Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Өчигдөр Интер номын их дэлгүүрт Дархан-Уул аймгийн  ЕБС-ийн “Оюуны Ирээдүй” сургуулийн  11-р ангийн сурагч Ч.Содбилэг “Монголын их Юань улсын түүх” номын нээлтээ хийсэн юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн гадаад, дотоодын эрдэмтдийн судалгаа, ном,  хятад, англи хэл дээрх  эх сурвалжийг судалж ийнхүү түүхийн үнэнийг өгүүлсэн ботио хэвлүүлжээ. Энэ удаагийн зочны цагтаа түүнийг урьж цөөн хором хөөрөлдсөн юм.

-ЕБС-ийн сурагч түүхийн судалгааны боть ном хэвлүүлж нээлтээ хийж байгааг анх удаа сонсож байна. Монголын түүх  тэр дундаа Юань улсын түүхийг яагаад сугалж сонирхсон юм бэ? Түүхийг эх сурвалжуудыг хятад, англи хэлээр судалсан байсан?
-Түүх судлаач гадаад хэл сурах нь зайлшгүй шаардлагатай. Ялангуяа Юань улсын түүхийн судлахад монгол эх сурвалж харьцангуй цөөн байдаг юм билээ. Хятад, англи хэлээр бичсэн эх сурвалжийг түлхүү ашигласан. Тэр дундаа эртний хятад хэлээр бичсэн эх сурвалж их байдаг юм билээ. Тэгээд зарим багш, эрдэмтдийн зөвлөгөөг дагаж судалсан.
-Хүн бүрт эрдэм номын сэжүүр­ лүү хөтөлж оруулсан багш байдаг. Багш тань ямар хүн бэ?

-Миний багш ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн  Дундад зууны салбарын эрхлэгч, доктор А.Пунсаг гэж хүн бий.
-Танай гэр бүлд түүх судлаач бий юу. Хүүхэд гэхэд уйгагүй нэлээд хэдэн жил судалгаа хийжээ?
-Миний аав Чулуунбаатар гэж эксковаторчин хүн байдаг. Манай улсын түүх судалж баршгүй арвин баялаг. Түүхч эрдэмтэд зах зухаас нь судалж, шинжлээд түүхийн бүрхэг үеүдийг тодруулан нэлээдгүй судалгаа шинжилгээний бүтээл туурвисан байдаг.  Гэтэл бас анхаарлын гадна үлдсэн түүхийн үеүд бий.  Ерөнхийдөө Хүннү, Нирун, Түрэг, Хамаг Монгол Улс, Их Монгол Улс, Улс төрийн бутралын үе, Хорьдугаар зууны Монголын түүх тун чамбай судлагдсан. Вэй улс, Хятаны Ляо, Манжийн үеийн түүхийг сонирхож судалсан хүн цөөн, бичсэн  ном, сурвалж ч тоотой. Эдгээр улсын үетэй адил Монголын Юань Улсын түүх бол хөндөгдөөгүй, бүрхэг үеийн нэг мөн. Ч.Далай, Ш.Нацагдорж зэрэг цөөн эрдэмтэн Юань улсын түүхийн талаар хэд хэдэн ном бичсэн ч эдгээр бүтээл нь Юань улсын түүхийг бүхэлд нь өгүүлсэн бус, зөвхөн аль нэг сэдвийг  дагнан судалсан байх юм билээ.  