Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

 


Энэхүү нэвтрүүлэгт агаараар хооллогч буюу хоолгүйгээр амьдарч болдог тухай өгүүлдэг юм. Энэ бол бүрэн заавар биш тиймээс эрхэм үзэгч та мэргэжилтний заавар зөвлөмжгүйгээр доорхийг дагах боломжгүй юм. Сайн байна уу. СМ Телевизийн “ Багш шавийн шүтэлцээ” нэвтрүүлэгт тавтай морилно уу. Өнөөдөр бид Энэтхэг улсад амьдардаг өнөө цагийн агаараар хооллогч, 65 жилийн турш хоол идээгүй хүнтэй уулзах болно. Прахлад Жани нь Гималайн агуйдаа өөрийн ер бусын хоололтын ачаар дэлхийн анхаарлыг татсан гэгээн хүн юм. 2003 оны 11 сарын сүүлээр Энэтхэгийн мэдээний эхний нүүрт “Гайхамшигтай хооллолт: агаараар амьдрагч” сонины өгүүлэл гарсан.
Өгүүлэлд: Прахлад Жани /76/ - алдартай “Матажи” нь сүүлийн 65 жил 1 дусал ус ч ууж байгаагүй. Мөн хоолны жижиг хэлтэрхийг ч амандаа ч амандаа хийж байгаагүй” гэж бичжээ.

Цаашаа бичсэнээр Ахмедабадын Эмч нарын холбооны эмч нар 10 хоногийн турш Прахлад Жанийг судалж, түүний агаараар хооллох ер бусын чадварыг шалгасан байна.

“Судалгааны хэсэгт түүнийг шалгахаар эмч нар, зүрхний эмч, мэдрэлийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч, дотрын эмч, дааврын эмч, чихрийн шижингийн эмч, бөөрний мэс заслын эмч, ЕНТ мэс засал, сэтгэл зүйч, нүдний харааны эмч, гены зөвлөх, радио, дуу авианы судлаачид зэрэг маш олон эрдэмтэд багтсан.
Үнэндээ, холбооны 100 шахам эмч нар Жанийг 10 өдрийн турш шалгажээ. Прахлад Жанийн тухай мэдээлэл Энэтхэгийн сонинд гарснаас хэд хоногийн дараа ВВС-н мэдээгээр мэдээлсэн. Сүүлийн хэдэн арван жил юу ч идэж уугаагүй Энэтхэгийн даянчийн эрүүл мэнд нь маш сайн байгаа нь эмч нарын болон шинжээчдийн багийг мухардуулсан байна. Сүүлийн 200 жилд анагаахын мэргэжилтэнгүүд хүний биологийн талаар маш олон зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн ба эрдэмтэд хүний бие махбодийн бүтэц, механизм бүрийн талаарх мэдлэгт их ойрхон байгаагаа зарлаж байна. Хэдий тийм боловч Прахлад Жани шиг хүмүүс хоолгүйгээр хялбархан, эрүүл амьдарч байгаа чадварыг тайлбарлаж чадаагүй юм.

