Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Амьдралаа сайжруулах гэж харийг зорьсон монголчуудын цуваа хөвөрсөөр… Харин мөрөөдлийн мөнгөний амт газар дээрээ ямар байдаг бол? Швейцарьт амьдарч буй нэгэн бvсгvйн тэмдэглэлээс уншигчдадаа задлая.

Өнөөдөр би шоронд орлоо. Цагдаа нар намайг гэрээс минь баривчилсан.Олтенд байдаг байрнаас Солотурны шорон хvрэхэд машинаар цаг гаруй явах юм. Гав бугуйг минь улайлгачихаж. Энэ ч яахав арилчихна. Харин сэтгэлийн шарх яах бол? Тортой хашаанд хоригдоно чинээ санаагvй явсан даа. Харгалзагчийг гарсны дараа зөндөө уйллаа. Нулимсаа бусдад vзvvлэхгvй дээ гэж өглөөнөөс vдэш хvртэл тэссэн юмсан.

Цээжин дотор дvvжлээстэй «хvнд чулуу» салдаггvй ээ. Толинд харлаа. Зовхины будаг урсаад хацар хар зам татчихаж. Хурууныхаа өндгөөр зөөлхөн хvрлээ. Дорхноо арилчих юм. Болдогсон бол энэ өдрийг хуанлигаас ингээд л баллачих юмсан.Төмөр «авсан» дотор хэр удахаа би мэдэхгvй. Нулимс надад тус болохгvй. Өөрийгөө сатааруулмаар, ямар нэг юм хиймээр байна. Монголоосоо авчирсан, шинээрээ буй vзэгний vзvvр ч хvргээгvй тэмдэглэлийн дэвтрээ дэлгэлээ. Дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд ордог Швейцарьт өнгөрvvлсэн Чингисийн удмын бvсгvйн жил гаруйн турш туулсан амьдралаа энд тэрлэе.Арваннэгдvгээр сарын 3.Тийм ээ. Энэ өдөр би аавынхаа зурганд мөргөөд ээждээ vнсvvлээд гэрээсээ гарсан.

Мөнгөн цагаан хvлгээр ниссээр Женевт буухад бороо орж байсан. Сэрvvвтэрийг нь эс тооцвол яг л миний эх орны долдугаар сарын сvvлч шиг. Энд ирэх нь байтугай Эрээн ч орж vзээгvй надад харийнхан их л сонин харагдаж байна. Нисэх онгоцны буудлын тvргэн vйлчилгээний цэгээс утасны карт худалдаж авлаа. Найз бvсгvй минь Женевээс галт тэргээр гурван цаг гаруй яваад хvрдэг Цюрих хэмээх хотод амьдардаг юм. Дөрөв дахин залгалаа. Миний нэг ч vг мэдэхгvй францаар өөдөөс яриад утас нь холбогддоггvй ээ.

Намайг тосоорой гэж арав хоногийн өмнө ярихад «Тэгье, чи ирээд над руу залгаарай» гэж байсан юм. Гайхлаа, дараа нь айлаа. Холын энэ оронд надад таних хэн ч байхгvй. Би одоо яана аа. Халаасанд минь ердөө 500 ам.доллар бий. Амьдралын өртөг өндөртэй газар хамгийн зэрэглэл багатай зочид буудалд долоо ч хонохгvй шахам дуусна.Ойрмогхон харагдсан кафед хоёр цаг орчим суулаа. Дахиад л залгалаа. Бас л холбогддоггvй. 16 цаг болох нь. Уйлмаар санагдаж байна. Хэрэв ингэх л байсан бол юу гэж хvрээд ир гэсэн юм бол. Найздаа гомдлоо. Би одоо хаачих вэ? Монголд 23 цаг болох нь. Зорьсон газраа хvрээ болов уу гээд ээж минь нойргvй хононо доо. «Сайн» яваагаа дуулгаж сэтгэлийг нь амраая. -Миний ээж vv? Охин нь сайн явж ирлээ. Найзтайгаа ч уулзлаа. Надад битгий зовоорой. -Ээж нь охиндоо зовоод л байлаа.

Булганы (найз бvсгvйн минь нэр) найз гээд нэг охин ярьсан. 0765313531 гэсэн дугаарыг дамжуулаарай гэсэн шvv.Ёстой магнайгаа хагартал баярлалаа. Боломжтойсон бол ээжийгээ vнсмээр. 0765313531. Энэ Швейцарийн гар утасны дугаар. Аврагдаж мэдэх нь. Бушуухан залгалаа.-Сайн байна уу? Би Булганы найз Солонго байна.-Хаана байгаа хаягаа хэл дээ. Одоохон чамайг очиж авъя.-Булганы утас ажилладаггvй ээ. Чамтай хамт ирэх vv?-Yгvй ээ. Цаадах чинь шоронд байгаа.-Юу?!? Хаана гэнэ ээ?-Утсаар юу хэлэхэв. Уулзаад ярья.«Шоронд байгаа». Энэ хоёр vг дахин дахин сонсогдоод… Худлаа байлгvй дээ. Тэр бvсгvй наргиа биз. Аягvй бол хамт хvрээд ирэх байх. Найзаараа ингэж тоглохдоо яахав дээ гэж бодлоо.

Шар толгойтой олон хvмvvсийн дотор урт хар vсээ намируулан сул тавьсан бvсгvй ирж яваа нь их л содон юм. Шууд л намайг чиглэж байна. Би ч бас «эвэртэй туулай» шиг харагдаж байгаа даа. Мэндийн vг сольж их баярлаж буйгаа хэлээд дахиад л найзыгаа нэхлээ.Манайд очоод тухтай ярья гэж байна. Тэднийх Женевийн нисэх онгоцны буудлаас 20 минут орчим автобусаар яваад хvрэх юм. Шил, толь болсон найман давхар гоё байшин байна. Орцных нь том шилэн хаалга цоожтой, удирдлагаар онгойгоод л.

Киноноос vзэж байснаа амьдрал дээр харлаа. Хоёр давхарт гарлаа. Нvсэр биш тавилгатай дөрвөн өрөө, цэвэрхэн айл юм. Тэнд хэн ч алга. «Чи ганцаараа амьдардаг юм уу?», «Yгvй, манай эзэн охинтойгоо хамт байдаг юм». Юу гээд хэлчихэв ээ? Эзэн гэнэ vv. «Булган шоронд байгаа», «Энэ манай эзнийх».Юу л сонсоод байна даа. Магадгvй би боол бvсгvйн «гэрт» ирсэн, эрvvгийн эсвэл эдийн засгийн (алин болохыг мэдэхгvй байна) гэмт хэрэгтнийг эрж буй нэгэн болох нь ээ…Gut morgen (өглөөний мэнд) гэсэн эрэгтэй хvний дуу төмөр чихрах чимээгээр цочин сэрлээ.

Цагаа харвал 06 цаг болж байв. Шоронгийн амьдрал эрт эхэлдэг юм байна. Элдвийг бодон эргэж хөрвөөгөөд шөнөжингөө унтаагvй, vvрээр л жаахан зvvрмэглэсэн юм. Төмөр хаалганы дөрвөлжин нvхээр царан дээр тавьсан аяга сvv, хоёр зvсэм талх, цөцгийн тос, жимсний чанамал өгч байна. Хэлэн дээрээ өчигдрөөс хойш юм тавиагvй ч идэх хvсэл алга. Өлсөхөө мэдрэхгvй байна.Талханд нь гараа ч хvргэсэнгvй. Монгол хvн байна даа сvvг нь харин асгачихаж зvрхэлсэнгvй. Өөрийгөө албадаж байгаад уучихлаа. Yймэрсэн сэтгэлийг минь халуун сvv уужруулах шиг. Дотор бvлээн оргиж байна. Одоо нойр хvрэхгvй. Надад хийх юм алга.

Дэвтрээ дэлгэе дээ.Булган хулгай хийгээд намайг ирэхээс хоёр хоногийн өмнө шоронд орчихсон гэнэ. Хуруу гарны «ажил» хийх нь байтугай, худлаа хэлэхийг нь vзээгvй Эрхvvгийн их сургууль, МУИС-ийг дvvргэсэн миний найз тэгнэ гэхэд би итгэсэнгvй. Цэнгэлийг (Булганы найз) битгий худал хэл гээд бараг л загнах шахлаа. Найзыг минь шоронгоос суллахгvй Монгол руу шууд явуулж магадгvй бололтой. Хvн муухай амьтан гэдэг нь vнэн юм. Булган яах бол, суллагдаасай гэхээсээ илvv би одоо яана аа гэсэн бодол ээрээд болдоггvй. Надад туслах болов уу гэж найдах, горьдох хэн ч алга. Хамгийн тvрvvнд толгой хоргодох газар хэрэгтэй. «Хямдхан байр тvрээслэмээр байна.

