Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Золиос болсон залуухан эмэгтэйн тэмдэглэл…

Тэндэхийн хvмvvс бидэнтэй юу ч ярьдаггvй. Зєвхєн зоддог. Єєр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн vг хэлээд

Хvн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэй манай хамгаалах байранд байхдаа сэтгэл зvйчид сэтгэлээ онгойтол ярьжээ. Мєн нимгэхэн хэрнээ ер бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ тvvнд итгэж уншуулсан байна. Хувь заяаны гашуун эргvvлэгт єртєн 18 насандаа хvний наймааны залиос болсон гэрээр амьдралаа зургаахан хуудсанд багтаан єгvvлсэн аж. Тэр эмгэнэлтэй бєгєєд аймшигтай явдлын талаар бусдад сэрэмжлvvлэх vvднээс дэвтрээ сэтгэл зvйчид vлдээсэн байж таараа. Бидний дунд аль хэдийнэ байхаа больсон тэр охины эмгэнэлт хувь заяа та бидний хэнд ч тохиолдож болох шvv дээ. Тиймээс уг нимгэхэн дэвтэрт чухал юу єгvvлсэнийг уншигч танд хvргэж байна. Монголчуудад хvний наймаа тэртээ алсад сонсогддог байсан. Харин єнєєдєр энэ тєрлийн бизнес монголд бодитоор бий болжээ. 1990 оны тэртээ Монгол улс хvний наймааны дамжуулагч орон гэж нэрлэгдэж байлаа. Харин 2001 оноос хүлээн авагч улс болж “зэрэглэлээ” ахиулжээ. Єдгєє хvний наймааны бизнес дээд цэгтээ хvртэл хєгжиж Монгол гэдэг нэр гаргагч улсын тоонд орчихсон байх юм.

Єєрєєр хэлбэл Монголоос Турк, Гонконг, Малайз, Сингапур, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао зэрэг орнуудад охидыг гаргадаг ажээ. Харамсалтай 1994 оноос Монголд явагдаад байгаа хvний наймааны хэргvvдээс ердєє хоёрыг нь шvvхээр шийдвэрлэсэн байх юм.

Нэгдvгээр хуудас: Би vхмээр байна Бусдын адил эрх чєлєєтэй байж, хань ижилтэй болж, vрийн зулай vнэрлэх хувьгvйдээ би гутарч байна. Энэхvv сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би vхмээр байна. Надад єєр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань ємч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хvмvvс намайг ойлгохгvй байх гэхээс нуруу хvйт оргиж байна. Єдєржин л толгойгоо гашилгаж, мєнгє мєнгє гэж бодон хотын гудамжаар алхалдат байлаа. Харин тэр нэгэн зарыг уншсанаар єєрийн амьдралын энэ єчvvхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдvvлсэн юм. Тэр зар дээр “Єндєр царайлаг охидыг мэргэжил харгалзахгvй гадаад руу єндєр цалинтай ажилд зуучлана” гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын тєвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний vеийн 18-25 насны эмэгтэйчvvд цугласан байсан. Таван минут орчим болсны дараа нvдэнд дулаахан эр, эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь герман, эмэгтэй нь монгол. Тэд єєрсдийгєє гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан. Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна, Японд vйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхан, Туркт компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би хувьдаа Туркийг сонгож анкет картаа бєглєсєн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ, гадаад паспорттай юу асуусан. Дараа энэ бvхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад, vгvй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа vнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.

Хоёрдугаар хуудас: Туркийг зорьсон минь Турк орныг зорьсон тvvх минь энэ. Би монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гоё сайхан хувцас олныг авч єгсєн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар “зугаалан” олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Станбул хотод анх хєл тавьсан. Тэнд хэчнээн сайхан байсан гээч. Єндєр хєгжилтэй орны автобус байшин, замын хашлагахан зэргийг хараад ухаангvй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхvv боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хvсэхгvй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бvх саналыг нь зєвшєєрсєн. Тэр миний бvх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань єндєрлєж, хєхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бvх зовлон зvдгvvр эхэлсэн юм.

