Moderator: mgl_300
Аав ээждээ амин ганц хүү нь болон мэндэлсэн энэ хүүг Далантайн Үүрцайх гэдэг. Өдгөө хоёр ой таван сартай. Сонсголгүй болсны улмаас ээжийнхээ бүүвэй, аавынхаа эрхлүүлэх үгсийн сонсч, бусад хүүхдийн адил өхөөрдөм шулганаж чадахгүй явна. Энэ хүүд гурван нас хүрэхээс нь өмнө амжиж хагалгаа хийлгэвэл сонсголтой болж үеийнхээ жаалуудын адил эрүүл саруул өсч торнино гэдэг итгэл найдвар тээсэн мэдээг эмч нар дуулгаад байна. Гурван нас хүрэхэд хэдхэн сар үлдээд байгаа Д.Үүрцайх хүүд чих хамар, хоолойн эмнэлэгт хагалгаа хийхээр болсон ч төлбөр нь 25 мянган ам.доллар. Жирийн малчин Б.Далантайн гэр бүлийнхэнд хүүгээ эрүүл саруул болгохсон гэсэн их хүсэл байгаа ч ийм их хэмжээний мөнгө байхгүй нь хяслантай. Иймээс сайхан сэтгэлт та бүхнийг үртэй болсон ч “ааваа, ээжээ” гэж хэлүүлж чадахгүй байгаа эцэг, эхэд тусламжийн гараа сунгаж хандив өргөхийг хичээнгүйлэн хүсч байна.
Бяцхан хүүг сонсголтой, хэлтэй болгоход нь туслах буянтай үйлст оруулсан таны хувь нэмэр үеийн үед талархал хүлээх болно.
ИЙШЭЭ ХАНДААРАЙ ТУСЛАНА ШҮҮ www.rotary.com www.unicef.or.kr