Moderator: mgl_300
Нэмэгдэл хоол гэж юу вэ?
➲ Зургаан сартай нярай хүүхдэд эхийн сүү болон эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хангалттай шим тэжээлийг өгч чаддаггүй тул нэмэлт хоол өгөх хэрэгтэй болдог. Ялангуяа эхийн сүүгээр хооллож байгаа хүүхдийн хувьд зургаан сараас эхлэн төмөр их агуулсан махан хоол өгөх хэрэгтэй. Нэмэгдэл хоол гэдэг нь нярай хүүхдэд хоол идэх дасгал болохын хувьд, бага байхдаа идсэн хоол унд нь насан туршийн хооллох зуршилд нь нөлөөлөх тул мах, ногоо, жимс жимсгэнэ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг бүгдийг нь идүүлж сургах нь зүйтэй.
Нэмэгдэл хоолны эхэн үе(4сар~6сар)-д хэрхэн хооллох вэ?
① Шингэхэн зутан өгч эхлэнэ. (Жишээлбэл : будаа 3халбага + ус 30халбага)
② Эхний нэг сард өдөрт нэг удаа, үдээс өмнө нэмэгдэл хоол өгнө. (Үдээс өмнө 10цагийн үед өгөх нь хамгийн тохиромжтой.).
③ Халбагаар хооллох бөгөөд эхний үед 1-2халбага зутан өгөх ба цаашдаа өгөх хэмжээг аажмаар нэмэгдүүлнэ. (Хүүхэд сайн идэж байвал хэмжээг нь нэмэгдүүлж болно. ).
④ Хүүхдэд өгсөн нэмэгдэл хоолны үлдэгдлийг заавал асгах бөгөөд тэр хоолоо халаан дахин өгч болохгүй.
⑤ Нэмэгдэл хоолны эхэн үед амтлагч хэрэглэж огт болохгүй бөгөөд эхийн сүү болон эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнтэй ойролцоо хэмтэй байхаар хийж өгөх нь зүйтэй.
⑥ Хүүхдийг хөдөлж явангаа хоол иддэг зуршилтай болгохоос сэргийлэх үүднээс тогтсон нэг газар суулган хооллосны дараа эхийн сүү юмуу эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн идүүлнэ.
⑦ Нэмэгдэл хоолыг анх өгч эхлэх үед хүүхэд хэлээ гаргах юмуу дургүй байвал хүчээр идүүлэлгүй, хэд хоног өнжөөд дахин өгч эхлээрэй.
Нэмэгдэл хоолны дунд үе (6сар~8сар)-д хэрхэн хооллох вэ?
① Нэмэгдэл хоолны дунд үед өдөрт хоёр удаа (өглөө 10цаг, орой 6цаг~7цагийн хооронд) хооллох нь зүйтэй.
② Нэмэгдэл хоолны дунд үед бага хэмжээний зажлууртай хоол өгч эхлэх нь маш чухал.
③ 7сартай хүүхдэд хэлээрээ бяцлаад идэхээр зөөлхөн зүйл өгөх бөгөөд, 8сартай хүүхдэд гараараа барьж идэх хоол өгөн ганцаараа хооллох дасгал хийлгэх нь зүйтэй.
④ Нэмэгдэл хоолны хэмжээ нь 6сартай хүүхдэд 50граммаар өдөрт хоёр удаа хооллон,
9сар хүрэхэд нь 120граммаар өдөрт гурван удаа хооллох зэргээр хэмжээг нь нэмэгдүүлнэ.
⑤ Ус өгөхдөө соруултай аягаар уулгалгүй жирийн аягаар уулгаж сургана.
⑥ Нэмэгдэл хоол өгөх үедээ хүүхдийг ганцааранг нь суулгалгүй эцэг эхийн хамт хооллож сургана. Хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллох нь маш чухал туршлага болох бөгөөд зөв хооллох зуршлыг хүүхдэд ойлгуулж мэдүүлэх сайхан боломж болдог .
Нэмэгдэл хоолны үе тус бүрт хүүхдэд ямар ямар хүнсний бүтээгдэхүүн өгч болох вэ?
① 4сар~6сар : Цагаан будаа, наанги будаа, бөөрөнхий байцаа, брокколи байцаа, хулуу, алим, лийр,
чавга, чихэртэй төмс, чихэртэй хулуу, төмс
② 6сар~8сар : Бууцай, лууван, хятад байцаа, өндгөн мөөг, дүүпүү, өндөгний шар, үхрийн мах (бор
мах), тахианы мах (цээжний мах), цэвэр тараг (8сараас эхлэн), бүх төрлийн
ногоо
- 6сараас өмнө хүүхдэд бууцай, хятад байцаа, лууван зэрэг хүнсний ногоо идүүлсэн тохиолдолд
цус багадалт үүсч магадгүй тул 6 юмуу 7сар хүрсний дараа өгөх нь зүйтэй.
- Нэмэгдэл хоолны дунд үед махан хоол идүүлэх нь хамгийн чухал.
③ 9сар~11сар : Сулавтар давсалсан загас, амтат жүрж, бэрсүүт жүрж, гүнжидийн тос, оливын тос
④ 12сараас дээш : Бүх төрлийн мах, загас, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг г.м хэт халуун
амтгүй, давс нь сулавтар бол том хүмүүсийн идэж байгаа бүх хоолыг
идэж болно.
Эх сурвалж : www.mhelpcall.org