Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Сэтгэл татам гэж юу гэсэн үг вэ?

Сэтгэл татам эмэгтэй гэдэг нь тэр эмэгтэйд өөрийнхөө давуу талуудыг дөвийлгөж, харин сул талуудаа нуух хүсэл ба цаг зав байдаг гэсэн үг. Сэтгэл татам эмэгтэй үргэлж сайхан харагддаг. Эрчүүд нүдэндээ харж байгаа юманд л татагддаг болохоос жинхэнэдээ цаанаа юу байгаад нь татагддаггүй гэдгийг санаж яваарай. Эмэгтэй хүний сэтгэл татам байдал физик талаасаа бол түүний эрүүл мэндийн байдалтай нь нягт холбоотой байдаг, тийм ч учраас энэ хэмжүүр эрчүүдэд хамгийн чухал байдаг. Дундаж насны эмэгтэй сайхан хувцаслаж, оо энгэсгийг чадамгай хэрэглэж чаддаг бол түүнийг сэтгэл татам эмэгтэйд тооцдог. Уул нь тэрээр зүгээр л хүүхэд гаргах насны залуу эмэгтэйгийн гаднах төрхийг л дуурайсан байгаа шүү дээ.
 Ихэнхи эмэгтэйчүүд үүнийг ойлгодог. Гоо сайхны бараа, тураах бүтээгдхүүн, хувцас, тренажер үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдхүүнийг эрчүүдийн хэмжүүр шалгуурт нийцье гэвэл манай бүтээгдхүүн туслана гэж сурталчилдаг. Сэтгэл зүйч Пол Розен нэгэн туршилт явуулж эмэгтэй хүний төгс биеийг эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд хэрхэн төсөөлдгийг тодруулсан билээ. Туршилтанд оролцогсдод маш туранхайгаас эхлээд маш тарган, төрөл бүрийн бие галбиртай эмэгтэйчүүдийн зургийг үзүүлэхэд бүх эмэгтэй оролцогчид туранхай эмэгтэйчүүдийг сэтгэл татамд тооцож, өөрөө ч гэсэн ийм болохыг хүсдэг хэмээн хариулж байв. Харин эрэгтэйчүүд болохоор туранхай хүүхнүүдийг бус, дунд зэргийн бие галбиртай хүүхнүүдийг сонгож байв. Туранхай бүсгүйчүүд эрчүүдийн дурыг булаадаг гэсэн орчин үеийн хүүхнүүдийн бодол буруу гэдэг нь үүгээр батлагдаж байгаа юм. Бүх дэлхий даяар эрчүүд дунд зэргийн буюу махлагдуу, “элсэн цаг” хэлбэрийн галбиртай бүсгүйчүүдийг таалдаг нь илэрч байна.

Калифорнийн Их Сургуулийн Хүн судлалын факультетийн профессор Дональд Саймоны ажиглалтаар, хоол ундны дутагдал байхгүй орнуудад эрэгтэйчүүд гоолигдуу хүүхнүүдэд илүү татагддаг, харин хоол хүнсний дутагдалтай орнуудад мариалаг хүүхнүүдийг илүүд үздэг нь харагджээ.
Африк, Амазоний зарим омгийн бүсгүйчүүд эрчүүдийнхээ анхаарлыг татахын тулд хөхөө ил гарган, доогуураа нарийхан стринг дотоож маягийн бүс зүүдэг. Соёлт ертөнцийн хүүхнүүд ч эрчүүдээ мөн л иймэрхүү байдлаар татдаг бус уу? Тэд арьсаа толигор, эрүүл харагдуулахын тулд косметик хэрэглэдэг. Нүдээ том харагдуулах гэж сормуусаа будна, уруулаа цусан хангамж сайтай гэж харагдуулахын тулд улаанаар будна, нас залуу, эстрогений түвшнээ их гэж харагдуулахын тулд үсээ цайвар өнгөөр будна. Пластик хагалгаа хийлгэж, ботокс тариулан нүүр царайгаа үрчлээгүй, залуу, сэтгэл татам болгоно. Орчин үеийн бүсгүйчүүд янз бүрийн заль, нууц бүхий хөхөвч, богино банзал, нейлонон урт оймс, өндөр өсгийтэй гутал зэргийг - эрчүүд залуухан бөгөөд эрүүл мэнд сайтай хүүхнүүдийг илүүд үздэг учраас - эрчүүдэд л зориулж л өмсдөг. Бид бүсгүйчүүдийг ингэж зальдахаа боль гэж хэлэх гээгүй байна, зүгээр л яагаад ингэдгийг нь тайлбарлаж байгаа юм.

