Moderator: mgl_300
Манай монголын эрчүүүд маань яагаа вэ. Арай л амьдралыг хэтэрхий хялбараар төсөөлөөд тийм биш болонгуут нь гутарч архинд орж авгайгаа гомдоож энэ бүхнээс зугтаах хандлаг их ажиглагдах болжээ. Би Монгол улсын нэгэн сайхан гэр бүлийн өрхийн тэргүүн хүн 2 хөөрхөн охинтой, одоо хүүгээ төрөхийг хүлээгээд сууж байгаа тэр нэгэн эцэг өөрийгөө тэгж хэлж гэр бүлээрээ тэгэж хүндлүүлж явдагтай омог бардам сайхан амьдарч байгаа тэр нэг залуу. Өөрийгөө засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгдээ тэр зарчмаар л яваа аз жаргалтай гэр бүлээ өөрийнхөө чадлаар сайхан л авч яваа гэж бодож байгаа, удахгүй төр засах ажилд оролцоход бэлэн болно. Би өөрийнхөө амьдралын нэгэн сайхан түүхээс энд хуваалцах гэсэн юм аа монголын залуусдаа! Анх эхнэртэйгээ 2001 онд их сургуульд байхдаа үерхээд 2003 онд төгссөн жилдээ цугтаа манайд амьдрах боллоо. Анхны охин маань төд удалгүй олдлоо бид 2 ямар их аз жаргалар дүүрэн байсан ч надад нэг л цаашдын амьдралаа бодоход ерөөсөө санаанд минь буухгүй байлаа. 2-уулаа ажилгүй хүүхэд гараад ирнэ хаашаа харж үхнэ дээ л гэж бодогдсон.
Гэхдээ үүнийг би шалтгаан болгохгүй хайртай түүндээ ч ийм бодолоо аль болох мэдүүлэхгүйн тулд түүндээ 2-уулаа хүүхдээ төрүүлээд сайхан амьдарнаа гэж ам өгч билээ. 2005 он охин маань ч төрлөө яг тэр мөчөөс л амьдралыг өөрөөр харж өөрөөр сэтгэж өөрөөр ухамсарлаж эхэлсэн дээ. Амьдралын төлөө халамжит хань өхөөрдөм охиныхоо төлөө ажлын боол болон мал шиг зүтгэлээ тэгсэнийхээ хүчинд 1 байртай боллоо.
Анх байрандаа ороод л ямар сайхан сэтгэгдэл төрсөн гээч нэгч тавилга байхгүй 1 гудас хөнжилтэй л орсондоо тэгээд л явцдаа бүх хэрэгцээтэй зүйлсээ аван амьрдал жигдрээд үнэхээр сайхан болж эхэлсэн дээ ажилаа тараад л шууд гэртээ харимаар гэрээс минь 1 юм өөрийн эрхгүй намайг татах соронздон татах шиг. Ингэж явсаар тун удалгүй 2006 онд эхнэр маань би жирэмсэн болсон гэж хэлдэгийн би бүүр их баярлаж 2-уулаа хүүхдээ заавал төрүүлнэ гээд л зүтгэчихлээ эхнэр би хүүхэд хараад гэртээ байхаар хэцүү байна ажил хиймээр байна хамт олонтоо болмоор байна гэлээ… Би ч тас зөрлөө тэгээд л 2007 онд 2 дахь охин маань гарсан даа ингээд л би амь шигээ хайрлах 2 хөөрхөн охинтой болоод амьдрал маань үргэлжилсэн дээ, ажилаа л байлаа ажилаа л байлаа муу байшин маань өдөр ирэх тусам өнгө засаад л засаад л удалгүй тушаал ч дэвшлээ нэг томоохон компанийн Албаний дарга боллоо.
Удалгүй охин маань ч 2 хүрлээ эхнэр маань ч хүссэн ажилдаа орлоо амьдрал үргэлжилсээр л хэхэ бас л удсангүй 2010 онд 2 сард эхнэр маань жирэмсэн гэж хэллээ би ч яахав баярлаад л хүүхдээ гарганаа эхнэр маань ч дуртай байна одоо миний хайртын маань гэдэс нь томорсоор л хөөрхөн бяцхан хүү маань тэнд ээж аавдаа ирж баярлуулах өдрөө хүлээсээр л байна даа. Удахгүй бүл нэмэх гэж байгаа болохоор бид 2 байраа томруулж 4 өрөө болгох санаатай байгаа. Амьдрал маань сайхан үргэлжилсээр л байна эргээд бодоход энэ их хугацаа яасан ч хурдан өнгөрөвдөө ч гэж бодох юм. Ажилдаа ч нэр хүндтэй гэр бүлдээ ч нэр хүндтэй энэ амьдралдаа эзэн нь болж амьдрах хичнээн сайхныг мэдрээсээ л гэж өөрийн түүхээс бичлээ. Амьдралд юм юм тохиолдоноо залуусаа битгий л бууж өгөөрэй надад ч мөн ч их саад бэрхшээл гардаг байсан даваад л туулах хэрэгтэй. Зовох цаг байхад жаргах цаг ирнээ өөдрөгөөр сэтгэж өөдрөгөөр амьдарцгаая.
Монголын маань нэгч гэсэн гэр бүл аз жаргалаар дүүрэн байж Монголын маань үрс маш олон болтугай. Энэ нутагтаа эзэн нь сууж Эх орноо азийн тавцанд гаргахын төлөө урагшаа залуусаа бид чадна шүүдээ юуны төлөө чинггисийн үр сад болж хөх толботой төрсөн билээдээ.