Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Саяхан л дуучин Болдын дүүгээс салж, ээлжит амрагаараа экс Ерөнхий сайдын хүүг сонголоо хэмээн шуугиан дэгдээж байсан “Киви” хамтлагийн дуучин Намуунаагийгийн хайр сэтгэл дахиад л бүтэлгүйтэв.
Гоолиг бие, онцгой содон дүрх төрхөөрөө ялгардаг дуучин бүсгүйн хайр сэтгэл энэ удаа бас л бүтэлгүйтэв. Харин Намуунаагаас салсан М.Энхсайханы хүү Э.Батзул олны дунд “Шөвгөр” гэж нэрлэгддэг Өлзийгийн охин Гантуяатай хайр сэтгэлийн холбоо үүсгэж, хаана ч явсан цуг байх болсон нь олны анхаарлыг татаж байна. Гэвч хүүгийнх нь энэхүү хайр сэтгэлийн холбоо экс ерөнхий сайдад тун ч таалагдахгүй байгаа бололтой. Тэрээр хүүгээ тас загнаж, “Шөвгөр” Өлзийтэй худ ураг болохгүй хэмээн бухимдаж гэр орондоо багагүй шуугиан дэгдээсэн сурагтай. Экс Ерөнхий сайд М.Энхсайхан хоёр л хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ боловсролд ч гар татаагүй нэгэн. Түүний охин Э.Хонгорзул нь АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг санхүүч-нягтлан бодогчийн мэргэжлээр төгссөн юм гэсэн.
Америкт мэргэжлээрээ ажиллаж байсан ч бага охиноо төрүүлэхээр нутагтаа ирэхэд нь М.Энхсайхан охиндоо гурван өрөө байр, машин авч өгөөд л тусад нь гаргачихсан юм гэнэлээ. Өнөөдөр Э.Хонгорзул бүсгүй Оюутолгойд чамлахааргүй өндөр цалинтай ажилладаг. Харин хүү Э.Батзул нь маркетингийн чиглэлээр Англид сурсан нэгэн. Өндөр өртөгтэй сургуульд сурсан ч тодорхой ажил эрхэлдэггүй, баахан дураараа зантай энэ залуу баячуудын хүүхдүүдтэй нөхөрлөж, байн байна амраг бүсгүйчүүдээ солин аавынхаа чихийг халууцуулах болсонд тэрээр бухимдаж байгаа аж. Ялангуяа Центрпойнтын хэрэгт холбогдож, эрүүгийн элментүүдийн дунд нэг хэсэг л зард гарч явсан “Шөвгөр” хочит Өлзийгийн охинтой хүүгээ холбоотой болсонд аргаа барж байна. Ганцаардмал, бас нэр хүнддээ тун болгоомжтой ханддаг энэ эр улс төрийн тавцангаас шахагдаж, жижиг намын том даргын ажил хийх гэж тун их бухимдаж суугаа. Ядаж байхад нь хүү нь эрүүгийн хүнд гарын нэгтэй худ ураг барилдах дээрээ тулж байгаа нь түүнийг ийнхүү бухимдахад хүргэсэн бололтой.