배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Articles 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Хүүхдээ хүндэтгэ, итгэл өг

Views 863 Votes 0 2010.11.15 17:43:40
Маралгоо *.254.53.83 http://www.mglclub.com/forum9/3881595

Хүүхдээ үнсэж бай

Үр хүүхэдтэй, боломжийн сайхан амьдралтай мөртлөө сэтгэл дундуур, аз жаргалгүй аав ээж цөөнгүй байдаг. Гэтэл “бор гэртээ богд” гэгчээр хэдэн хүүхдээ хаая хүүе гэчихээд сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай сайхан гэр бүл байх...Эрдэмтдийн тогтоосноор хүүхэд аз жаргалтай байгаа эсэх нь эхний хэдэн сартайд нь мэдэгддэг ажээ. Ээжийгээ харагдахгүй болохоор уйлна, эргэж ирээд энхрийлэн дуудахад баясан ганганана. Хүүхдийн гуравны нэг нь төрөлхийн баяр баясгалантай, гуравны нэг нь амархан толгойгоо унжуулан гудайдаг, гуравны нэг нь өөдрөг эсвэл гутрангуй байдаг байна.

Гэхдээ аз жаргал, амьдралын баяр баясгаланд нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол хүүхдийн “гадаад орчных нь харилцан үйлчлэл” (1) байдаг гэж биофизикч, философич Стефан Клайн (Stefan Klein) үзжээ.

Аз жаргалтай томчууд бол багаасаа сэтгэл санааны аятай нөлөөлөл дор байж, түүнд суралцан улмаар тэр нь хэвшил болон тогтсон байдаг ажээ. Тэгэхээр аз жаргалтай байхад хүүхдийг сургаж болно гэж судлаачид үздэг байна. Хүүхэд аз жаргалтай байвал төлөвшилд нь нааштай ахиц гарахын зэрэгцээ өөрийнхөө чадавхийг бүрэн нээн харуулж чаддаг байна.

Хүүхдээ сэтгэл санаагаар өөдрөг байлгаж, ирээдүйд аз жаргалтай байх замд нь хөтлөхийн тулд та дараах аргуудыг хэрэглээрэй.

Таатай уур амьсгал бүрдүүл

Гэр бүлийн уур амьсгалыг аятай, халуун дулаан байлгахад гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, үг хэллэг, дууны өнгө аяс нөлөөлнө. Уурлаж загнасан, хахирлаж тушаасан өнгө аясаар ярих, ширүүн догшноор хашгичих зэрэг нь гэр бүлийн уур амьсгалыг эвдэж, сэтгэлийн таагүй байдал үүсгэнэ. Эцэг эх эелдэг харилцаатай, баясгалантай байвал хүүхэд мөн баяр баясгалантай байна.

Хүүхэдтэйгээ хамтдаа инээ

Аз жаргалын нууцыг тайлахыг оролддог судлаачид “инээх, инээмсэглэх бол анхаарал төвлөрүүлэх, ачаалал даах, дүрслэн бодох чадвартай болгодог” (2) гэжээ. Инээхийн үр дагавар нь тэр дороо мэдрэгдэнэ: Аз жаргалын гормон /даавар/ бие махбодын судлаар гүйж судас хурдан, хүчтэй, жигд цохилон анхаарал сайжирч, хийж буй зүйл амархан гараас гарна. Үүгээрээ мөн  хүүхдийн өсөлтөд нөлөөлнө.

Хүүхдээ байнга тоглуул

Тоглох явцдаа хүүхэд бодож сэтгэнэ, санаа бодлоо илэрхийлнэ, үйл, хөдөлгөөнөө удирдана, бусадтай харилцана, зохицоно, тэсвэр хатуужил гаргана. Ийнхүү тоглоом нь хүүхдийн хөгжлийг дэмжигч үндсэн үйл. Үүний зэрэгцээ хүүхэд тоглох явцдаа ихээхэн амралт тайвшрал, таашаал авдаг.

