Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Өнөөдөр би 22 настай энгийн нэгэн байдаг бүсгүй. Би найз залуутай тэр маань надаас 9 ах. Би түүндээ маш их хайртай. Тэр маань ч надад хайртай. Харин сүүлийн үед би өөрөө өөртөө гар хангалга хийж сурсанаас бүх юм эхэлсэн.  Найз залуутайгаа сэкс хийхийг хүсэхээ болилоо. Урд нь яахавдээ болоод байдаг байсан юм.  Манай хүний эрхтэн их том болохоор надад маш хэцүү байдаг таашаал авах биш там болчих гээд байдаг юм. Ихэнхдээ өвдөөд хэцүү байдаг. Одоо харин гар хангалга өөртөө хийж сурсанаас хойш найз залуугаа өөртөө ойртуулах ч дургүй болсон. Үүнийг би яаж шийдэх вэ? Насан туршдаа ингээд явна гэж байхгүй биздээ. Сална гэхээр би чадахгүй ээ түүндээ хайртай тэр маань сайн хүн шүү дээ.  Ямар эрхтэнээ талыг нь тайр гэлтэй биш??? Яаx вэ? Залуус бүсгүйчүүдээ туслаач.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3324108/e88/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.06.28 23:32:03
*.111.205.164

Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Т.Ариунааг 80 настай буурлаас найман настай хүүхэд хүртэл андахгүй танина. Манай улсад эстрад урлаг хөгжих гэж хаалттай нийгмийн хяналтад хязгаарлагдаж байсан 1980-аад оны үед Монголд "Баянмонгол", "Соёл-Эрдэнэ", "Инээмсэглэл" гээд гарын 10 хуруунд багтахаар цөөхөн хамтлаг, дуучид байлаа. Тэр үед банзан гитар, арьсан бөмбөртэй 52 дугаар сургуулийн Галмандах багшийн шавь нарын "Нарны дуулал" хамтлаг хүүхэд, залуусыг ёстой байлдан дагуулж байв.

Тэд "Найман наснаас ухаан ургуулж. Нандин эрдмийн түлхүүр атгуулж" гээд дуулна. Мөн "Хүүхэд насанд хүргэж өгдөг. Галт тэрэг хэрвээ байдаг бол. Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм" гэж сурагч насны нандин дурсамжийг сэдрээсэн сайхан дуу дуулдаг байлаа. Тус хамтлагт ихэр юм шиг адилхан охид байдаг байв. Түүний нэг нь МУГЖ дуучин Хоролсүрэнгийн охин Оюун-Эрдэнэ, нөгөөх нь дуучин Ариунаа байсан билээ. Тэр үед Т.Ариунаагийн дуулсан "Амьдралын минь алтан босго 16 нас минь. Азтайхан, баяртайхан 16 хавар минь", "Хайртай, хайртай гэхэд хайчаар тоглуулаагүй аав минь. Энхрий, энхрий  гэхэд эрдэнээр эрхлүүлээгүй ээж минь" гэсэн дуунууд нь хит болж байв. Харин Оюун-Эрдэнэ "Эрдмийг сураад буцлаа гэхэд. Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай. Эргээд ангидаа суухгүй гэхээр алаг нүдэнд минь сувдан нулимстай", "Ариун, ариун гэхэд анхны хайр шиг ариухан нь хаана байна" хэмээн дуулсаар эмчийн мэргэжлийг сонгосон юм.

Харин угийн адтай, авьяастай Т.Ариунаа дуучин  болохоор Болгарыг зорьж билээ. Тэрбээр уг нь сэтгүүлчийн мэргэжлийг сонгон хуваарь авсан гэдэг. Гэвч дуучин болох хүсэл нь давамгайлсан гэнэ лээ. Т.Ариунаа "Хэрэв би дуучин болоогүй байсан бол сэтгүүлч болох минь гарцаагүй байсан. Сэтгүүлчээс өөр мэргэжил надад таарахгүй. Сэтгүүлч болсон бол хааяа нэг ширүүлчихдэг сэтгүүлч байх байсан гэж боддог" гэж дурсан ярьдаг. Т.Ариунаа Болгарын хөгжмийн сургуулийг төгсөж ирээд өөрийн хөдөлмөрч, дайчин зангийнхаа хүчээр Монголын эстрад урлагт өөрийн орон зайг бий болгож чадсан билээ. Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг үнэн аж.

