Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

УНШААД ҮЗЭЭРЭЙ

Уншсан 1078 vote 0 2010.04.13 15:05:14

Хөх уулсын онь хөтөл сэтэртэл саравчилж, сэмжин үүлсийн магнай зөөллөн мэнд амрын цацлаа өргөн, алсын зэрэглээ цайран уустал санаа алдах ижийгээ бид чинь баярлуулж чадсан болов уу.

Үглэж яншиж, загнаж зандарч байгаагүй ч тэр харц л буруу, зөвийн шүүлтүүр байсан. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх хатуу, зөөлөн үгс нь амьдралын минь чиг шугам, бас ухаарал минь байсан. Хааяа нэг хүртээх шийтгэл зэмлэл, духыг минь үнэрлэн байж магтан сайшаах нь, бяцхан оюун санааны минь зовлон шаналал, бас баяр баясгалан минь байсан.

Идэр насандаа амьдралын хүнд хэцүү нугачаанд алдаж бүдрэхдээ эжий дээ л очиж, зөөлөн, хатуу үгийг нь сонсч нулимс унагаадаг, өтөл насандаа, тэнгэрийн оронд очсон эжийнхээ зургийн өмнө зовлон шаналлаа шивнэн тайтгардаг, сэтгэлийн нандин холбоос Монголоос өөр үндэстэнд бий сэн бил үү.

Өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай олонтаа ярих болжээ. Монгол эрчүүд цөөрөөд байгаа юм болов уу, эсвэл ноён нуруу нь хугараад байгаа гэж үү. Нэг хэсэг нь тооноо өргөж даахгүй байгаа юм болов уу? Гэсэн ч тэднийг дээдлэн цай, хоолны дээжээ эхлэн барьж эрдэнэ мэт эрхэмлэн дээдэлсээр байна, бүсгүйчүүд. Хариуд нь харчуул харин эрийн мууг эмтэй зүйрлэсэн, эмэгтэйн сайныг эрийн муутай жишсэн эртний утгагүй хаанчлалаа чандын чандад хадгалагдсаар байна. Хорвоог бүхлээр бүтээж ертөнцийн зовлон, гунигийг гагц сэтгэлээрээ ариусган сүлж, найланхай аашаараа нарт хорвоог уяраадаг энэ нандин эрдэнийг энүүнээс өөрөөр зүйрлэхгүй юм гэж үү. Өчигдөр, өнөөдөр, маргаашийн эхлэл ижий хэмээх цэгээс эхэлж “эх хүн, эмэгтэй хүн” гэдэг энэ үг бурхад бурхадын дээд, бурхад бурхадын эхлэл байх учиртай бишсэн бил үү. Уярмаар, дуу алдмаар бүсгүй хүний бахдам үйлдэл олонсон.

Халх голын дайны үед юм гэнэ лээ. Нэгэн эх хөвгүүнээ дайнд үдэж мордуулжээ. Нутаг нугаас нь олон ч эхийн хөвгүүд цэрэгт мордоцгоож. Жилийн дараа хүү нь нисэх онгоцны нисгэгч болсон тухай захиа ирүүлжээ. Эх нь ч хүүгээрээ бахархан орсон гарсан болгонд хүүгээ мундаг нисгэгч болсон тухай сайрхан ярьж суух. Удалгүй дайн дууслаа. Олон аавын хүүхдүүд энгэр дүүрэн одон медалиа гялалзуулсаар ирцгээж эхлэв. Хөөрхий эхийн хүү л байсангүй. Хөх уулсын онь хөтөл сэтэртэл хүлээвч ирсэнгүй. Сэмжин үүлсийн магнай зөөллөн мэнд амрын цацлаа өргөж, алсын зэрэглээ цайран уустал саравчлавч хүү нь ирсэнгүй. Захиа занаа ч сураг алдрав.