Өөрөө өөдрөг бай

Хэтэрхий болгоомжилдог мөн гутрангуй эцэг эхтэй хүүхэд голдуу хар бараан бодолтой байдгийг судлаачид тогтоожээ. Та өөрөө ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн хүнд хэцүү, тааламжгүй, уур уцаар, гунигтай байх тохиолдлыг яаж аятай нааштайгаар шийдвэрлэж болохыг хүүхдэдээ үлгэрлэн үзүүлж байхыг хичээгээрэй. Жишээлбэл, “Дөлгөөн чамтай тоглохгүй байна уу? Чи эхлээд яахав ганцаараа тоглочих. Дараа нь дахиад нэг асуугаад үзэхгүй юу?”

Хүүхдээ өөрийгөө хянадаг болго

Хэрэв хүүхдээ зөнд нь орхиод байвал уур уцаар, шүүмжлэл, хэрүүл хэзээ ч тасрахгүй. Харин хүүхэд тань сөрөг зүйлийг мэдэрдэг, түүнээс сэрэмжилж өөрийгөө хянаж жолоодож чаддаг болвол амьдрал хэвийн аятай байна. Өөрийгөө хянаж чаддаг хүүхэд өөдрөг, төлөв түвшин болдог ажээ. Хэрэв хүүхэдтэй тохирсон тохиролцоо, хэлж, шаардаж буй зүйл тодорхой,  намайг ингэвэл аав ээж тэгнэ дээ гэж эцэг эхээс ирэх хариу үйлдлийг хүүхэд урьдаас мэддэг байвал тэд өөрийгөө хянаж сурахад дөхөмтэй байдаг байна. Иймд та хүүхдэдээ “болохгүй”, “үгүй” эсвэл “болно”, “за” гэсэн бол түүндээ бат зогсож, учрыг нь сайн тайлбарлаарай.

Хүүхдээ үнсэхээс бүү татгалз

Үгээр болон үйлээрээ хүүхдэдээ ойр дотно байх нь тэдэнд таатай мэдрэмж төрүүлнэ. “Би хүү/охиндоо хайртай”, “Сайн хүүхэд шүү” гэх эсвэл үнсэх, мөрөөр нь тэвэрч авах гэх мэт. Гэхдээ тунг нь тааруулж, насанд нь зохицуулан харьцана. Бага насны хүүхэд үнсүүлэх дуртай байхад өсвөр насныхны мөрөн дээр нь товшиход хангалттай байх жишээтэй. Ижил насны хүүхэд байлаа ч хүүхэд бүр бас өөр өөрийн онцлогтой.

Урам хайрла

Манайд “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэсэн үг байдаг. Хүүхдийг урамшуулахад тэдний сэдэл, тэмүүлэл, идэвх зүтгэлд түлхэц өгнө. Тэгэхээр магтаал, урамшлын үгээ бүү харамлаарай. “Миний хүү/охин сайхан сэтгэлтэй шүү”, “Тусч хүүхэд шүү”, “Мундаг хүүхэд дээ” гэх мэт.

Хүүхдээ хүндэтгэ, итгэл өг

Эцэг эх өөрийг нь хүндэтгэхэд тэд таашаалтай байдаг. Хүүхдийнхээ мэдэж, чадаж байгаа зүйл, гаргаж байгаа амжилт, бусадтай аятай харилцаж байгаа зэргийг нь олж харж, түүнд нь талархалтай байгаагаа илэрхийлж байвал хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Хүүхдэдээ итгэл өгч хийх гээд байгаа зүйл (модонд авирах, хумсаа авах, хичээлдээ ганцаараа явах гэх мэт)-ийг нь айж хориглолгүй “нүдээ аниад” хийлгээрэй. Ингэснээр хүүхэд өөрийнхөө хэр хэмжээг мэддэг болно, туршлага хуримтлуулна.