Эрчүүд юуг гоё сайханд тооцдог вэ?

Амьтанд гоо сайхны мэдрэмж байдаггүй. Нохой, муур, эсвэл заан хэзээ ч жаргаж байгаа нарыг юмуу сүрлэг хүрхрээг шимтэн ширтдэггүй. Муухай эмэгчин гэж байдаггүй. Амьтны ертөнцөд эмэгчний сэтгэл татам байдал ганцхан шалгуураар – ороо нь орсон эсэхээр л тодорхойлогддог.
Хүмүүн бид ертөнцийн сайхныг өвөг дээдсийнхээ туршлаганд тулгуурлан тодорхойлдог.
Эрчүүд бүсгүйчүүдийн физик гоо үзэсгэлэнг үр удмаа үлдээж чадах эсэх талаас нь дүгнэдэг төрөлхийн зөн совинтой байдаг. Тохиромжтой шинж чанаруудад: толигор арьс, эрүүл, гялалзсан үс, булчингийн тамир, тунгалаг нүд, эрчимтэй, жавхаалаг явдал зэрэг залуу нас болон эрүүл мэндийг илэрхийлсэн, өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн өндөр үзүүлэлтүүд ордог.
Төрөл бүрийн косметикийн тусламжтайгаар эмэгтэй хүн өөрийгөө сэтгэл татам болгодог. Эволюцийн талаас харах юм бол, залуухан, эрүүл бүсгүйчүүд илүү олон хүүхэд төрүүлж чадна, тэгэхээр эр хүний генетик удмыг хадгалах боломжтой гэсэн үг. Тийм болохоор, аль ч улсад цэвэрхэн хүүхнүүд илүү сэтгэл татамд тооцогддог, яагаад гэвэл бохир байдал өвчин зовлонтой холбоотой байдаг, харин өвчин бол үр удмын амьд байх боломжийг бууруулна.
Нью – Мексикогийн Их Сургуулийн биологийн ухааны профессор Ренди Торнхиллыг хийсэн судалгаагаар, эмэгтэйчүүдийн гэрэл зургуудыг туршилтанд оролцогсдод үзүүлж сэтгэл татам байдлыг нь дүгнүүлэхэд, эрэгтэй, эмэгтэй оролцогсод  бүгдээрээ ахимаг насны эмэгтэйчүүдийн нүүр царайг сэтгэл татамд тооцоогүй байна. Ялангуяа эрэгтэйчүүд бүр ч доогуур үнэлжээ. Энэ туршилт нь, бүсгүйчүүд зөн совингийнхоо түвшинд энэ зарчмын механизмыг ойлгодог болохыг, мөн үрчлээ татуулах мэс засал яагаад ийм их эрэлт хэрэгцээтэй байдгийг тайлбарлаж байна.