Гуравдугаар хуудас: Айлган сvрдvvлэлт дундах амьдрал Цонхгvй хэрнээ тємєр хаалгатай дєрвєн хананы дунд хичнээн єдєр хоногийг єнгєрєєсєн юм бvv мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сvvлдээ урьдчилан таах аргагvй зодуур, тамлалтаас vхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгvй юм аа гэхэд тэд бидний биенд хар тамхи шахдаг байсан. Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чєлєє завсаргvйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггvй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгvй. Харин єєр охидтой нэг єрєєнєєс нєгєє єрєє рvv зєєгдєхдєє тааралддаг. Бид бие бие рvvгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гvн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын “амт” хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх тvгшvvр vргэлж тархинд хоргодон чичирдэг байсан. Биднийг Туркт ирсэний дараа эрэгтэй хvнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хvчээр заасан. Хэрэв vйлчлvvлэгчийн хэлснийг хийхгvй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдvvлж дахин зодуулна. Єдєр шєнєгvй завсар зайгvй тэр аймшигтай хvмvvс намайг хvчирхийлж байсан. Єдєрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хvмvvс бидэнтэй юу ч ярьдаггvй. Зєвхєн зоддог. Єєр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн vг хэлээд мєнгє єгч авч байгаа харагддаг.

Дєрєвдvгээр хуудас: Орголт Биднийг нэг газраас нєгєє рvv автобусаар зєєдєг байсан. Автобусны цонх хар єнгєтэй бас давхар хєшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний vйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана нь ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж єгдєг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зvй бусаар бэлгийн дур хvслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан баларталаа зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хєл тавингуутаа зугтсан. Би тvvний араас гvйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагvй. Ажиллаагvй хоног бvрт надаас алданг тооцож, басхvv замын зардалд хvv тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зvхдэг байсан. Бас жирэмснээс хамгаалах эм єдєр болгон хvчээр уулгаж, тєлбєрийг нь єр болгож нэмдэг байсан. Бие тэнхэрсэний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нєгєє оргосон охин булуу болтолоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хєєрхий баригдчихаж. Vvнээс vvдээд л сайн ажиллаад бушуухан єрєє тєлчихвєл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал єнгєрсєнєєс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хэчнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас vсэрсэн. Сульдаж гvйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан. Дєрєв таван хянагч тал талаас л гvйгээд ирсэн. Ингээд миний сvvлчийн найдлага тасарсан даа.

Сvvлдээ би vхэх талаар бодох болсон. Цаг минут тутам єр нэмэгдэж, алданг тооцож, тvvний дороос єндийх аргагvй болсон. Мєн хэзээ ч ирж болох харгислал тvгшvvрийн дунд банж цєхєрсєн учраас энэ замыг сонгосон юм.

Тавдугаар хуудас: Амьд хvvр Ухаан орох нь ээ эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан ємсгєлтэй хvн орж ирсэн нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангvй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагvй. Нvд минь харж байгаагаас бусдаар толгой хvзvv, нуруу, гэдэс гээд бvх эд эс маань шархирч байлаа. Нvд харанхуйлж, vе vе ухаан балартаад ямар ч тэнхэлгvй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хєдєлмєр эрхэлсэн байжээ. Миний тєсєєллєєр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би таван давхараас vсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Cap шахам эмчлvvлсэний эцэст би єєрийгєє заг хvйтэн, мєєгєнцєр болоод нэлээд хэдэн БЗХЄ-тэй болохоо мэдсэн.

Мєн олон удаагийн зодуурийн улмаас тархи маань маш их гэмтсэн. Тэд биенд маань шарх vлдээхгvйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас vvдэлтэй. Олон удаагийн амь дvйсэн орголт охидод зєвхєн vхэл л авчирдаг. Одоо єрєєсєн хєл маань байхгvй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрvvл эд эс vлдээгvй. Амьд хvvр болсон би хэнд хэрэгтэй гэж. ХДХВ-ийн халдвар надад нэгжилийн ч нас vлдээгээгvй аж.

Зургаадугаар хуудас: Єглєєний нарыг дурсахуй Надтай хамт 17 охин Турк улс руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад луу явахаар нэг багт єдий тооны охид тэнцvvлсэнийг санаж байна. Тэд энэ шалгаруулагчтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгvй. Гэхдээ vг сольж vзээгvй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монгол хvний наймаа байгаа, тvvгээр барахгvй бvр зохион байгуулалттайгаар, маш нарийн хяналт дор цэцэглэн хєгжиж байна. Энэ нас, энэ амьдралаа сvйтгэн байж би vvнийг мэдсэн. Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хvсэлдээ хєтлєгдєн энэ доромжлолд бvv єртєєсэй. Мєнгєгvй байхдаа би нарыг єдєр бvр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахлаа єглєєний нарыг нэг ч удаа харж байгаагvй

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3821713/71a/trackback

hdgfsagff

2010.10.28 13:40:44
*.33.29.181

yamar aimar um be tgheer ene hvn shig oor ohiduud bas tiim baidald odoo amidarch bgaa gesen vgvv ??/ oo my gad 

amaraar mongo oloh gej bitgii sana hvn hodolmorlaj olson mongo saihan bdag um shvv hvmvvsee !!!!!!!!!!!!!

