Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Би 28 настай энгийн жирийн нэгэн монгол эмэгтэй. Гадаадад сурдаг юм. Монголоос хол болохоор интернет харж өөрийгөө ганцаардалыг даван туулж байна. Учир нь монголд миний хайрт байдаг жирийн энгийн сайхан монгол гүндүүгүй эр хүн бий. Тэр минь 29тэй. Бид танилцаад их уджээ. Гэхдээ бид хэзээ ч гэрлэж чадахгүй юм. Тэр надад хайртай. Тэр гэр бүлгүй. Харин бидний үзэл бодол таардаггүй юм. Би тэрний араас гүйж чадахгүй гээд гүрийгээд шаналаад сууж байна.

Эрчүүд минь хайртай бол хайртай гэдгээ хэлж чадахгүй юунд учир нь олдохгүй ингэж явдаг юм бэ? Биднийг битгий ингэж зовоогооч.Одоо би гуйгаад эсвэл дандаа өөрөө түрүүлэхгүй. Тэр ер нь миний байдалыг хараад л байж байгаа. Их дотогшоо л доо. Өөрийнхөө сэтгэлийг үгээр илэрхийлж эмэгтэй хүний араас гүйхдээ үнэхээр тааруу. Үүнд нь би 4 жил бухимдаж явж байна. Бид анх гадаадад танилцсан. Боловсрол мэдлэгийн хувьд үнэхээр мундаг хүн л дээ. Ямар ч хүнээс илүү гэж хэлж болно. Бас их даруу төлөв юм ярих үедээ мэтгэлцэх үедээ нүд нь сэргээд ярьж өгнө өө. Гэтэл хайрт минь хонгор минь болохороо амнаас нь ус унах гэж байгаа мэт болно. Арай дэндүү би их нээлттэй хүн л дээ. Эсвэл ганцхан намайг болохоор ингээд байна уу? гэж бодоод хэсэг салаад үзсэн. Тэгээд эргээд уулзахад бүүр цаанаа л гунигтай бүүр нулимасаа цийлэгнүүлэн байж битгий намайг орхиоч дээ. Надтай хамт байгаач чамайг миний дэргэд байхгүй бол  надад аймшигтай байна. Би чамд сайн гээд нулимас нь мэлмэрээд байсан. Хараад л хайртай юм болохоор би чинь шууд л тэврээд авч билээ.

Гэтэл хамгийн сонин нь баяр энэ тэр огт тэмдэглэх дургүй тэгээд бүүр хүнд нэг бэлэг өгөх нь ховор. Гадагшаа ажилаар явахдаа амьдралдаа ганц удаа л надад нэг үнэтэй зүүлт авчирч өгч байсан юм байна. Сарнай бол хэзээ ч байхгүй мэдэхгүй. Ямар ч романтик сэтгэлгээ байхгүй. Баар хэсдэггүй дургүй. Найзууд нь бас яг өөртэй нь адилхан нөхдүүд. Би гайхаад олон жил европд сурч боловсроод ирсэн хүн гэхээр. Гэтэл аав нь тийм хүн юм шиг ажиглагдсан. Тийм дуугүй хэрүүл уруул архи дарс уудаггүй яг л нэг тийм нэг тогтсон зан заншилтай гэр бүл. Манайх бол шал өөр. Аав ээж маань их муудалцана. Гэхдээ аав мань маш дэврүүн хүн л дээ ээжид минь байнга хувцас авч өгнө бүүр хамт хоол хийнэ яг л бие биенийхээ амь найзууд. Ярьж байгаа зүйл нь хүртэл цаанаа л нэг өөр. Манай найз залуугийн сайн тал нь хэзээ ч худлаа ярьдаггүй энэ нь үнэхээр. Худлаа ярьх шаардлага байхгүй гээд. Ер нь уурладаггүй маш тайван хүн. Би орилоод л галзуураад л байна манай хүн тайван тогтуун. Хүнд гар хүрэх нь битгий хэл хэрүүл уруулаас зайлшийдэг. Тийм зүйл сонсвол нүүр нь улайгаад л байж байна. Над шиг дэврүүн хүнд манай хүн шиг тайван тогтуун тэвчээртэй хүн зүгээр ч гэхдээ Би жүжиг тоглоод хайр сэтгэлээ өөрөө удирдаад байгаа юм шиг. Угийн ийм хүнийг би яаасан дээр вэ? Хүйтэн сэтгэлтэй гэхээр огт тийм биш битүүнд цагаан сарын буузнаас гадны тэнүүлч хүүхдүүдэд өгч буяан болог гээд хоол унд тарааж явдаг хүн. Би тэрнийг сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж над шиг өөрийг нь энхрийлж байгаасай байнга надад хайртай гэж хэлж байгаасай гэж маш их хүсдэг. Өнгөрсөн 4 жилд би 2 ч удаа түүнийг уйлуулсан. Сая бас л муудалцаад би одоо харилцаагаа тасалдаг юм болов уу? Гэж бодохоор 4 жилийн хугацаанд би үнэхээр дасчихжээ. Эмэгтэй хүн чинь ингээд л дасчих юм байн шүү дээ. Бид холбогдоогүй 1 сар болж байна Би гүрийгээд байгаа. Намайг сайн гуйгаасай гэж. Надад хайртай гэж хэлээсэй 4 жил болоход нулимсаа дуслуулан байж амнаас хайр гэдэг арай гэж гарсан хүн.