Бусдыг баярлуул

Хүүхэд бусдыг баярлуулахдаа дуртай байдаг. Хажуу айлдаа юм (чанасан гэдэс, чихэр жимс гэх мэт) оруулж өгөх, бусдад бэлэг хамтран бэлтгэх, өгөх, эмээ өвөөдөө тусалж, тэднээс магтаал сонсох зэргээр бусдыг баярлуулах үйл нь хүүхэд насны баяр баясгалан, таатай дурсамж.

Хүүхдээ хөдөлгөөнтэй байлга

Хөдөлгөөн бол хүүхдийн амьдралын баяр баясгалангийн илрэл. Тэд гүйнэ, харайна, үсэрч дэгдэнэ.... Хөдөлгөөн нь хүүхдийг эрүүл байлгаж, сэтгэл санааг сэргээж, оюун ухааныг нь хөгжүүлнэ. Тэгэхээр эцэг эх хүүхдээ хөдөлгөөнтэй байх нөхцөл, боломж, цаг хугацаа олгож байх хэрэгтэй. Хүүхэд өдөртөө 3-4 цагийн турш хөдөлгөөнтэй байвал сэтгэл санаа нь өөдрөг, таатай байдаг байна.

Аз жаргалтай байх агшинуудыг ол

“Аз жаргалтай байна гэдэг нь олон жижиг тааламжтай агшинуудаас бүрддэг ажээ” (2). Бага насны хүүхэд бол аз жаргалыг амархан мэдрэгч, хүлээн авагч. Учир нь тэд өнгөрсөн болон ирээдүйн тухай бодолгүй, тухайн цаг үе /одоо цагт/-дээ л тааламжтай байвал хөөрч баясаж байдаг. Тэгэхээр тэднийг баярлуулах амархан. Таваг дүүрэн дуртай хоол, ээжийн авч өгсөн хүүхэлдэй/машин, аавтайгаа дэрээ шидэлцэн тоглох гэх мэтээр тэдний баярлах зүйл олон.

Хүүхдэдээ цаг гарга

Бага насны хүүхэд ам хуурайгүй ярина. Ярьж байгаа зүйлд нь ач холбогдол өгч сонсвол тэд дуртай. Аав нь зурагтай ном үзүүлж уншиж өгөхөд номоо ойлгохоосоо илүү аавтайгаа байгаа, аавынхаа нөмөр нөөлгийг мэдэрч байгаа нь тэдэнд сайхан. Тэгэхээр хүүхдээ сонсох, ярилцах, хөгжөөхөд өдөрт наад зах нь 5 минут гаргаж байхыг хичээгээрэй.

Хүүхдээ инээлгэх тоглоомоор тогло

Гадаа (ой модон дотор нуугдаж байгаад тогловол илүү тохиромжтой) хүүхэдтэйгээ усан буугаар нэгнийгээ онож буудах, хоёр хүүхэд нэг хуучин терконы хоёр талаас нэг нэг хөлөө хийж өмсөөд уралдах, хамраа дарах гэх мэт.