Туслаач» гэж Цэнгэлээс гуйлаа. Швейцарьт оршин суух эрхгvй, Европын холбооны улсын визээр «туулайдаад» ирсэн надад сууц хөлслөх горьдлого vгvй гэнэ. Яана аа, би гадаа хонох нь ээ. «Би энэ айлын хvvхдийг хараад, гэрийг нь цэвэрлэдэг юм. Хэрэв чи хvсвэл ийм ажилд оруулж тусалъя. Айлын эзэд ямар ч зан гаргалаа, магадгvй цохиод авсан ч тэсэх л ёстой шvv» гэж байна. «Yйлдвэрт юм уу, цайны газарт оруулж чадах уу?» гэхэд « Солонгос, Японд л тийм ажил хийдэг байх. Энэ чинь Европ шvv дээ. Зөвшөөрөлгvй бол хаана ч авахгvй» гэнэ. Гадаадад л гарчихвал байр хөлсөлж ажил хийгээд бөөн мөнгө хураадаг гэсэн мөрөөдөл минь ганцхан цаг хvрэхгvй хугацаанд хийсчихлээ.

Буцъя гэхээр намайг бөөн өр хvлээж байгаа. Монголдоо нэртэй их сургууль төгсөж хvн бvхний мэддэг нэртэй компанид ажиллаж байсан миний цалин амьжиргаанд минь хvрэхгvй шахам.Автобусны мөнгөгvй болчихлоо ээжээ гээд алгаа тосдог байсан би наашаа ирэхийн тулд байрныхаа эрхийн бичгийг банкинд тавьсан. Гурван мянган ам.доллар, өдрөөс өдөрт өсч буй хvvгийнх нь төлбөрийг Монголд ямар ч ажил хийгээд дарж дийлэхгvй. Аавынхаа гал голомтыг алдах эрх надад vгvй. Хэрэв тэгвэл 60 дөхсөн ээжийгээ гудамжинд гаргана.

Боолын хөдөлмөрийг хийгээд vзье. Надад өөр сонгох зам алга. Ямар ч байсан vлдэхээс дээ.Ажилд ортлоо хаана байх бэ? Хөөрхий минь Цэнгэл дахиад л туслая гэнэ.«-Эзэн өнөөдөр орой охинтойгоо АНУ-аас ирнэ. Тvр байлгаач гэж гуйя. Харин чи манай эзэгтэйд таалагдах ёстой шvv» гэлээ. Ямартай ч хэд хоног толгой хоргодох газартай болж мэдэх нь. Тэр хатагтай «Гаднын хvн байлгахгvй, уучлаарай» гэж бvv хэлээсэй. Би цөхөрч эхэлж байна. Хэн нэгнээс, ямар нэг хvчнээс дэмжлэг эрмээр ч юм шиг. Аав минь охиндоо туслаач!Цэнгэлтэй ярьж суугаад цаг нисэх мэт өнгөрснийг анзаарсангvй. Гэрийн эзэд онгоцноос буухад 30 минут vлдэж. Хоёулаа яаравчлан гарлаа.

«Такси барья» гээд яг л Монголд байгаа мэт хэлэв.«Өө, яаж болдог юм бэ? Эндээс Женевийн нисэх онгоцны буудал хvрэхэд 130 франк (100 ам.доллартай тэнцэнэ) гардаг» гэж байна. Автобусанд суулаа. Эзэд буухад «зарц» нь заавал буудал дээр угтах ёстой гэнэ. Буугаад хоёулаа хурдаараа гvйлээ. Зvрх амаар гарах нь. Ашгvй амжлаа. Гуч гаруй настай бvсгvй, хоёр ой орчимтой охиноо хөтлөөд ирж явна. Цэнгэл тосч очоод тэврээд vнсэх юм. Чи ч гэсэн vнс гэнэ. Танихгvй хvнийг vv? гээд цааргалахад «Эзэнд таалагдах ёстойгоо мартаагvй биз?» гээд ирмэж байна. Цэнгэлийг яг дуурайлаа. Нэрийг нь vл мэдэх тансаг сvрчиг, тийм гэж хэлэх аргагvй харийн хvний vнэр мэдрэгдэж байна. «Энэ миний найз, өнөөдөр Монголоос ирсэн юм. Та ажилд ортол гэртээ байлгахыг зөвшөөрөөч» гэж Цэнгэл гуйлаа.

Эзэн толгой дохиж байна. Ашгvй дээ. 25 хvртлээ ингэж баярласан удаа надад цөөн. Гуйлтыг минь «биелvvлсэн» аавдаа баярлалаа. Эзний авчирсан дугуйтай том чемоданыг чирээд, нөгөө гартаа охиныг нь тэвэрлээ.Швейцарь явлаа гээд өчигдөрхөн л найзуудаараа vдvvлээд сууж байсан би 24 цаг ч хvрэхгvй хугацаанд «боол» болоод хувирчихав.Эзэн өнөөдөр тахианы шарсан мах иднэ гэнэ. Зоог бэлэн боллоо. Кафед зvсэм бялуу идэж, аяга кофе уусан ходоод нэгийг нэхээд байх шиг. Цэнгэл «Эзэгтэй усанд орж байна. Бид хамт хооллох ёстой. Гэхдээ эзнийг идэж эхэлсний дараа хутга, сэрээгээ аваарай. Тэгэхгvй бол хvндэлсэнгvй гээд уурлана шvv» гэлээ.

Yгvй ээ, би өлсөж байна гэж хэлэх эрх надад байхгvй. Элдэв амттанаар хачирлаж, шаргал болтол нь шарсан махнаас дөрөв, таван удаа сэрээдээд болилоо. Ямар ховдог хvvхэн бэ гээд эзэгтэй намайг яв гэвэл би хаачих вэ? Өлсөж vхтэлээ ч хаа юм билээ. Тэснэ дээ.23 цаг болох нь. Эзэн охинтойгоо унтчихаж. Харин Цэнгэлийн ажил эхэллээ. Усанд орохдоо шvршvvрийнхээ өрөөнд vсний сэнс, сам, алчуураа шалан дээгvvр тараагаад хаясныг нь цэгцэллээ.Дотуур хувцас нь бас хэвтэж байна. Аваад угаалгын машин руу шууд л шидчихлээ. «Өө болохгvй. Энэ 270 франкийн vнэтэй эд. Машинд хийгээд сэмэрчихбэл төлнө» гээд Цэнгэл сандарч байна.

Гоёмсог хийцтэй дотуур өмдийг угааж зогсохдоо ээжийнхээ хөхний даруулгыг ч болтугай цэвэрлэж байв уу? гэж бодлоо. Толгойд юу ч буудаггvй. Мэдээж vгvй болохоор тэр биз. 02 цагт унтахаар хэвтлээ. Эзэн маргааш ажилтай. 06 цагт босдог гэнэ. Цэнгэл кофе чанаж уулгаад ажилд нь vддэг журамтай. Би ч бас босноо. Усыг нь ууж буй болохоор ёсыг нь дагая.Дахиад л төмөр хаалганы дөрвөлжин нvх тор хийгээд онгойлоо. Харгалзагч шар дугтуйтай захидал өгч байна. Хаяган дээр Солотурны шvvхээс гээд биччихэж. Задаллаа. Маргааш 10 цагт тус хотын шvvх дээр бэлэн бай гэжээ. Миний гэм бурууг сонсгоно гэнэ. Яанаа!Ямар ял авах болоо?

******************** 2 ************************

Дахиад л нойргvй хонолоо. 07 цаг болох нь. Босъё доо. Нvvрээ будаад засчихъя. Швейцарь улсын шvvхийн өмнө хаана ч байдаг нэг эмэгтэй бус Монгол гэсэн тодотголтой бvсгvй зогсоно. Өнгөлөг харагдъя. Сvvлийн хэд хоногт өдөр алгасахгvй шахам «мэлмэрvvлж» байгааг хэлэх vv, царай зvс гэж харах юм алга. Өнөөдөр ч гэсэн «дуслуулах»байх. Харин гарыг минь бvv дөнгөлөөсэй. Сормуусны будаг урсчихвал нvvр минь сэтгэл шигээ халтартчихна.Намайг шоронд авчирсан цагдаагийн жолооч ирлээ.

Инээмсэглээд мэндэлж байна. Танимхайрч байгаа юм болов уу? Давраад vзье. «Гарыг минь битгий гавлаач». Толгой дохилоо.Ашгvй дээ. Нvvрээ «аврах» боломжтой болох нь. Болж л өгвөл уйлахгvй юм шvv. Нулимсаа харийнханд vзvvлмээргvй байна.Солотурны шvvхийн байранд 20 минут хэртэй давхиад хvрлээ. Жолооч машиныхаа урд талын цоожтой сараалжин торон дотор суулгасны хvчээр дотор муухайрсангvй. Намайг 09-д авчирчихаж, хурал эхлэхэд нэг цагийн зай байна.Хvлээлгийн өрөөний төмөр сандал дээр юу хийж суух вэ. Дахиад л туулсан амьдрал руугаа бодол «хэсvvчилье».