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.28 13:41:46
*.251.203.57

Хөл хүнд эмэгтэйг аль ч оронд хүндэлж, санаа тавьдаг бичигдээгүй журамтай. Үүний сацуу жирэмсэн байх процесстой холбогдох янз бүрийн мухар сүсэг, хорио цээр ч бий.

Монголчууд төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг. Эх эсэн мэнд амаржихаас өмнө хүүхдэд нэр ус өгөх, манцуй, эд өлгий бэлтгэхийг цээрлэдэг. Муу ёр гэж үздэг. Харин бусад оронд эсрэгээр байдаг.

Жирэмсэн эмэгтэйн дэргэд хонь, мал төхөөрч улай үзүүлэхийг цээрлэдэг. Энэ нь эхийн сэтгэлзүйд цочрол өгч улмаар урагт нөлөөлнө гэж үздэг. Бусад оронд ч мөн адил.

Оросын ард түмний дунд ч хөл хүнд эмэгтэйтэй холбоотой элдэв цээр, сүсэг бий. Заримаас нь дурьдахад:
- Жирэмсэн эмэгтэй хувцас эд зүйлээ зангидаж боохыг цээрлэдэг. Энэ нь зангилаа элдэв боог гогцоо нь төрөхөд хүндрэл үүсэхийн дохио, цондон гэнэ.
- Жирэмсэн эмэгтэй уй гашуу, оршуулгын үеэ үг хэлэхийг цээрлэдэг. Цочрол өгөхөөс сэргийлсэн хэрэг.
- Жирэмсэн эмэгтэй шөнө дөлөөр уйлан гиншихийг цээрлэнэ. Муу үйлд дуртай хүүхэд төрж, эхийгээ зовоохын ёрлол гэж үздэг байна.
- Жирэмсэн эмэгтэй дуулахыг цээрлэнэ. Хув заяа муутай хүүхэд гарахын дохио гэж үздэг.
- Жирэмсэн эмэгтэйн орны дэргэд цэцэг тавьдаггүй. Эмгэнэлтэй төрөхийн цондон гэдэг.
- Жирэмсэн эмэгтэй муур, нохой, элдэв гэрийн тэжээмэл амьтантай тоглож зугаацахыг цээрлэнэ Хүүхэдтэйгээ тоглох заяа дутна.

profile

*EGELHEN*

2010.10.28 14:40:21
*.160.25.37

yooyo yamar aimar yum be? buur dotor arzas hiiged yavchihlaaa...... hunii naima ch gazar avch bga yum bn daaa...... ene niigemd amid yavah batalga ch alga yum daaa hoolhiii....  ali boloh dor burne bodoltoi suuritai gayrhai l bhgui bol hetsudeh yum bn l da... adilhan humus yum bj adilhan zurh ni tsohildog yum bj yaj iim aimar hargis zuiludig hiideg bnaaaaaaa..... hunii humuujil bas uhamsaraaaaaa gj........

profile

Tengerlegbvsgvi

2010.10.28 19:09:15
*.172.6.197

ene hunii naimaa hiij hun tamlaad bgaa ulsuud chin zurh setgelgui chuluunaas tasarch unasan amitad bdag shdee hun gedeg ner denduu goydchihson garuud bhgui yu


sumowoman

2010.10.29 10:17:30
*.152.39.114

  한국이주여성 인권센터

Тус төв нь   Солонгос улсад ажиллаж  амьдарч буй эрхийг хамгаалах нийт эмэгтэйчүүдийн  эрх ашгийг  хамгаалах зорилго бүхий байгууллага бөгөөд хуулийн болон эмнэлгийн  үйлчилгээ,  хэлний сургалт, аман болон  бичгийн  орчуулгийн үйлчилгээ үзүүлж байна.  Гэр бүлийн хүчирхийлэл,   бусдын дарамтан доор  амьдарч байгаа   иргэд манайд хандана уу

 02-36-72-8988

profile

◈SaGGaJi◈

2010.10.29 17:45:06
*.142.172.150

IIMERHUU YUM  KONO DEEREES  L  HARDAG  BSN  AIMARIIN BEE~   BALIAAR  CHULUUN ZURHTENGUUUD .........ODOO  CH  TER MUUHAI  ZAR N   BDAG  BOLOVUUU 

profile

Amjilt!

