Moderator: mgl_300
Мэдээж эмэгтэй хүн бүрийн мөрөөдөлд тансаг орд харш, сайхан цэцэрлэг, тав тухтай орчин, хүссэн зүйлээ хийх санхүүгийн эрх чөлөө байх нь мэдээж. Энэ хүслийг нь биелүүлэх хэн нэгэн байгаад итгэж хүлээдэг нь ч бас мэдээж. Гэхдээ мөнгөнөөс гадна эмэгтэй хүний хамгийн нандин хүсэл нь хайрлуулах хүсэл. Чамтай хамт мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй чиний төлөө юу ч хийхэд бэлэн хүн мөнгөтэй залуугаас ч илүү хялбархан олдож мэднэ.
Сонголт 1. Мөнгөтэй залуу. Энд царай зүс хамаагүй, тэр зүгээр л мөнгөтэй. Чиний хүссэн зүйлийг чинь чамд санал болгож чадна. Хамт амьдарвал гадаанаа цэцэрлэгтэй сайхан байшинд сууж, хамгийн дуртай зүйлээ хийхэд цаг хугацаанаас өөр ямар ч хориг байхгүй болно. Мэдээж ийм залуучууд их мөнгө олдог учраас чадвартай, бодолтой, соёлтой байх магдлалтай.
Гэхдээ. Монголын мөнгөлөг залуучууд ээж аавын хөрөнгө, эсвэл хялбархан аргаар олсон мөнгөөр тоглож байх нь их байдаг болохоор дээр дурдсан магтаалыг хүртэж чадахгүй тал бий. Мөнгөөр бүхнийг шийдэж сурсан зан нь чамайг худалдаж авахад хүргээд зогсохгүй, чамаас огт хамааралгүйгээр бүгдийг шийдэж, зугаа цэнгэлд анхаарал хандуулсаар мөрөөдлийн гэр бүлээ үүсгэнэ гэсэн чин хүслийг чинь унтрааж мэднэ.
Сонголт 2. Мөрөөдөлтэй залуу. Чамайг хамт амьдрахыг гуйж, өөрийн мөрөөдлөө чиний мөрөөдөлтэй нийлүүлээд бидний мөрөөдөл болгоод, тэр мөрөөдлөө хамтдаа бүтээе гэж хэлэх авч түүнд одоохондоо юу ч байхгүй. (Юу ч байхгүй гэдэг мэдээж хэрэг хувцас ч байхгүй гэсэн үг биш шүү) Энэ залуутай амьдрахаар шийдвэл өөрөө түүнтэй хамт хүссэн бүхнээ биелүүлэхийн тулд зүтгэнэ. Мэдээж ийм амьдрал хөгжилтэй, хамтдаа, урагшаа гэсэн уриатай байна.
Гэхдээ. Хоосон мөрөөдөгчид хэт олон байдаг нь бас энэ сонголтын сул тал юм. Ирээдүйн талаар их сайхан зүйл ярих хэрнээ яг одоо амалсанаа мартсан мэт залхуурсан нөхөд Монголоор нэг байгаа нь харамсалтай. Тэр тусмаа танил тал, эцэг эхийн нөлөөгөөр өөдөлдөг манай нөхцөлд өнөөх залуусын маань мөрөөдөл зэрэглээ болох эрсдэл олон.
