Moderator: mgl_300

 

 
Нийгэмд гадуурхагдан, бусдаас өөр гэдгээ алхам тутамдаа мэдрэх хамгийн хэцүү. Ийм л нэгэн хүнтэй уулзаж, амьдралд итгэх цучилыг нь нээх гэж оролдсон юм. Өөрийгөө эдгэшгүй өвчтэй гэдгийг мэдэрсэн 60 гаруй хүн Монгол Улсад амьдардаг. Тэд өөрсдийгөө ДОХ-той гэж хэлүүлэх дургүй, “халдвартай хүмүүс” гэж нэрлүүлдэг юм билээ.

Уулзахыг хүсэж, зорьсон хүнийг маань Г гэдэг. Таван сайхан хүүхдийн ээж. Амьдралд хэзээ ч гутаж байгаагүй, халдвартай гэдгээ мэдсэн ч үр хүүхдийнхээ төлөө байдгаа зориулсан эгэл жирийн л эмэгтэй.

Мэргэжлийн хүмүүсийн зөвлөснөөр Г-тэй уулзаж, оройн хоол идсэн юм. Нийслэлийн төвөөс зайдуухан нэг жижигхэн газар уулзахаар болзлоо. Товолсон цагаасаа түрүүлж очин 20-иод минут хүлээхдээ “Бодлоо гэнэт өөрчлөөд ирэхгүй болчихвол, өвчнийх нь тухай эвгүй зүйл асуугаад сэтгэлд нь юм хийгээд, уурлуулчихвал яана” гэж бодон суутал хижээл насны намбатайхан эмэгтэй утсаар ярисаар орж ирлээ. Гаднаас нь харахад эгэл жирийн л хүн. Ямар нэгэн гаж зүйл харагдсангүй ээ. 

Бид хоорондоо цаг агаар гэх мэт зүйл ярьж байгаад аажмаар дэлхийн улс орныг сөхрүүлсэн ДОХ өвчний талаар ярилцаж эхэллээ. Захиалсан хоолоо зугуухан идэж дууссаны дараа Г эгч маань “Миний бие муудаад байхад нь жирэмсэн болсных л гэж бодож байлаа” гэсээр яриагаа эхэлсэн юм. Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн “Би өмнө нь ДОХ-ын тухай сонсож л байснаас биш өөрөө тусчихана чинээ огт бодоогүй. Ингээд жирэмсний хяналтанд орж шинжилгээ өгөхөд эмч намайг дуудаад “ХДХВ-ын халдвар авчээ” гэж хэлэхэд ёстой л тэнгэр газар нийлчих шиг болсон доо. Тэгээд уйлаад л байсан. Олон хоног уйлсаан.
Энэ хүрээд бид хоёрын яриа өндөрлөж түүний ажиллуулдаг цайны газрыг зорьсон юм. Тийм том биш хэрнээ авсаархан, бас тохилог ресторанд бид очилоо. Бас ч үгүй хөлсний ажилчинтай энэ эмэгтэй амьдрдалд үнэхээр хайртай гэдгээ байнга л хэлж явсан. ”Анх халдвратай гэдгээ мэдээд үхмээр санагддаг байсан. Зарим үед би ганцаараа биш бусад хүмүүсийг ч гэсэн хоролчихмоор санагдах үе байсан гэж байгаа ч одоо өдөр хоног бүрийг мэдрэн, бишэрч өнгөрүүлдэг” гэж байлаа.

Бид зорьсон газартаа ч ирж тасалдуулсан яриагаа аяга цай уунгаа үргэлжүүлж эхэллээ. Энэ үед түүнээс доорх асуултад хариулт авлаа.

-Та хэнээс халдвар авсан юм бэ?
-Анх халдвартай гэдгээ мэдэхэд би долоон сартай жирэмсэн байсан. Нөхрөөсөө өөр хүнтэй хавьтаж байгаагүй зөвхөн түүндээ л үнэнч байлаа шүү. Харин нөхрөө шинжилгээнд оруулахад тэр ч бас халдвартай  гэж тогтоогдсон. ДОХ гэдэг энэ өвчнийг зөвхөн биеэ үнэлэгчид, ижил хүйстнүүд л тусдаг тусгай өвчин мэтээр төсөөлж явсан минь эндүүрэл байсныг тэр үед л өөрийн биеэр мэдрээд ойлгосон.

-Халдвартай эхээс гарсан хүүхэд мөн л халдвартай байдаг гэж хүмүүс боддог л доо?
-Би ч бас тэгж бодоод  их айсан. Тэгээд эмчдээ хандсан чинь эмнэлэгт, эмчийн хяналтанд төрөхийг зөвөлсөн юм. Ингээд өвдөж эхлэмэгц зориулалтын эмийг хоёр цагийн зайтай уугаад байвал халдвар дамжихаас сэргийлдэг юм билээ. Харин охиноо төрүүлсний дараа хөхөө хөхүүлж, гал шар уургийг нь амлуулж чадаагүй дээ. Учир нь халдвар эхийн сүүгээр дамждаг гэсэн. Бурханы аварлаар миний охин өнөөдөр ямар ч халдваргүй эрүүл саруул боожиж байна.