Сайхан зүс царайтай байх хүсэл – төрөлхийн хүсэл

2003 онд Техасын Их Сургуулийн эрдэмтэн Жудит Ланглуа тэргүүтэй судалгааны баг сайхан царай зүс рүү татагддаг хүний тэмүүлэл урьд нь тооцогдож байсан шиг хүмүүжлийн үр дүн бус, харин төрөлхийн тэмүүлэл юм байна гэдгийг баталжээ. Туршилтын явцад янз бүрийн зүс царайтай хүмүүсийн зургийг 2 – 3 сартай нялх хүүхдүүд болон арай том 6 – 8 сартай хүүхдүүдэд үзүүлэхэд аль аль нь царайлаг хүмүүсийн зургийг удаан хугацаагаар харж байжээ. Хоёрдахь туршилтаар, нэг настай хүүхдүүдэд янз бүрийн царайтай хүүхэлдэйнүүдийг өгөхөд царайлаг хүүхэлдэйнүүдээр дуртайяа тоглон тэдэндээ байн байн инээмсэглэлээ бэлэглэж байсан байна.
Эрэгтэй хүн “Плейбой” сэтгүүл дээрх нүцгэн хүүхний зургийг харж байхдаа түүний юу хийж чаддагийг /хоол хийх, төгөлдөр хуур тоглох г.м/, мөн энэ хүүхэн сайн хүн болов уу гэх мэтийг боддоггүй.
Эрдэмтэд олон туршилт явуулсны эцэст гоо царайны универсал томъёо байдаг гэдгийг баталсан юм. Ерөнхийдөө дэлхийн хаана ч гоо сайхны хэмжүүр ижилхэн байдаг ажээ. Эмэгтэй хүний царай хэдий чинээ тэгш хэмтэй байна, төдий чинээ сэтгэл татам санагддаг гэнэ. Нас ахих тусам тэгш хэм нь алдагддаг учраас залуухан царай илүү сайхан харагддаг байна.

Эрчүүдийн зүрх сэтгэлийг догдлуулдаг биений харьцаа

Байгаль ээж маань эрчүүдийг “Элсэн цаг” хэлбэртэй биенд дуртай болгосон юм. Бүсэлхийний өргөн нь ташааны өргөний 70 % - тай тэнцүү эмэгтэйчүүд амархан жирэмслэх болон олон хүүхэд төрүүлэх, өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн талаас хамгийн сайн харьцаатай галбиртайд тооцогдож ирсэн билээ. Энэ харьцаа эрэгтэйчүүдэд зориулсан барааны бүхий л рекламанд ашиглагддаг. Тэгээд бас, энэ харьцаа л хадгалагдаж байвал, биеийн илүү жин бараг хамаагүй гэдэг нь тогтоогдсон байгаа. Ийм биетэй эмэгтэйн ташаа гуя хавиар хүүхдээ хөхөөр тэжээхэд нэн шаардлагатай өөх хуримтлагдсан байдаг болохоор нөхөн үржихүйн бүтээмж сайтай, тиймээс энэ байдал нь эрчүүдийн төрөлхийн зөн совинд нийцдэг юм.
Ерөнхийдөө, эмэгтэйчүүдийн биений өөрийнх нь биетэй төсгүй хэсгүүд нь л эрчүүдэд таалагддаг. Эмэгтэйн биенд төвийж байдаг хэсэгт эрчүүдэд юу ч байхгүй, хавтгай. Эмэгтэйн биений зөөлөн хэсэг эрчүүдэд бол хатуу байдалтай заяагдсан. Эсрэг зүйлс татагддаг гэдэг дээ.

Эмэгтэйчүүдийн юу нь эрчүүдэд таалагддаггүй вэ?

Өөрийнхөө биеийг байнга голж гомдоллож байдаг хүүхнүүдэд эрчүүд хамгийн дургүй. “Би дэндүү бүдүүн хөлтэй”, “Би хэтэрхий тарган / өндөр / намхан”, “Миний нүүр үрчлээтэй болчихлоо”, “Миний хөх муухай хэлбэртэ, жижигхэн”, “Би том гэдэстэй” гэх зэргээр байнга үглэж байдаг бүсгүйчүүдийг тэд огт таалдаггүй.
Эр хүн бүсгүй хүнийг сонирхож эхэлсэн л бол түүний давуу тал, сайхан зүйлсийг нь л анхааралдаа авдаг. Элдэв бусад муу талыг нь ер анзаардаггүй юм. Хүүхэн эргүүлж байгаа эрийн тархинд допамин болон бусад гормон цацагддаг. Ийм нөхцөлд тэр ямар ч муухай зүйлийг хүүхнээсээ олж хардаггүй онцлогтой. Эрэгтэйчүүдийн дургүйг эмэгтэйн биений хэмжээ харьцаа бус, харин эмэгтэй хүн өөрийнхээ сэтгэл татам байдалд итгэхгүй байгаа нь л хүргэдэг юм. Орчин үеийн эрчүүд иймэрхүү ярианаас үнэхээрийн залхсан байдаг. Ангуучилж байгаа хүүхнийх нь гэдэсний язрал түүнд эмэгтэйлэг, дур булаам санагдана, бүдүүн гуя нь секси, шингэн үс нь хамгийн зохимжтой харагдах жишээтэй. Харин өөрийнхөө дутагдлуудыг дурьдаад эхэлсэн эмэгтэй түүний хувьд тэр дороо дур булаам санагдахаа больчихдог юм. Бүх зүйл маш энгийн.

profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3409801/9f0/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.20 13:19:07
*.251.203.57

Эрчүүд өчүүхэн зүйлд ч амархан гомддог гэвэл бүсгүй та итгэх үү? Цагаа олсон магтаал үг тэднийг 360 хэм эргүүлэх хүчтэй гэнэ шүү.

Эмэгтэй хүн л хайрлуулж байх одонд төрсөн мэт ойлгодог нь нууц биш ээ. Гэтэл эмэгтэйчүүдээс илүү эрчүүд хайрын халуун дулаан үг сонсохыг хүсдэг байна. Өөрөөр хэлбэл, тэд магтуулах дуртай аж.

Харин тэднийг хэрхэн халамжлах ёстой бол?

1 Эрчүүд хүүхнүүдээс байнга л анхаарал халамж хүсдэг

2 Эхнэрийнхээ хийсэн амттай хоолыг идээд, зурагт ширтэн хэвтэх эр хүний жаргал

3 Эхнэр нь нөхрийгөө өглөө ажилдаа явахад нь хоол цайг нь бэлдэх ёстой гэж үздэг

4 Эхнэр нь ажлаасаа оройтохгүй ирвэл баярладаг

5 Эхнэрийнхээ эзгүйд гэртээ байгаадаа бухимддаг

6 Эхнэрээ хэн нэг хүнтэй хов ярихыг тэвчиж чаддаггүй 

7 Мөнгө нэхдэггүй эхнэртэй  эрчүүд сэтгэл хангалуун байдаг

8 Бас тэд мөнгөө элдэв зүйлд үрдэггүй эмэгтэйчүүдэд дуртай

9 Үнэнч эхнэртэй эрчүүд нүүр бардам, харц дээгүүр алхдаг

10 Эрчүүд хүндэтгэлд илүү дуртай

11 Найз нөхөдтэйгээ наргиж цэнгээд ирэхэд  эхнэр нь зангаа хувиргадаггүй бол сэтгэл хангалуун байдаг