Эзэгтэй сайхан ааштай ирээсэй гэж би орой бvр хvсдэг. Гэсэн ч горьдлого тасрах нь биелэхээсээ олон. Эзний занг засах гэж «бөнжигнөх» хэцvv юмаа. Одоо яах вэ. Толгой хоргодох газартай байгаа нь тэнгэрийн умдаг атгасантай ялгаагvй.Женев хотын нэгэн сонинд «Ажил хайж байна» гэсэн зар өглөө. Эхний хоёр өдөр хэн ч ярьсангvй. Ашгvй гурав дахь өдөр утас дуугарлаа. Заавал франц хэлтэй гэрийн vйлчлэгч хэрэгтэй гэнэ. Дахиад хоёр удаа зар тавилаа. «-Та францаар ярьдаг уу?», «Yгvй» гэсэн vгийн дараа харилцуураа тавих чимээ. Яана даа энэ янзаараа бол ажил олдоно гэж vv?

«Миний найз тэвчээртэй бай. Бvх юм сайхан болно» гээд Цэнгэл сэтгэл засах юм. Уйлмаар л байна. Эзнийхээ занг яаж тэсье дээ гэж буй найзыгаа зовоогоод яах вэ. Нулимсаа vзvvлэхгvй ээ. Халаасан дахь мөнгө дуусах нь. 30 франк л vлдэж. Утасны карт 10 франкаар авлаа.«Ээжээ охин нь байна. Мөддөө ярьж чадахгvй шvv. Битгий зовоорой». Хөөрхийдөө муу ээж минь «За» гэж байна. Азаар яагаад гэж шалгаасангvй. Хэрэв асуусан бол юу гэх байсан бол? Мөнгөгvй болчихлоо гээд vнэнээ хэлэлтэй биш.

Хуурах л байсан байх даа.Цэнгэлийн эзнийд сар амьдарлаа. Эзэн сvvлийн долоо хоног дандаа ууртай ирсэн. Орой бvр гэрт нь ашиггvй нэгэн «хоолны сав» сууж байдаг болохоор аргагvй биз. Эзний зөвөө. Харин өнөөдөр хатагтай инээмсэглэсэн царайтай босго давлаа. Намайг дуудаж байна. Найз бvсгvйд нь гэрийн vйлчлэгч хэрэгтэй болж. Тав хоног цалингvй ажиллуулж турших юм байх. Хэрэв таалагдвал би мөрөөдлийнхөө мөнгөнөөс атгана. Баярласан гэдэг тоймгvй. Туршилтынхаа хугацаанд яг л морь, нохой мэт зvтгэлээ. Зургаа дахь өдрийн шөнө нойр хvрдэггvй. Маргааш л гэхэд би цалинтай, мөнгөтэй болно. Гэрийн зарцаар жинхлэнэ.

Дуу аялмаар ч юм шиг. Yvр хурдхан цайгаасай. Эзэгтэй дуудаж байна. Гvйхээрээ шахам очлоо. «Чиний англи хэл надад хангалттай биш байна. Уучлаарай». Уучлаарай гэдэг зайл гэсэн vг. Толгой руу хvнд төмрөөр татаад авах шиг.Хамаг горьдлого нурчихлаа. Цэнгэлийн эзэн намайг гэрээсээ явуулах гэсэндээ найз бvсгvйндээ авчирсан юм биш байгаа даа. Тvvнд ч гэсэн гэрийн vйлчлэгч шаардлагагvй болохоор тав хоног туршилтаар ажиллуулъя гэсэн биз. Би хууртчихаж. Шинэ жил дөхөж хөл хөдөлгөөн нэмэгдсэн Женевийн төв гудамжаар алхаж явна.

Дотор харанхуйлаад бөглөрөөд нэг л биш. Хаачихаа ч мэдэхгvй… Очих газаргvй, хонох гэргvй хvн яах ч юм билээ. Дотроо онгойтол уйлах юмсан. Ямар гудамжинд мэгшилтэй биш. Уйлахад хvртэл орон хэрэгтэйг одоо л би ойлгож байна. Өнөөдөр, маргааш бас дараа нь хаана хононо оо. Юун чимээ вэ? Өө гар утас дуугарсныг анзаарсангvй. Юу вэ? 0764940705. Булганы утас байх чинь. Би буруу хараагvй байгаа даа. Шоронгоос намайг авчирсан цагдаагийн жолооч дуудлаа. Бодолдоо дарагдаад 10 цаг болсныг анзаарсангvй. Шvvх хурлын танхим руу орлоо. Сvртэй юм аа. Шvvгдэгчийн сандал эзгvй байна. Тэр миний суудал.

******************** 3 ************************

Швейцарь улсын шvvхээс надад гурван сар хорих ял оноолоо. Монгол Улсын иргэн гэдгээ нотолсон паспортаа өгөхгvй бол дахин зургаан сар сунгана гэнэ. Шvvх хурал тарсны дараа гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн газрын байцаагч залуу дахиад л бичиг баримтаа өгөхийг шаардаж байна. Хэрэв би за гээд ам алдвал шууд л Монгол руу «ачигдана».Орчуулагч бvсгvй явчих саныг ч хэлэх vv юу ч ойлгохгvй дvр эсгэн мөрөө хавчаад суулаа. Yг л дуугарвал уйлчих гээд байна. Мөрөөдлийн мөнгөний амт ийм vнэтэй байна гэж бодоогvй ээ. Гадаад паспортаа өг гэж сvрдvvдж байгаад л суллачих байх гэсэн горьдлого сvvмэлзэж байсан юм.

Бөхчихлөө. Есөн сар төмөр «авсан» дотор яаж тэснээ? Баримал шиг гөлийсөн хvvхэн хараад байцаагчийн тэсвэр барагдаж буй бололтой. Болдогсон бол цохиод авах юмсан гэсэн хvсэл нvдэнд нь илхэн.Солотурны шоронгоос намайг хvргэж ирсэн цагдаагийн жолооч дуудаж байна. 27 насныхаа хавар, зун, намрыг vдэх «гэрт» минь хvргэх нь. «Гавла» гэж байцаагч жолоочид хэллээ. Эсэргvvцээд яахав. Чимээгvй гараа сарвайв.Машинд суухаар дөхөхөд байцаагч «Дотор чинь муухай оргино доо» гээд бөөлжих дvр vзvvлэн дооглоод «Чингисээсээ өөр бахархах юмгvй тэнэг амьтад» гэж тавлаад, тохуутайгаар инээлээ. Хэлгvй «малтай» яаж ч харилцсан яахав гэж бодоо биз.

Яах вэ дээ намайг басамжилж, доромжилж болно. Харин эх орныг минь гутаахыг сэтгэл, зvрх зөвшөөрөхгvй. Зангираад байгаа нулимсаа дотогш нь залгилаа.-Herr vorsitzender. Ich Freue mich sie kennengelernt zu haben (Ноён даргаа, би таньтай танилцсандаа их баяртай байна) гэж өөрийнхөө хэмжээгээр цэвэрхэн хэлэхийг хичээлээ. Байцаагчийн нvд томроод Sprechen du deutsch? (Чи германаар ярьж байна) гэж байна.-Ja ja naturiliсh! (тийм тийм тэгэлгvй яахав)-Байцаагчийн ам дахиад «ангалзах нь». Бодвол бичиг баримтаа нэхэх биз.-Verzeihung Ich muss gehen. Resht nerzlichen dank fur den rat (Уучлаарай би явах боллоо. Таны зөвлөсөнд их баярлалаа).Дахиад л ам нь хөдөллөө. Боломж өгсөнгvй.-Ich danke Ihnen fur der warmen Empflang.

Mir keine zeit. Gute reise (Таны халуун дотно хvлээн авсны төлөө талархал илэрхийлье. Надад цаг алга. Замдаа сайн яваарай) гээд бардамхан алхаад машины урд камерын хаалга руу дөхлөө. Чингисийн удам арчаагvй явахыг би хvсэхгvй. Жолооч, байцаагч хоёр их л зэвvvцэж буй бололтой. Урд хаалгаа онгойлгох гэснээ болилоо. Хойшоо алхаж байна. «Хонины хонхорт» суулгах нь дээ. Донсолгоонд элэг бөөр «сугарна» даа. Камер дотор 20-иод минут vсчиж хvрлээ. Хариугvй бөөлжих нь. Яах вэ дээ, харийнхний халаасыг зузаан гэж шунасан миний буруу. Өрөөндөө ороод жаахан хэвтлээ. Юу хийх вэ. «Чилийсэн» олон цаг, өдрvvд намайг хvлээж байна. Дэвтрээ дэлгэе дээ.-Байна уу? Солонго уу? гэсэн Булганы дууг сонссод тийм ч гэж хэлж чадахгvй уйлчихлаа. Цээжин дотор зангираад байсан цөхрөл баярын нулимс болоод асгарч байна.