Ерөөс Монголд Юань улсын тухай гарт барих гурав, дөрвөн ном л хэвлэгдсэн байдаг.  Гурван хуан, Таван ди-гийн үеэс нааш ямар ч улс Монголын Юань улс шиг хүчирхэг, хэмжээлшгүй уудам газар нутагтай байгаагүй. Энэ том улсын тухай монголчууд бид л бичиж, үзэл баримтлалаа тодорхойлохгүй юм бол өөр хэн бичих билээ. Чухам ийм л үзэл бодлын үүднээс зохиогч миний бие яг гурван жил уйгагүй судалж өнөөдөр  энэхүү номыг бичсэн санагдаж байна. Би бол түүхч, судлаач биш ердийн нэгэн дунд сургуулийн ахлах ангийн сурагч. Би онц сайн сурдаггүй, муу ч биш, сайн ч биш сурдаг алтан дундаж сурагч. Туух судлах ялангуяа Хятадын түүх, орчин үеийн цэргийн түүх судлах бол миний хобби. Хүмүүс марк цуглуулах, бэлэг дурсгал, зангиа цуглуулах гээд олон хоббитой байдаг. Харин минийх бол  түүх судлах . Би нэг их түүх  сонирхдоггүй байлаа. Гэтэл нэгэн зүйл миний сонирхлыг татсан юм. Энэ зүйлийг хүмүүст хэлэхэд ч ичмээр  юм шиг. Тэр бол Мингийн Чжу Юань Чжаны тухай сэдэвтэй кино. Энэ киног бусад хүн үзвэл жирийн л нэг кино. Гэвч түүх тэгтлээ их сонирхдоггүй байсан надад тэрхүү кинонд гарч буй ордон харш, хаад ноёдын хувцас, байдал, төрх их л сонирхолтой санагдаж билээ. Энэ киног үзсэний дараа би интернэтэд орж Чжу Юань Чжаны тухай судалсан. Кинонд нэр нь гарч байсан хүмүүсийн түүхэн үйл явдлыг уншихад надад  гайхалтай санагдсан. Дараа нь би Минь улсын түүхийг нэлээд гүнзгий судаллаа. Минь улсын тухай бичсэн ном, сурвалж Монголоор байхгүй учир интернэтэд орж, хятад, англиар бичсэн зүйлийг л уншдаг. .
Минь улсын түүхийг сонирхож эхэлснээс хойш сар орчмын дараа “Юань гүрний үеийн Монгол” номыг санаандгүй олж үзэв. Тэр ном миний оюуны мэлмийг нээж өгсөн. Энэ номд дурдсан хятад сурвалжуудыг уншаад тэдгээр сурвалжийг үзэх сонирхол асар их төрж байсан .  Энэ үеэс хойш би Юань улсын түүхийг эргэлт буцалтгүй сонирхох болсон доо.
-Юань улсын түүхийг судлаад ирэхээр Хубилай хааны тухай илүү ихийг судлсан байж таарна. Зарим судлаач Хубилай хааныг нийслэлээ Хятад руу нүүлгэсэн. “Хятадын талыг баримтлагч” гэж буруутгах нь бий. Чиний хувьд энэ тал дээр ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