2010.10.29 20:07:32
*.229.38.164

YOOY NAADHIIG CHIN ZUUDELJ HONOLOO AIMAR YUMAA HUURHII OHID BUSGUICHUUL

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366859
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
20181 batalgaagaa yaj salgah we???? [4] erh chuluu.. 2010-10-29 1138
20180 ЭЛГЭМСҮҮ ҮНЭН ӨМХИЙ БАЛИАР СЭЖГИЙН АМЬТАН ЮМ АА [25] haliungo 2010-10-29 2499
20179 11сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2010-10-29 618
20178 БҮСГҮЙ МИНЬ ЧИ УУРТАЙ БОЛ ҮҮНИЙГ ХИЙ ТЭГВЭЛ ЗҮГЭЭР ... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-29 1432
20177 СОЛОНГОС МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АНХААР ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-29 1050
20176 asuult bna [1] gteba 2010-10-29 620
20175 1000ш ГОЁЛЫН ЭЭМЭГ ӨНӨӨДРИЙН ДОТОР АВАХ ХҮНД хосыг нь 250д ӨГНӨ. 010 2411 4025 popoloo 2010-10-29 492
20174 so-d bgaa eejuudeee agaar tsevershuulegch asuuya [3] Bi Eej 2010-10-29 2031
20173 sainuuu eejuudee asuuh yum bn^^^ [1] Bi Eej 2010-10-29 981
20172 eejvvdee yaraltai asuuy hurdan hariulj uguuch?? [4] gartsvnh 2010-10-29 828
20171 eejvvdees asuuy yaraltai hariulj tuslaach [10] vvriin tuya 2010-10-29 1088
20170 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-10-29 499
20169 hi yaraltai hariylaj ogooch eejvvdee [3] rexsa 2010-10-29 784
20168 한국이주여성인권센터에서 sumowoman 2010-10-29 530
20167 ЭЛГЭМСҮҮ ЧИ АРГАГҮЙДСЭН ҮЕД ТУСЛААРАЙ ..ГУЙЯ [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-29 891
20166 СОЛОНГОСТ МОНГОЛ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ЮУ ТОХИОЛДОВ ..... [7] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-29 1272
20165 МИНИЙ МОНГОЛ ЭР ХҮН СОЛОНГОСТ ИЙМ Л ...ҮНЭНДЭЭ Л ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-29 579
20164 tuslaach ELGEMSVV [1] Died 2010-10-28 739
20163 egch naraa yarltai helj ogooch [8] OLGUUR 2010-10-28 988
20162 solongos nehii kooko 2010-10-28 2605
20161 hi busguichuud bolon eej naraa asuult bna [1] gteba 2010-10-28 614
20160 deejin kargo [4] namdag 2010-10-28 2066
20159 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-10-28 2316
20158 asuuy? [2] ind 2010-10-28 815
20157 helj ogch tuslaach [1] shinmu 2010-10-28 615
20156 ** СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-10-28 484
20155 huuhdiin kurtka, omd 4000won file buona 2010-10-28 1407
20154 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-10-28 464
20153 toollogo??? [4] joons 2010-10-28 883
20152 БАЯНХОШУУНЫ ШИНЭ БУУДАЛД ХУДАГТАЙ ОЙРХОН ХАШАА БАЙШИН ЯАРАЛТАЙ ЗАРНА. 95218444, 95344083 buona 2010-10-28 460
20151 egch naraa tuslaach jiremsen tsistid hodlood [6] xmen 2010-10-28 2071
20150 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-10-28 488
20149 СОЛОНГОСТ МАШ ИХ ГАНЦААРДАЖ БАЙНА ХАРИМААР БАЙНА [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-28 989
» СОЛОНГОСТ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД МААНЬ ХОХИРСООР ..ЗОВСООР Л...АНХААР !!!!! [7] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-28 1846
20147 hi busguichuudee [2] anchege 2010-10-28 662
20146 eejuudee asuuy aa [8] namdag 2010-10-28 1604
20145 Solongosiin irgentei ger bul bolhod [4] eej mini 2010-10-28 739
20144 helj uguuch [1] husel hyasal 2010-10-28 709
20143 busguichuudees asuuya [2] b_chg 2010-10-28 726
20142 asuuya [1] chejv 2010-10-28 735
20141 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-10-28 720
20140 hi helj ugch tuslaach [1] dahya 2010-10-28 550
20139 ӨДРИЙН МЭНД БОЛОН .. [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-28 716
20138 Унаагаар үйлчлэнэ Унаагаар үйлчлэнэ. 2010-10-28 453
20137 МОНГОЛ БҮСГҮЙ СОЛОНГОСТ ИНГЭЖ .... ЯМАР .. [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-28 869
배너신청
자생병원

배너신청