Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор тогтов

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус 20 дахь хуралдаан 2010 оны 4 дүгээр сар 2-ны өдөр болов. 2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, бэлэн мөнгө өгөх гэсэн хэлбэрээр олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.

1 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр олгож 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2011, 2012 онд үе шаттайгаар бэлнээр өгөх боллоо.

Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөг олгох хэлбэр

1.Тэтгэврийн болон эрүүл мэндийн шимтгэлийн төлбөрт :

Тэтгэврийн даатгалд хамрагдаагүй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд хамрагдах боломжтой. 2006 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсанаар нийт хүн ам заавал даатгалын тогтолцоонд шилжсэн ч даатгалд хамрагдаагүй иргэд байсаар байна.

Иймээс даатгалд хамрагдаж чадаагүй дээрх иргэдийн шимтгэлийн 4 жилийн төлбөрийг нөхөн төлж, иргэдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон даатгалын сангаас тусламж, үйлчилгээ хүртэх эрхийг нээж өгч байна.

2. Эрүүл мэндийн үйлчилгээнд :

Энэ хүрээнд иргэд нэг удаа иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоо, эмчилгээнд ороход тодорхой хэмжээний төгрөгийн эрхийн бичиг олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулахаар боллоо.

3. Боловсролын үйлчилгээнд :

Иргэд болон суралцагсдад эрхийн бичиг олгож улмаар төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагсдад сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.

Мэргэжлийн ур чадвараар тэнцээгүй эсвэл мэргэжил нь зах зээлд хэрэгцээгүй болсон ажилгүй иргэдэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ур чадвар олгох сургалтад оролцох эрхийн бичгийг олгосноор шинэ мэргэжил эзэмшиж, ажлын байртай болох нөхцөл, бололцоо үүсч ажилгүйдэл багасахад түлхэц болно.

4. Орон сууц худалдаж авсны төлбөрт :

Эрхийн бичгийг орон сууц худалдаж авах урьдчилгаа, зээл болон зээлийн хүүнд тооцож олгоно. Энэ нь иргэдийг орон сууцаар хангах Засгийн газрын бодлоготой нийцэж байгаа бөгөөд “100.000 айлын орон сууц” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.

5. Бэлэн мөнгө :

“Хүний хөгжил сангийн тухай хууль”-д хишиг, хувийг бэлнээр олгохоор заасны дагуу иргэн бүрт эхний ээлжинд 70,0 мянган төгрөгийг 2010 оны 2 дугаар сараас олгож эхэлсэн бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулсны дараа 50,0 мянган төгрөг олгохоор ажиллаж байна. Монгол Улсын иргэн нь “Хүний хөгжил сангийн хууль”-д заасан нөхцөл, журмаар хишиг, хувь хүртэх хэлбэрийг сонгоно. Энэ нь тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангах томоохон ач холбогдолтой.

2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн иргэн бүрт хишиг, хувь олгохдоо захиалгын хуудас тарааж саналыг нь нэг бүрчлэн авах, хишиг, хувь олгох хэлбэр бүрээр шаардагдах хөрөнгийн тооцоог гарган 2010 оны 7 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭН ШИЙД ГАРГАВ

Мөн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай хэлэлцэн  ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх, гэрээний төсөл боловсруух ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

Ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд ахлах бөгөөд Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд орлогчоор нь ажиллана. Ажлын хэсэгт яамдын газрын дарга болон бусад албан тушаалтан орсон байна.

ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ТАЛААР

Тавантолгойн ордыг ашиглах нь ордын нөөц, нүүрсний олборлолт, нүүрс баяжуулах, угаах үйлдвэр байгуулах, тээвэрлэлт буюу төмөр зам, авто зам, эрчим хүч, усны хангамжийг шинээр бий болгох, бүтээгдэхүүн борлуулах, хилийн боомтын чадавхийг нэмэгдүүлэх болон хөрш орнуудын далайн боомтыг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, шинэ боломж бий болгох юм.