Найз бүсгүйчүүд бусдыг харахаар нөхрүүд нь залуучууд нь хүртэл хайрт минь хонгор минь л гэх юм манай хүн л дүнбийгээд л… Тэгээд болоогүй өөрийг нь энхрийлж өхөөрдөж дуудахад үнэхээр дуртай сэргээд л инээгээд л огт дургүйцдэггүй. Өөрөөс нь хариу шаардахаар ээрч түгдэрээд ямар ч мэдрэмжгүй хариулт хэлнэ. Чамайг инээхэд цунами-с ч хүчтэй газар хөдлөлт шиг тийм оргилуун гэх мэт ямар ч тийм сэтгэлийн мэдрэмж байхгүй  үг хэлдэг тэгээд болоогүй. Миний хувьд чи хамгийн хөөрхөн гэж хэлнэ. Ямар нэг хувцас өмссөн юу ч байсан хөөрхөн л гэнэ. Ямар ч мэдрэмжгүй.

Сексийн хувьд аль аль нь ямар ч асуудал байхгүй. Харин ч сексийн тал дээр хэн хэн нь сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ өнгөрсөн жилүүдийг бодохоор шаналаад уур хүрэд байх юм романтик байж хайр сэтгэлээ үргэлж илэрхийлж байгаасай гэж бодогддог байнга шүү.

Энэ хугацаанд би дэндүү их санаачлага гаргаад байсан байна. Би энэ чигээр нь хаяаад орхъё гэхээр өөрөө хайртай дасчихсан болохоор хэцүү байна. Дассан сэтгэл гэж хэцүү та нар мэдэх байх. Эрчүүд бүсгүйчүүд минь надад нэг зөвөлгөө өгөөч. Иймэрхүү дотогшоо хүмүүс над шиг нээлттэй чөлөөтэй дэврүүн хүнд ойлголцоход их хэцүү байна.

Би ер нь яаасан дээр вэ? Сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо болилоо уйлж байна. Ийм хүмүүстэй эвлэрээд амьдрах уу? Эсвэл засах ямар нэгэн арга байн уу. Энэ чигээрээ чимээгүй байгаад байвал хайртай бол ядаж өөрөө нэг дотоод сэтгэлдээ байгаагаа нэг нээж гаргаж хайртай гэдгээ байнга илэрхийлж чадах болов уу? Яахаа ч мэдэхгүй байна хүний нутагт бүүр ч их шаналж байна. Харамгүй зөвөлгөө хайрлаарай. Та бүхэнд баярллаа

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3324173/ccf/trackback

shivree_boroo

2010.06.29 11:25:19
*.127.36.201

end neex shanalaad svid bolood baix ed bish bnshdee...

xarin arxi uuj exneree zowoodog erchvvdees deer yum bishvv?

tegleech chi ooroo dewrvvn yum bol noxor chn taiwan ta 2 yag toxirson xosuud bn gj bodoj bn

yaxaw setgelee neexdee muul yum baigaaz chi xairtaig ni l meddeg yum bol bolooshd zaawal ooriinxooroo bailgax geed xereggvi

