Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ямар нэгэн маргаанаас үүдэн хэрүүл гардаг нь нэгэнтээ батлагдсан зүйл. Гэхдээ ямар ч маргаан зөрчилдөөн та хоёрын дунд гарсан байлаа ч гэсэн бүсгүй та гомдсон сэтгэлдээ хөтлөгдөн эрэгтэй хүнд хандаж үг хэлэхдээ сайтар бодож байж хэлэх хэрэгтэй юм шүү. Ингээд бүсгүй танд ямар үгийг хэрхэн яаж хэлбэл зохистой болох талаар дараах бяцхан зөвлөмжийг хүргэе.

-"Чи яаж хоцорч ирж чадаж байна ?" гэж хэлэхийнхээ оронд "Би чамайг хоцорч ирэхэд дургүй байдгийг минь чи мэдэх үү? Би маш их санаа зовлоо. Хэрвээ ингэж саатаж ирэх юм бол дараагийн удаа утсаар хэлж байгаарай".

-"Хэзээ энэ бүхнийг ойлгох юм бол доо?" гэж хэлэхийнхээ оронд "Хэрвээ чи ... байсан сан бол би ихэд баярлах байсан".

-”Чиний сэтгэл дотор чинь чухам юу байдгийг би яаж мэдхэв дээ?” гэж хэлэхийнхээ оронд "Заримдаа надаас хэсэгхэн хугацаанд ч болов хөндийрөх хэрэгтэй байдаг гэдгийг чинь би ойлгож байна л даа. Гэвч энэ нь миний урмыг хугалах шиг болдог".

-"Чи яаж ингэж чадаж байнаа?" гэж хэлэхийнхээ оронд "Хүн миний итгэлийг алдахад би үнэхээр дургүй байдаг. Тэр тусмаа миний хамгийн хайртай бас итгэж явдаг хүн минь..."

-"Яаж ийм зүйл надад хэлж чадаж байна?" гэж хэлэхийнхээ оронд "Чамайг надтай ингэж харьцахад чинь би үнэхээр дургүй. Гуйж байна, одоо болиоч !".

-"Чи яагаад намайг сонсож чаддаггүй юм бэ?" гэж хэлэхийнхээ оронд "Гуйж байна чамаас би, намайг ядаж ганц удаа боловч сонсооч" (богино, шууд гуйлтыг эрэгтэй хүн сайн хүлээж авдаг байна).

Эцэст нь хэлэхэд сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар бол эрэгтэй хүнд хандаж үг хэлэхдээ зарчмын хувьд "чи" гэж эхэлж хэлэхийнхээ оронд "би", "надад" гэж яриагаа эхлүүлэх нь харьцааны хамгийн зөв зүйтэй алхмын нэг юм байна.


profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3535953/432/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.08.17 22:11:38
*.111.205.164

. Өглөөний цайгаа уухгүй байх
Өглөөний цай нь хүний өдөрт идэх хамгийн чухал цай юм. Хүн өглөө босоход 10-12 цагийн туршид хоол идээгүй байдаг учир цусан дахь сахарын хэмжээ бага болсон байдаг. Өглөөний цай уугаагүйгээс болж хүн өдөржингөө их идэж цусан дахь сахарын хэмжээ болон энергиэ ихэсгэдэг аж. Судлаачдын үзсэнээр өглөөний цайгаа уудаггүй хүмүүсээс уудаг хүмүүс нь өдрийн туршид бага илчлэгтэй хооллож, жингээ илүү үр дүнтэй хасаж чаддаг байна.

2. Цагаар хооллохгүй байх
Хүн цагаар хооллохгүй дуртай цагтаа хооллосноор муу зуршилтай болох бөгөөд богино хугацаанд таргалж, эрч хүчээ алддаг. Та өглөө 15-хан минутыг өөртөө зарцуулан өглөөний цайгаа бэлтгэх нь эрүүл мэндэд тань тустай.

З. Хоол эргүүлэх
Хоол эргүүлдэг хүмүүсийн ихэнх нь өсвөр насныхан байдаг гэнэ. Тэд хөргөгчний хажуугаар онгойлгож харахгүйгээр өнгөрч чаддаггүй. Тэдний хурдацтай өсөлт болон эрч хүчтэй байдал бие махбодид нь ихээхэн илчлэгийг шаардаж байдаг. Харин энэ зуршлаасаа салж чадахгүй насан туршдаа явбал эрүүл мэнд, биеийн галбирын хувьд зохисгүй үр дүнд хүрнэ. Самар, жигнэмэг, хэдэн халбага самрын тос, жимсний шүүс гэх мэт нь ямар ч нөлөөгүй мэт сонсогдовч байнга хэрэглэвэл хэдэн зуун калорийг таны биед шингээх болно. Үүнээс болж та жилд дунджаар 10 кг нэмж ч болзошгүй юм.