12 Эрчүүд эргэн тойрондоо хөгжилтэй, найрсаг орчин бий болгох дуртай

13 Тэд  сексийн төлөө олон зүйлийг золиослоход бэлэн явдаг

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366649
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
16671 МОНГОЛ ХҮН БҮХЭНД ХАМААРАЛТАЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-20 700
16670 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file jiimiis 2010-07-20 591
16669 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file jiimiis 2010-07-20 668
16668 asuya helj ogooch [4] enika0216 2010-07-20 779
16667 ХАМГИЙН ХЯМДААР ЧЭЖҮГИЙН ЦЭНГЭГ ДАЛАЙД АМАРЧ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 390,000w XAHA-TOUR.co.Ltd 2010-07-20 488
16666 hi dollar hedtei bgaa bol heleed uguuch [1] iinaa 2010-07-20 766
16665 ЭЛГЭМСҮҮ ХАРИУЛЖ ӨГӨӨРЭЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-20 1046
16664 СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУГААД ИЙМ ХАЧИН БОЛЧИХЖЭЭ ..АЙМАР ЮМ БЭ?? [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-20 994
16663 ЭНЭ ХУДЛАА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ ТАЙВАН БАЙЖ БОЛНО Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-20 582
16662 boku idtai naizaa [1] dars55 2010-07-20 752
16661 hi eejvvdee heleed ogooch.., [3] amiinaa_m 2010-07-20 885
16660 mongolruu hvvhed avch yvna 79 2010-07-20 608
16659 ohiduudaa......... [1] hoorhon0709 2010-07-20 851
16658 ЧЭЖҮД ТАНИЛЦЪЯ !!! 4 ШӨНӨ 5 ӨДӨР 390,000 XAHA-TOUR.co.Ltd 2010-07-20 467
16657 Elgemsuu hariulj tuslaach [3] boku 2010-07-20 1048
16656 ansand nvdni shvdni vnegvi emleg baidag [1] dalainus 2010-07-20 1477
16655 Шампуныг ахуйн хэрэгцээндээ ашиглая [1] Маралгоо 2010-07-20 1120
16654 Өнгөрсөн дурсамжаа эрчүүдэд хэзээ ч битгий ярьж байгаарай Маралгоо 2010-07-20 739
16653 SOLONGOS HELNII UNEGUI SURGALT [3] Dano 2010-07-20 1003
16652 hi yum hayamd zarii file sakudur 2010-07-20 758
16651 БИТГИЙ МОНГОЛЧУУДАД ГАЙ БОЛООРОЙ АНХААР !!!!!!!! [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-20 1024
16650 ЭНЭ ҮНЭН ҮҮ ?? ЭСВЭЛ ХУДЛАА ЮМУУ ??? ЗҮГЭЭР Л .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-20 1215
16649 ekon [4] xlady 2010-07-20 916
16648 ЭЛГЭМСҮҮГИЙН СЭТГЭЛИЙГ ДЭВЭРСЭН СҮҮТЭЙ ЗҮЙРЛЭЧИХ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-20 954
16647 Танай гэрт буруу байрлуулсан толь байгаа юу? [5] ЗАЯА 2010-07-20 2057
16646 hi elgemsuugees [1] sakudur 2010-07-20 911
» Эрчүүдэд эмэгтэйчүүдийн юу нь таалагддаг, харин юу нь дургүйг нь хүргэдэг вэ? [1] ЗАЯА 2010-07-20 1465
16644 Төрсөн жилийн зурхай [4] ЗАЯА 2010-07-20 1447
16643 Temuulen geh solongos nohortei emegtei [4] dornottal 2010-07-20 1146
16642 helj ogch tuslaach???????????? [5] puter 2010-07-20 1116
16641 Interneteer miat-iin bilet zahialah? [4] sarnai007 2010-07-20 1663
16640 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-20 569
16639 ЧЭЖҮД ТАНИЛЦЪЯ !!! ЗАЛУУСАА XAHA-TOUR.co.Ltd 2010-07-20 505
16638 ASUUYA [2] aytaihan 2010-07-20 755
16637 분유 асууя?????? [2] eenee12 2010-07-20 719
16636 Нүүдэлчний ухааныг дэлхийд гайхуулсан 11 хэн настай хүү Маралгоо 2010-07-20 788
16635 hurdan hariulj tus bolooch... [1] xvnnv 2010-07-20 770
16634 ЧИ ЖАРГАХ ЁСТОЙ ИЙМ АЛДАА БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 919
16633 mgl-rvv hvvhed avch yvna 79 2010-07-19 529
16632 elgemsuugees asuuya [1] Heregtei 2010-07-19 722
16631 ervvl mend vnegvi vzne [1] onobolno 2010-07-19 2956
16630 ***ЭР ХҮНИЙГ ЭРЛЭГТ ОЧИХООС НЬ ӨМНӨ ХАЙРЛА БҮСГҮЙ МИНЬ*** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1232
16629 МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ ИЙМ САЙХАН СЭТГЭЛТЭН ОЛОН.. [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1038
16628 yaraltai......... [1] hoorhon0709 2010-07-19 825
16627 3sartai jiremsen seks hiij boldog yumuu [1] bolorgoo 2010-07-19 1869
배너신청
자생병원

배너신청