Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Дэлхийн хэмжээний тоглооч, Монгол төгөлдөр хуурч эх орондоо анх удаагаа тоглох гэж байна
Уншсан 988 vote 0 2010.06.30 10:44:36
Урлагийн гэгээн онгодоор дүүрэн гэр бүлд төрж өссөн дэлхийн хэмжээний тоглооч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг бол УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн ууган охин. Дөрвөн хүүхдээ дөрвүүлэнг нь хаан хөгжмийн замд хөтөлсөн хөгжмийн зохиолчийг бид “Зулай цагаан алтай”, “Миний ээж тэмээчин” зэрэг хит дуунуудаар нь сайн таних билээ.
С.Саянцэцэг дөнгөж 5 настайдаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Улмаар 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1981 онд П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд сургууль, дараа нь П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн академийг төгөлдөр хуурч мэргэжлээр дүүргэжээ. Тэр бүр аавын хүүгийн босгыг нь алхаж чаддаггүй П.И.Чайковскийг онц дүнтэй дүүргэсэн Саянцэцэг дараа нь сонгодог урлагийн өлгий нутгуудын нэг болох Испанид Хааны хөгжмийн академийг магистр зэрэгтэйгээр мөн дүүргэжээ.
Саянцэцэг чадварлаг тоглоочоос гадна 20 гаруй жил төгөлдөр хуурын мастер хичээл зааж буй сурган хүмүүжүүлэгч. Түүний шавь нараас 45 гаруй нь Олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасан байна. Өдгөө Испани улсад ажиллаж амьдарч буй тэрээр багаас мөрөөдсөн хөгжмийн сургуулийг Испанидаа байгуулсан төдийгүй Олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг 2 жилд нэг удаа зохион явуулж, 1999 оноос хойш өөрөө шүүгчээр ажиллаж байна.
Энэ бүхэн бол бахархахгүй байхын аргагүй амжилт, бүтээл юм. Тэр дундаа Монгол хэмээх нэрийг Саяа Сангидорж хэмээх нэрний өмнө томоос томоор бичиж, түүндээ омогшиж бардамнаж бүтээж туурвиж буй төгөлдөр хуурч бол Монголчууд бидний нэг бахархал.
Европын олон нэр алдартай тайзуудаас гадна уран бүтээлч хүн болгоны мөрөөддөг алдарт Карнегийн холлд хүртэл бие даасан тоглолтоо толилуулсан тэрээр энэ удаад эх орондоо анхны уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. 2010 оны долдугаар сарын 3-ны 17.00 цагт СТӨ-нд болох тоглолтын нэр “Хаан хөгжмийн үдэш”. Тоглолтонд Р.Шуманы төгөлдөр хуурын концерт, И.Брамсын II симфони зэрэг Монголд урьд өмнө нь эгшиглэж байгаагүй сонгодог бүтээлүүдийг хаан хөгжмийн тансаг аялгуу, симфони найрал хөгжмийн хослолтой үзэгчдэд хүргэнэ.
Тоглолтыг удирдахаар Норвеги гаралтай, дэлхийд танигдсан удирдаач Тэржэ Миккелсэн хүрэлцэн ирээд байна. Удирдаачийн хувьд Чайковскийн нэрэмжит симфони найрал хөгжмийн удирдаачаар ажилладаг, дэлхийн 70 гаруй улсад аялан тоглолт хийсэн туршлагатай уран бүтээлч юм байна. “Хаан хөгжмийн үдэш” тоглолтын бас нэг онцлог нь сүүлийн жилүүдэд манай тайзнаа гараагүй том бүрэлдэхүүнтэй тодруулбал 80 хүний симфони найрал хөгжим хөгжимдөх ажээ.
М.Жаргал
Испани хүнтэй гэр бүл болсон гэж уншиж байсан юм байна.
Монголдоо байсан бол очиж үзсэн бол ...