«Өнөөдөр шоронгоос суллагдсан. Битгий уйл. Цюрихийн галт тэргэнд суугаад ир» гэнэ. Халаасандаа аравхан франктай буйгаа хэллээ. «Чи Женевийн галт тэрэгний буудал дээр хvлээж бай. Би одоо гарлаа». Ингэж намайг аз ивээнэ гэж байдаг аа? Ёстой л vхсэн хvн амилсан дайны баярлалаа. Холын холоос зориод ирэхэд байгаагvй анд минь суллагдчихаж. Дотор цэлмээд нэг л баясгалантай Цюрихээс ирэх галт тэргийг хvлээж гурван цаг суух нь. Хvлээсэн хvнд яг л гурван жил шиг. Нимгэхэн хvрэм өмссөн болохоор жиндэж байна. Аргагvй дээ арванхоёрдугаар сар гарч буй юм чинь. Халуун цай уумаар л байна. Даанч мөнгө минь кофе, бялуу авч хvрэхгvй. Энэ байтугай зовлонг давснаас хойш даарах зэрэг ч яамай. Тэснээ. Жаахан дулаацъя. Женевийн төвөөр алхлаа.Өвөл нь хvртэл ногооноороо дvнхийх модыг vнэртлээ.

Юу ч мэдрэгдсэнгvй. Сонин юм даа. Ийм сайхан байгаль, ногоо vнэргvй гэж vv? Агь ганга униартах Монголоо саналаа. Шарилжнийх нь vнэр хvртэл ямар сайхан байсан юм бэ дээ? Өөрийн гэсэн юм бvхнийхээ vнийг ухаарахгvй л явж дээ.Булган галт тэрэгнээс буугаад зам дээр хvлээж зогсоно. Хотын гудамжаар баахан алхаад цаг өнгөрснийг анзаарсангvй. Хөөрхий дээ миний найз турчихаж. Хальтхан харвал танихгvй нь. Бvсгvй хvнд 40 гаруй хоног шоронд сууна гэдэг ямар амар байв гэж. Гvйж очоод өөрөөсөө намхан найзынхаа энгэрт наалдаад мэгшлээ. Энэ баярын нулимс. Хvний газар аврагдаж, хамгийн гол нь банкнаас авсан өрөө дарж мэдэх нь. Миний найз хvн чанартай. Надад тусална. «Хоёулаа Цюрих явна. Манайд очино» гэнэ.

Галт тэргэн дотор гурван цаг юу эсийг ярихав. Тэр Оросуудтай хамт хулгай хийж байгаад баригдан шоронд орсон гэнэ. Ашгvй тэд «Энэ бvсгvйд ямар ч буруу байхгvй. Зөвхөн хамт л явсан. Бид бараа хулгайлсан юм» гэж мэдvvлсний ачаар найзыг минь суллаж. Булган хэзээ ч муу юм хийх хvн биш гээд Цэнгэлийг загнах шахуу байсан би өөрөөс нь сонсч байж л итгэлээ.-Яагаад чи хулгай хийсэн юм бэ? Чам шиг боловсролтой, хэлтэй бvсгvйд өөр зам олдоогvй гэж vv? гэлээ. «Хэрвээ эх орон минь боломжтой, ажил хийгээд амьжиргаагаа залгуулах дайны байсан бол чи бид хоёр ингэж явна гэж vv?». «Өр нэхэгдээд, мөнгө бодогдоод ажил олдохгvй болохоор юу эсийг бодохов. Хэн хулгай хийхийг хvсэх вэ дээ» гэж байна.

Аргаа бараад л тийм зам сонгоо биз гээд найзыгаа уучиллаа. Бvрий болж байхад Цюрихт хvрлээ. Галт тэрэгнээс буугаад автобусаар хорин минут яваад хvрэх юм. Гурван давхар хуучивтар байшин байна. «Энэ цагаачдын байр. Нэгдvгээр давхарт жижvvр суудаг юм. Чимээ гаргалгvй орно шvv» гэж байна. Өдрөөс хойш хэдэнтэй хэлсэн яагаад гэсэн асуултаа тавилаа. «Чи бичиг баримтгvй. Хэрэв чамайг харвал шууд л цагдаа дуудаад цагаачдын лагерьт хvргэнэ» гэнэ. Яанаа, айдас намайг мөнхөд мөрдөх юм аа.Өндөр өсгийтэй гутлаа тайлж бариад хуучивтар модон шатаар өгслөө. Тийм ч тохилог биш өрөө, хуучивтар царс модон ор, том хувцасны шvvгээ, телевизор, хөгжим байна. Хэрэв vvд тогшвол орон доогуур юм уу, шvvгээн дотор ор гэнэ. За гэлээ. Булган хоол хийлээ.

Хэдий өлсөж буй ч хэзээ жижvvр vvд тогших бол гэсэн айдас хоосон ходоодыг дvvргээд олигтой ч идэж чадсангvй. Харин шөнө нь хар дарж зvvдэлсэнгvй. Энэ улсад ирснээсээ хойш би ийм бөх унтаагvй. Булган маань орос, англи, герман хэлээр чөлөөтэй ярьдаг. Хоёулаа ажлын байрны зар гардаг Цюрихийн бvх сонинг худалдаж авлаа.Шинэ жилийн баяр дөхсөн болохоор ч тэр vv «Гэрийн vйлчлэгч» авна гэсэн зар ганц ч алга.Булганыд ирээд арав гаруй хоночихлоо.Ажил олдох болов уу, өрөө дарж дийлэх vv? банкинд байраа хураалгачихвал ээжийнхээ царайг яаж харах вэ гэсэн айдаст ээрvvлээд дахиад л нойргvй болчихлоо. Гутарч, цөхөрч, арга барагдах нь. Дэмий ирлээ гээд найздаа тунирхаад уйлж ч vзэв. «Битгий шантар, шинэ жилийн дараа ажил олдоно» гээд Булган аргадах юм. Жижvvрээсээ айн айн намайг орогнуулж буй найзыгаа зовоогоод яах вэ.

Гуниг сvvмэлзсэн нvдээр инээдэг болж сурлаа.Шинэ жилийн баярын дараахан Булган гэртээ их л баяртай ирлээ. Надад ажил олдож. Гэрийг нь цэвэрлээд хоёр хvvхэд харах юм гэнэ. Бөөн баяр. Тэр өдрийнхөө vдэш найз минь намайг хvргэж өглөө. «Баян айл чамайг нохойноосоо дор vзсэн ч чи тэсэх л ёстой шvv» гэж сургамжилж байна. Толгой дохилоо.Эзэгтэй маань тийм ч муухай ааштай биш. Гэхдээ л шалыг нь өнгө оруулах гээд мөлхөөд угааж буй намайг «шохоорхож» харахдаа «Чи ийм л заяатай амьтан даа» гэсэн vгийг харцнаас нь давхар уншдаг. Энэ нь надад зовлон биш. Идэх хоолтой, унтах ортой, хамгийн гол нь өөртөө «хөрөнгө» бvтээж буй минь жаргал.

Тэснээ. Ажилд ороод арав гаруй хоносны дараа эзэн дуудлаа. «Бид өмнө нь нэгэн бvсгvй ажиллуулж байгаад цагдаад баригдсан юм. Хууль бусаар хvн ажиллуулсан гээд 20 мянган франкаар торгуулсан. Гудамжинд бичиг баримтны шалгалт их байна гэнэ. Чи манайхаас гарч болохгvй. Амралтын өдөр зөвхөн өрөөндөө амар. Бид дахиад цагдаагийн байгуулагад шалгагдахыг хvсэхгvй байна. Тэгээд ч 20 мянган франк бага мөнгө биш». Хэлэх vг олдсонгvй. Дуугvй л толгой дохилоо. Хоёр сар өнгөрлөө. Гадаа гармаар, хэн нэгэнтэй яримаар байна. Эзэн надад энэ тэрийг хийгээрэй гэхээс өөрөөр тоож дуугарах нь vгvй. Өнгөрсөнөө бодож дурсамжаар амьдарна гэдэг ямар хэцvv юм бэ? Яг л амьдаараа vхчихсэн юм шиг. Агаар амьсгалах юмсан. Сvvлийн долоо хоног аман дээр гараад хэлж зvрхлээгvй vгээ эзэндээ дуулгалаа. «Танай гэрт Булганыг нэг хонуулахыг зөвшөөрөөч». «Уучлаарай.