Гэсэн ч эхийн хүлээлтийн горь тасарсангүй ээ. Орсон гарсан бүхэнд аанай л хүү нь нисэх онгоцоо жолоодоод над руу ирж яваа гэх. Нөгөө болохоор хүү маань хотод том дарга болсон. Ажил алба ихтэй байдаг юм байлгүй. Одоо удахгүй онгоцоо жолоодсоор ирнэ гэж ярина. Аймаг сумын захиргаанд хүү нь тулалдаанд амь үрэгдсэн тухай мэдээ ирсэн ч гэлээ хэн ч хөөрхий эхэд дуулгаж зүрхэлсэнгүй. Зүрхэлсэнгүй байсаар он удав. Тэгэж байтал нэг өдөр хүүтэй нь хамт алба хаасан нэг нөхөр тэднийд айлчлан иржээ. Эх хүүгийнхээ тухай нөгөөх л ярьдгаа ярьж яагаад хүү маань удаад байгааг тодруулж өгөхийг түүнээс хүсэв. Залуу өрөвдөхийн эрхэнд “Хүү чинь ирнэ ээ. Харин нэг саад байгаа юм. Манай энэ Хөшигтийн хөндийд чинь онгоц бууж чадахааргүй тийм их чулуутай шүү дээ. Тэрнээс болоод байгаа байх” гэж хариулаад бушуухан мордсон гэдэг.

Тэр өдрөөс хойш сайхь эх Хөшигтийн хөндийн чулуу болгоныг түүж босгосон овоондоо нэмэрлэдэг болжээ. Он жил харвасан сум шиг өнгөрч хөөрхий эхийн толгойд буурал суусан ч хөндийн чулуу бүрийг түүн мөнөөх овоондоо нэмэрлэв ч хүү ирсэнгүй. Гэлээ ч тэр цөхрөлтгүй чулуу бүхнийг түүсээр л… Ертөнцийн чулууг яаж барах билээ, эхийн хүлээлтийн горь хэрхэн тасрах билээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлэн үзүүлтлээ хөөрхий эх Хөшигтийн хөндийн чулууг түүсэн гэнэ лээ. Түүний босгосон овоо нэгэн том толгой болж тэр толгойг нутгийн зон олон Эхийн овоо, Хөшигтийн тэр уудам хөндийг Эхийн тал хэмээн хүндэтгэн нэрлэх болсон юм гэдэг.

Эх хүн гэгч ийм л гайхамшигт, тийм л ариун нандин, ийм л нигүүлсэл энэрэл сүлэрсэн гэгээн тунамал ертөнц. Харчуулыг сайрхан мугуйдаж байхад ч, овлигогүй нэг нь гар хүрч байхад ч уужуу ухаанаараа уучлан хайрладаг. Шартаад хэвтэхэд нь шаналан асардаг сайхан сэтгэлтнүүд тэднээс өөр байна уу. Тэнэглэж, муйхарлаж байв ч эх хүн үрдээ хэзээ ч гомддоггүй юм гэнэ лээ. Хорвоог бүхлээр бүтээж хорвоо ертөнцийн зовлон гунигийг гагц сэтгэлээрээ ариусгаж явдаг болохоор тэр биз ээ.  

Хүний хатуухан орчлонд хөлийнхөө арван хуруугаар газар тамгалан өндийхдөө ижийгээ л би анх түшсэнсэн. Хорвоо нөмөртэй болохыг тэгэхэд л анх мэдэрсэн. Цасан мөс гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү.

Аргаар болдоггүй хорвоод аашлуулж зэмлүүлж явахад нулимстай аньсагаа арчуулж, өрийг нь өмөртөл уйлсаар ижийнхээ саалийн үнэртэй энгэрийг түшиж зогсохдоо хорвоо уяхан болохыг анх мэдэрсэн. Цэнхэр ус, нутгийн шувуудыг эргэн хоргодтол үгээ дайхад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү.

Мянган шөнө бурхан сүүгээ амлуулсан эвий муу буурлыгаа бид баярлуулж чадсан болов уу.                       

Бүсгүй хүний хөлд хүрсэн өвс дөрөөн дайтай ургадаг юм гэнэ лээ. Бүсгүй хүн бурхадын бурхад болохоор тэр биз ээ. Бүсгүй хүний нөмөрт хоргодсон буурал ертөнц залууждаг хэмээдэг. Бүсгүй хүн гоо үзэсгэлэн болохоор тэр биз ээ.

