Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Нялх хvvхдэд хамгийн баяр баясгалант vе бол хооллолт юм. Эхийн ангир уургаар хvvхэд ус, эрдэс, сахар элдэв євчнєєс хамгаалах бодис авдаг.
Эхийн сvv дээд зэргийн ариун чанартай байдгаас хvvхэд гэдэсний болон халдварт євчнєєр євдєхгvй. Хvvхдэд шаардлагатай бvх бодисын хэрэгцээг бvрэн хангахаас гадна эхийн сvvн амархан боловсорч шингэдэг. Амьдрал дээр эхийн цаг, хvчийг их хэмнэдэг, сав суулга угаах, сvvг хєргєх, халаах хэрэггvй. Хол газар явахаад сvv тээвэрлэх бэрхшээл гардаггvй.

Хvvхэд хэдий бол хэдий хугацаагаар хєхєє хєхдєг учир хєхvvл хvvхэд хуруугаа бага хєхнє. Хvvхдээ хєхvvлэхэд эх хvvхэд хоёрын хооронд сэтгэл зvйн хамгийн ойр дотно холбоо vvсч, хєхvvлэх тутам эхчvvдэд хvvхдээ хєхvvлэх дур хvсэл тєрдєг. Эх болсноо улам мэдрэхэд хvргэж хvvхдээ асрах єєрийн vvргээ улам хариуцлагатай ойлгодог.

Мээмний даруулга
Хvvхдээ хєхєєр тэжээж буй эхний саруудад ихэнх эхчvvд мээмний даруулга зvvх дуртай байдаг. Энэ нь хєхийг эвтэйхэн байлгах, даруулганы зєєлєвчинд гоожсон сvv шингэх зэрэг сайн талтай.
Хєхний хэмжээ єєрчлєгддєг учраас даруулгын хэмжээг зєв сонгож авах хэрэгтэй. Євєр талаасаа хялбархан тайлагдах боломжтой даруулгыг сонгож авна. Хvvхэд уйлахад хурдан хєхvvлэх шаардлага гардаг учраас хялбархан тайлагдах даруулга хэрэглэвэл зохино.

Хєх, хєхний сvv
Жирэмсний болон тєрсний дараахан хэд хоногт хєхнєєс ангир уураг ялгарна. Ангир уурагт ургийн биед шаардлагатай тэжээлийн бодис байхаас гадна тодорхой євчнийг эсэргvvцдэг эсрэг бие агуулагдана. Уураг нь єтгєн шаргал єнгєтэй. Гэтэл завсрын сvv цэхэр єнгєтэй шингэн байдаг.
Сvv орж саамших vед хєх чинэрч томорно, эмзэглэнэ. Сvv элбэгшиж саамшин ивлэхэд сvv гоожих учраас мээмний даруулгын дотуур жийргэвч хэрэглэх шаардлагатай. Хєхний товчийг хуурай бохирдуулахгvй байх vvднээс жийргэвчийг байнга солино.
Шєнийн цагт хєхєн дороо зєєлєн алчуур тавих хэрэгтэй. Хєхєнд сvv орж саамших бvрийд сvvг дуустал хvvхдэд хєхvvлэхийг хичээ. Ингэснээр дахиад маш хялбархан сvvжинэ.
Хєхний талаас ямар нэг эмзэг байдал бий болбол эмчид vзvvлээрэй.

Зєв байрлалыг олох
Хvvхэд болон танд хамгийн эвтэйхэн байрлалыг олж хvvхдээ хєхvvлбэл нярай чинь зєв торнин бойжих vндэс тавигдана.
Хvvхэд хєхєж байх vед бие тайван амарч болох зохимжтой байрлалд байх нь чухал шvv. Тухайлбал: эмнэлэгт байх vедээ хэвтээ байрлалаар хvvхдээ хєхvvлэх танд эвтэйхэн байж болно. Дэрэн дээр хэвтээд, эсвэл хvvхдийнхээ доогуур дэр эвээд хvvхдээ хєхvvлж болно.