-Нөхөр тань юу болсон бэ?
-Нөхөр маань өөрийгөө ДОХ-той гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Бүр сүүлдээ хадмууд маань биднийг бусдын хараал хүрсэн гэж боддог байсан. Нөхрийн маань бие цаг ирэх тутамд муудаад л байсан ч хадмууд түүнийг дагуулан мэргэлдэг, үздэг хардаг гэсэн болгоноор баахан явсан даа. Эмнэлгийн зүгээс, эмчийн заавраар эм уух шаардлагатай гэсэн боловч огт зөвшөөрөөгүй  явсаар халдвартай гэдгээ мэдсэнээс хойш нэг жил нэг сарын дараа өөд болсон.

-Харин та яасан бэ?
-Би ч гэсэн хань ижлээ дагаад бурхан номын газраар их явсаан. Эхний гурван сар нэг үздэг хүн дээр очоод мөнгө төлөөл ариутгаад л яваад л байсан ямар ч нэмэр болоогүй. Дараа нь “Маш сайн мэддэг, өвчнийг анагаах чадвартай хүн байна” гэхээр нь очиж үзүүлтэл “Танай хөршүүд чамайг цайны газартай болохоор чинь атаархаад хорлосон байна” гэж хэлсэн дээ. Би ч түүнд итгээд өгсөн шившлэгтэй идээ, рашааныг өдөр бүр л хэрэглэж байсан боловч ямар ч нэмэр болоогүй (инээв).

-Эхнээсээ л эмчдээ ханддаг байж дээ?
-Гэхдээ л би хожимдоогүй. Бие маань улам бүр л муудаж, ядарч сульдаад тураад ирэхийн хэрээр би шууд л эмчдээ хандсан. Би одоо ч гэсэн эмээ тасралтгүй ууж байгаа. Эм л миний амийг аварсан. Энэ бол жинхэнэ гайхамшиг.

Ингэж хэлээд тэр надад ууж байгаа эмээ харууллаа. “Энэ вирус хэдий хараал идсэн ч надад шинэ амьдрал бэлэглэсэн” гэж хэлсэн нь уйлж, гашуудаж суугаа өвчтэй нэгэн биш сэтгэлээ тайвшруулан, амьдрал өөд тэмцэж, зүтгэж яваа зоригтой эмэгтэйг бий  болгосон юм. Г маань халдвартай гэдгээ мэдсэнээс хойш ингэж л сэтгэлээ тайвшруулан таван хүүхдээ гарыг нь ганзганд хүртэл шантрахгүй явж ирсэн гэдэг. Дээр хэлсэнчлэн шинэ амьдрал бэлэглэсэн халдварт вирус хорвоо дэлхийг өөр өнгөөр харахад хүргэсэн гэнэ. “Энэ миний амьдралын хамгийн сүүлийн өдөр ч байж магадгүй гэсэн бодолтой өглөө болгоныг угтаж, тэгээд тэр өдрөө чинээнд нь тултал амьдрахыг хичээж явна” гэж байгаа түүнийг харахад өрөвдмөөр ч бас бахархамаар.
Үнэхээр л тэр хэлсэн шигээ цаг хугацаа, минут бүрийг ашиггүй өнгөрөөхгүй гэсэндээ өөртөө зав гарган цайгаа ууж, тайван амгалан суугаад эд эс бүхэндээ амьдралыг шингээхийг оролдож байлаа. Долоо хоногт өнжөөд нэг удаа эмчилгээндээ явдаг. Өөртэйгөө адилхан нэгэнтэй уулзаад, эмчлэгч эмчтэйгээ хамтран зовлон жаргалаа ярьцгаадаг юм билээ.

