Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эмс охидын энгэр суларвал улс орон мөхлийн ирмэгт хүрдэг. Өвөг дээдэс минь энэ үгийг зүгээр ч нэг хэлсэнгүй. Дэлхийн хүчирхэг улс гүрнүүдийн дунд монгол хэмээх нэрийг авч үлдэхийн тулд монгол цусаа хадгалах хэрэгтэй. Гэвч сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд мөнгө хэмээх цаасанд хууртагдан, сайхан амьдрал мөрөөдөн харийн хүмүүсийн өврийг дулаацуулан одох болсон нь туйлын эмгэнэлтэй. Мэдээж эх орондоо амьдрахад олигтой ажил олдохгүй, эрчүүд нь арчаагүй зэрэг олон шалтгаан байгаа байх. Гэхдээ дэлхий ертөнц даяарчлагдаж, улс гүрнүүд жижиг үндэстнийг уусган мөхөөх далд бодлого явуулж буй энэ үед монгол цус хамгийн үнэт, ариун зүйл юм. Үүнийг л охид бүсгүйчүүд маань ойлгохыг өвөг дээдэс хичээнгүйлэн хүсч дээрх сургаалийг үлдээсэн гэдэгт итгэнэм. Сэтгэл шимшрүүлсэн тоо баримт таны өмнө дэлгэе. Манай улсад он гарсаар 110 эмэгтэй гадаад иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан байна. Ихэнх нь Солонгос улсын иргэдтэй гэрлэжээ.

Манай цэцэг цэврүү шиг охидыг эхнэрээ болгон авсан солонгосчууд ихэвчлэн нас тогтсон хүмүүс байдаг байна. Тэд Чингисийн цус судсаар нь урсах монгол охидыг танилцуулга бүхий катологи дээрээс сонгон гэрлэж байгаа нь харамсалтай. Ер нь сүүлийн 10 жилийн байдлаар гадаад иргэнтэй гэр бүл бологсод 21 дахин нэмэгджээ.

Цөөн хүн амтай манайх шиг жижиг гүрний хувьд дээрх тоо нь дэндүү ахадсан гэж хэлж болно. Эдтээр иргэний 90 хувь нь эмэгтэйчүүд байна. Бид гадаад иргэнтэй гэр бүл бологсдыг буруутгах гэсэнгүй. Ямар хүнтэй гэр бүл болж, хаана амьдрах нь тухайн хүний эрх. Гэвч гэрлэлт хувь хүний асуудал мэт боловч цаана нь үндэстэн хэмээх эрхэм зүйл бийг мартаж болохгүй. Мөн хүнээр бизнес хийн хөлжигчид хуулийн цоорхойг ашиглан гэрлэлтийг мөнгө болгон хувиргаж, түүнээс шалтгаалан олон эмэгтэй эрүүл мэнд, амьдралаараа хохирч байна. Өмнө нь огт сонсогдож байгаагүй “Олон улсын гэр бүл зуучлалын товчоо”, “Гадаад гэрлэлт зуучлагч” гэсэн нэр томъёо шинээр бий болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж буй гадаадын иргэдтэй гэрлүүлнэ гэсэн зарыг ховор боломж хэмээн үнэлж байна.

Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо бий хэмээн хэлээд өгөх хүн алга. Ядаж хариуцлага тооцдоггүй юмаа гэхэд хуулиар тодорхой зохицуулалт хийж, түүнийгээ мөрдөхийг иргэд хүсч байна. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн XVI зүйлд “…гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нъ илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” хэмээн заасан байдаг аж. Гэвч энэхүү хуулийн заалтыг хэрэглэж үзсэн тохиолдол хэд байгаа талаарх тоо мэдээ тодорхойгүй байна.