Ямар зайтай хєхvvлэх вэ?
Хvvхдийг хєхєє хєхєхийг хvсэх бvрт хєхvvлэх хэрэгтэй. Цагийн хуваарь баримтлах нь ашиггvй.
Хvvхэд уйлах нь єлсгєлєн байгааг илтгэхгvй. Хэвлийгээр євдєх, єлгийний дотуур даавуу норох, уйдаж ганцаардах зэрэгт хvvхэд уйлна. Иймээс хvvхэд чухам юуг хvсэж уйлаад байгааг мэдвэл зохино.
Хvvхэд чухам ямар учраас уйлаад байгаа нь мэдэгдэхгvй байвал ямар ч гэсэн хєхєє хєхvvлээд vзээрэй. Хvvхэд цатгалан байвал хєхєє хэд хэдэн удаа хєхєєд л тайвширна. Хєхєє хєхсєний дараа хvvхэд унтаад сэрэхгvй байвал 4, 5 цагаас хэтрvvлэлгvй сэрээж хєхvvлэх хэрэгтэй. Хєхєє хєхєж буй vедээ хvvхэд чинь унтчихаад байвал эх баригч, эмч нарт хэлж зєвлєгєє аваарай.

Хэдэн удаа хєхvvлэх вэ?
Хvvхэд хєхєх бvрдээ хичнээн хэмжээний сvv хєхєн цадаж байгаа эсэхийг мэдэх боломж бага. Гэвч та хvvхдээ сайтар таньж мэдсэн vед хєхvvлэхийн ємнє ба дараа хєхний байдал ямар байгаагаар багцаалан хvvхэд цадсан эсэхийг мэдэж болно.
Эхлээд нэг хєхєє єгч сvvг дуустал хєхvvлнэ. Цаашдаа хvvхэд цадахгvй шинжтэй байвал нєгєє хєхєє хєхvvлнэ. Нэг хєхийг чинь хєхєєд хvvхэд цадвал нєгєє хєхєє дараагийн удаад хєхvvлнэ. Хєхєє хєхvvлэх гэтэл хvvхэд хєхєє тавихгvй байвал гарынхаа чигчий хурууг тvvний ам руу зєєлхєн хийх хэрэгтэй.
Хvvхэд хєхєндєє сайн цадмагц єлгийндєє шээж, бие нь тайвшрах учраас хуурайлж, дахин єлгийдєх хэрэгтэй.
Хvvхдийн биеийн жин нэмэгдэж буй эсэхэд хяналт тавих явдал чухал юм. Зарим хvvхэд эмнэлгээс гарснаас хойш жин нь нэмэгдэж эхэлдэг байхад зарим хvvхдийн жин хасагддаг талтай билээ.

Сvvгээ саах
Сvvгээ хэрхэн саах талаар мэдэх нь нэн чухал. Хєхєє хэрхэн саахыг эх баригч танд зааж єгнє.
Хєхєнд сvv ихээр хуримтлагдан хєх чинэрч євдєх vед хєхний сvvг саах шаардлагатай. Зарим эмэгтэйчvvд сvvгээ сааж хєргєгчид хадгалаад хожим нь тvvгээр хvvхдээ угждаг. Ийнхvv саасан сvvгээр угжихад хvvхдэд хохирол учрахгvй. Саасан сvvгээр хvvхдээ угжиж сургаснаар та ажилдаа эргэн орох нєхцєл бvрдэнэ. Саасан сvvгээр эцэг нь хvртэл хvvхдээ угжих боломжтой. Тэд хvvхдээ дуртайяа угждаг.
Саасан сvvг ариутгасан шилэнд хийгээд хєргєгчид хадгална. Хєргєгчид сvvг 24 цагаас илvv хугацаанд хадгалж болохгvй. Харин хєргєгчийн хєлдєєгчид хадгалсан сvvг 3 сарын дотор ашиглах боломжтой.
Дутуу нярай, євчтэй хvvхдийг тэжээхэд зориулж олон эхчvvд хvvхдийн тусгай тусламжийн хэсэгт сvvгээ єглєгєєр єгч хадгалуулдаг.