Прахлад Жанигийн тухай, хоолгүй амьдарч байгаа түүний биеийн механизм Энэтхэгийн Ахмедабад ба дэлхийн дахины эрдэмтдийг хэрхэн гайхшруулж байгаа тухай өгүүлье. Прахлад Жани Энэтхэгийн Гужарад мужийн Чарод тосгонд төрсөн. Дөнгөж 7 настайдаа оюун санааны гэгээрлийг хайхаар гэрээ орхисон. 4 жилийн дараа Матажэ гэж алдаршсан Дурга дарь эх түүнийг адислажээ. Үүнээс хойш тэрээр идээ ундаагаа орхиод тагнайгаас урсан орж ирэх тэнгэрлэг бурмыг хүртдэг болов. Гэгээн даяанч Прахлад Жанигийн хэрхэн амьдарч байсныг бидний ихэнх нь төсөөлж ч чадахгүй. Прахлад Жани нь Гималайн ууланд дахь агуйг өөрийн гэр болгон бараг 65 жил хоол ундгүйгээр амьдарсан. Дисковери сувгаар гарах үедээ тэр 80 настай байв. Хэдийгээр би 80 настай ч одоо хирнээ ч идэж байсангүй. Прахлад Жани юунд дуртай байснаа мөн хоолны амтыг ердөөсөө санадаггүй, яагаад гэвэл тэр их удаан идсэнгүй. Үүнээс гадна амьдралынхаа 45 жилийг юу ч ярихгүй өнгөрүүлсэн. Тэр “Амрита” гэж нэрлэдэг огторгуйн энергитэй холбодог эртний иогаар хичээллэдэг ба олон цагаар бясалгах үедээ тэр асар их гэрэл, туйлын аз жаргалыг мэдрүүлдэг “Самади”-д ордог.
“Би ширэнгэн ойд 100, 200 км явган аялдаг ч хэзээ ч хөлөрч, ядарч, нойрмоглодоггүй. Би 3, 8 ,12 цагийн турш, бүр сараар ч бясалгаж чадна” гэдгээ тэрээр бидэнд хэлж өгсөн юм.
Энэтхэгийн Анагаах Ухааны Судалгаа Шинжилгээний дипломны дараах сургалттай Шез KM сургуулийн мэдрэлийн тасгийн дарга, Доктор Судхир Шах урт удаан угацааны турш бясалгадаг хүмүүс дээр тулгуурлан сонирхолтой судалгааг удирддаг ба тэр “Энэ бол хүн төрөлхтөнд тустай ангаахын шинжлэх ухаанд шинэ хэмжээсийг ойлгох гэсэн оролдлого юм" гэжээ.
Энэ багийн хийсэн онцгой судалгаанд хэдэн жилийн турш хоолгүй амьдарч ирсэн 64 настай механик инженер Хира Ратан Манек хамрагдсан байжээ. Эмч нар ямар ч хоол идэхгүй, зөвхөн буцалсан ус уусан ноён Манекыг 411 хоногийн турш маш анхааралтай ажигласан. Ноён Манек судалгааны бүхий л туршид өөрийн биеэ зөвхөн ус, нарны энергиэр тэтгэж байсан хэмээх дүгнэлтэнд хүрчээ.
Шах болон түүний баг Манек дээр хийсэн судалгаандаа урамшин, хүний бие организм хоол ундгүйгээр амьдарч чадах гайхалтай чадварын тухай мэдлэгт тус дөхөм болохыг хүсч ажилласан байна. Тэд Прахлад Жани нь ямар ч хоол идэж, ус уулгүйгээр 69 жилийн турш амьдарч байгаа талаарх олны яриаг маш их сонирхон хүлээн авчээ. Хэвийн үед хүн дунджаар усгүйгээр зөвхөн 4 өдөр амьдарч чаддаг бол энэ тохиолдолд гэгээн даяанч хүн хагас зуун жил усгүйгээр амьдарч чаддаг байх нь ээ. Эцэст нь 2003 оны 11 сард жил гаруй уйгагүй гуйсны дараа Прахлад Жани Энэтхэгийн Ахмедабадын Стерлинг эмнэлэгт Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд орохыг зөвшөөрчээ. Доктор Шах: "Гэгээн даяанчийг судласан энэ боломж нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн ба энэ зүйл нь дэлхийн анагаах ухааны үзэл баримтлалыг өөрчлөх болно гэдгийг би мэдэж байна” хэмээн гэгээн даяанчийг судласан сэтгэлээ илэрхийлжээ. Прахлад Жаний өрөө шилэн хаалгатай, тасралтгүй ажиглах дүрсний камертай байв. Үнэхээр тэр юу ч идэж уухгүй байгаад итгэлтэй байхын тулд түүнийг ажиглах ажилчид хамт байсан. Түүнийг ямар нэг хэмжээгээр шингэн зүйл хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байхын тулд усанд орохын өмнө дараа ч гэсэн усыг нь хэмжиж байсан.