4. Санаандгүй идэх
Бид зурагт үзэж, утсаар ярьж, ном уншиж байхдаа урдаа тавьсан самар, хайрцагтай жигнэмэг гэх зүйлүүдийг идсэнээ гэнэт ухаардаг. Хоолыг анхаарал сарнихгүй нөхцөлд буюу зурагт, компьютер, видео тоглоом, утаснаас хол гал тогооны өрөөндөө идэж байх хэрэгтэй. Энэ нь таныг хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянахад тусална.

5. Түргэн идэх
Алдарт эрдэмтэн Жонсон хоолыг хүн 32 удаа зажилсны эцэст залгиж болно гэж хэлсэн байдаг. Бидний ихэнх нь хэт түргэн хооллодог аж. Гэтэл тархинд цадсан гэсэн мэдээлэл ирэх гэж 30-40 минут болдог. Хэрэв түргэн идвэл та идэх ёстой хэмжээнээсээ хэтрүүлэн иднэ гэсэн үг. Тийм учраас удаан, тайвнаар тархи тань тэрхүү мэдээллийг хүлээн авч байхаар идэх хэрэгтэй. Өөрийхөө хүссэнээс их идээгүйгээ мэдэхийн тулд удаан, тааваараа идэх хэрэгтэй. Хоолоо нэг халбагадаад амтыг нь мэдэрч ид.

6. Бага зүйл уух
Таны ам цангах үед бие махбодь тань аль хэдийн усгүй болсон байдгийг мэдэх үү? Бидний биеийн 70 хувь нь ус бөгөөд өдөрт найман аяга ус ууж байж түүнийгээ нөхөж байдаг. Усгүй байх нь биеийг сульдуулж өлсгөн, шингэн уух ёстой байтал хоол идэхэд хүргэдэг. Бидний бие организм өлсөөгүй цангаж байгааг анхаар. Зөв зохистой ус уух нь өсөлтийг зохицуулж, биеийн жингээ хасахад гол туслагч болдог.

7. Дасгалын дараа өөрийгөө урамшуулах
Биеийн жин хасах дасгал тогтмол хийх нь маш үр дүнтэй. Гэхдээ дасгал хийх нь биеийн жинг барьж, эрүүл мэндийг сайжруулдаг ч жин хасахад нэг их нөлөөлдөггүй. Хэрэв та 72 кг жинтэй бол 107 км, 60 кг бол 84 км алхах хэрэгтэй болно. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд цаг зав шаардсан хэцүү асуудал. Нэг газраас нөгөө рүү алхах, машинаа угаах нь хэдхэн калорийг шатааж чадна. Жин хасахад 90 хувь нь зөв хооллолт, 10 хувь нь дасгал байдаг аж.

8. Тавгаа цэвэрлэх
Эцэг эхчүүд, ахмадууд биднийг "хоолоо битгий үлдээ" гэж байнга хэлдэг. Энэ нь бидэнд зуршил болж, эцэстээ жин нэмэхэд нэмэр болдог байна. Бид зөвхөн өөрийн-хийгөө дуусгаад зогсохгүй хүүхдүүдийнхээ үлдээсэн үлдэгдэл хоолыг хүртэл иддэг шүү дээ. Гэтэл энэ нь хэмжээнээс хэт давсан хоол идэхэд хүргэдэг. Тиймээс үлдэгдэл хоолоо гэдсэндээ биш хөргөгчиндөө хий.

9. Өлөн явах
Бид цатгалан үедээ хүнсээ цуглуулах бодол толгойд бага орж ирдэг бол өлссөн үедээ хоол унд цуглуулах талаар бодоход маш зөв санаа мэт санагддаг.

10. Амттаны нөлөө
Бидний амьдралд амралт, зугаалга, баярт үйл явдал гээд бүх тохиолдолд хоол маш том үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь янз бүрийн баяр, төрсөн өдрийн зоогийн ширээнд голлох байрыг бялуу, чихэр, жигнэмэг зэрэг илчлэг ихтэй бүтээгдэхүүн эзэлдэг нь таргалалтын гол шалтгаан болдог билээ. Бид энэхүү зүйлсийг шагнал болгон идэх биш харин шийтгэл болгон ашиглавал зүйтэй. Үүний оронд шинэхэн жимс, сахаргүй илчлэг багатай тараг, мөхөөлдөс харьцангуй зөв сонголт болж чадна.