Тавантолгойн нүүрсний орд манай улсын хувьд хамгийн сайн судлагдсан ордын нэг бөгөөд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хэд хэдэн удаа хийлгэсэн байна.

Нүүрсний нөөцийн ордыг олон улсад түгээмэл хэрэглэдэг ангилалд шилжүүлж тооцвол нөөц нэмэгдэх боломжтой. Ордоос жилд 15-30 сая тогг нүүрс олборлох боломжтой ч энэ нь төмөр замын тээвэрлэлт, усны хангамжаас шалтгаална.

Канад Улсын техникийн зөвлөх “Норвест” компани нь ордын уул, геологийн нөхцөл нь сайн судлагдаж, нөөц нь тогтоогдсон Цанхийн хэсгийн талбайг ойролцоо хэмжээний нүүрсний нөөц бүхий бие даасан хоёр хэсэгт хувааж ашиглах боломжтой. Бусад талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нөөц нэмэгдүүлэх  хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэж зөвлөжээ.

Эрчим хүчний хангамжийг бүтээн байгуулалтын эхний үед болон олборлолтын үндсэн шатанд хэрхэн хангах, шинээр байгуулах цахилгаан станцын хүчин чадал, хөрөнгө оруулалтын нөхцөл, санхүүжилтын талаар хэлэлцээнд оролцогч компаниудтай дэлгэрэнгүй ярилцана.

Тавантолгойн ордын усны хангамжийг одоо тогтоогдоод байгаа газрын гүний эх үүсвэрээс төслийн дунд үе шат хүртэл хангах, түүнээс цааш шинэ эх үүсвэр ашиглахын тулд нэмэлт хайгуул, судалгааг төсөлтэй зэрэг эхлэхээр төлөвлөжээ.

Тавантолгойн ордыг түшиглэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь манай улсын зорилго бөгөөд нүүрс угаах үйлдвэр байгуулж, хүчин чадлыг нь үе шаттайгаар өргөтгөх, коксын үйлдвэрийг гадны хөрөнгө оруулагчтай хамтран барихыг чухалчилж байна.

Ажлын хэсэг, “Эрдэнэс МГЛ” компани хамтран нүүрсний ордын геологийн судалгаа, орд газрын уул, техникийн нөхцөл, нүүрсний нөөц, дэд бүтэц, урьдчилсан техник, эдийн засгийн үнэлгээ, холбогдох бусад мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд байршуулжээ.

Геологи, уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаачид, орон нутгийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар, Даланзадгад хотод зохион байгуулж, нүүрсний ордыг хэрхэн ашиглах талаар эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг аваад байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3008376/a09/trackback

anar.1203

2010.04.05 18:36:30
*.109.155.31

хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа

 

tengis999

2010.04.06 02:02:27
*.154.233.177

kor99

2010.04.06 18:55:37
*.81.23.115

end baigaa humuus yaaj avah uym bol

kor99

2010.04.06 18:55:49
*.81.23.115

end baigaa humuus yaaj avah uym bol

profile

ukiko

2010.04.07 08:00:35
*.114.175.204

fukcing 76,suudlaa avch uldeh gej hudlaa oorsdoosoo mungu gargaj bgaam shig tsatsah yumdaa,.utaagaa bagasgaj ugch ard tumnee eruuljuulchihgui baij,goshgiruulj huurch heden tsaas shidehdee sain,