Чамайг ажилд авахдаа найз нарыг чинь гэртээ авчирна гэж хэлээгvй шvv». Тийм ээ эзний vнэн. Орой нь эзэгтэй намайг дуудаж байна. Гvйгээд очлоо. «Чи хардаа» Цэнхэр дэлгэцээр реклам гарч байх юм. Ногооны униарт дуниартсан тал. Бороо асгарч байна. Хээгvй байрын эр томхон савтай өрөмнөөс талхаараа хутгаад амаа олохгvй «цохих» юм. Хир болсон гэмээр дээл, тас хар нvvр, осолдохгvй ази гэхээс Монгол биш царай хажууд нь байгаа морины самсайнаас борооны ус дусалж байна. Мань эрийн нvvрээс ч ус бөнжигнөх юм. Өнгө муутай залууг хараад ичсэн ч хурдан хөлгийг нь хараад мэлмэрvvлэх дөхлөө. Нутаг минь бодогдож байна. Урьд нь сонсч байгаагvй зөөлхөн эгшиг уянгалаад л. Гэнэтхэн дvрс солигдож бичиг гарлаа. Кактабл гэдэг цөцгийн тосны сурталчилгаа юм байна.

Эл тосыг идвэл яг л Монголынх шиг цэвэр ахуйг мэдэрнэ гэнэ. Юутай ч эгнvvлэшгvй гэдгийг нь харуулахын тулд эх орноор минь жишээ авч буй аж.Эзэгтэй маань нулимсаа гартал инээлээ. «Танай эрчvvд ямар царай муутай, бvдvvлэг юм бэ? Та нар ямар ч ажил хийсэн хамаагvй гээд энд хоргоддог нь аргагvй л юм» гэнэ. Эзнийхээ гэрт зочин авчиръя гээд эрээгvй загнасан надад хариу барьж буй нь энэ. Өрөөндөө ороод баахан уйллаа. Монгол орон минь хөгжөөсэй. Хэний ч өмнө бардам амьдрах юмсан…Төмөр хаалга хяхтнаад онгойлоо. «Чамд эргэлт ирсэн» гэнэ Хэн байдаг билээ?
Харгалзагч намайг уулзалтын өрөөнд хvргэлээ. Танихгvй нэгэн эмэгтэй байна. Өөрийгөө буяны байгууллагын ажилтан гэж танилцууллаа. Хоригдлуудтай уулзаж зөвлөгөө өгдөг юм байх. «Чи яагаад Монгол руугаа буцахыг хvсэхгvй байгаа юм бэ?» гэж байна. Манайд ажил олддоггvй, хийсэн ч цалин бага гэж нэг хэлэх гэснээ цааш хийлээ. Дуугарсангvй. «Та нар их өлсдөг vv. Амьдрал чинь хvнд байх даа?» гэнэ.

Швейцаруудын ихэнх нь Монгол гэж хаана ч байдгийг мэддэггvй шахам. Тэдэнд Ази гэхээр л ядуу амьдрал, хоосон таваг төсөөлөгддөг. Биднийг нутагтай өлбөрч vхэхийн ирмэгт хvрээд хvний газар ирэн гэдсээ тэжээхийн тулд бэдэрч яваа гэж боддог нь илт. Аргагvй ээ. «Есөн сар ч хамаагvй шоронд сууя. Монгол руугаа буцахгvй» гэж хэлдэг хvмvvсийг өөрөөр яаж ойлгох вэ дээ. Тэдний зөв. Ашгvй уулзалт дууссаныг харгалзагч хэллээ.Өрөөнд минь хvргэсэн шоронгийн ажилтан завтай байгаа бололтой. Сандал дээр маань тухтай гэгч нь суулаа. Эх орны минь тухай лавлаж байна. Өвөлдөө 30 градус хvртэл хvйтэрдэгийг сонсоод бараг л чичирлээ. Миний хоригдож буй өрөөний доод давхарт мусальман шашинтай нэгэн залуу байдаг. Шоронгийн хоол нь ихэвчлэн гахайн мах болохоор иддэггvй. Өлссөндөө талх, цөцгийн тос, жимсний чанамал байнга гуйдаг.

Даанч хэмжээтэй хоолыг тvvнд илvvчлэх нь vгvй гэнэ. Өрөвдлөө. Хөөрхийдөө хvний газар над шиг л ядарч яваа нэгэн биз. Өөрийнхөө хувийг өглөө.«Хаанахын хvн юм бэ?», «Турк» гэсэн vгийг сонсоод шууд л харгалзагчийн гараас багахан тос, чанамалаа шvvрч аваад хогийн сав руу шидчихлээ. Тvvний нvд томроод «Яагаад» гэж байна. Мөрөө хавчаад орон дээрээ гараад хэвтчихэв. Харгалзагч их л гайхаж буй бололтой. Үvдэн дээр хэсэг тээнэгэлзэн зогссоноо гараад явлаа. Хэрэв тэр нэгэн турк эр надтай тааралдаагvй бол өнөөдөр би тоотой насныхаа нэг жил шахмыг тортой хашаанд өнгөрөөхгvй байсан даа. «Эр хvн байж өлсөхөө тэсвэрлэж чаддаггvй арчаагvй амьтан бэ? Аягvй бол тэр «муугийн» хамаатан ч юм билvv?». Яанаа, би таних нь байтугай хараа ч vгvй нэгнээс өшөө авах муу санаатай болчихож.

Шорон хvнийг эвддэг гэдэг vнэн юмаа. Өш хонзон бодоод яах вэ дээ. Өөрийгөө сатааруулъя. Дэвтрээ сөхье дөө.Эзэн маань надад нэгэн баяртай мэдээ дуулгалаа. Охиноо сургуульд хvргэж өгч бай гэнэ. Уасминагийн (охины нэр) сургуулиас гэр хvртэл явган алхахад 10 минут. Бусдын харцан дор бөхөлзөхгvй энэ хэдхэн хором надад ямар vнэтэй гээ. Болдогсон бол бvрч холын сургуульд охиныг хvргэж байх юмсан. Даанч миний хvслээр болох биш дээ? Гуравдугаар сарын 8-нд хэрэг тарьчихлаа. Уасминаг хvргэж өгөөд гэртээ харих замдаа утасны бvхээгнээс ээжтэйгээ ярьж баярын мэнд хvргэсэн юм.

Охиныхоо дууг ойрд сонсоогvй ээж минь их саначихаж. 30 минут өнгөрснийг анзаарсангvй. Сvмийн цаг цохих чимээг сонсоод цочлоо. Баяртай дараа ярья гэж хэлчихээд яараад гvйлээ. Эзэн их л уурлаж байна. 10 минут яваад ирэх ёстой би хагас цаг гаруй «зугаалсныг» уучлахгvй гэнэ. Маргаашнаас эзэн охиноо хvргэж байхаа мэдэгдлээ. Уучлахгvй гэсэн vг наранд гардаг 10 минутыг минь аваад «явчихна» гэж би бодоогvй. Дахиад л гэрийн «хорионд» орчихлоо. Цюрихийн гудамжаар алхах юмсан.Булган утсаар ярьж байна. Гэрийн vйлчлэгчийн ажил улирлын чанартай шахуу байдаг тул есдvгээр сар хvртэл буюу хvvхдvvдийн хичээл цуглартал олддогvй гэнэ.

«Ядахдаа сард нэг ч өдөр болтугай амруулдаг айлд ажиллах юмсан. Туслаач. Боломж байвал ахиу цалин өгөх айл олмоор байна». Найз минь зөвшөөрлөө. «Сонины зарын дагуу гэрийн эзэдтэй нь очиж уулзъя. Чи ямар ч аргаар болтугай хоёр өдрийн чөлөө аваад ир. Харин ажлаасаа гарч болохгvй шvv. Хонох газаргvй байхын зовлонг амсаа биз дээ». Тиймээ Булганы зөв. Хоёр өдөр эзэндээ юу гэж худлаа хэлэхээ боловсрууллаа. «Женевт байдаг нэгэн найз маань осолд өртчихөж. Би эргэхийг хvсч байна. Чөлөө өгөөч». Эзэгтэй зөвшөөрлөө. Дөрвөн сар гаруй би боолын хөдөлмөр хийсэн. Овоо ч дадлагажлаа.Цалингаа ахиулах юмсан гэж бодно.