Хөгжилтэй оронд амьдарч, соёлыг гайхаж, толь болсон барилгын дундуур алхаж, тохилог орчинд амьдрах нь тэдний мөрөөдөл. Гэхдээ эмэгтэйчүүдийн зарим хэсэг нь гэрлэлт бус гадаад шилжилт хөдөлгөөн хийх зорилгоор хилийн чанадыг зорих сонирхолтой байдаг. Нэг талаас хөгжлийн цар хүрээ, цалингийн ялгаатай байдал, гадагшаа гарвал амьдрал дээшилдэг, гадаад хүмүүс баян чинээлэг амьдардаг учраас ар гэрийнхээ амьдралыг өөд нь татах боломжтой гэсэн “хийсвэр” мөрөөдөлдөө автдаг. Харин нөгөө хэсэг нь хуурамч амлалтад итгэх нь олон.
Зуучлагч байгууллага нь зуучлагч эмэгтэйчүүдийг 10-40 мянган ам.доллараар нөхөрт зуучилснаар тухайн хүнийг эхнэр бус “Амьд барьцаа” болгодог байна. Ингэснээр тухайн эмэгтэй нөхөр болон хэн нэгнийх нь хүссэнээр байх шаардлагатай болдог аж. Учир нь зуучлагчид төлсөн мөнгийг нэхэж шаардан, сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл, дарамтад учруулдаг байна.

Зуучлагч эмэгтэйчүүдийн ихэнх нь зөвхөн зуучлагчийн хэлсэн үгэнд итгэн бүх зүйлийг сайхнаар төсөөлж гэнэддэг. Гэтэл зуучлалаар очсон эхний цаг мөчөөс л багагүй бэрхшээлтэй тулгарч эхэлдэг байна. Тухайлбал, хэлний бэрхшээл эхний асуудлыг үүсгэдэг бол соёлын ялгаа, ажил үүргийн хуваарь, гэр бүлийн тэгш бус харьцаа, сэтгэл санааны дарамт, сэтгэл гутрал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг аж. Тэдний заримыг нь ойлголцож болох, заримыг нь үл тэвчих, зарим нэгээс нь бүрмөсөн залхах гэх мэт олон бэрхшээлийг биеэрээ туулдаг байна. Гэвч тэд хаана хандаж, хэнээс тусламж авахаа мэдэхгүй, арга мухарддаг аж.
“Хүйсийн тэгш эрхийн төв”-д бүртгэгдсэн 28 настай эмэгтэйн жишээнээс дурьдъя.

“...Манай хамаатны эгч өөрөө солонгос хүнтэй гэрлэсэн. Тэгээд надад сайхан, жаргалтай амьдардаг тухайгаа ярьж, ятгасан. Их ч олон сайхан юм ярьж байсан. Удалгүй нэг солонгос эрэгтэйг дагуулж ирээд, чиний зургийг үзүүлсэн чинь таалагдаад, тэгээд л гэрлэх гээд ирлээ гэсэн.” Тухайн үед их л сонин санагдаж байсан. Учраа ч олж амжаагүй байтал хоёр, гуравхан хоногийн дотор Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд очиж гэрлэлтээ батлуулаад, өөрийгөө зүүдлээд байна уу эсвэл бодитоор болж байна уу гэдгээ ч бодож амжилгүй нэг л мэдэхэд долоо хоноод нөхөр болох хүн маань буцсан. Удалгүй урилга, тэгээд ЭСЯ-нд визэнд ороод есөн сарын дундуур нэг л их мөрөөдөлтэйгөөр БНСУ-ыг зорьсон. Гэвч очоод нөхөртэйгөө уулзаж эхэлсэнээс л асуудал үүсч эхэлсэн. Хоорондоо ойлголцож чадахгүй байсан. Надад хэлснээр бол Сөүлд хэдэн давхар хаустай, их л хангалуун айл гэж байсан. Гэтэл ярьж байснаас тэс өөр орчин угтахад эвгүй санагдаж байсан ч “Чи өөрөө л хүсч ирсэн шүү дээ” гээд л өөрийгөө зоригжуулсан. Харамсалтай нь өдөр ирэх тусам байдал улам дордож, сайхан яриад ойлголцмоор санагдсан ч хэлээ мэдэхгүй, гадагшаа гаръя гэхээр байнгын хүн дагасан, эсвэл өрөөнөөсөө гарах эрхгүй байв. Хүн чинь өөрийг нь хянаж цагдаад л байвал бүр илүү сэтгэл санаагаар унаж, ингэж амьд явснаас гэж бодогдоод байдаг болчихдог юм билээ. Хоол их, бага идлээ, эрт, орой унтлаа, гэрийн ажил муу хийлээ, утсаар ярилаа гээд надад ер нь зөв үйлдэл байгаагүй. Ганцаардаад, яахаа ч мэдэхээ болиод, ер нь л жаахан удсан бол амиа хорлох байсан байх аа..”