Хvvхдийг хєхнєєс гаргаж угжих аргад шилжих
Хєхvvл байх vедээ ажилдаа орсон нєхцєлд хvvхдийг хєхєєр тэжээхболомж хомсдоно. Энэ vед хvvхдээ угжих шаардлагатай болно. Энэ талаар эмч, эх баригч нар танд тодорхой хэлж єгнє.
Хvvхдээ хєхvvлэх аргаас угжих аргад алгуур шилжих хэрэгтэй. Єдєр бvр нэг удаагийн хооллолтыг угжих аргаар солих замаар хооллоно. Угжих, хєхєє хєхvvлэх хоёр аргыг хослуулж болно. Хvvхдэд оройн цагаар хєхєє хєхvvлж, єдрийн цагаар угжина.

Хєхєє хєхvvлэх vед тохиолдож болох эмгэг
Амаржих газарт байх хугацаанд хvvхдээ хєхvvлэхэд чинь эмч, эх баригч нар тусална. Єчvvхэн бага гэлгvй сонирхсон зvйлээ асууж мэдэж авах нь чухал. Харин гэртээ ирсэн хойно хяналтыг хариуцсан эх баригч, их эмч нар гэрийн эргэлтийн vеэр бэрхшээлийг гэтлэн давах талаар танд тусална. Тэрчлэн хєхєєр хvvхдээ тэжээдэг бусад эхчvvдтэй уулзаж сонирхсон асуултаа асууж санал бодлоо хуваалцаж болно.

Хєх чинэрэх
Хєхєнд сvv хуримтлагдан чинэрэхэд эмзэглэлтэй болно. Хєх чинэрэхийн сацуу хєхний товч хавтгайрдаг. Тєрсний дараа эхний долоо хоногуудад хєхєнд сvv орох vед голдуу хєх чинэрдэг талтай. Энэ vед хvvхдээ олон дахин ойрхон хєхvvлэх хэрэгтэй. Хєхний товч хавтгайрсан vед эх баригч танд тусална. Тэрчлэн хєхєє саахад хєхний чинэрэлт намжин, эмзэглэл нь арилна. Мєн хєхєн дээр мєстэй хvйтэн жин тавих, халуун усанд орох мэт арга хэмжээг авна.
Хєхєнд тохирсон даруулга хэрэглэх нь ашигтай.

Хєх хавтгай, эсвэл хонхор товчтой байх
Хvvхэд хєхvvлэхэд бэрхшээл учирна. Энэ vед даруулгын дотор талд зєєлєн эдээр хийсэн жийрэг хийхийг эмч нар зєвлєдєг. Гэхдээ сvvгээ сааж тvvгээрээ хvvхдээ угжих нь илvv оновчтой.
Амаржсаны дараахан эх баригч нар иллэг хийж хєхний товчийг гаргаж чаддаг. Энэ нь цаашдаа хvvхдээ хєхєєр тэжээхэд чинь илvv их тус болно.