Түүнийг Төмөрийн Ариунаа, дуучин Ариунаа, эрос Ариунаа, НҮБ-ын элч Ариунаа гээд олон тодотголтойгоор дууддаг. Энэ бүх тодотгол дуучны маань уран бүтээлтэй салшгүй холбоотой. Эрс зоримог, шийдэмгий тэрбээр Монголд анх удаа бие барьсан богино банзал, нимгэн гэрэлтдэг даашинзтай тайзан дээр гарч урлагийнхан төдийгүй үзэгчдийг алмайруулсан. Рок, поп урлагийн дуучид хэрхэн чөлөөтэй хувцаслаж болдогийн үлгэр, дууриаллыг социализмын тогоонд 70 жил чанагдсан үзэгчдэд харуулж, тэдэнд шинэ үеийн шоу үзвэр гэж ямар байдгийг мэдрүүлж чадсан.

Улмаар халуухан янаг, амрагийн задгай стилийн дуунуудаа дуулж эхэлсэн билээ. Гэвч тэрбээр нэгэн хэвийн загварт хүлэгдэж, баригдан уран бүтээл хийгээд байхыг хүссэнгүй. Ямагт шинийг эрэлхийлж, анхдагч байж чадаж байв. Дуучин Т.Ариунаад тоглолтын, клип болон гадуур өмсдөг гээд их олон гоё хув-цаснууд бий. Ер нь бараг үзэсгэлэн гаргах хэмжээний хувцас байдаг гэсэн шүү. Тэрбээр "Хүн өөрийгөө жаргаахын төлөө амьдрах нь ганц зорилго биш. Би үүнтэй санал нийлэхгүй. Өөрийнхөө ч бусдын ч төлөө амьдрах хэрэгтэй" гэж хэлсэн байдаг.

Үнэхээр тэрбээр өөрөөсөө өмнө, үзэгч, сонсогчдыг илүү анхаарч, тэдний сэтгэлд хүрэх уран бүтээлийг хийж байлаа. Тоглолт хийчихээд их ажлынхаа дараа Т.Ариунаа заавал салхинд гарч, дараагийн уран бүтээл хүчийг олж авах гэж зугаалах дуртай. Зугаалж ирчихээд бие тайвшруулах биеийн, массаж    хийлгэж амрахыг эрмэлздэг нэгэн. Тэрбээр гэр бүлийнхээ хамт цэвэр агаарт гарахаас гадна, зарим үед гэртээ сайхан хоол хийж идээд, телевиз үзээд л хүүхэдтэйгээ тоглож цагийг өнгөрөөдөг юм билээ.

Түүний амьдралыг хүмүүс ихэд сонирхдог,Монголын толгой баячуудын нэг бизнесмен Буяндорж заяаны ханианаараа сонгож дуулиан, шуугиан тарьж нэлээдгүй сайн, муу хэл аманд өртөөд авсан. "Буяндорж бид хоёрын хайр сэтгэл ердийн л нэгэн дурлалын түүх. Анхны сэтгэгдэл надад насан туршийн хайр өгсөн. Миний хань гайхамшигтай залуу. Түүний бүхий л зүйлд би татагдсан. Ханиа болон хүүгээ хайраар дутаахгүй, амьдрах болно. Миний халамж, хайр дээр тогтдог. Утсаар ярьсан ч уулзан цуг байх үедээ ч байнга "Миний хайр" гэж би Буяагаа дууддаг.