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366838
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
17796 asuuya [1] xlady 2010-08-17 1281
» БҮСГҮЙЧҮҮД ЭЛГЭМСҮҮГИЙН ЗҮГ АНХААРЛАА ХАНДУУЛ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-17 1043
17794 amerik bagshtai angli hel zaadag surgaltiin tow bnuu [2] album 2010-08-17 994
17793 SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ** 010-3169-6932** " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-08-17 649
17792 helj uguuch [4] cuna 2010-08-17 1216
17791 yum asuuya ??????? [1] nusnud 2010-08-17 916
17790 Баясгалан Бритни Спирстэй өрсөлдөнө гэнэ үү ? [4] Маралгоо 2010-08-17 1319
17789 chat asuuya! [1] Tiny_hk 2010-08-17 995
17788 Eruuljuuleh, xel am, sorog muu zuilees hamgaalah energydisk 2010-08-17 562
17787 ene yu gj bgaag n medeh hvn gyls hariulad uguuch?? [4] mcblog 2010-08-17 1332
17786 eejuudee hurdan hariulaad uguuch [2] zurchil 2010-08-17 762
17785 asuult bna busguichuudee [1] bulls 2010-08-17 730
17784 Хальт харахад анзаарагдахгүй л юм байна, энэ өмхий хужаа нар уу! Маралгоо 2010-08-17 766
17783 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-17 524
17782 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-08-17 652
17781 Хаан банкны вэб хуудас холбогдохгүй байна [1] ӨДРИЙН МЭНД 2010-08-17 596
17780 korein aireer dornottal 2010-08-17 612
17779 hi odoriin mend eejuudee lavlaj asuuh um bnaa!!!!!!!!! [2] gal23 2010-08-17 1091
17778 hi yaraltai heleed ogooch [1] Hi... 2010-08-17 918
17777 불법 체류자 자녀에도 중학교 입학 허용 [2] saruul-2010 2010-08-17 737
17776 Экс Ерөнхий сайд М.Энхсайханы хүү Батзул Киви хамтлагийн дуучин Намуунаагаас амрагийн харьцаагаа тасалж, "Шөвгөр" Өлзийгийн охинтой нийлж, аавынхаа уурыг барж байна Маралгоо 2010-08-17 1799
17775 Дуучин Болд "С1" телевизийн нэвтрүүлэгч бүсгүйтэй амрагийн харьцаа тогтоож, урлагийнхан дунд шуугиан тарьж эхэллээ [2] Маралгоо 2010-08-17 5195
17774 ehchuude zovlooch jiremsen harshil hodlood hetsuu bna [2] mongolo 2010-08-17 1957
17773 Дуучин Нара-гийн хувийн зурагнууд Маралгоо 2010-08-17 1007
17772 ASUUY......jiremsen [6] namdag 2010-08-17 1218
17771 ind idteid [1] 0415 2010-08-17 761
17770 Өнөөдөр Улаанбаатар - Бичлэгүүд Маралгоо 2010-08-17 798
17769 eej naraa tvrvh tvhvvd [3] ebaxan11 2010-08-17 1135
17768 mgl ruu huuhed avch avna huhboljmor 2010-08-17 930
17767 ОНЦГОЙ СОЛОНГОС ЗАХИРЛЫГ ЯАХ БЭ??? [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-17 1123
17766 БИ ӨӨРӨӨСӨӨ ИЧЭЭД БАЙНА УУЧЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-17 1024
17765 САЙН БАЙНА УУ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-17 1004
17764 busguichuudee??????? [1] hoorhon0709 2010-08-16 1005
17763 sk-2 [1] 0033 2010-08-16 883
17762 hatsriin ulaan [6] odgarag 2010-08-16 4351
17761 강변 역-toi oirhon emegteichuudiin emeneleg medeh [2] B.G.T 2010-08-16 984
17760 4sartai jiremsen horlogo ogood bnaa [4] dars55 2010-08-16 1612
17759 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gcall1 2010-08-16 501
17758 bair bna ostr 2010-08-16 631
17757 ХОРЬЖ БОЛДОГГҮЙ ...ЯАЛТАЙ БИЛЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-16 881
17756 30 -ХҮРЧ БУЙ БҮСГҮЙЧҮҮД ХАРИУЛТ ӨГӨӨРЭЙ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-16 1154
17755 BUSGUICHUUDEE BAYARLALAA [3] jagaa4458 2010-08-16 1331
17754 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-16 785
17753 MGL RUU KARTNII UTASTAI HUMUUS MASH HAYMD YARINA amraa07_ca 2010-08-16 760
17752 KARTNII UTASTAI HUMUUS MGL RUU MASH HAYMD YARIH BOLOMJTOI BOLLOO amraa07_ca 2010-08-16 860
배너신청
자생병원

배너신청