Хєхний товч хагарах
Тєрсний дараах эхний хэдэн долоо хоногт цєєнгvй тохиолддог. Хєхний товч хагарч шархласнаас болоод хvvхэд хєхvvлэхэд євдєнє. Хєхний товчийг цэвэр, хуурай байлгаснаар шархлахаас сэргийлнэ. Хєхнєєс сvv гоождог бол даруулгын дотор хєхний товчны орчим сийрэг эдээр хийсэн зузаан жийргэвч хийх, эсвэл хєхний даруулгагvй байж болох юм.
Хєхийг агаарт ил байлгахад хєхний товчны шархны эдгэрэлт тvргэснэ. Хєхний товч шархлах нь голдуу буруу байрлалаар хvvхдээ хєхvvлсний уршгаар vvснэ. Хєхни й товч шархалсан тухайгаа эх баригч, эмч нарт хэлбэл тэд танд туслах нь дамжиггvй.
Хєхий товч шархлахад сэтгэлээр унах талтай билээ. Иймд сэтгэлээр унахгvй, биеэ барьж зоригтой байх нь эдгэрэхийн нэг нєхцєл юм. Хєхєє хєхєж буй эхний vедээ хvvхэд хvчтэй сордог учраас эхлээд товч бага зэрэг хагарна. Энэ vед эрvvл хєхєє хєхvvлэх хэрэгтэй. Хvvхэд хєхсєний дараа хєхнийхєє товчийг цэвэрлээд зєєлєн эдээр хуурай болтол арчвал сайн. Эмийн сангаас хєхний товч хамгаалагч тусгай хэрэгслийг авч хэрэглэхэд нэн ашигтай.
Хєхний товч шархлахад их євчтэй байдаг. Энэ vед хєхний товчны хамгаалалтыг хєхvvлэх vедээ хэрэглэж болно. Нєгєє талаар арьс эдгэртэл нь тэр хєхєє хєхvvлэхгvй байхыг хичээ. Эдгэрэх хvртэл голдуу 3-5 хоног хvлээх шаардлагатай. Товч нь хагараагvй эрvvл хєхєє хєхvvлээд товч нь хагарсан талын хєхєє сааж хvvхдээ угжих ашигтай. Товч нь хагарсан хєхний товчийг цэвэрлэж хуурайшуулж боломжтой хугацаанд агаарт ил байлгахыг хичээвэл зохино.
Цэвэрлэсний дараа ус хатаагч, ердийн ширээний чийдэнг ашиглаж хуурайшуулж болно. Эдгэрэлтийг тvргэсгэж болох ашигтай зєвлєлгєєнийг эмч нараас аваарай. Зєв байрлалд хєхєє хєхvvлэхийн чухлыг тэд хэлж зааж єгєх болно. Буруу байрлалд хvvхдээ хєхvvлснээс голдуу хєхний товч хагардаг.

Хєхєнд сvv зангирах
Энэ vед хєх чинэрч эмзэг болно. Чинэрсэн хєхєє эхэлж хєхvvлж байх нь чухал. Хєхийг хоосортол хєхvvлэхийг хичээвэл нэн тустай. Хvvхэд хєхєж байх vед сvv зангирч хатуурсан хєхний товчны зvгт дарж иллэг хийнэ. Иллэг хийх vедээ эх баригчаар туслуулбал бvр сайн.
Хєхний чинэрэлт намжилгvй сvv зангирсан хэвээр удвал тэр хэсгийн арьс улайж эмзэглэл нь улам нэмэгдэж, дарж vзэхэд халуун болно. Энэ vед эмчид vзvvлэх хэрэгтэй. Энэ нь хєхний vрэвсэл vvссэнийг илтгэх бєгєєд тусгай эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Хvvхэд хєхvvлэх нь жирэмслэхээс найдвартай хамгаална хэмэаэн хэтэрхий итгэж болохгvй. Хєхvvл vед биений юм ирдэггvй. Энэ нь жирэмслэхгvй гэсэн баталгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