Зүгээр л бид тэднийг авсан халдвараас нь болоод хүний тооноос хасч, гадуурхан муулцгаадаг бол харин тэд өнөөдөр яг л бидэн шиг амьдралын төлөө алхам бүртээ тэмцэж, хүнээс дутахгүй амьдарсаар яваа эгэл жирийн хүмүүн заяатнууд юм билээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/3329536/e86/trackback
List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211397
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239304
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366784
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365278
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524315
15861 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ !!! 390,000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd ЧЭЖҮ АЯЛАЛ Jun 30, 2010 564
15860 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag Jun 30, 2010 615
15859 nuruu tegshlegch haanaas avahbe tuslaach [1] chogchigo Jun 30, 2010 2162
15858 hi jiremsen toroh dohchihson yumaa svvliin ved holiin bulchingiin [7] ev_negdel Jun 30, 2010 1102
15857 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE byandag Jun 30, 2010 585
15856 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ - УРАМШУУЛАЛ gcall1 Jun 30, 2010 568
15855 ZESDIIDEND HEREGLEH em taria bna uu [1] 19811225 Jun 30, 2010 890
15854 Orchuulaad uguuch busguichuudee 내 귀에 캔드 Jun 30, 2010 536
15853 асуулт байнаа [2] jiji Jun 30, 2010 771
15852 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 АЗ ЖАРГАЛ Jun 30, 2010 509
15851 КЭСЭРАВ0 ХАГАЛГАА ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ТЭГВЭЛ >>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ Jun 30, 2010 732
15850 shud enkriimaa Jun 30, 2010 560
15849 47 nastai emegtei xvn oruulj irmeer bna 010-2893-8128 never Jun 30, 2010 530
15848 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!! 390,000w ЧЭЖҮ АЯЛАЛ Jun 30, 2010 547
15847 Mongold G-Mobile utasgui internetiin modem internet erhiin hamt zarna. sariin tolbor n 10 myanga gardag. 2Mb hurtel hurdtai. 80-d ogno. GMobile deer modem dangaaraa 95000 gej bgaa. utas:91998199 Admin. Jun 30, 2010 3709
15846 ym asuuyaaaa [1] qus Jun 30, 2010 625
15845 BUSGUICHUUDEESEE ASUUYA [1] J bileg Jun 30, 2010 1030
15844 MGL.d bair zarna M.puto Jun 30, 2010 650
15843 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв Jun 30, 2010 479
15842 gmobil [2] madahbadrah Jun 30, 2010 824
15841 asuult bnaaa [1] sormuusmaa Jun 30, 2010 758
15840 odriin mend-s asuuh ni [1] ,mgl Jun 30, 2010 866
15839 ГАДААД ИРГЭДЭД ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ТӨВ help-center Jun 30, 2010 607
15838 Eejuudee tuslaach [12] deky Jun 30, 2010 3583
15837 ЦӨС УГААХ ЭМ [3] Ээж минь Jun 30, 2010 4337
15836 mgl-s so-ruu [1] huuuuue Jun 30, 2010 671
15835 Солонгос улс анх удаагаа Монгол улсад цагаан будаа экспортлоно file [2] Маралгоо Jun 30, 2010 1096
15834 Дэлхийн 10 гайхамшигт наадмын нэгэнд Монгол наадам багтдаг [1] Маралгоо Jun 30, 2010 710
15833 Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулах хууль батлагдлаа Маралгоо Jun 30, 2010 621
15832 Дэлхийн хэмжээний тоглооч, Монгол төгөлдөр хуурч эх орондоо анх удаагаа тоглох гэж байна [2] Маралгоо Jun 30, 2010 988
15831 elgemsuud [8] gteba Jun 30, 2010 990
15830 Tuslaach. Tulegdsen har soriv [2] tasaa Jun 30, 2010 1109
15829 ТУРШААД ҮЗ >>..АМЖИЛТ ОЛНО Ц.ЭЛГЭМСҮҮ Jun 30, 2010 943
15828 ЭРГЭЦҮҮЛ .ТА НАР ХҮНИЙ ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ???????????? [7] Ц.ЭЛГЭМСҮҮ Jun 29, 2010 1122
15827 shud [1] enkriimaa Jun 29, 2010 641
15826 БИ ГАДААД НӨХӨРТЭЙ ЯМАР АЙМШИГТАЙ ЮМ БЭ [6] Ц.ЭЛГЭМСҮҮ Jun 29, 2010 1596
15825 shud [1] enkriimaa Jun 29, 2010 852
15824 Гоо сайхандаа анхаардаг бүхий л сайхан бүсгүйчүүдэд [2] Dolko Jun 29, 2010 1286
15823 ЦЭНГЭЛДҮҮРЭН-- ЭЛГЭМСҮҮ ХЭН БАЙХ НЬ ТИЙМ ЧУХАЛ ЮМУУ????????? [10] Ц.ЭЛГЭМСҮҮ Jun 29, 2010 1370
» ХҮН ӨӨРИЙГӨӨ Л ХАЙРЛАХГҮЙ Л БОЛ ИЙМ БОЛНО ....... Ц.ЭЛГЭМСҮҮ Jun 29, 2010 744
15821 helj ogooch busguichuudee [3] bugshire Jun 29, 2010 879
15820 баяртай мэдээ Алга болсон охин олджээ^^ [14] angella2010 Jun 29, 2010 1728
15819 HOT&BODY [2] sona54 Jun 29, 2010 719
15818 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. Jun 29, 2010 491
15817 nyalh ursee ert bitgii ongotsoor avch yavaarai daa... [5] 19841007 Jun 29, 2010 1081
배너신청
자생병원

배너신청