Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Нийслэлийн Багануурт бас нэг аймшигт хэрэг гарчээ. Тус дүүргийн VII хорооны нутагт байрлах Гахайн байрны орчмоос 5, 7 настай хоёр хүүхдийн цогцсыг ил хаясан байхыг тус дүүргийн иргэд олжээ. Цогцсыг олох үед тэдний дотор эрхтэн нь байхгүй байсан гэнэ. Бидэнд олдсон эхний мэдээллээр гэрийнхээ ойролцоо тоглож байсан охидыг гэмт этгээд хүчирхийлж, амийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байжээ.

Одоогоор уг хэрэгт 23 настай Л-ийг сэжигтнээр татаж, дүүргийн Цагдаагийн хэлтэст саатуулаад байгаа аж. Мөн тус дүүрэгт барилгын ажил хийдэг Хятадуудыг дээрх хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Манай оронд хятадууд их хэмжээгэр амидрах болосноос хойш иймэрхүү хэргийн тоо нэмэгдсэн гэж үзжээ.Иргэдийн мэдээлснээр хэргийн газарт тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн болон УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ажиллаж байгаа аж.

Уг хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Ийм хэрэг гарсан нь үнэн. Одоо гэмт этгээдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа. Саяхан дотуур байранд амьдардаг оюутнуудаас цус авдаг гэх хэсэг бүлэг хүмүүсийн талаар хэвлэлээр цацагдсан. Тиймээс энэ хэргийн эцсийн зорилго нь эд эрхтэний наймаа руу чиглэсэн байхыг үгүйсгэхгүй. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болон эцэг, эх, ах дүүгийнх нь сэтгэл санааны байдал тогтворгүй, эмзэг болдог тул болсон явдлын талаарх мэдээллийг олон нийтэд цацах дургүй байдаг. Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг ар араасаа гарч, олныг цочроож байна. Тиймээс ийм төрлийн гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлэхээс зайлсхийж байгаа. Одоогоор хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Мөн тус дүүрэгт амьдардаг иргэн Б-гээс энэ талаар тодруулахад, “Ийм хэрэг гарсан гэж хүмүүс ярьж байхыг сонссон. Цагдаа нар энэ хэргийн талаар сонин, телевизээр ч гаргахгүй байхыг даалгасан гэж ярьж байсан” гэлээ. Мөн эл хэрэг гарахаас өмнө тус дүрэгт 10-11 насны хоёр охин хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон байна. Энэ хэргийг ч хууль, хяналтынхан мөн л хэвлэлийнхнээс нууцалж байгаа ажээ. Өнгөрсөн тавдугаар сард Хөвсгөл аймагт найман настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн М.Мөнх-Оргил өмнө нь нийслэлд гурван охиныг хүчирхийлсэн болох нь тогтоогдож, олныг сэрдхийлгэсэн.

Мөн эл хэрэг гарсны дараа дөрвөн настай охиныг хүчирхийлж, аарцагных нь ясыг гэмтээсэн байсан. Сүүлийн үед энэ төрлийн жигшүүрт хэргүүд цөөнгүй гарч байна. Энэ хэргүүдийн цаад шалтгааныг хууль, хяналтынхан эцэг, эхчүүдийн хараа хяналт сул байгаатай холбон тайлбарладаг. Тэгсэн атлаа насанд хүрээгүй охидийн хүчингийн гэмт хэргийн золиос болж байгааг олон нийтээс нуун, дарагдуулах нь тийм чухал гэж үү. Харин ч нуун дарагдуулах бус нийтэд ил гаргасан цагт үр, хүүхдэдээ тавих эцэг, эхийн анхаарал сайжирч, энэ төрлийн жигшүүрт хэрэг буурах биз ээ.

С.Энхзаяа
Монголын мэдээ 

profile

  Бусадтай хуваалцсан жаргал мянга дахин арвижиж

 Бусадтай хуваалцсан зовлон мянга дахин нимгэрнэ.