Гэр бүл болох шалтгаан

Монгол эмэгтэйчүүдээс “Солонгос эрэгтэйтэй гэрлэх болсон шалтгаан юу вэ” гэж асуухад нийт судалгаанд оролцогсдын 46.4 хувь нь “нөхөртөө хайртай учраас”, 32.1 хувь нь “Эдийн засгийн хувьд илүү хөгжил дэвшил сайтай Солонгос оронд амьдрахын төлөө” гэж хариулжээ.
Харин нөхрүүд гэрлэх болсон шалтгаанаа 25.6 хувь нь “Эхнэртээ хайртай учраас”, 16.9 хувь нь “Эхнэр болох хүнийх нь нутгийн эмэгтэйчүүд үг дагамтгай, хадам эцэг эхээ сайн асардаг гэсэн болохоор” 12.7 хувь нь “Гадаад төрх нь Солонгос хүнээс бараг ялгагдахгүй болохоор” гэж тайлбарласан байна.

Гадаад оронд амьдрах хугацаанд тохиолцсон хамгийн хүнд бэрхшээл

Хамгийн хэцүү нь юу байв гэсэн асуултад Танцаардал, соёлын ялгаа, хүүхдийн асуудал, хэлний бэрхшээл, гэр бүлийн зөрчилдөөн” гэжээ.