Ер нь бие биедээ хайртай гэж хэлэх хамгийн сайхан үг. Тиймээс би Буяндорждоо хайртай гэж хэлэх дуртай. Ханиасаа энэ үгийг сонсох болгондоо өөрийгөө ямар их аз жаргалтай бүсгүй болохоо мэдэрдэг" хэмээн ярих дуртай. Мөн тэрбээр "Нас намба, ажил төрөл, ахуй амьдрал гэж гайхалтай зүйл. Нэг л өдөр намайг хүний гэргий, айлын эзэгтэй болгосон. Амьдрал гэдэг нэг л өдөр аз жаргалын үүдээ нээдэг юм. Энэ аз жаргалын үүдийг Буяндорж бид хоёр зэрэг нээсэн болохоор насан туршдаа нэгнийгээ хайрлаж хүндэлж явах болно" гэж ярьдаг.

Т.Ариунаад анхны хүүхэд, хүү нь мартагдашгүй аз жаргалыг авчирсан гэдэг. Ер нь хүн болж төрсний утга удмаа үлдээх явдал шүү дээ. Дуучин маань одоо хөөрхөн охин хүүхэдтэй болохыг хүсч мөрөөдөж явдаг гэсэн шүү. Нэгэнтэй тэрбээр “Би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Даанч ажил, хөдөлмөр ихтэй   болохоор энэ маань мөрөөдөл болон үлдэх юм даа” хэмээн ам алдсан удаатай. "Эрос" хатагтай маань "эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн гоо сайхантай байдаг. Ер нь өөрийнхөө гоо сайхныг юугаараа чимж чадаж байна түүгээрээ амьдралд өөрийгөө авч явдаг байх хэрэгтэй" гэдэг.

Хүн болгон өөрийн өнгө аястай байж тэр чанараараа бусдаас ялгарна. Эмэгтэй хүний үс, нүд илүү сайхан харагддаг. Тиймдээ ч дуучин маань том алаг нүд, үсний янз бүрийн хэлбэр загварын засалтаараа гангардаг байх шүү. Урлагийн хүн өөрийнхөө гоо сайханд анхаарах нь уран бүтээлээ, үзэгчдээ хүндэтгэж, хайрлаж байгаагийн илрэл байдаг билээ. Тиймээс тэрбээр гоо сайхандаа илүү анхаарал тавьж, бусад уран бүтээлчдийн адил их цаг зав, мөнгөө зарцуулдаг нэгэн шүү. Дуучин маань заавал нэг фирмийн бүтээгдэхүүн хэрэглэнэ гэж туйлширдаггүй ч гол төлөв Кореанагийн гоо сайхны бүтээгдэхүүнийг илүү хэрэглэх дуртай юм билээ.