profile

Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2698053/2e4/trackback

mgldevochka

2010.01.23 23:39:26
*.162.52.107

emoticonok bayarlalaa
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239273
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366624
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
10551 Бүсгүй хүн [4] Маралгоо 2010-01-24 1745
10550 Goo busgui tanid jimin 2010-01-24 886
10549 ugjnii huuhed [5] j and s 2010-01-24 2370
10548 АСУУЛТ МЭДДЭГ БОЛ ТУСЛААРАЙ ХЭЛЭЭРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 1326
10547 eejuudee asuuya [7] Мишээл 2010-01-24 2232
10546 Sain baitsgaan uu ohid busguichuudee2 [4] mglbigpig 2010-01-24 1509
10545 Sain baitsgaan uu ohid busguichuudee file [3] mglbigpig 2010-01-24 1252
10544 Хүүхэд ууртай хүний үгэнд орох дургүй байдаг 한지원 2010-01-24 1342
10543 Хүүхэд ямар үед хоолонд дургүй болдог вэ? 한지원 2010-01-24 1282
10542 Хүүхдээ өвдөхөд энхрийлж болно харин эрхлүүлж болохгүй 한지원 2010-01-24 939
10541 goo saihnii salonii talaar asuuyaa [1] mongol emegtei 2010-01-24 2096
10540 vaktsin asuuy bas suu shingeegch heregtei hun bwal awaarai [3] ariuka0211 2010-01-24 1672
10539 induudlegtei oims zarna [7] manuka 2010-01-24 1473
10538 asuult baina [1] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2010-01-24 925
10537 hi nyrai huuhdiin or [1] pppgg7 2010-01-24 1050
10536 СОЛОНГОСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭС ЗАСАЛ ОД .. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 3484
10535 Нярай хvvхдийн асаргаа tuul_0724 2010-01-23 1813
10534 2 сарын 10-15 хооронд Монголруу бага насны хүүхэд авч явна холбоо барих утас: 01081238387 01049935599 mylog 2010-01-23 740
» Хvvхдийг хєхєєр тэжээхдээ юуг анхаарах ёстой вэ? [1] tuul_0724 2010-01-23 1284
10532 bumbod01-d MB_SH 2010-01-23 740
10531 anhriimaa-d 한지원 2010-01-23 788
10530 haanaas avsan deer bol oo [5] ulogo 2010-01-23 1094
10529 solongos hel teach 2010-01-23 726
10528 hoolnii gazar [1] ineed 2010-01-23 1009
10527 baigaliin muzei?? [4] ind 2010-01-23 1778
10526 ГАДААД ХҮНТЭЙ БИТГИЙ НӨХӨРЛӨӨРЭЙ [7] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-23 1326
10525 hi bvsgvichvvdee meddeg bol helj uguuch [8] balzol 2010-01-23 909
10524 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. chachabo 2010-01-23 724
10523 eejuudee zuvluurei [6] nar jargaj bna 2010-01-23 1805
10522 helj ogch tuslaarai [3] ulogo 2010-01-23 1002
10521 Хvvхдээ уйлбал яах вэ? [2] tuul_0724 2010-01-23 883
10520 hereglej baigaa ba zardag hvmvvs n [8] lg123 2010-01-23 1478
10519 2010oni elselt hugjilteihuu 2010-01-23 766
10518 asuuya [2] bxg 2010-01-23 1001
10517 Өнөөдөр үнэ төлбөргүй эмэгтэйчүүд, дотор,шүд, нүд, чих хамар хоолой, ардын эмнэлгийн үзлэгтэй. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-23 981
10516 agaar saitai utaagvi gazar 3 oroo bair zarnaa [1] gvnjii 2010-01-23 924
10515 hi busguichuudee [2] altanshagai09 2010-01-23 991
10514 4 NASTAI OXINOO AVCHIRAX UMSAN [6] anhriimaa 2010-01-23 1154
10513 XVVXDIIN TVNXNII TALAAR ASUUYA [5] anhriimaa 2010-01-23 1060
10512 hi eejvvdee,zowloldoorei... [5] MB_SH 2010-01-23 2322
10511 zovlogoo ogooch [7] kimyuri 2010-01-23 1250
10510 mgl. ruu huuhed avch yvna my_mongolia 2010-01-23 757
10509 !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Gazriin achaa !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 999ok999 2010-01-23 868
10508 Hi jimin 2010-01-23 770
10507 ............СОЛОНГОСТ МОНГОЛ ХҮН 6000$..... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-23 800
배너신청
자생병원

배너신청