        

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3420592/8dd/trackback

hairthuu

2010.07.22 17:25:20
*.226.160.209

barilar  yumnuud   vhvvl taarna

turkish

2010.07.22 18:48:29
*.109.28.38

Хүүхдүүдийн дотор эрхтнийг авч хөнөөснийг үгүйсгэв
Өчигдөр 12 цаг 16 минут
Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр гахайн фермд  5,  7 настай хоёр хүүхдийг хүчирхийлж дотор эрхтнийг нь авч амь насыг бүрэлгэсэн ноцтой хэрэг гарсан талаар өнөөдөр хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ мэдээлэлд Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Б.Даваажав дараах хариултыг өгч байна.

-Танай дүүрэгт бага насны хүүхдийг онц ноцтойгоор амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Хариуцлагатайгаар мэдэгдэе. Бага насны хоёр хүүхдийг хүчирхийлж амь насыг нь хохироосон хэрэг гараагүй. Энэ мэдээллийг гаргасан сонинтой би дөнгөж сая холбогдож “залруулга гарга “гэж хэлсэн байгаа.

-Өнгөрөгч долоодугаар сарын дундуур танай дүүргийн Үйлдвэрийн хэсгээс хүүхдийн цогцос олдсон гэсэн мэдээлэл ч  иргэдийн дунд  байна?

- Олон нийтийн дунд цуу яриа гарсан. Дээрх гэмт хэрэг гараагүй гэдгийг энэ дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын  хувьд баттай хэлэх байна.  Ор үндэслэлгүй мэдээллийн дагуу сонин хэвлэлээс өнөөдөр  маш их утасдаж байна.

 Багануур дүүргийн III хорооны иргэн / хэрэг гарсан гэх нутаг дэвсгэр/ оршин суугч  Н. Батбаяр:

-Таны оршин суудаг нутаг дэвсгэрээс хүүхдийн цогцос олдсон  юмуу?

- Мэдэхгүй. Олон нийтийн дунд тийм яриа байсан. Гэхдээ бидний оршин суудаг нутаг дэвсгэрээс хүүхдийн цогцос олдсон бол бидэнд дуулдмаар юм даа. 

- Энэ хэрэгтэй холбогдуулан танай төмрийн үйлдвэрт ажилладаг Хятад иргэдийг шалгаж байгаа гэсэн үү?

- Би энэ үйлдвэрт ажилладаг. Одоогоор манай хятад ажилчдыг хууль хяналтын байгууллагаас дуудаж шалгаж  хорьж цагдаагүй.

Н.Бүжин

ӨДРИЙН МЭНД

2010.07.22 18:52:25
*.117.23.68

Ийм зүйлийг ил тод байлгах хэрэгтэй байх аа. Тэгж байж ийм хэрэг болдог гэдгийг хүмүүс ухамсарлан, үр хүүхэддээ илүү анхаарал тавих байх гэж бодож байна.

 