Саяхан л шахам хонох газар олдвол их юм гэж бодож байсан бол одоо ахиухан цалинтай ажил хайх боллоо. Хvн давруу амьтан гэдэг нь vнэн юм. Булган бид хоёр зарын дагуу өдөржин явлаа. Эзнээс илvv цалинжуулах айл олддоггvй. За яах вэ буцъя даа. Булган дуудаж байна. Хар даа. «25 нас хvртэлх насны бvсгvй гэрийн vйлчлэгчээр авна. Цалин өндөр». Яриач гэнэ. «Яанаа би 26-тай шvv дээ». «Яадаг юм бэ нэг нас дарчих. Өндөр цалинтай ажилд орвол чиний л аз». Тиймээ найзын минь зөв. Залгалаа. Эрэгтэй хvн авч байна. Маргааш уулзаад ажиллуулах эсэхээ шийдье гэнэ. Болзсон цагтаа очлоо. Үнэтэй ноолууран урт хvрэм, vнэт эрдэнийн шигтгээтэй бөгж чигчий хуруундаа зvvсэн 45 орчим насны эрхэм байна. Турк vндэстэн. Нутагтаа савхины vйлдвэртэй гэнэ.

«Хэрэв чи ажиллахыг хvсвэл хуучин цалингаас чинь 300 франк илvv төлье». Энэ мөнгө 270 мянган төгрөгтэй тэнцэнэ. Бөөн баяр. Эзэн дээрээ очлоо. «Би ажлаа солилоо, уучлаарай». Чемондантай хувцсаа чирээд шинэ эзнийдээ ирлээ. Гурван өрөө цэвэрхэн байр. Тавилга нь ч нvсэр биш. Тvvртэхгvй л цэвэрлэх юм байна. Үдэш болчихож. «Та ямар хоол зооглох вэ?» «Өнөөдөр чи амар би өөрөө хийе». Өглөө 07-д бослоо. Кофе бэлтгэе. Яанаа эзэн маань өөрөө кофегоо чаначихаад намайг хvлээгээд сууж байна. «Уучлаарай таныг эрт босдог гэж мэдсэнгvй. Дахиж ийм алдаа гаргахгvй».

Толгой дохиж байна. Өдөр эзэн зоог хийлгэсэнгvй. Ресторанд хамт хооллолоо. Үдэш дуудаж байна. «Би эхнэрээсээ жилийн өмнө салсан. Манайд чи гэрийн эзэгтэй шиг бай. Хоёулаа хамтарч амьдаръя. Тэгээд ч би чамд өндөр цалин өгөхөө амласан. Энэ мөнгө гурван өрөө байрны цэвэрлэгээнд тохирох хөлс биш». Ийм vг дуулна гэж ёстой санасангvй. Яах вэ? Зөвшөөрье гэхээр нэг л болмооргvй.Хэсэг бодлоо. Хөдөлмөрөө vнэлж, зарж чадна харин өөрийгөө арай л зvрхлэхгvй нь. Энэ эрхэмд боол бус харин зугаагаа гаргах хvvхэн хэрэгтэй байжээ. Тийм ч болохоор залуу хvvхэн ажиллуулна гэсэн зар тавиад ярихаар нь өөрийг нь хараад авах эсэхээ шийдье гэсэн байж.

Хуучин эзэн минь одоо намайг цусаар уйлаад очсон ч авахгvй. Европынхон дэндvv чигээрээ зантай. Миний унтах ор, идэх хоол, хамгийн гол нь бага ч гэлээ авч байсан цалинг минь харийн эр баллачихлаа. Тvvнд би уурлах, гомдох эрх байхгvй. Хэрэв намайг цагдаад мэдэгдвэл Монгол руу «ачигдана».Нулимсан дунд, доромжлол дотор амьдарч буй ч эндээс явахыг хvсэхгvй байна. Намайг дандаа азгvйтэл дагах юм. Анх ирэхэд Булган шоронд, арайхийж нэг ажил олоод цалингаа ахиулъя гэсэн шуналаасаа болж ингээд бvдэрчихлээ.Яанаа одоо. Өчигдөр уулзсан айлууд цалинг нь голсон намайг vйлчлэгчээр авахгvй.

Дахиад л тэнгэр холдож газар хатуудах нь. Чаддагаараа мэлмэрvvллээ. Энэ «шорвог ус» хэзээ нэг дуусах болоо?Тэр эр намайг өрөвдөж байх шиг байна. «Миний найз рестораны эзэн. Хэрэв чи хvсвэл ажилд зуучилж өгч болох юм». Зөвшөөрлөө. Надад өөр сонголт алга. Чемодантай хувцсаа чирээд дахиад л нvvлээ. Сайхь эр хvргэж өгч байна.Гурван өдөр ажиллалаа. Дарга дуудаж байна. Очлоо. «Би ази бvсгvйтэй «найзлах» хvсэлтэй. Эхнэр маань Туркдээ байгаа. Чи юу гэж бодож байна. Хэрэв хvсэхгvй бол дахин өөр ажилчин авъя. Сайн бодоод өнөөдөртөө хариу хэлээрэй». Дахиад л тархи руугаа татуулчихсан аятай боллоо. Би ахимаг эрийн залуу эхнэрийн дvрээр амьдрах боломжоос татгалзаад энд ирсэн. Өөрийгөө, дээрээс нь хөдөлмөрөө vнэлж чадахгvй ээ. Одоо ажил хайгаад олдохгvй. Уурлах, уйлах ч тэнхээ алга. Швейцарийн цагаачлалын асуудал хариуцсан байгууллагад очиж орогнол хvсье.

«Эх орондоо амьд явах баталгаа минь алдагдлаа» гэж хэлье. Зарим хvн ийм арга хэрэглэдэг гэж дуулсан, худлаа ярья. Янхан болохоос арай л дээр юм. Нөгөөх эзэн рvvгээ очлоо «Би энд ажиллахыг хvсэхгvй байна».Өрөөнд байрлуулсан харгалзагч нартай холбосон хонх дуугараад туулсан амьдралаас минь салгалаа. «Утсаар ярих уу?» гэж байна. Гурван сард нэг удаа таван минут хэртэй гадаад ертөнцтэй холбогдох боломжоос юу гэж татгалзах вэ дээ. Ээжтэйгээ ярья. Миний ээж 20 гаруй жил «Эрvvл энхийн манаад» гэсэн цаасан малгай өмсч эмч гэсэн сайхан алдар зvvн чулуун шалтай хvйтэн өрөөнд өдөрт 4-8 цаг хагалгаанд орсны шанд 60 хvрээгvй насандаа vе мөчний эдгэршгvй өвчин, ялимгvй л муу vг сонсвол харвачих шахдаг даралтаар «шагнуулсан».

Эцэст нь 40 мянган төгрөгийн тэтгэврээр «урамшуулагдсан». Ийм биетэй ээжийгээ яаж аргалах вэ? Шоронд байгаа, гурван сарын дараа таван хором ярина гэж хэлж болохгvй. Бодъё. Сэтгэлд минь ээжийн минь зиндааны эмч энд 2-3 давхар харштай, сард 15-18 мянган франкийн орлоготой, сvvлийн vеийн загварын машин сольж сэлгэж унаад ядаргаа тайлах vнэртэн ханхлуулсан онгоцондоо над шиг зарц бvсгvйгээрээ нуруугаа угаалгаад тансагладаг нь бодогдлоо. Гэрэл, сvvдэр шиг дэндvv заагтай юм. Ээжийгээ яаж хууръя даа? vргэлжлэл бий.

******************** 4 *************************

Миний ээж vv? Охин нь байна. Бие нь сайн биз дээ. Би ажлаа сольсон. Хөдөө тосгонд ажиллана. Даанч тэнд утасгvй юм». «Тэгээд ярих ч боломжгvй хэрэг vv?» гээд ээжийн дуу сулраад ирлээ. Мөрөөдлийн мөнгөний эрэлд төрсөн хоёр охин нь «мордсон» болохоор дэндvv их ганцаарддаг, санадгийг нь мэднэ. Ээжид минь бурхан болсон ааваас минь өөр «хань» Монголд vгvй. «Гурван сард л нэг удаа амарна. Тэгээд ярья. Охиноо битгий санаарай». Дэд бvтцийн хөгжил дэндvv сайн орны тухай ээж минь мэддэггvй нь миний аз. Хөөрхийдөө миний муу ээж, за гэж байна. «Карт дууслаа, баяртай» гэж хэлээд бушуухан тасаллаа.Утсаар ярих таван хоромд ээжийнхээ амьжиргааг зохицуулах ёстой. Германд амьдардаг эгч рvvгээ залгалаа. Дуудаад утсаа авдаггvй. Бушуулаач ээ! Надад хоёр минут vлдсэн. Ашгvй авлаа.

