Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Дуучин Болд "С1" телевизийн нэвтрүүлэгч бүсгүйтэй амрагийн харьцаа тогтоож, урлагийнхан дунд шуугиан тарьж эхэллээ
Уншсан 5195 vote 0 2010.08.17 12:06:26Тун удахгүй ойгоо тэмдэглэхээр бэлтгэлдээ ороод байгаа Камертончууд ажил амралт хоёрыг сайн хослуулж байгаа бололтой. Саяхан Камертон хамтлагийн ахлагч дуучин Болд хөдөөгүүр зугаалж, найр наадам сонирхож.
Гэвч энэ үеэр тэр “С1” телевизийн хөтлөгч Зулаа хэмээх бүсгүйтэй хамт явж, олны нүдэн дээр тэврэлдэн тун дотно байсан нь бусдын хараанаас мултарсангүй. Наадмын үеэр хамт явсан урлагийнхан ч гайхаж, бас хэлэх үгээ олохгүй хоцорчээ. Дуучин Болд хар багаасаа л Жанчивдорж гавьяатын охинтой дэр нийлж, өдгөө хүү, охин хоёрын эцэг эх болж, сайн сайхан амьдарч байгаа. Гэр бүлээрээ Монголын урлагт зүтгэсэн Жанчивдорж гавьяатын охидод ч урлагийнхан тун элэгтэй ханддаг. Дунд сургуулийн сурагч байхаасаа гадаадад гарч, 20-иод жил гадаадад амьдарч, дэлхийн тавцанд нэрээ гаргаж явсан охид Камертон хамтлагийнхантай сууж, урлагаа орхисон гэдэг. Өнөөдөр 2 хүүхдийн ээж болсон ч гэсэн дуучин Болдын эхнэр тун даруухан амьдардаг. Хотын төвд байрлах рестранд ажиллаж, ихэнх цагийг гадаадад өнгөрүүлдэг. Тиймээс олон хүн “Болд ухаантай хүн. Том болж байгаа хүүхдүүдээ өнчирүүлж, гэр бүлээ бусниулахгүй байлгүй дээ” хэмээн ярьцгааж байна. Дуучин Болдтой нэр холбогдоод байгаа. С1 телевизийн хөтлөгч бүсгүй Зулаа буюу Мөнхзул хэмээх энэ бүсгүй урьд нь бас л гэр бүлтэй байсан гэнэ. Нөхөр нь төрийн албанд ажилладаг, америкт сурч байгаад ирсэн тухай үеийнхэн нь ярьцгааж байна. Тэр ч бүү хэл дуучин Болд, Зулаа хоёрын харьцаа нэлээд дээр үеэс эхэлсэн, бүр Зулаагийн гэрт нэг хэсэг дуучин Болд амьдардаг байсан гэж ярьж байна. Хөтлөгч Зулаа. “С1” телевизийн “Showbizone” нэвтрүүлгийг хөтлөж, энгэр задгай хувцаслаж, бас олны анхаарлыг татаж байсан энэ бүсгүйг Монголын тачаангуй, секси хүүхнүүдийн нэг гэж хэвлэлийнхэн хүлээн зөвшөөрдөг. Гэвч хөтлөгч бүсгүй маань гэнэ гэнэ тун сонин ярилцлага өгч олныг шуугиулдаг нэгэн. Тэрээр “Хөлийнхөө хурууг үнсүүлэх дуртай, инээж байхдаа өөрийгөө илүү мэдэрдэг, эрчүүдээс том бэлэг авах дуртай гэхчилэн фэнүүддээ цочир сонин барьдаг хэлний мэргэжилтэй энэ бүсгүйн дэл сул хайхрамжгүй мэдэгдлүүдийг эс тооцвол шоу бизнест чамлахааргүй амжилт олно гэж үнэлэгддэг юм билээ
maralgoogiin tavisan medeelluudiig unshij sonin sodon yum olj medej baidag.
thanks.
iim oddin medee sonin saixan ali sitenaas olj unshdag yum be?
xelj ogooch