Тэднийг бүү муулж, доромжил! Одоо л тэдэнд  бусдын итгэл, хүндлэл, тэвчээр хэрэгтэй байгаа...

profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3039763/190/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238692
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
13476 Jaalhuud bolon busad Bid 4iin hair kinog sonirhon uzej baigaa busguichuuddee [2] Маралгоо 2010-04-14 1496
13475 sormuusmaad tengis999 2010-04-14 2311
13474 Ungaraas duugee urih gesn yum boldog uu?humuse helj ugch tuslaach [1] sarnai007 2010-04-13 894
13473 orood uz!!!!!! zarasaa 2010-04-13 536
13472 hi HELO asuult bna [2] uka shvv 2010-04-13 881
13471 tsagaan batga [3] jeonju-s 2010-04-13 2831
13470 Гэрийн эмч batsy1 2010-04-13 742
13469 hi bvsgvichvvdee asuuh yum bna uka shvv 2010-04-13 777
13468 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ open1 2010-04-13 619
13467 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна [9] [1] samargan 2010-04-13 1260
13466 che che idtei hund tsetseg navch 2010-04-13 774
13465 hi HELO asuult bna [2] uka shvv 2010-04-13 1137
13464 asuult??? [10] sormuusmaa 2010-04-13 894
13463 hvvhed maani 1oi garantai yumaa hohnoos gargamaar bna yaj gargahuu [3] tsoglog_99 2010-04-13 996
13462 huhnii saaltuur bolon suu halaagch zarii [1] sakudur 2010-04-13 1043
13461 asuuh yum zuudnii talaar [4] ajilsag ohin 2010-04-13 13885
13460 tsetserleg????? [4] amuuntaria 2010-04-13 1094
13459 다문화 학당 학생 모집 file Korea News 2010-04-13 780
13458 Jiremsenii talaar asuuh gsen yum... [3] saranghe 2010-04-13 1722
13457 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35596
13456 busguichuudee tuslaach uka_111353 2010-04-13 626
13455 Хөгжилтэй ариун цэврийн цааснууд,,,,,,,,,,,kkk [3] tengis999 2010-04-13 2124
13454 Эрүүл нярайн асаргаа 157359 2010-04-13 5296
13453 Хөх сүүгүй болох 157359 2010-04-13 1527
13452 ongotsond [6] babyma 2010-04-13 1077
13451 show nokia avna chaser 2010-04-13 728
13450 huuhdiin tsetserleg asuuy [2] ANTOLKAA 2010-04-13 1637
13449 bie shanalgaatai obdood b.a. / sabnii dotor haluu orgiod bhiin / [4] b247 2010-04-13 1253
13448 ИЛҮҮДЭЛ ҮСЭЭ ЯАХ ВЭ ? ЗАЯА 2010-04-13 1342
» УНШААД ҮЗЭЭРЭЙ ЗАЯА 2010-04-13 1078
13446 Шvдэнзээр мэргэлэх нь ЗАЯА 2010-04-13 1376
13445 goo saihnii mes zasliin talaar asuuya [2] khaliunaa_a 2010-04-13 1220
13444 EMEGTEI HUNTEI BAIR HAMTARCH HULSULNU, BAIR BELEN. mglsk 2010-04-13 732
13443 eh hun1 idiitai hund [7] Маралгоо 2010-04-13 1499
13442 Ukiko asuult bnaa [4] jeonju-s 2010-04-13 1257
13441 Ээжүүдээ хэлж өгнө үү [4] 2911 2010-04-13 1154
13440 asuuya [2] mishil 2010-04-13 925
13439 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ file ӨДРИЙН МЭНД 2010-04-13 930
13438 Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий .... [2] tengis999 2010-04-13 995
13437 Дунд сургуулийн хүүхэд түүхийн боть ном гаргажээ. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-04-13 1174
13436 Толбо арилгах энгийн аргууд [12] tengis999 2010-04-13 6893
13435 Гадаад ажилчид үйлдвэрийн осолд орох нь жил ирэх тусам нэмэгдэж байна ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1245
13434 Бид 4-ийн хайр - 7-р анги [5] Маралгоо 2010-04-13 1478
13433 Hi busguichuudee ene yamar ug bolhiig heleed uguuch file marzagnuur 2010-04-13 737
13432 Бид 4-ийн хайр - 6-р анги [3] Маралгоо 2010-04-12 1029
배너신청
자생병원

배너신청