Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
sain uu chamd ene udriin mend hurgiy.2008 onii 11sard yawsan hun solongost 5jil ajillah erthee boltsiimu tendee vizee sunguulahiimu te eswel 3jil bolood end irj sunguulahiimu gereenii hugatsaand uurchllult orson geed .....
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар 2011онд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед нутаг буцалгүйгээр, гэрээ сунган дахин 2жил хүртэлх хугацаагаар ажиллах боломжтой. (нийт 5жил)
Гэрээ сунган дахин ажиллах бол тус улсад оршин суух хугацаа дуусгавар болохоос дор хаяж нэг сарын өмнө хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан байх ёстой. Оршин суух хугацаа нэг сар хүрэхгүй тохиолдолд гэрээ сунган дахин ажиллах эрхгүй.
2008оны 11сард гэрээний хугацаа дуусгавар болсон хүн нутаг буцаж ирээд 3жил ажиллана. Ахиад гэрээ сунган ажиллах боломжгүй.
Дэлгэрэнгүй лавлаж асуух бол 1644-7111(монгол хэл 4) залгаарай. Төлбөргүй утас