Moderator: mgl_300
Số bài viết: 42,366
busguichuudee isbagiti-g yaj hiidegiig zaaj uguuch ??? (hool)
gaduur shpagette-iin belen sousnuud martuudaar zardag bolhoor sousaa geriin nuhtsuld hiih heregguie. goimongoo chanaad, mahaa mash jijigehen tataad, muug songino- (brukli g.met uuriin ideh durtai nogoon ungiin nogoog baga zereg nemj bolno)-toigoo huuraad sous chin davstai uchraas davs baga zereg l hii.tegeed mahtaigaa sousaa hutgaal boloo. goimongoo tavaglaad deerees amtalsan mahaa hiigeed 끝...
uunees hoish hoolnii jor harah bol http://www.hool.mn/ ruu orooroi
bayrllaa
Орц /4 порц/
- 500 гр шпаггети гоймон
- 1 цайны халбага оливийн тос
- Нунтаг хар перец
- 50 гр пармежан бяслаг
Болоньез соус бэлтгэхийн тулд
- 4 халбага оливийн тос
- 1 ширхэг сонгино /хэрчсэн/
- 1 хумс сармис /нухсан/
- 4 нимгэн зүсэм гахайн утсан мах /жижиглэн дөрвөлжилж хэрчсэн/
- 1 ширхэг лууван /үрсэн байх/
- 500 гр үхрийн цул мах /машиндсан байх/
- 150 мл улаан вино
- Давс, хар перец
- 125 мл сүү
- Үрж нухсан самар
- 425 гр улаан лоолийн лаазалсан сүмс
- 1 халбага элсэн чихэр
- 1 халбага хэрчсэн орегано
Хийх аргачлал
1. Соус бэлтгэхэд тосоо халааж сонгино, сармис, гахайн мах, лууван зэргээ алтан шаргал өнгөтэй болтол нь шарна. Ингээд машиндсан үхрийн цул махаа нэмж, үе үе хутган борлотол нь хуурна.
2. Бэлтгэсэн махан дээрээ улаан дарс нэмэн буцлах үед нь бага багаар галыг нь зөөлрүүлсээр, дарсны ихэнхийг ширгээгээд давс, хар перецээр амтална.
3. Үүний дараагаар махан дээр сүү, үрсэн самраа нэмж сайтар хутгаад, үргэлжлүүлэн зөөлөн гал дээр сүүгээ маханд шингэтэл байлгах ба элсэн чихэр, улаан лоолийн сүмс, орегано зэргээ нэмээд 2-2,5 цаг маш зөөлөн гал дээр сүмс нь ширгэж, тод өнгөлөг болтол нь болгоно.
4. Том саванд ус хийн буцлах үед нь давс хийн шпаггети гоймон, оливийн тосоо нэмж зажлууртай хатуувтар болтол нь буцалгаад сайтар шүүн авч хар перецээр амтлан Болоньез соусын хамтаар таваглах ба эцэст нь пармежан бяслагаа дээгүүр нь үрнэ.