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366631
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
15816 vnen bolov uu?? [2] mgkn 2010-06-29 997
15815 Бүсгүйчүүлдээ зориулсан номнууд. сонирхоорой koda 2010-06-29 572
15814 Солонгосын албан ёсны баталгаат HYUNDAI компаний даатгалаар даатгуулцгаая koda 2010-06-29 571
15813 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 АЗ ЖАРГАЛ 2010-06-29 577
15812 er arbait bna dornottal 2010-06-29 483
15811 yaraltai nuruunii mes zasald oroh heregtei bn [2] OBM 2010-06-29 1087
15810 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!! 390,000w ЧЭЖҮ АЯЛАЛ 2010-06-29 594
15809 ГАЗАРЫН АЧАА ДУУДЛАГААР АВЧ МОНГОЛД ХҮРГЭЖ ӨГНӨ.ТЭНГИС КАРГО. 010-3144-3245. oskar 2010-06-29 569
15808 БҮСГҮЙЧҮҮДЭЭ НАДАД ОДОО ЯМАР БОЛОМЖ БАЙГАА БЭ?????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 1010
15807 hi.huuhnuudee helj tyc bolooch [1] tsoonog 2010-06-29 806
15806 Busguichuudee ta nariin maani zuvulguu heregtei bna [5] o-hero 2010-06-29 2684
15805 eejuudee huuhdiin suu_alergiinii talaar [3] jargaa 82 2010-06-29 1960
15804 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ҮЗЭСГЭЛЭНТ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!! 390,000w ЧЭЖҮ АРАЛ 2010-06-29 454
15803 asuuh zuil bna all? [1] haika 2010-06-29 738
15802 wip kargonii utasiig heleed uguuch [3] haika 2010-06-29 746
15801 MARIY EMNELEG ASUUY TUSLAARAI [7] saruul~ 2010-06-29 1540
15800 6n sartai huuhdiin nemegdel hool yaj bolovsoruulj [3] konpoyn 2010-06-29 5466
15799 ----ХАРИЙН НУТАГТ ОДСОН МОНГОЛ БҮСГҮЙН ТАВИЛАН__ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 920
15798 ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ҮНЭН ҮҮ?????? [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 1102
15797 ЭМЭГТЭЙЛЭГЭЭ--ЧИНИЙ ЗАРЖ БАЙГАА ХУЛХИ БАРАА ЗАРАГДДАГГҮЙ ЮМУУ?????????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 954
15796 nylh huuhdiig ongotsoor? [7] ind 2010-06-29 1399
15795 emegteileg id-tai hund [2] jeonju-s 2010-06-29 1042
15794 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ [2] ӨДРИЙН МЭНД 2010-06-29 622
15793 busguichuudeesee zovlomj avay [2] think different 2010-06-29 966
15792 “ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!!“ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ҮЗЭСГЭЛЭНТ ЧЭЖҮ АРАЛ РУУ 390.000w АЗ ЖАРГАЛ 2010-06-29 635
15791 asuuya [2] madahbadrah 2010-06-29 747
15790 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag 2010-06-29 589
15789 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag 2010-06-29 510
15788 TSOOHOROO ene blog bolohgui bna aa [1] marzagnuur 2010-06-29 738
15787 ЭЛГЭМСҮҮ ЧИ @@@@@@@@@@ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 627
15786 hariin hvvhed butsaahad.......heleed ogooch [3] amiinaa_m 2010-06-29 726
15785 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-06-29 540
15784 haraar bgaa hun surguuld orj bolohuu? [2] HOT FUZZ 2010-06-29 738
15783 jiremsen boljee zobolgoo ogooch eejuudee [4] dars55 2010-06-28 1638
» СОЛОНГОСТ БАЙДАГ БОЛ НӨХРӨӨ ӨӨРӨӨСӨӨ БИТГИЙ ХОЛДУУЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 957
15781 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28601
15780 ХҮҮХНҮҮД ИЙМ АТААРХУУ БАЙДАГ ЮМУУ????????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 773
15779 БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЯМАР Ч ХЭЦҮҮ ХОРВОО БЭ ???? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 1570
15778 manuka-d [2] bolorgoo 2010-06-28 781
15777 ДАВАА ТА ЗАРЫГ ЗАМБАРААГҮЙ ОРУУЛАХ ЮМАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 697
15776 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-06-28 589
15775 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA [1] dabaa3 2010-06-28 528
15774 daxial ym asuuy [1] qus 2010-06-28 738
15773 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE dabaa2 2010-06-28 581
15772 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE dabaa2 2010-06-28 783
배너신청
자생병원

배너신청