Мөнгөтэй залуучууд байнга + оноотой байхаас гадна сүүлийн үед “Моодонд” ороод байгаа. Харин бага наснаасаа сонсож, үзэж ирсэн үлгэр, кинонууд дээр баян тансаг амьдралыг хаяад, хамтдаа мөрөөдлөө биелүүлэх залууг сонгон амар сайхандаа жаргадаг нь бас нэгийг сургаад байх шиг. Харин та дараах сонголтын алийг нь илүүд үзэх вэ? Мөн яагаад гэдгээ бусадтайгаа хуваалцаарай
МӨНГИЙГ ШҮТЭЖ АМЬДРАХ ЁСГҮЙ .МӨНГӨ БОЛ ЗҮГЭЭР Л ХЭРЭГЦЭЭ ЮМ ТҮҮНЭЭС АМЬДРАЛЫН НЭН ТЭРГҮҮНИЙ ЧУХАЛ ШААРДЛАГА БИШ НЭГ Л ӨДӨР ИТГЭЛТ БАЯН ШИГ БОЛВОЛ ЯАНА..ХАМАГ БАЙДГАА ХУЛГАНАД ИДҮҮЛДЭГ ШИГ...МӨНГӨ ХҮНИЙГ НЭГ ТАЛААРАА ИХ МУУХАЙ ЭВДДЭГ МӨНГӨНИЙ БООЛ БОЛЖ ДАРЛУУЛАХ БИШ МӨНГИЙГ ДАГУУЛЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ МӨНГӨТЭЙ ЗАЛУУГААС ИЛҮҮ СЭТГЭЛТЭЙ МӨРӨӨДӨЛТЭЙ ЗАЛУУ ХАВЬГҮЙ ИЛҮҮ БИЗ ДЭЭ ..Би мөрөөдөлтэй залууг сонгосон. Мөнгөтэй залуу сайн залуу байсан. Гэвч яг л дээр хэлж буйтай нэгэн адил надаас хамааралгүйгээр бүх шийдвэрийг тэр гаргаж байсан. Амьдралыг, гэр бүлийг биш хувийн эрх чөлөө, зугаа цэнгэлийг илүүд үзэж байсан нь миний үзэл бодолтой зөрчилдөж байсан юм байна гэж хожим нь бодогдож байсан. Мөрөөдөлтэй залууг сонгоод би алдаагүй. Яагаад гэвэл мөрөөдөл нь хоосон биш, түүнийхээ төлөө зүтгэх чин эрмэлзлэлтэй, мөрөөдөлдөө хүрэх үед дэргэдээ намайг байлгахыг чин сэтгэлээсээ хүсч байсан нь бүх хүний эсэргүүцлийг сөрөн байж тэр хүнийг сонгоход хүргэсэн байх гэж бодогддог юм. Надад юу ч байхгүй, зөвхөн хайр л байна. Гэхдээ энэ хайр хэзээ ч унтрахгүй, бусдыг атаархтал чамайг хайрлах болно. Сайн сайхны төлөө би чамтай хамт тэмцэж чадна, замдаа шантарч буцахгүй гэж хэлж байсан юм. Энэ үгэнд итгэснээрээ би амьдралдаа хамгийн зөв алхамаа хийсэн гэж боддог.
Эр хүн санасандаа эмээлт морь харайсандаа гэж үг байдаг. Эр хүн худлаа амлаж биш ирээдүйгээ хэрхэн төсөөлж буйгаа ярьж байдаг. Мэдээж мөрөөдөлдөө хүрэхэд сайн ар тал сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байдаг. Түүний мөрөөдөл биелэнэ гэдэгт эхнэр нь хамт итгэж байх хэрэгтэй гэж би боддог. Том мөрөөдөл хэзээ ч нэг л өдөр биелэнэ гэж байхгүй. Аажмаар хүнд хэцүү бүрийг даван туулж байж биелдэг. Биелэсний дараа харахад бахархмаар, гайхалтай санагддаг юм шүү. Зарим залуусыг дэргэдэх нь дандаа худлаа ярьж байдаг гэх нь байдаг. Хэрэв нөхрийнхөө ярьж буйг, мөрөөдөж буйг худлаа гээд байвал хэзээ ч бүтэхгүй. Гэрт амьдардаг залуу яагаад сайхан байранд ороод сайхан амьдарна гэж мөрөөдөж болохгүй гэж. Өчүүхэн амжилтыг нь ч гэсэн магтаж, чи чадна шүү, би чамд итгэж байна гэдэгээ ойлгуулж байх хэрэгтэй. Эр хүнд өөртөө итгэх итгэл хамгийн чухал. Дэргэд нь хань нь чадна гэж итгээд байхад гутраад архи уугаад явдаггүй юм аа. Хажуудах нь хүртэл чи юугаа чаддаг юм гээд байвал амьдралд өнгөгүй, гэрэлгүй, утгагүй болж орхино шүү дээ. Ингээд л нөгөө эмэгтэй хүнээс бүх зүйл шалтгаална гэдэг үгээ л хэлчих гээд байна даа. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтаж байхад эм хүний дотор эр хүн эмээл хазаартай морьтойгоо багтана гэдэг юм шүү дээ. Уран бэрийн ухаан байвал мөрөөдөлтэй залууг мөнгөтэй болгож болдог юм шүү.