Moderator: mgl_300
Залуу хүү ээжийн хамт амьдардаг байжээ.Нэгэн удаа ажилаар хөдөө яваад буцах замдаа авто осолд орж,тэнгэр нурааж газар доргиосон энэ явдлыг сонссон ээж нь тэр даруй эмнэлэгт ирэв.Залуу,хүнд осолдсон учир 2нүд нь хараагүй болсон байв.Хэлж биш хийсч ирсэн осолд арга мухардсан залуу яаж ч хичээгээд бодит байдалтай нүүр тулж чадахгүй байв.Залуу бүхэл өдөржин дуугаа хурааж бухимдаж суух болов.Түүний энэ байдлыг харж суугаа ээжид нь ч амаргүй байлаа.
Зовлон зүдгүүртэй өдрүүдийг тасалсан сайхан мэдээ ирэв гэнэ.Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүн түүнд өрөөсөн нүдээ өгөхийг хүсчээ.Гэвч цөхрөнгөө барсан залуу энэ саналыг хүлээн авахыг хүсэхгүй байлаа.Гэсэн хэдий ч ээжийнхээ ятгалгаар нүдний цэцгий шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр болов.Мэс засал ч амжилттай болж өнгөрөв.Мэс заслын дараах хэд хоног түүний нүд боолттой байсан ба энэ хэд хоногт тэрээр хойшдоо хэрхэн нэг нүдний хараатай амьдрах юм хэмээн гомдолж байлаа.Түүнийг энэ талаар ярих бүрт ээж нь юу ч хэлэлгүй чив чимээгүй сонсно.
7хоногийн дараа эмч түүний боолтыг тайлж,тэрээр нарны гэрэлийг дахин харахдаа үйл явдлын үнэн учирыг ойлгосон ба нүд дүүрэн нулимс мэлмэрүүлжээ.
“Намайг үнэхээр уучлаарай,би чамд 2нүдээ өгөхийг хүссэн ч хэрэв тэгэх юм бол би чиний үлдсэн амьдралын турш дарамт болохоос айсан юм”хэмээгээд ээжийн хоолой зангирав.
Ээж хэмээх эгэл,энгийн энэ хүн биднээс хэзээ ч урвахгүй цорын ганц хүн билээ...Дэргэд байгаа бол ижийгээ тэвэрч үнсээрэй,алсад байгаа бол ижийдээ хайртай хэмээн захидал илгээгээрэй та чадна аа!
Ээж хэмээх эгэл,энгийн энэ хүн биднээс хэзээ ч урвахгүй цорын ганц хүн билээ