- Хубилай хааныг шүүмжилдэг хүмүүс өнгөрсөн цагийн түүхийг өнөөгийн хэмжүүрээр хэмжиж дүг­нээд байх шиг санагддаг. Хубилай хааныг дөрвөн гол зүйлээр буруутгадаг юм билээ. Улсын нийслэлээ Бээжин хотод шилжүүлсэн гэдэг. Гэтэл Бээжин хот өнөөдөр БНХАУ-ын нийслэл ч гэлээ 700 жилийн өмнө нүүдэлчдийн нутгийн нэг хэсэг байсан. Түүнээс ч өмнөх түүхийг ярих юм бол Хятадыг умард, өмнөд гэж хуваадаг. Өмнөд хэсэгт нь хятадууд, умард хэсэгт нь нүүдэлчид амьдарч байсан. Бээжин хотыг газрын зурагнаас харахад Умард Хятадын нутагт байрлалтай байдаг л даа. Хубилай хаан Хятадыг захирхад дөхөм болгож нийслэлээ улсынхаа зах хягаар руу шилжүүлсэн гэж ойлгож болно. Бээжин хот хэзээ Хятадын нийслэлийн шинжтэй болсон бэ гэвэл Хубилай хааны үед болсон байдаг юм билээ. Хубилай Бээжинг Хятадын улс төр, соёл, эдийн засгийн төв болгож чадсан. Энэ утгаараа өнөөгийн хятад улсыг цогцлоосон ч гэж хэлж болно. Хоёрдугаарт Хубилай хааныг хятад ёсыг дэндүү баримталдаг гэж үздэг. Гэтэл Хятадад цөөн монголчуудаа уусгахгүйн тулд хэд хэдэн аргыг дэс дараатай авч хэрэгжүүлсэн байдаг. Энд Юань гэдэг үгийг зайлшгүй тайлбарлах шаардлагатай болж байгаа юм. Манай зарим эрдэмтэн Юань гэж хятадаар нэрлэсэн гэж шүүмжилсэн байх юм. Гэтэл  Хубилай 1260 онд хаан сууринд залраад 11 жилийн дараа улсаа Юань гэж нэрлэсэн.  Ингэж нэрлэхийн өмнө Хятадын Сүн улсыг бүрэн захирсан, Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харилцаа  тогтоосон. Юань улс байгуулах шатаа алхам алхмаар хийсээр байсан. “Яагаад Юань гэж сонгосон бэ” гэвэл Хятадын эртний зурхайд номын Цянь Юань хэмээх хоршоо үгээс Юань гэдэг үгийг салгаж авсан. Монголоор Юань гэдэг үг язгуур, эхлэл, хөх гэсэн утгатай. Миний бодлоор Цянь Юань гэдгийг “хөх тэнгэр” гэж хөрвүүлж болох юм билээ. “Хөх тэнгэр” гэдэг нь монголчууд, нүүдэлчид мөнх хөх тэнгэрээ дээдэлж ирсэн. Энэ үүднээс аваад үзсэн ч Хубилай хаан Мөнх хөх тэнгэр, эцэг өвгөдийн уламжлалт  сургаалийг баримталсан мөн улсынх нь иргэдийн 80 гаруй хувийг эзэлдэг хятад үндэстнийг хүндэтгэсэн нэрийг сонгож авсан байгаа юм.
-Судалгааны ажил хийхэд ямар ном зохиол илүү ашигласан бэ? Түүхчдийн судалгаа, бүтээл номыг уншиж байхад хамгийн их түшиг болсон сайн бүтээл нь ямар эрдэмтний бүтээл байв.
-Өмнөд эрдэмтдийн судалгааны бүтээлийг нэлээд уншсан, судалсан. Миний хувьд түүхэн үнэнийг эхээр нь бичсэн монгол, хятад суравлж бичиг түлхүү ашигласан. Хятадаар “Юаньши” буюу “Юань улсын судар” хэмээх 214 дэвтэр сурвалж бичиг, Минь улсын хаадын “Үнэн магад тэмдэглэл”, “Мин улсын түүх” гэж 332 боть сурвалж бичиг. Монголын, гадаадын эрдэмтдийн судалгаа бүтээл 200 гаруй ном, судалгааны ажлыг уншиж судалсан.Ер нь эх сурвалжуудын ихэнхийг эртний хятад хэлээр бичсэн байдаг юм билээ. “Монголын нууц товчоо”, “Болор эрхи” гээд уншсан. Монголын эрдэмтдээс Юань улсын тухай хамгийн сайн тусгайлан судалсан эрдэмтэн бол академич агсан Ч.Далай, Ш.Бира, сүүлийн үед гүнзгий судалж байгаа эрдэмтэн бол доктор А.Пунцаг гуайг хэлнэ. Судалгааны ажлаа дуусаад номоо бичиж эрдэмтдэд үзүүлэн зөвлөгөө авсан. Тухайн үед гурав, дөрвөн удаа том том засвар хийсэн шүү.
-Цалин мөнгөгүй сурагч боть ном хэвлүүлэхэд санхүүгийн бэрхшээл байсан байх даа. Хэн тус дэм болсон бэ?
-Аавын маань ажилладаг  “Эс-Энд-Ай” компани ивээн тэтгэж 300 хувь хэвлүүлж өгсөн. Энэ компани “Оюу толгой”-д ажилладаг юм. Нэг номоо 25 мянган төгрөгөөр борлуулж байна. Надад гүн туслалцаа үзүүлсэн бүх хүнд танай цахим хуудсаар дамжуулж талархал илэрхийлье.
-Чи төгсөх ангийн сурагч. Цаашдаа түүхийн чиглэлээр мэргэших үү?
-Монголын иргэн бүр түүхээ мэддэг байх хэрэгтэй. Судалгааны ажлаа дуусгахгүй. Цааш үргэлжлүүлж эрдэм шинжилгээний тал руу олон бүтээл хийнэ. Гэхдээ өөр мэргэжил сонгоно одоохондоо нууц. Шалгалтдаа бэлдээд эхэлсэн.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3039181/c6c/trackback