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238689
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523337
13206 Хүүтэйгээ 9 жилийн дараа уулзаж буй Монгол ээж Маралгоо 2010-04-06 1005
13205 eejuudee yaraltai [5] ANTOLKAA 2010-04-06 793
13204 puuh iim tom tuulai baidag baijee,, [3] tengis999 2010-04-06 2203
13203 Hariin Accent mashin zarna> [2] alagdelhii 2010-04-06 880
13202 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: 2011 он гэхэд 0-16 насны хүүхдийн мөнгийг 20 мянга болгож, бусад иргэнд хувь хишгийг хүртээж дууссан байх ёстой ӨДРИЙН МЭНД 2010-04-06 662
13201 xelj ogooch [3] never 2010-04-06 811
13200 eejuudee anhaaraarai!!!!!!!!!! [7] manuka 2010-04-06 1450
13199 uudrug2010-t 4-seasons 2010-04-06 646
13198 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gcall1 2010-04-06 559
13197 namuund maralgoo ta 2iin bytshan gvnjnvvded torson odoriin mend file [2] goch 2010-04-06 5918
13196 nuurnii shariin tuhai asuuya. [1] marujin 2010-04-06 892
13195 hi eejvvdee xvvxdiin bienii shariig asuux gesen ym [3] monkhvvsh 2010-04-05 2378
13194 광명 사거리 역 7 ШУГАМ 748-р БАРИА ЗАСАЛ ГОО САЙХАН 이슬.Исир(Салон) 2010-04-05 589
13193 Хүн бүрийн нэрний эхний үсэг утга учиртай байдаг ,,,unen ch yum shig [5] tengis999 2010-04-05 1275
13192 эзэнгүй аралд [1] anar.1203 2010-04-05 577
13191 xaij bna [1] 1th Hero 2010-04-05 823
13190 hi eejvvdee xvvxdiin 1 sartaigiin shinjilgeenii talaar asuuy yaraltai [1] monkhvvsh 2010-04-05 749
13189 hi busguichuudee [1] gatu 2010-04-05 675
13188 Sayahan orchlond az jargal belgelen irj baisan ur mini 1 nas hurlee ..... [15] Маралгоо 2010-04-05 4110
13187 hi busguichuudee hariulj tuslaach [4] itgel_cetgel 2010-04-05 985
13186 эзэнгүй аралд [1] anar.1203 2010-04-05 648
13185 бас 1 асуулт [1] anar.1203 2010-04-05 973
13184 бүсгүйчүүдээс асууяа anar.1203 2010-04-05 574
13183 bvsgvichvvdees asuuya [5] anar.1203 2010-04-05 1836
13182 Hi all. Asuuh zvil bainaa helj zovlooch [2] Энхрийхэн 2010-04-05 653
13181 asuuyaa ???? [1] beta 2010-04-05 710
13180 busguichuudee meddeg bol helj tuslaach [1] marzagnuur 2010-04-05 924
13179 yaraltai asuuh yum bna [1] ezengui aral 2010-04-05 737
» Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор тогтов [5] ӨДРИЙН МЭНД 2010-04-05 960
13177 huuhnuudee ? [7] jeonju-s 2010-04-05 888
13176 Монгол банди хайраа илчэлж ,,,,, [7] Маралгоо 2010-04-05 1111
13175 tuslaach humuusee??? [5] hkitty 2010-04-05 825
13174 hi maralgoo? [1] svjon_0220 2010-04-05 948
13173 САЙН БАЙНА УУ МАРАЛГОО [1] svjon_0220 2010-04-05 1278
13172 hi hurdan turah arga bna uu? [12] [2] svjon_0220 2010-04-05 23591
13171 ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ҮЗЛЭГ - 20% хөнгөлөлт KIMAworld 2010-04-05 616
13170 Интернетийн орчинд хэрхэн аюулгүй байх вэ? Маралгоо 2010-04-05 676
13169 Түлэгдсэн үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээ Маралгоо 2010-04-05 2946
13168 Онгоцонд хэрхэн тав тухтайгаар зорчих вэ Маралгоо 2010-04-05 754
13167 ???????? bnaa [3] goch 2010-04-05 996
13166 Миний муу сайн найзууд - жүжигчин Ариунболд ( Бооёо ) [7] Маралгоо 2010-04-05 1135
13165 СО-ТОЙ СУУХАД eej mini 2010-04-05 666
13164 sain bna uu irgenii vnemlehnii talaar [5] 하늘 2010-04-04 1293
13163 2012 оны олипийн цамхаг tengis999 2010-04-04 1338
13162 Хамгийн шивэртэй гутал шалгаруулах тэмцээн ,,,,,,,,kkkkkkkk tengis999 2010-04-04 1202
배너신청
자생병원

배너신청