Доктор Шах: "минут бүр, секунд бүрийг ажиглан, түүнийг гаднаас тусгаарлаж, түүний угаалгын өрөөг бас тусгаарласан байжээ. Манай туслахууд 24 цагийн турш түүний дэргэд ээлж солилцон харж хандаж байв. Эмч нар түүнд хэлэхгүйгээр өдөр болгон өөр өөр цагуудад ирж байсан. Бүх зүйл ёсоор явагдаж байгаад бид хяналт тавина. Шинжлэх ухаан анагаахын ертөнц тэндээс гарах ямар ч нүх байхгүйг мэдэх учиртай". Discovery сувгийн ярилцлагын үер даянч ямар судалгаа шинжилгээ хийлгүүлсэн тухайгаа өгүүлжээ: . “Тэд өдөрт 3 удаа өглөө,өдөр, орой цусыг нь шинжлэхээр авдаг байсан. Тэд миний бөөр, тархи судлаж, бүх биеэр минь төхөөрөмж суулгасан.Тэд миний бие ямар хүчин зүйлийн нөлөөгөөр ажиллаж байгааг олохыг хичээж байсан. Миний биеийн дотор талд хүртэл төхөөрөмж суулгасан" гэжээ. Эмч нар даянчийн байдлын талаар санаа нь зовж байсан ба төслөө долоо хоногийн турш үргэлжлэхийг төлөвлөж байв. Энэ хугацаанд түүний эрүүл мэнд тэднийг маш их гайхан балмагдуулсан тул тэд судалгаагаа 10 хоног хийхээр тогтжээ. Доктор Шах: Түүнд ямар ч идэж , уух зүйл өгөхгүй болохоор түүнээс шингэн, өтгөн гардаггүй байсан. Бүр дусал шингэн ч гардаггүй байсан. Хэдэн өдрийн дараа давсаганд жаахан шингэн зүйл харагдсан ч гэсэн шээс давсаганд гарч ирээд алга болдог байв.