Ёстой аймаар юмаа.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366666
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524267
16761 СОЛОНГОСТ ТУСДАА УДААН БАЙВАЛ ИЙМ Л БОЛЧИХДОГ ЮМ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 1014
16760 ЧИ ТИЙМ ЧУХАЛ МЭДЭХИЙГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМУУ????? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 1257
16759 ҮҮНИЙ НАРИЙН УЧРЫГ ХЭЛЭЭД ӨГЬЕ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 938
16758 VITAMIN lotos 2010-07-22 666
16757 Бүсгүйчүүлдээ зориулсан номнууд. сонирхоорой zaraa ax 2010-07-22 719
16756 Солонгосын албан ёсны баталгаат "HYUNDAI" компаний даатгалаар даатгуулцгаая zaraa ax 2010-07-22 723
16755 хүүхдийн хувцас 1000ш ийг 1000wonoor бөөндөнө. 01024114025 popoloo 2010-07-22 721
16754 uragiin bichegiig yu gedeg ym be [1] uuuu saaaaaaaaaak 2010-07-22 835
16753 jiremsen eh ongots [4] surguul 2010-07-22 2207
16752 helj uguch?? [2] harandaa_02 2010-07-22 925
16751 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-22 717
16750 yum asuuya?????????? [7] j and s 2010-07-22 1183
16749 hi end buur shinjuuleh suulgah hagalgaa hir be? [1] sarnai007 2010-07-22 1166
16748 bvsgvichvvdee [10] xlady 2010-07-22 1241
16747 hi bvsgvichvvdee ??? [3] vrtei hvn jargaltai 2010-07-22 835
16746 hi asuuy ? [3] vrtei hvn jargaltai 2010-07-22 735
» сэтгэл сэртхийлгэм мэдээ (охин үрээ нүднээсэ бүү салга) [3] LOTUS 2010-07-22 1328
16744 tereg zarna... shivree_boroo 2010-07-22 640
16743 4 өдөр хамтдаа зугаалан * хамгийн цэнгэг далай* усан онгоцон дээрх гайхамшигт * галт цэцгийн баяр* * гар барилдаан* * солонгос дууг хэн сайн дуулах бэ тэмцээн* гэх мэт сюрпиризүүд таныг хүлээж байна Шагналийн санд ** [1] HANA**tour 2010-07-22 630
16742 AMORE- HERA фирмийн Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна file ssamii 2010-07-22 722
16741 ГАДААДАД СОЛОНГОСТ МОНГОЛ БҮСГҮЙГ ..АНХААР Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 1490
16740 bb cream deer powder turhehgui bval aris harlah uu [4] namuunka 2010-07-22 1421
16739 ЭЛГЭМСҮҮД ӨНДӨР ХҮҮТЭЙ МӨНГӨ ЗЭЭЛЭЭЧ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 1005
16738 AMORE- HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-07-22 852
16737 HAJUU OROO BAINA marlaa247 2010-07-22 599
16736 НАДАД ЯМАР ХЭЦҮҮ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ ЧИ............ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 782
16735 asuuyaa [1] alsaan 2010-07-22 714
16734 hi huuhed tom bn gnee yahuu? [8] [1] tsomo123 2010-07-22 2708
16733 НЭГ ӨДРИЙН АЯЛАЛД УРЬЖ БАЙНА help-center 2010-07-22 720
16732 o.mend [1] hoorhon0709 2010-07-22 726
16731 hi Унаагаар үйлчлэнэ. 2010-07-22 726
16730 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-22 656
16729 Америк зурхай Маралгоо 2010-07-22 1930
16728 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-22 732
16727 busguchuudee ashigtai biznes tun amarhan shuu? sometimes 2010-07-22 2330
16726 HAJUU OROO BAINA marlaa247 2010-07-21 579
16725 НАДАД ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БОЛОМЖ БАЙНА УУ??? [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-21 1794
16724 hi huuhdiin suu halaach bolon huhnii aptomat saaltuur zarii file cd.key.crack 2010-07-21 774
16723 СОЛОНГОС ХҮНТЭЙ ..МАШ БОЛГООМЖТОЙ ХАРЬЦ..БИТГИЙ АВААРАЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-21 1151
16722 huh tomruuldag baby liner gej apprat haana zardagiin boloo ? [1] mb_005 2010-07-21 1081
16721 МАНАЙ НӨХӨР МАШ ИХ МӨНГӨТЭЙ ЗАЛУУ Ш ДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-21 1137
16720 Бөөний зах дэлгүүр асууяа [1] Маралгоо 2010-07-21 1035
16719 asuuyaa helj uguuch. [4] harandaa_02 2010-07-21 1058
16718 spiral asuuya [4] odgarag 2010-07-21 1438
16717 * САЛЮТ БУЮУ Галт цэцгийн баяр* * гар барилдаан* * солонгос дууны тэмцээн* гэх мэт сюрпиризүүд * Шагналд үзэсгэлэнт газаруудаар үнэгүй явах онгоцны тийз Түрүүлсэн болон идвэхтэй оролцсон хүн бүхэнд чэжүгийн дурсгалийн зүйлс . XAHA-TOUR.co.Ltd 2010-07-21 789
배너신청
자생병원

배너신청