Moderator: mgl_300
5.
Бид 2 ханилаад 5 жил болж байнаа. Одоо хөөрхөн охинтой. Би тэрэндээ үнэхээр их хайртай. Бид энэ хугацаанд дэндүү аз жаргалтай байсан. Харин миний урьдын хийсэн алдаа тэрнийг минь зовоогоод байна. Тэр нь юу вэ гэвэл тэрэнтэйгээ учрахаас өмнө нэг залуутай санаандгүй явчихсын. Харин тэр нь найз нь болж таарсан. Харин би бүгдийг хэлэхээсээ айсан. Учир нь тэр маань их эмзэг хүн. Тээгэд л би найзийг нь бид зүгээр л найзууд ганцхан л тийм зүйл болсон гээд найз чинь гайгүй дажгүй гээд л ярьж гарсан. Харин тэр байдлын дараа намайг тэрэндээ сайн байсан гээд ойлгосон. Харин би нөхөртэйгөө учирхаас өмнө өөр хэнд ч хайртай болж өөр хэнийг ч хардаж үзээгүй ээ. Тэгээд л бид хүүхэдтэй болж амьдарсан. Харин намайг хайртайдаа биш хүүхэдтэй болсондоо хамтдаа амьдарсан гэж ойлгосон. Тэгээд л тэр маань ухсаар байгаад найзтай нь яасан тухай олж мэдсэн. Тэгээд л бүх зүйл орвонгоороо эргэчихлээ. Бид ярилцаад учираа олоод одоо дахиж тэгэхгүй сайхан амьдръя гэсэн харин би бүрэн итгэсэн. Гэтэл найз эгчийн минь найз хүүхэн ирж хоноод бид 3 ууваа. Тэгсэн би түрүүлээд унтсан нэг сэрсэн тэр хүүхэн миний хажууд шалдан харин нөхөр минь хажууд нь байсан. Би учирыг нь асуусан чинь надаас хариугаа авч байсан. Чиний сэрэхийг хүлээж байсан. Би хүсээгүй зүгээр л чамд харуулж чамаас хариугаа авч байна. Харин одоо чи ийм л зүйл хүсээд найзтай минь байснаа нуусан гэсэн би харин тэрэнд бүх үнэнээ хэлсэн. Тэр найзтай нь би нөхөртэйгөө таарахаас өмнө 3-хан л удаа уулчихсын. Харин би айсандаа бас алдахыг хүсээгүй дээ бүх үнэнээ ярисан яг яаж 3 удаа унтснаа хэлчихсэн. Тэгсэн тэр бүгдийнхээ хариуг өчигдөр орой авлаа.
Харин би бүх юмаа аваад гарсан харин цаг ч хүрэлгүй би ярилций гэж гуйсан. Удаан гуйсан, сөхөрч байгаад уйлж байгаад би чамгүйгээр би чадахгүй би чамд үнэхээр их хайртай шдээ гэж гуйсан. Гэсэн ч би уйлж гуйсаний эцэст би түүнтэйгээ үлдэхээр болсон. Би урьд нь намайг хуурч байгааг харах л юм бол би шууд сална шүү гэж хэлдэг байсан. Цагаа тулсан би чадахгүй байнаа. Хүүхэдтэй гээд явж чадахгүй байгаам биш шүү. Би хүүхэдээ аваад явах царай зүс, боловсрол гээд л бүх зүйл надад байгаа. Миний энэ шийд зөв үү. Миний уйлж унжсан байдлыг минь хараад өрөвдсөн болуу. Эсвэл үнэхээр надад хайртай болуу? Намайг тэврээд энэ бүх тэнэг зүйлийг уучилсанд баярлалаа гэсэн. Надад ямар их хайртайгаа хэлсэн. Би түүнд н итгэсэн. Би хайртай юм чинь итгэх хэрэгтэй тийм биз дээ. Миний зөв үү. Тэр хүүхэнтэй зүгээр л хорслоосоо болоод тийм тэнэг зүйл хийсэн тиймүү? Энийг уншаад хүмүүс тэнэг хүүхэн л гэх байх. Гэхдээ надтай чин сэтгэлээсээ хэлээд яриад өгөөч.над шиг ийм хүн байдаг болуу…
ГЭНЭН БАЙНА ..ЧИ ХАНЬТАЙ БОЛСОН БОЛ ХЭЗЭЭ Ч ӨНГӨРСНӨӨ БИТГИЙ ДУРСАЖ БАЙ ТЭР ТУСМАА ИЙМ ХАЧИН ЗҮЙЛИЙГ ЭР ХҮН МЭДСЭН ТОХИОЛДОЛД ХЭЗЭЭ Ч УУЧИЛДАГГҮЙ ӨРШӨӨДӨГГҮЙ ТЭР ЭР СЭТГЭЛИЙН СААТАЛГҮЙ Л БОЛ >>>>ХЭЗЭЭ Ч ЭХНЭРЭЭ ГЭР БҮЛЭЭ ӨӨР ХҮНТЭЙ ХУВААХЫГ ТЭР ХҮСДЭГГҮЙ ТЭГЭЭД Л ГҮЙЦЭЭ ДУУСАА..ХАРИН БҮСГҮЙ ХҮН УУЧИЛДАГ АМЬДРАЛАА БОДООД ...ЭМ ХҮН МАРТАЖ ЧАДДАГ ЭР ХҮН ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ ЧИНИЙ 100% АЛДАА......ЭРГЭЭД САЙХАН АМЬДАРНАА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ ЭНЭ ХОРВОО ХЭН НЭГНЭЭ ХУУРДАГ ОРЧЛОН БИШ ШҮҮ ДЭЭ