Эмч нар Прахлад Жани ямар ч хоол идээгүй, бүр юу ч уугаагүй, мөн протоколыг хатуу барьж байсан тухайгаа баталсан. Түүний давсган дотор шээс бүрдэхдээ тэр нь эргээд давсагны хананд шингэж байсныг судалгаагаар тогтоожээ. 10 өдрийн турш юу идэж уугаагүй ч даянчийн биеийн байдал нь маш сайн байсан гэж судалгааны дүнд бичжээ. Доктор Шах: 10 өдрийн дараа параметр хэвийн зааж байсан. Бид эпидимиологийг нь судалсан, та нарын төсөөлж болох бүх судалгааг явуулсан. Шах өмнө нь Үндэсний Жайн Эмч нарын холбооны дарга байхдаа эрүүл чийрэг мацаг хоолтонтой учирч байсан ч Прахлад Жанийн эрүүл мэндийн талаар өгүүлэхдээ: “Магадгүй тэр өөрийнхөө насны бусад хүмүүсээс илүү хүчтэй байж болох юм. “гэжээ. Түүний даралт 55 байсан нь түүн шиг настай хүний хувьд санаанд багтамгүй зүйл бөгөөд шилдэг тамирчин хүнтэй ижилхэн байжээ. Тэр эмч нарт: надад хэзээ ч эмнэлэгт очих асуудал гарч байгаагүй ба агаараар хооллох амьдралын энэ хэв маяг нь түүний бие организм дахиад олон жил болсон ч тэсээд гарна, би яг энэ бие организмаараа 1000, 5000 магадгүй бүр 10,000 жил ч амьдарч чадна” гэж хэлсэн. Эрчимтэй судалгаа явуулсан эмч нарын баг сансрын энергиэр тэтгэх чадварыг өөртөө агуулсан түүний энэхүү гайхамшигт байдлыг гайхаад хоцорчээ.
Тэд сүүлийн илтгэлдээ: юу ч идэхгүй байгаа ч тэр амьд байж, шингэн гаргахгүйгээр 10 хоног бие махбодийн хувьд эрүүл чийрэг байгаа нь биднийг алмайруулсан” гэжээ. Прахлад Жани хоол идэхгүйгээр амьдрах ер бусын энэ чадвараа онцолж үздэггүй ба энэ бүхнээ тэнгэрийн ивээл, адислал гэж үздэг. Судалгааны дараа Прахлад Жани баяртайгаар агуй руугаа буцсан ба оюун санааны бясалгалаа үргэлжлүүлсэн юм. Зөвлөгөө хүсэж ирсэн хэн ч байсан тэр чин сэтгэлээсээ хэлдэг ба тэд явахдаа өргөл барьц өгвөл түүнийг нь ядуу болон хэрэгтэй хүмүүс руу явуулчихдаг байна.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3646305/abf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211404
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366873
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524325
18651 Loving Hut tsagaan hoolnii suljee restoranii hoolnii tses [5] ind 2010-09-11 4685
18650 asuult bna bvsgvichvvdee? [2] 김유진 2010-09-11 875
18649 Mongolruu huuhed avch yavna... teach 2010-09-11 472
18648 БАРИА ЗАСАЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА HOLISTIC 2010-09-11 476
18647 БАРИА ЗАСАЛ ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ЭМЧИЛГЭЭ HOLISTIC 2010-09-11 609
18646 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-11 740
18645 ajil baina uu?busguichuudee [2] Janaraa 2010-09-11 775
18644 komment,goomoo,elgemsuud Bayrallaa Janaraa 2010-09-11 1004
18643 hi hariulaad ogooch emegteichuud egch naraa [6] kenitr 2010-09-11 1428
18642 СОЛОНГОСТ ХАМГИЙН ЖИЖИГХЭН ТӨРСӨН ДУТУУ НЯРАЙ ....... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-11 4107
18641 asuuya [1] tsetsetse 2010-09-11 726
18640 ЭЛГЭМСҮҮ АДМИН... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 901
18639 ЭЛГЭМСҮҮ ЭМЧ ..... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 766
18638 ЭЛГЭМСҮҮ ЧИ ШУУД Л ХЭЛЭЭД ӨГ ЗАА ЮУ ???? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 754
18637 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-10 510
18636 ЭМЭГТЭЙЧҮҮД ЯАГААД ХҮЙТЭН БАЙДАГ БЭ ????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 748
18635 jiremsen arba [2] ringoo 2010-09-10 962
18634 ЧИ ГАДААД ХҮНТЭЙ СУУВАЛ ИЙМ ТАНСАГ АМЬДАР ..ҮГҮЙСЭН БОЛ ХЭРЭГГҮЙ !!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 1492
18633 МОНГОЛД ЗАЛУУ ЭР ХҮН ОД БОЛЖ БАЙНА ГЭНЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 805
18632 БҮСГҮЙЧҮҮДЭЭ БҮГДЭЭРЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРМААР БАЙНА Ш ДЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 609
18631 solongosiin nomer neg amore sonirhood uzeerei. manuka 2010-09-10 572
18630 yum asuuya ??????? [2] nusnud 2010-09-10 848
18629 MEDEJ AVLAA.. [2] CHAAK_V 2010-09-10 881
18628 tolgoi ih uwduh yum yawal zugeer be? [3] Janaraa 2010-09-10 941
18627 daatgaliin mungu 300 [4] bolorgoo 2010-09-10 797
18626 mongol butsaana shvv vnegvi [1] bib 2010-09-10 1007
18625 orhidos 2 [2] enika0216 2010-09-10 1993
18624 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-09-10 554
18623 ҮЗСЭНИЙХЭЭ ХЭРЭЭР СЭТГЭЖ, СЭТГЭСЭНИЙХЭЭ ХЭРЭЭР ҮЗНЭЭ ГЭЖ,..kkk, XANA-tour-Juulchin 2010-09-10 593
18622 meddeg bol heleed uguuch [1] zulzaga88 2010-09-10 1000
18621 udriin mend.s asuuy? [2] hehe_3333 2010-09-10 1070
18620 Иргэншил авах үеийн бичгийн болон аман шалгалын ерөнхий хуулбар file [2] ӨДРИЙН МЭНД 2010-09-10 1145
» Агаараар хооллогч буюу хоолгүйгээр амьдрагч ind 2010-09-10 1174
18618 huuhdee surguulid suulgah gesen yum.SOULiin mgl surguuliin [1] anu96 2010-09-10 848
18617 SHOW TOGLOLT 9 sariin 22-nii 3 tsagt UNGUI file money$$$ 2010-09-10 602
18616 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-10 593
18615 Visa asuuya hariulj tuslaach [2] einj 2010-09-10 1059
18614 eejuude zuwluuch [3] uptown 2010-09-10 1087
18613 asuult b.a 0912 2010-09-10 738
18612 ЦАГААЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТӨВ 한국 이주여성인권센터 sumowoman 2010-09-10 827
18611 Цагаач иргэдийн эрхийг хамгаалах төвөөс sumowoman 2010-09-10 466
18610 ЭМЭГТЭЙЧҮҮД АНХААР ЯЛАНГУЯА!!!!!!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 1005
18609 Tanid heregtei bolgon chevon 2010-09-10 592
18608 Hi ohin maani garaad sar boloh gej bgaa yumaa yumnaas ih aij tsochiiod sain untaj chadgvi yum [3] minii_ohin 2010-09-10 1050
18607 БИ ИЙМ Л ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР БҮСГҮЙ ДЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-10 948
배너신청
자생병원

배너신청