Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Би нөхөртэй хүүхэдтэй, бас одоо удахгүй төрнө. Саяхан бид 2 хүүгийнхээ хамтаар нөхрийнхөө ажлын газрынхантай хамт амралтанд явсан юм л даа. Тэгтэл нөхөр маань надад ямар ч анхаарал халамж тавихгүй зөвхөн ажлынхантайгаа л хамт тоглож өнжлөө. Тэгээд шөнө болоход ерөөсөө ч орж ирдэггүй, би хойноос нь явж байж өрөөнд оруулж ирсэн юм. Гэтэл намайг унтаж байхад өрөөнөөсөө гарч яваад орж ирдэггүй. Би хайж байж олсон. Хамгийн сонин нь өөр өрөөнд 2 хүүхэнтэй хамт нэг хөнжилд унтаж байсан. Би ч уур хүрээд хөнжлийг нь татаж үзтэл бүгдээрээ түрсиктэй байсан л даа. Манай нөхөр болохоор би жорлон орчихоод буцаад өрөөндөө орлоо гэж бодсын. Би юу ч санахгүй байна. Гэхдээ энэ эмэгтэйчүүдтэй юу ч болоогүй гээд байгаа юм. Чи юу ч санахгүй байгаа юм бол яаж юу ч болоогүйгээ мэдэж байгаан гэхээр эрэгтэй хүн тийм зүйл хийхдээ заавал сэрдэг гээд байгаа юм.
Миний асуух асуулт бол эрчүүдээс :
1. Нойрмог жаахан халамцуу үедээ үнэхээр өрөө андуурч өөр хүүхнүүдтэй унтах тохиолдол байх уу? Тэр өрөө нь бүүр өөр давхарт.
2. Юу ч санахгүй байгаа хүн хүүхнүүдтэй юу ч болоогүй гэдгээ баталж чадна гэж уу?
Та бүхэн миний асуултанд чин сэтгэлээсээ үнэнгээсээ хариулт өгч туслаарай. Би ч дотроо их шаналж л байна. Салдаг ч юмуу гэж бас бодох л юм. Гэхдээ үнэхээр нойрондоо өрөө андуурсан бол сална гэхэд арай л хатуудах юм шиг. Тэгээд энэ тухай сайн лавлаж асуух гэхээр дахиад энэ тухай битгий надад сануулаад бай, би ямарч буруу зүйл хийгээгүй гээд уурлаад байх юм. Би бүүр гайхаад байна л даа
ene udriin mend
minii bodloor tanai nuhur NO -toi l bna daa yachij hogjildoj baisan cham bolon huuhdee anhaaral halamj tavna shdee
bas uruu anduurna gedeg hudlaa dahin asuuhaar uurlaad bna gedeg l NO bna l gesen ug
bi bas nuhuruusuu salsaan eregtei hun uneniig n sanuulhaat aimaar uuraldag yum bna lee
chi nuhuruu hashiraah geed uzdeerei ene yavdliig yasan ch zugeer orhij bolohgui yum bna lee
bi bas nuhurtuu itgeed ugend n orood zuulun handaad yavsan chin bur musun moligduulsa
1-l udaa huurah yum bol tsaashdaa bainga huurna gesen ug yum bna lee shuu