«Солонго байна» гэсэн яаруу дууг сонсоод л уйлж байна. Шоронд орсныг Булган хэлчихэж. «Битгий уйл. Нулимс та бид хоёрт тус болох биш. Би есөн сар хоригдох болсон. Байр, утасны хөлс, эмчилгээний зардлаа төлөх, хvнсээ авна гэж тооцоод ээжид сар бvр 150 евро явуулж туслаач!». «Би Томост (эгчийн минь найз) хэлье». «Yгvй ээ, тэр зөвшөөрөхгvй байх. Чамтай гэрлэх гэж буй болохоос ээжтэй чинь амьдрах гэж байгаа юм уу гээд уурлана шvv». «Тэгээд яах вэ?» гээд сандарч байна. «Зараад мөнгө болгох юм юу байна?». «Томос долоо хоногийн өмнө цагаан алтан ээмэг, бөгж бэлэглэсэн. Тvvнийг заръя. «Яагаад зvvхгvй байгаа юм бэ?» гэвэл хаячихсан гэж хэлье дээ». «Тэг, тэг» Дийд, дийд… Гадаад ертөнцтэй холбосон «учиг» тасарлаа. Аргагvй ээ. Ахархан таван хором дуусчихаж. Ээж минь ямартай ч өвдөхдөө уух эмтэйгээ байх нь. Сэтгэл арай л уужрах шиг.

Цонхоор харлаа. Тавцан дээр хоёр болжмор сууж байна. Харгалзагчийн өгсөн талхыг vйрvvлээд сараалжин төмрийн завсраар шидлээ. Тавцанг оносонгvй ихэнх нь даваад уначих юм. Болжмор хооллох эрх чөлөөнөөс хvртэл боогдох гэж дээ. Хорвоогийн нэг өдрийн нар жаргахад цөөнгvй цагийн зай байна. Хийх юм алга. Дэвтрээ дэлгэе дээ.Чемодантай хувцсаа чирээд Булганыд ирлээ. «Яасан бэ?» гэж байна. Болсон явдлыг бvгдийг нь ярилаа. «Швейцарь улсын цагаачлалын асуудал хариуцсан байгууллагад очиж, орогнол хvсье».

Найз минь дургvйцсэнгvй. Эсэргvvцээд ч яах юм билээ. Өөр сонголт байх биш. Вазал хотод байдаг цагаачдыг хvлээн авдаг байранд хvргэж өглөө. Хэдэн нас илvv болохоор найз минь надад ахархуу загнадаг. «Энд удахгvй биз дээ. Нэг хот руу хуваарилдаг юм. Яг л шорон шиг газар шvv. Сэтгэлээр битгий унаарай» гээд баруун хацрыг минь vнслээ. Тэр «шоронгоос» суллагдахаар vлдсэн хацрыг минь vнсэх нь дээ.Төмөр торон хашаатай хоёр давхар байшин руу орлоо. Нохой хөтөлсөн хамгаалалтын ажилтнууд, давхарлаж гагнасан төмөр ор. Найзын минь хэлсэн vнэн аж.Нvvрний тал бvрээс зураг дарж байна. Гарынхаа хээг өглөө. Эрvvл мэндийн vзлэгт оров.

Монгол Улсад амгалан амьдрах, амьд явах баталгаа нь «алдагдсан» нэгэн бvсгvйн бvх намтар, бие эрхтний «зураас» нь хvртэл хаа холын Швейцарьт бvртгэгдлээ. Хаана оч гэж хэлэх бол оо? Хvслээр минь болдогсон бол Булганы амьдардаг хотод очих юмсан. Салхинд гарах хугацаа нь дэгтэй хагас шорон шиг хуаранд хориод хонолоо. Олтен гэдэг хотод оч гэнэ. Булганыхаас холдчихож. Хаана амьдрахаа сонгох эрхгvй хойно яах вэ дээ. Олтен руу чемоданаа чирээд дахиад л нvvлээ. Цагаачдын байр. Тийм ч тохилог биш. Байрны дарга хvлээж аваад нэг жижиг өрөөнд орууллаа. Тавилга нь тааруухан юм.240 франк өгч байна. Сар идэх хоолны мөнгө гэнэ. Монгол мөнгөнд шилжvvлэхэд бага биш юм аа.

Гэхдээ л амьдралын өртөг өндөр газар дөнгөж л хvнсэндээ хvрэх төдий. Ямартай ч хонох газар, идэх хоолтойгоо болчихлоо. Одоо хуримтлуулах мөнгө яаж олъё доо. Олтены зар тавьдаг бvх дэлгvvрvvдийн самбарт «Цагаар айл цэвэрлэнэ, хvvхэд харна» гэсэн бичиг наалаа. Хэн ч ярьдаггvй ээ.Эзэн ажлаасаа сайхан зантай ирээсэй гэдэг байсан хvсэл минь мөнгө яаж олох вэ гэсэн бодлоор солигдлоо. Булганых руу галт тэргээр очиход 30 франк (27 мянган төгрөгтэй тэнцэнэ) төлдөг. Халаасандаа захирагдаад явах нь ховор. Дэндvv их ганцаардаж байна. Монголоороо ярих юмсан. Зарын дагуу хvн ярих болов уу гэж гэгэлзсэн, хийх ажилгvй гиеvрсэн хvнд өдөр өнгөрөхгvй нь там юм.Булган ярьж байна. Жимс хураах долоо хоногийн ажил гарлаа. Ир гэнэ. Ямар жимс яаж тvvдгийг нь ч асуусангvй.

Цалин л авч байвал юу ч байсан хийнээ. Ажил олдоно гэдэг л бөөн аз. Очлоо. Тоор хураах юм байна. Хоёроос гурван давхар байшингийн дайтай гэмээр өндөр модод. Оройд нь бөнжийх жимсийг нэг нэгээр нь тvvнэ гэнэ. Шат өгч байна. Хамгаалалтын бэхэлгээ алга. Арай л бvдvvн болов уу гэмээр модны мөчирт шатаа тээглvvлээд авирах ёстой. Толгой эргээд уначих вий, мөчир нь даахгvй хугарчихвал яанаа гэсэн бодолд ээрvvлсэн ч мөнгийг нь бодоод өгслөө. Дээшлэх тусам айж байна. Унаад vхвэл ажиллах зөвшөөрөлгvй байж хууль бусаар ажилласан миний хохь. Тоотой өдрийн ажил тогтоосон хугацаандаа дууслаа.

Дахиад л ажилгvй, мөнгөгvй. Яая даа байз.Швейцарьт амьдарч буй хэсэг монголчууд «нийлнэ» гэсэн зарыг найз минь дуулгалаа. Нэг өдөр ч болтугай мөнгө бодохоо больж сэтгэлээ сэргээе. Аарау хотын орчим байх сайхан ногоон төгөлд цугларлаа. Хорхог хийн шар айраг шимэв. Зарим нь жаахан халж байх шиг. 30 орчим насны нэгэн залуу уйлж байна. 3500 ам.долларын өр тавиад ирсэн гэнэ. Сарын мянган ам.долларын цалинтай ажилд оруулна гэсэн зард итгэчихэж. Зуучилж ирсэн гурван залуу Швейцарийн нэгэн захын хотын галт тэрэгний буудал дээр авчраад «Эндээ сууж байгаарай. Бид одоохон ирнэ»гээд бултчихсан гэнэ. Хөөрхий залуу өдөржин хvлээж.

Ирсэнгvй. Азаар нэгэн монгол бvсгvй тааралдсаны ачаар цагаач хvлээж авдаг байранд хvргvvлэн аврагдсан гэнэ. «Ирээд гурван сар боллоо. Гэр рvvгээ нэг ч төгрөг явуулж чадсангvй. Ажил олддоггvй гэхээр эхнэр vнэмшихгvй юм» гэнэ. Хоёр хvvхэдтэйгээ байдаг нэгэн гэр бvлийнхэн зовлонгоо ярьж байна. «Байраа зараад ирсэн. Гурван жил гаруй Европын улсуудаар «тэнэлээ». Хураасан мөнгө алга. Нэг л өдөр «ачигдаад» явна. Монголд очоод хаана амьдарнаа. ОХУ-д дээд сургууль төгссөн ч 40 гарсан настай болохоор авах байгууллага vгvй биз». Сэтгэлээ сэргээе гэсэн биш бvр vймэрчихлээ.

Дахиад л ажлын зар тавилаа. Ярьсан ганц нэг нь ажиллах зөвшөөрөлтэй эсэхийг лавлаад vгvй гэсэн хариултын дараа шууд л харилцуураа тавих юм. Мөрөөдөж ирсэн мөнгө минь алга.Би цөхөрч байна. Яадаг юм билээ. Монгол руугаа буцъя гэхээр тийм ч гэрэлтэй бус ирээдvй тосч байгаа. Авдаг цалингаараа ахуй амьдралаа залгуулна гэж итгэхгvй байна. Ааваас минь хойш хоёр охиноо өсгөх гэж зvтгэсэн ээжийнхээ ачийг хариулах юмсан. Yе мөчнийх нь өвчнийг эдгээх vе солиулах мэс заслыг Европт хийлгэхэд арав гаруй мянган ам.доллар хэрэгтэй. Энэ янзаараа бол мөнгө олох найдлага алга. Эгч минь герман залуутай хуримлана.

