Moderator: mgl_300
| |
Монголчууд цөөхүүлээ, амьдралын түвшин муу болохоор 2 сая гаруй хүнээсээ тодорч гарсан урлаг спортын одод нь элдэв сурталчилгаанд тоглохдоо нэг их үнэрхээд байдаггүй гэдэг. Рекламны мангас болсон С.Жавхлан, “Камертон”-ы Болд, BX зэрэг одууд нь эр хүн болохоороо тэр үү нэг их хатуурхаад байдаггүй, ер нь бага гэж чамлахаар харьцангуй хямд үнээр рекламанд тоглодог. Харин “Киви” хамтлагийн хатуу продюсер Б.Ангирмаа өнгөт үрэл шиг гурван охиноороо “Тайгер” шар айргийг рекламдуулах гэрээ байгуулахдаа гайгүй мөнгө салгаж чадсан гэх юм билээ. “Камертон”-ы Мээдээ хэдэн жин чихрээр, “Азийн хатан хаан” Оюунгэрэл дотуур хувцасны компанитай гэрээ байгуулахдаа танилаараа дамжуулж гэрээ хийсэн болохоор үнэрхэж чадаагүй хэдэн дотуур хувцастай л үлдсэн гэгддэг. Харин “Топ модель” Пүрэвсүрэн бүтэн нүцгэн зургаа авахуулахдаа 30 сая төгрөг бэлнээр тоолж авсан нь биеэ овоо үнэ хүргэж чадсан хүүхэнд тооцогдож байгаа сурагтай |