profile

ukiko

2010.04.14 01:30:24
*.114.169.237

Good

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523342
13476 Jaalhuud bolon busad Bid 4iin hair kinog sonirhon uzej baigaa busguichuuddee [2] Маралгоо 2010-04-14 1495
13475 sormuusmaad tengis999 2010-04-14 2311
13474 Ungaraas duugee urih gesn yum boldog uu?humuse helj ugch tuslaach [1] sarnai007 2010-04-13 894
13473 orood uz!!!!!! zarasaa 2010-04-13 536
13472 hi HELO asuult bna [2] uka shvv 2010-04-13 881
13471 tsagaan batga [3] jeonju-s 2010-04-13 2831
13470 Гэрийн эмч batsy1 2010-04-13 742
13469 hi bvsgvichvvdee asuuh yum bna uka shvv 2010-04-13 777
13468 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ open1 2010-04-13 619
13467 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна [9] [1] samargan 2010-04-13 1260
13466 che che idtei hund tsetseg navch 2010-04-13 774
13465 hi HELO asuult bna [2] uka shvv 2010-04-13 1137
13464 asuult??? [10] sormuusmaa 2010-04-13 894
13463 hvvhed maani 1oi garantai yumaa hohnoos gargamaar bna yaj gargahuu [3] tsoglog_99 2010-04-13 996
13462 huhnii saaltuur bolon suu halaagch zarii [1] sakudur 2010-04-13 1043
13461 asuuh yum zuudnii talaar [4] ajilsag ohin 2010-04-13 13885
13460 tsetserleg????? [4] amuuntaria 2010-04-13 1094
13459 다문화 학당 학생 모집 file Korea News 2010-04-13 780
13458 Jiremsenii talaar asuuh gsen yum... [3] saranghe 2010-04-13 1722
13457 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35596
13456 busguichuudee tuslaach uka_111353 2010-04-13 626
13455 Хөгжилтэй ариун цэврийн цааснууд,,,,,,,,,,,kkk [3] tengis999 2010-04-13 2124
13454 Эрүүл нярайн асаргаа 157359 2010-04-13 5296
13453 Хөх сүүгүй болох 157359 2010-04-13 1527
13452 ongotsond [6] babyma 2010-04-13 1077
13451 show nokia avna chaser 2010-04-13 728
13450 huuhdiin tsetserleg asuuy [2] ANTOLKAA 2010-04-13 1637
13449 bie shanalgaatai obdood b.a. / sabnii dotor haluu orgiod bhiin / [4] b247 2010-04-13 1253
13448 ИЛҮҮДЭЛ ҮСЭЭ ЯАХ ВЭ ? ЗАЯА 2010-04-13 1342
13447 УНШААД ҮЗЭЭРЭЙ ЗАЯА 2010-04-13 1078
13446 Шvдэнзээр мэргэлэх нь ЗАЯА 2010-04-13 1376
13445 goo saihnii mes zasliin talaar asuuya [2] khaliunaa_a 2010-04-13 1220
13444 EMEGTEI HUNTEI BAIR HAMTARCH HULSULNU, BAIR BELEN. mglsk 2010-04-13 732
13443 eh hun1 idiitai hund [7] Маралгоо 2010-04-13 1499
13442 Ukiko asuult bnaa [4] jeonju-s 2010-04-13 1257
13441 Ээжүүдээ хэлж өгнө үү [4] 2911 2010-04-13 1154
13440 asuuya [2] mishil 2010-04-13 925
13439 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ file ӨДРИЙН МЭНД 2010-04-13 930
13438 Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий .... [2] tengis999 2010-04-13 995
» Дунд сургуулийн хүүхэд түүхийн боть ном гаргажээ. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-04-13 1174
13436 Толбо арилгах энгийн аргууд [12] tengis999 2010-04-13 6893
13435 Гадаад ажилчид үйлдвэрийн осолд орох нь жил ирэх тусам нэмэгдэж байна ӨДРИЙН МЭНД 2010-04-13 1245
13434 Бид 4-ийн хайр - 7-р анги [5] Маралгоо 2010-04-13 1477
13433 Hi busguichuudee ene yamar ug bolhiig heleed uguuch file marzagnuur 2010-04-13 737
13432 Бид 4-ийн хайр - 6-р анги [3] Маралгоо 2010-04-12 1029
배너신청
자생병원

배너신청