Т.Ариунааг түргэн ааштай, сэтгэлийн эмоци хэтэрхий ихтэй ч, уярамтгай гэж хэлж, зэмлэх хүн олон бий. Мөн хурдан ярьдаг, бодож санасан зүйлээ илэн далангүй шууд хэлдэг нэгэн гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Түүнийг ямар уярамтгай, дэврүүн өөдрөг, хүсэл тэмүүлэл бүхий сэтгэлийн хөдөлгөөнтэй болохыг нь "Universe Best Song"-ын шүүгч хийж байхад нь хүмүүс анзаарсан биз ээ. Дуучин маань сэргэлэн болжмор шиг эртэч байхыг хүсдэг гэсэн шүү. Тэрбээр өглөө эрт босч цайгаа чанаж, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгнө. Айл гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэсний дараа тогтмол дасгал, хөдөлгөөн хийж хэвшсэн гэдэг. "Өглөө эрт босоход нэг л хийморьлог байдаг юм. Өглөөний сэргэг дээр уран бүтээлээ хийхэд илүү урамтай сайхан байдаг" гэж гавъяат маань ярих юм билээ.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
15816 vnen bolov uu?? [2] mgkn 2010-06-29 994
15815 Бүсгүйчүүлдээ зориулсан номнууд. сонирхоорой koda 2010-06-29 569
15814 Солонгосын албан ёсны баталгаат HYUNDAI компаний даатгалаар даатгуулцгаая koda 2010-06-29 567
15813 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 АЗ ЖАРГАЛ 2010-06-29 574
15812 er arbait bna dornottal 2010-06-29 481
15811 yaraltai nuruunii mes zasald oroh heregtei bn [2] OBM 2010-06-29 1085
15810 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!! 390,000w ЧЭЖҮ АЯЛАЛ 2010-06-29 591
15809 ГАЗАРЫН АЧАА ДУУДЛАГААР АВЧ МОНГОЛД ХҮРГЭЖ ӨГНӨ.ТЭНГИС КАРГО. 010-3144-3245. oskar 2010-06-29 566
15808 БҮСГҮЙЧҮҮДЭЭ НАДАД ОДОО ЯМАР БОЛОМЖ БАЙГАА БЭ?????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 1007
15807 hi.huuhnuudee helj tyc bolooch [1] tsoonog 2010-06-29 804
15806 Busguichuudee ta nariin maani zuvulguu heregtei bna [5] o-hero 2010-06-29 2680
15805 eejuudee huuhdiin suu_alergiinii talaar [3] jargaa 82 2010-06-29 1958
15804 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ҮЗЭСГЭЛЭНТ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!! 390,000w ЧЭЖҮ АРАЛ 2010-06-29 451
15803 asuuh zuil bna all? [1] haika 2010-06-29 736
15802 wip kargonii utasiig heleed uguuch [3] haika 2010-06-29 742
15801 MARIY EMNELEG ASUUY TUSLAARAI [7] saruul~ 2010-06-29 1537
15800 6n sartai huuhdiin nemegdel hool yaj bolovsoruulj [3] konpoyn 2010-06-29 5463
15799 ----ХАРИЙН НУТАГТ ОДСОН МОНГОЛ БҮСГҮЙН ТАВИЛАН__ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 914
15798 ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ҮНЭН ҮҮ?????? [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 1099
15797 ЭМЭГТЭЙЛЭГЭЭ--ЧИНИЙ ЗАРЖ БАЙГАА ХУЛХИ БАРАА ЗАРАГДДАГГҮЙ ЮМУУ?????????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 949
15796 nylh huuhdiig ongotsoor? [7] ind 2010-06-29 1396
15795 emegteileg id-tai hund [2] jeonju-s 2010-06-29 1037
15794 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ [2] ӨДРИЙН МЭНД 2010-06-29 620
15793 busguichuudeesee zovlomj avay [2] think different 2010-06-29 961
15792 “ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!!“ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ҮЗЭСГЭЛЭНТ ЧЭЖҮ АРАЛ РУУ 390.000w АЗ ЖАРГАЛ 2010-06-29 632
15791 asuuya [2] madahbadrah 2010-06-29 745
15790 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag 2010-06-29 586
15789 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag 2010-06-29 507
15788 TSOOHOROO ene blog bolohgui bna aa [1] marzagnuur 2010-06-29 735
15787 ЭЛГЭМСҮҮ ЧИ @@@@@@@@@@ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 624
15786 hariin hvvhed butsaahad.......heleed ogooch [3] amiinaa_m 2010-06-29 724
15785 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-06-29 537
15784 haraar bgaa hun surguuld orj bolohuu? [2] HOT FUZZ 2010-06-29 736
15783 jiremsen boljee zobolgoo ogooch eejuudee [4] dars55 2010-06-28 1636
15782 СОЛОНГОСТ БАЙДАГ БОЛ НӨХРӨӨ ӨӨРӨӨСӨӨ БИТГИЙ ХОЛДУУЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 955
15781 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28571
15780 ХҮҮХНҮҮД ИЙМ АТААРХУУ БАЙДАГ ЮМУУ????????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 771
» БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЯМАР Ч ХЭЦҮҮ ХОРВОО БЭ ???? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 1566
15778 manuka-d [2] bolorgoo 2010-06-28 779
15777 ДАВАА ТА ЗАРЫГ ЗАМБАРААГҮЙ ОРУУЛАХ ЮМАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 695
15776 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-06-28 585
15775 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA [1] dabaa3 2010-06-28 526
15774 daxial ym asuuy [1] qus 2010-06-28 735
15773 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE dabaa2 2010-06-28 578
15772 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE dabaa2 2010-06-28 780
배너신청
자생병원

배너신청