
막무가내 莫無可奈
도무지 융통성이 없고 고집이 세어 어찌할 수 없음.
Юманд уян хатан хандахыг мэддэггүй, яах ч аргагүй , яаж ч хэлээд
нэмэргүй гэсэн утгатай ханзны хэлц үг юм. Монгол хэлний “өөрийхөөрөө
зүтгэх, зөрүүд” гэсэн үгтэй төстэй.
莫 없을 막- байхгүй болохгүй гэдгийн 막
無 없을 무- байхгүй гэдгийн 무
可 옳을 가- зөв гэдгийн 가
奈 어찌 내, 어찌 나 –яаж ч байсан гэдгийн –내
Байхгүй болохгүй гэсэн ч заавал болгоно, байлгана гэж зөрүүдлэх гэсэн утгыг агуулж байна.
예문:
A: 철멍하고 나 올해 결혼할 생각이에요.
B: 둘이 아직 나이도 어린데 그렇게 빨리 결혼하려고 서두르지 말아요.
A: 아니예요. 올해 꼭 결혼하고 싶어요.
B: 부모님과 주변 사람들에게는 상의해 봤어요? 그렇게 막무가내로 생각도 없이 결정할 문제가 아니니까 좀 더 신중히 생각해 보고 결정하세요.
А: Цолмон бид хоёр энэ жил гэрлэх бодолтой байгаа.
В: Та хоёр нас залуу эрт гэрлэх гэж яарах хэрэггүй ш дээ.
А: Үгүй ээ, энэ жил заавал хуримаа хийнэ ээ.
В:Аав ээж болон эргэн тойрныхоо хүмүүстэй зөвлөлдсөн үү? Ингэж
өөрийхөөрөө зүтгэн шийдэх асуудал биш болохоор дахиж сайн бодож байгаад
шийдээрэй.
가는 말이 고와야 오는 말이 곱다
자기가 남에게 말이나 행동을 좋게 하여야 남도 자기에게 좋게 한다는 말.
Үгчлэн орчуулбал “Хүнд хэлж буй үг тань сайхан байж хүнээс мөн тийм
үгийг сонсоно” гэсэн утгатай. Бусдад сайхан үг хэлж, сайн хандвал бусад
хүн ч мөн чамд тэгж хандана гэсэн утгатай зүйр цэцэн үг бөгөөд
манайхаар бол “ чи хүнд яаж хандана хүн мөн чамд тэгж хандана” гэсэн
үгтэй төстэй.
Төстэй зүйр цэцэн үг: 가는 정이 있어야 오는 정이 있다
예문:
동생: 언니! 내 생일 선물이 뭐야?
언니: 없어.
동생: 없어? 동생 생일인데 선물이 없다고?
언니: 너 내 생일 때 선물 안 줬잖아.
동생: 그래도. 너무해.
언니: 에이그. 자. 이거 받아.
동생: 와! 언니! 고마워. 너무 좋아!
언니: “가는 말이 고와야 오는 말이 곱다”는 말 알지? 다음부터는 네 것만 챙기지 말고 다른 사람도 잘 챙겨. 그래야 너도 네 생일 날 선물 많을 수 있는 거야.
Жишээ өгүүлбэр:
Дүү: Эгч ээ, Миний төрсөн өдрийн бэлэг юу вэ?
Эгч: Бэлэг байхгүй ээ.
Дүү: Юу вэ..ганц дүүгийнх төрсөн өдөр болж байхад бэлэг өгөхгүй байхдаа яадын.
Эгч: Чи миний төрсөн өдрөөр бэлэг өгөөгүй биз дээ.
Дүү: Тэглээ ч гэсэндээ...
Эгч: За за, ойлголоо ойлголоо. Май.
Дүү: Эгч ээ, баярлалаа. Ямар гоё бэлэг вэ?
Эгч:"Хүнд чи яаж хандана хүн чамд мөн тэгж хандана” гэсэн үг байдаг биз
дээ. Дараагаас зөвхөн өөрийгөө бодолгүйгээр бусдыг ч гэсэндээ бодож
байгаарай за. Тэгж байж чи төрсөн өдрөөрөө бас их бэлэгтэй байна шүү
дээ.
|
|
|
|
|