныхон ямар их анхаарал тавьдгийг ойрын үед гарч байгаа жишээнээс бэлхнээ харж болно. Тэдгээр орноос үлгэр жишээ авахсан даа. Уг нь хальтирсан дээр нь хальтир гээд түлхэх нь Монгол хүний жудаг биш ээ. Ялтан солилцох гэрээ бичиг үйлдэж байгаа сураг гардаг. Ядарсан үед нь л хэрэг болохсон доо.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3880829/e41/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
20856 ene huurhun reklam shuu te harhaar ineed hureed bdiii kk [3] ind 2010-11-15 578
20855 СОЛОНГОС ХҮҮХНҮҮД ИЙМ Л ҮНЭ ЦЭНЭТЭЙ [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-15 759
20854 Elgemsvvd asuuya [2] G00noo 2010-11-15 723
20853 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [1] kwon 2010-11-15 776
20852 end hiisvereer turuhuur [3] carlong 2010-11-15 791
20851 huuhdee yaj toollogod hamruulsan be? [3] dream_life 2010-11-15 667
20850 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-11-15 593
20849 helj ugch tuslaach [2] 55958760 2010-11-15 586
20848 Улаан дотуур хувцас эрч хүчийг илэрхийлдэг Маралгоо 2010-11-15 635
20847 Төгс хүн байдаггүй Маралгоо 2010-11-15 661
20846 Эрчүүд ямар амттай вэ? Маралгоо 2010-11-15 621
20845 Хүүхдээ хүндэтгэ, итгэл өг Маралгоо 2010-11-15 862
20844 domina tos asuuya [2] ebaxan11 2010-11-15 2715
20843 hvrel medali [1] 하늘 2010-11-15 558
20842 BUSGUICHUUDEE HELEED OGOOREI [2] MR ESUDER 2010-11-15 908
20841 СОЛОНГОСТ НЭГЭН БҮСГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ ?????? [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-15 826
» МИНИЙ МОНГОЛ ЭГЧ ДҮҮ 2- ОХИН ГАДААДАД ИНГЭЖ.... ЯАЛТАЙ БИЛЭЭ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-15 1076
20839 jiremsnii dasgal [2] ringoo 2010-11-15 2713
20838 hi. huuhdiin honjil gudas... [2] zorpia 2010-11-15 1086
20837 yum asuuya helj ugch tuslaach [7] carlong 2010-11-15 2932
20836 nyrai hvvhdin talar asuuy? [4] mcblog 2010-11-15 3688
20835 СОЛОНГОСТ .АНХААР ЭМЭГТЭЙ ОЮУТНУУД БАГШ НАМАЙГ .... [9] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-15 1494
20834 СОЛОНГОС ГЭР БҮЛИЙГ ИЙМ БОЛГООД ......ХЭЛЭХ Ч .... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-15 1140
20833 hi bvsgvichvvdee ulaan passportoor gereenii utas awj bolohuu [1] dalainus 2010-11-15 646
20832 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA 2010-11-14 672
20831 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [1] kwon 2010-11-14 569
20830 mongolchuudiin anhaarald,,,mgl taun 604toot gereenii bichig sungana,, togsoo 2010-11-14 465
20829 hurgugch avnaa angella2010 2010-11-14 569
20828 nyrain nud nuuhtaad bna [8] mozart9 2010-11-14 6595
20827 ***НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН *** БҮСГҮЙ ТА ЯАРААРАЙ ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-14 585
20826 Хүүхдийн гэрчилгээ авах [2] MongolGoo 2010-11-14 1027
20825 daralt ix eejdee endees yu awch yawuulax uu ??? xelj tuslanauu ??? [6] Lizaa 2010-11-14 1199
20824 elgemsuu asuuya? [3] e.huu 2010-11-14 893
20823 busguichuudiin bulan [1] anuuka 2010-11-14 1028
20822 hiimel shud hiij bna [4] enkriimaa 2010-11-14 755
20821 chix chix chix [1] shineleg buxen 2010-11-14 1082
20820 Haruilaad ogoh hun bnuu michyoso 2010-11-14 554
20819 Mgl-s songolt hiilguulne. korea_ulsan 2010-11-14 467
20818 Songolt hiilguulne. korea_ulsan 2010-11-14 480
20817 12 ОРНЫ ХЭЛТЭЙ СУПЕР ТАРХИ БАЙНА [3] ЗАЯА 2010-11-14 741
20816 Дугаар авахад удахгүй ердөө 5минут nowpc 2010-11-14 535
20815 БАРИА ЗАСАЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА HOLISTIC 2010-11-14 483
20814 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-11-14 507
20813 asuuya mishil 2010-11-14 455
20812 Ганцхан ширхэг нимбэг таны бүх проблемыг шийдчихнэ. [2] ind 2010-11-14 803
배너신청
자생병원

배너신청