Эхнэр нөхрийн зөрчилдөөн ба гэр бүлийн хүчирхийлэл

Эхнэр нөхрийн зөрчилдөөний талаарх нэгэн судалгаанд, 33.4 хувь нь “Өөрийн болон нөхрийн ааш зан ялгаатайгаас”, 21.6 хувь нь “Амьдралын хэв маяг өөр өөр учраас”, 11.7 хувь нь “Эдийн засгийн асуудлаас”, 10.8 хувь нь “Архидалтаас” болдог гэж хариулжээ. Заримдаа гэр бүлийн доторх зөрчилдөөн нь хэл амаар доромжлох болон бие махбодийн хүчирхийлэлд хүргэх тохиолдол байдаг аж. Хэрэв бие биедээ хайртай болоод гэрлэж байвал хэн ч буруутгахгүй биз. Харин сайхан амьдрал, мөнгөний төлөө сайн мэдэхгүй хүнтэйгээ гэрлэж, харийн орныг зорих гэж байгаа бол түр азнаарай. Дахиад нэг бодож үз. Та эх орондоо олон бэрхшээл туулан амьдарч байж болох юм. Гэхдээ сайн ч ойлголцож чадахгүй байгаа хүн чинь таныг илүү их зовлонд унагаж магадгүй. Дассан газрын даавуу зөөлөн гэж үг бий. Мөн монгол цус, эх орон хамгаас үнэтэйг бүү мартаарай.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2968393/67f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523338
12891 yoo bur haigaad oldogguiee..... [6] Zaki8 2010-03-28 883
12890 eejuudee 3 sartai huu maani haniad hurchlee yahuu ? [3] angella2010 2010-03-28 1408
12889 BUSGUICHUUDED slimgel 2010-03-28 682
12888 meddeg ni heleed uguuch [1] manuka 2010-03-28 718
12887 huuhdee mongol yvuulsan eejuudees [2] j and s 2010-03-28 825
12886 Bvsguichvvdee eniig solongosoor orchuulj ugch tus bolooroi. [3] tsoolo 2010-03-28 797
12885 Монголчуудаа Хөөмийгөө dieo 2010-03-28 498
12884 Үзэсгэлэнт Фүжи уул tengis999 2010-03-28 2932
12883 huuhdiin gedes owdsonii uchir eejuudee tsonhoo haagaarai [3] ANTOLKAA 2010-03-28 2748
12882 ujinbod [2] enhjigyyr 2010-03-28 1057
12881 seould gertee oedliin mashintai hvneer heden yum oeuulna.. goodidea 2010-03-28 763
12880 ЭЛГЭМСҮҮ СО ХЭЛТЭНГҮҮДЭЭ ТУСЛААРАЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 1011
12879 gar utasnii vildvert em ajil bna [7] 하늘 2010-03-28 1160
12878 hi. asuuya . komputer [4] kor99 2010-03-28 978
12877 ZOWOLGOO OGJ TOROL BVRIIN DUSAL HIINE vazilnik 2010-03-27 815
12876 ubchin namdaagch [2] booby 2010-03-27 766
12875 yaj mongol butsah ve [4] rain 2010-03-27 949
12874 solongos irgen bolson hvmvvsees??? [1] NATSIST 2010-03-27 1091
12873 ODRIIN MEND,bolon HELLO-s asuuh yum bna [4] attak 2010-03-27 915
12872 eejvvdee asuuya [4] LOVE24 2010-03-27 918
12871 sainu bnau, mgl-ruu huuhde yavuulsan eejuude snicky 2010-03-27 1044
12870 Hooloinii mahiig solongosoor ? [3] XAHXAR 2010-03-27 848
12869 Энэ охин нээрээ авъяастай байна шүү [2] Маралгоо 2010-03-27 1106
» ХОРВОО ИЙМ Л ХАТУУ ..САНАСНААР ҮГҮЙ ...УХААРАЛ......... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-27 1059
12867 asuuyaa nzuudaa??? [2] joy_mgl 2010-03-27 726
12866 JAPAN TURAAH TOS slimgel 2010-03-27 739
12865 МЭДЭХ НЭГЭН [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-27 933
12864 Viza [3] mymik 2010-03-27 982
12863 huuhdiin shud garahgui bn [3] gaud 2010-03-27 1474
12862 hello.s asuuya [4] Tiim VV 2010-03-27 822
12861 HELLO-goos asuuyaa [4] molor2010 2010-03-27 823
12860 helj ogch tuslaach [1] tsetsengerel 2010-03-27 744
12859 incheond hajuu oroondoo oyutan suulgana MB_SH 2010-03-27 562
12858 net-eer mongo oltsgooy [1] 012345 2010-03-27 844
12857 Аавдаа маш их хартай хун [4] Маралгоо 2010-03-27 1134
12856 ХҮҮХДИЙН МӨНГӨ ДАХИН ОЛГОГДОНО Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-27 823
12855 БИ АМЭРИК ЯВЛАА [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-27 911
12854 Эдгээр маск нь таны арьсыг хар цэгээс нь цэвэрлэн, гайхалтай сайхан харагдуулахад тусална. Маралгоо 2010-03-27 1664
12853 huuhdin owchniii talaar asuuy [4] ANTOLKAA 2010-03-27 723
12852 Кегелийн дасгал Маралгоо 2010-03-27 4515
12851 Дур тавилтыг мэдрэхэд зориулсан секс дасгалууд Маралгоо 2010-03-27 1129
12850 SURGUULIIN TALAAR? [3] j and s 2010-03-27 1105
12849 viza asuult [3] j and s 2010-03-27 846
12848 gereer huuhed harnaa marlaa247 2010-03-27 577
12847 ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! [1] ENG 7 2010-03-27 756
배너신청
자생병원

배너신청