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Trackback :
http://www.mglclub.com/3881595/35d/trackback
List
List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211410
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239306
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366897
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365279
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524353
20856 ene huurhun reklam shuu te harhaar ineed hureed bdiii kk [3] ind Nov 15, 2010 579
20855 СОЛОНГОС ХҮҮХНҮҮД ИЙМ Л ҮНЭ ЦЭНЭТЭЙ [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 15, 2010 760
20854 Elgemsvvd asuuya [2] G00noo Nov 15, 2010 723
20853 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [1] kwon Nov 15, 2010 777
20852 end hiisvereer turuhuur [3] carlong Nov 15, 2010 791
20851 huuhdee yaj toollogod hamruulsan be? [3] dream_life Nov 15, 2010 667
20850 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв Nov 15, 2010 594
20849 helj ugch tuslaach [2] 55958760 Nov 15, 2010 586
20848 Улаан дотуур хувцас эрч хүчийг илэрхийлдэг Маралгоо Nov 15, 2010 636
20847 Төгс хүн байдаггүй Маралгоо Nov 15, 2010 662
20846 Эрчүүд ямар амттай вэ? Маралгоо Nov 15, 2010 622
» Хүүхдээ хүндэтгэ, итгэл өг Маралгоо Nov 15, 2010 863
20844 domina tos asuuya [2] ebaxan11 Nov 15, 2010 2715
20843 hvrel medali [1] 하늘 Nov 15, 2010 558
20842 BUSGUICHUUDEE HELEED OGOOREI [2] MR ESUDER Nov 15, 2010 909
20841 СОЛОНГОСТ НЭГЭН БҮСГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ ?????? [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 15, 2010 826
20840 МИНИЙ МОНГОЛ ЭГЧ ДҮҮ 2- ОХИН ГАДААДАД ИНГЭЖ.... ЯАЛТАЙ БИЛЭЭ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 15, 2010 1076
20839 jiremsnii dasgal [2] ringoo Nov 15, 2010 2715
20838 hi. huuhdiin honjil gudas... [2] zorpia Nov 15, 2010 1086
20837 yum asuuya helj ugch tuslaach [7] carlong Nov 15, 2010 2932
20836 nyrai hvvhdin talar asuuy? [4] mcblog Nov 15, 2010 3688
20835 СОЛОНГОСТ .АНХААР ЭМЭГТЭЙ ОЮУТНУУД БАГШ НАМАЙГ .... [9] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 15, 2010 1495
20834 СОЛОНГОС ГЭР БҮЛИЙГ ИЙМ БОЛГООД ......ХЭЛЭХ Ч .... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Nov 15, 2010 1140
20833 hi bvsgvichvvdee ulaan passportoor gereenii utas awj bolohuu [1] dalainus Nov 15, 2010 646
20832 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA Nov 14, 2010 672
20831 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [1] kwon Nov 14, 2010 569
20830 mongolchuudiin anhaarald,,,mgl taun 604toot gereenii bichig sungana,, togsoo Nov 14, 2010 465
20829 hurgugch avnaa angella2010 Nov 14, 2010 569
20828 nyrain nud nuuhtaad bna [8] mozart9 Nov 14, 2010 6602
20827 ***НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН *** БҮСГҮЙ ТА ЯАРААРАЙ ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** Nov 14, 2010 586
20826 Хүүхдийн гэрчилгээ авах [2] MongolGoo Nov 14, 2010 1028
20825 daralt ix eejdee endees yu awch yawuulax uu ??? xelj tuslanauu ??? [6] Lizaa Nov 14, 2010 1200
20824 elgemsuu asuuya? [3] e.huu Nov 14, 2010 893
20823 busguichuudiin bulan [1] anuuka Nov 14, 2010 1029
20822 hiimel shud hiij bna [4] enkriimaa Nov 14, 2010 755
20821 chix chix chix [1] shineleg buxen Nov 14, 2010 1083
20820 Haruilaad ogoh hun bnuu michyoso Nov 14, 2010 555
20819 Mgl-s songolt hiilguulne. korea_ulsan Nov 14, 2010 467
20818 Songolt hiilguulne. korea_ulsan Nov 14, 2010 481
20817 12 ОРНЫ ХЭЛТЭЙ СУПЕР ТАРХИ БАЙНА [3] ЗАЯА Nov 14, 2010 743
20816 Дугаар авахад удахгүй ердөө 5минут nowpc Nov 14, 2010 536
20815 БАРИА ЗАСАЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА HOLISTIC Nov 14, 2010 485
20814 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД Nov 14, 2010 507
20813 asuuya mishil Nov 14, 2010 456
20812 Ганцхан ширхэг нимбэг таны бүх проблемыг шийдчихнэ. [2] ind Nov 14, 2010 804
List
Write
First Page 474 475 476 477 478 479 480 481 482 483 Last Page
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청