Гурван давхар харштай, том компанийн өмгөөлөгч тэр эрхэм эхнэрээ алган дээрээ бөмбөрvvлсэн боловч ээжид минь ганц евро ч хялайлгахгvй. Амь амиа авч явдаг нь тэдний зан. 20 гаруй жил эмч хийсэн ээжийг «хоосонгvй» гэж бодож байгаа. Хорин хэдэн евротой тэнцэх тэтгэвэр авдаг гэвэл vнэмшихгvй. Тvvний зөв өө. Тэр ямар Монголын тухай мэдэх биш. Швейцариудыг арай л гар султай гэдэг. «Монгол бvсгvй Швейцарь улсын иргэнтэй суух хvсэлтэй» гэсэн зар сонинд тавья. Ээжийнхээ, өөрийнхөө ирээдvйг баталгаатай болгоё гэвэл vvнээс өөр сонголт алга. «Ажил хайж байна» гэсэн зараас арай л олон ярьж байна. Дандаа л ахимаг хvмvvс. Yе тэнгийнхэн нэг ч алга. Өөр сонинд дахиад зар тавилаа.-Зар өгсөн vv?-Тийм ээ.-Би эхнэрээсээ салсан. Ази бvсгvйтэй гэрлэх сонирхолтой байна.-Уучлаарай, та хэдэн настай вэ?-45-тай.

Хоёулаа хэзээ уулзах вэ?-Уучлаарай, би 26-тай л даа.-Та нарт паспорт л хэрэгтэй биз дээ? Хэрэв надтай хуримлабал таван жилийн дараа манай улсын иргэн болно шvv дээ.-Ойлгож байна л даа. Гэхдээ л…-Өөрөө л мэд. Ази, африк бvсгvйчvvд хvнтэй сууна гэсэн зараас их юм алга.Иймэрхvv яриа өдөр бvхэн давтагдаж байна. Yvд тогшив уу даа? Нэлээд ширvvн цохиж байх чинь. Тайллаа. Цагаачдын байрны дарга, хоёр цагдаатай зогсч байна. Шууд л муу совин татлаа. «Манай улсад цагаачлах хvсэлт тавьсныг чинь хянаж vзээд боломжгvй гэсэн хариу өгсөн байна.

Бид чамайг албадан саатуулна. Бvх юмаа ав». Мөрөөдлийнхөө мөнгөний захаас нь ч атгаж чадсангvй. Уйлмаар л байна. Гэхдээ харийнханд нулимсаа vзvvлэхгvй ээ. «Чамд хувцсаа хийх цvнх бий юv» гээд хог хийдэг гялгар уут сарвайв. «Цvнх байтугай чемодан бий. Надад ганцхан боломж олгооч. Шоронд хоригдох болсноо найздаа дуулгая».Төмөр хаалганы чихраад онгойдог чимээ нуруугаар минь хvйт vргэлж дааруулдаг. Дахиад л эвгvй оргиуллаа. Шоронгийн харгалзагч Гадаадыг хариуцсан цагдаагийн газрын байцаагч, ирснийг хэллээ. Намайг нутаг руугаа буцахыг шаардана.

Би зөвшөөрөхгvй ээ. Энэ төмөр «авснаас» суллагдах л юм бол ахимаг эрийн ч хамаагvй эхнэр болъё. Шийдэж, зориглож чадахгvй байсан сэтгэлийг минь шорон цэгцэлчихлээ. Хайрлаж хэзээ ч чадахгvй ч харийн эрийн тэвэрт таван жилийг өнгөрөөе. Өөрийгөө золиод vр хойчийнхоо ирээдvйг бодъё. Ээжийнхээ удмын цусыг өвлөж төрөх хvvхдvvд минь эх орныг минь над шиг хайрлаж л таарна. Чилийсэн олон сарыг тэсээд би туулнаа. Эндээс явмааргvй байна

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3326309/fdc/trackback

profile

uka shvv

2010.06.29 17:30:35
*.16.70.23

yanaaa  aimaar  yumaaaaaaaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238689
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523337
15816 vnen bolov uu?? [2] mgkn 2010-06-29 994
15815 Бүсгүйчүүлдээ зориулсан номнууд. сонирхоорой koda 2010-06-29 569
15814 Солонгосын албан ёсны баталгаат HYUNDAI компаний даатгалаар даатгуулцгаая koda 2010-06-29 567
15813 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 АЗ ЖАРГАЛ 2010-06-29 574
15812 er arbait bna dornottal 2010-06-29 481
15811 yaraltai nuruunii mes zasald oroh heregtei bn [2] OBM 2010-06-29 1085
15810 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!! 390,000w ЧЭЖҮ АЯЛАЛ 2010-06-29 591
15809 ГАЗАРЫН АЧАА ДУУДЛАГААР АВЧ МОНГОЛД ХҮРГЭЖ ӨГНӨ.ТЭНГИС КАРГО. 010-3144-3245. oskar 2010-06-29 566
15808 БҮСГҮЙЧҮҮДЭЭ НАДАД ОДОО ЯМАР БОЛОМЖ БАЙГАА БЭ?????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 1007
15807 hi.huuhnuudee helj tyc bolooch [1] tsoonog 2010-06-29 804
15806 Busguichuudee ta nariin maani zuvulguu heregtei bna [5] o-hero 2010-06-29 2680
15805 eejuudee huuhdiin suu_alergiinii talaar [3] jargaa 82 2010-06-29 1958
15804 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ҮЗЭСГЭЛЭНТ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!! 390,000w ЧЭЖҮ АРАЛ 2010-06-29 451
15803 asuuh zuil bna all? [1] haika 2010-06-29 736
15802 wip kargonii utasiig heleed uguuch [3] haika 2010-06-29 742
15801 MARIY EMNELEG ASUUY TUSLAARAI [7] saruul~ 2010-06-29 1537
15800 6n sartai huuhdiin nemegdel hool yaj bolovsoruulj [3] konpoyn 2010-06-29 5463
» ----ХАРИЙН НУТАГТ ОДСОН МОНГОЛ БҮСГҮЙН ТАВИЛАН__ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 914
15798 ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ҮНЭН ҮҮ?????? [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 1099
15797 ЭМЭГТЭЙЛЭГЭЭ--ЧИНИЙ ЗАРЖ БАЙГАА ХУЛХИ БАРАА ЗАРАГДДАГГҮЙ ЮМУУ?????????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 949
15796 nylh huuhdiig ongotsoor? [7] ind 2010-06-29 1396
15795 emegteileg id-tai hund [2] jeonju-s 2010-06-29 1037
15794 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ [2] ӨДРИЙН МЭНД 2010-06-29 620
15793 busguichuudeesee zovlomj avay [2] think different 2010-06-29 961
15792 “ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ !!!“ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ҮЗЭСГЭЛЭНТ ЧЭЖҮ АРАЛ РУУ 390.000w АЗ ЖАРГАЛ 2010-06-29 632
15791 asuuya [2] madahbadrah 2010-06-29 745
15790 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag 2010-06-29 586
15789 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag 2010-06-29 507
15788 TSOOHOROO ene blog bolohgui bna aa [1] marzagnuur 2010-06-29 735
15787 ЭЛГЭМСҮҮ ЧИ @@@@@@@@@@ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-29 624
15786 hariin hvvhed butsaahad.......heleed ogooch [3] amiinaa_m 2010-06-29 724
15785 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-06-29 537
15784 haraar bgaa hun surguuld orj bolohuu? [2] HOT FUZZ 2010-06-29 736
15783 jiremsen boljee zobolgoo ogooch eejuudee [4] dars55 2010-06-28 1636
15782 СОЛОНГОСТ БАЙДАГ БОЛ НӨХРӨӨ ӨӨРӨӨСӨӨ БИТГИЙ ХОЛДУУЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 955
15781 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28571
15780 ХҮҮХНҮҮД ИЙМ АТААРХУУ БАЙДАГ ЮМУУ????????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 771
15779 БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЯМАР Ч ХЭЦҮҮ ХОРВОО БЭ ???? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 1566
15778 manuka-d [2] bolorgoo 2010-06-28 779
15777 ДАВАА ТА ЗАРЫГ ЗАМБАРААГҮЙ ОРУУЛАХ ЮМАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-28 695
15776 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-06-28 585
15775 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA [1] dabaa3 2010-06-28 526
15774 daxial ym asuuy [1] qus 2010-06-28 735
15773 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE dabaa2 2010-06-28 578
15772 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE dabaa2 2010-06-28 780
배너신청
자생병원

배너신청