Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн cap, нар, оддыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна, Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно.
Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм. Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно. Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун’ шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу? Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун өртөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.
Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхен хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно. Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна.
Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье. Гараа сайтар угаагаад хаттал нь арчихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас ягтүүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2603697/73f/trackback

mgldevochka

2010.01.01 19:46:52
*.225.58.90

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210423
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
9786 gereer hiideg ajil [5] ind 2010-01-02 2663
9785 hi ajil olj ugj tuslaach yuning jijig gwanju havitaa em ajil haij bna... brave me 2010-01-02 917
9784 uildveriin tonog toxooromj asuuy duck duck 2010-01-02 1959
9783 Монголын хамгийн [1] tuul_0724 2010-01-02 1585
9782 Гиннесийн номд Монголыг ингэж бvртгэжээ [1] tuul_0724 2010-01-02 1365
9781 Монголчуудын дунд хамгийн тvмээмэл байдаг хvний нэрс tuul_0724 2010-01-02 1654
9780 136.......... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-02 947
9779 janibek ees asuuya [3] cdkeycrack 2010-01-02 1139
9778 hi ugajnii huuhediin talaar asuya [2] cdkeycrack 2010-01-02 1083
9777 bytshan ohind tusaltsgaay lkasa 2010-01-02 1008
9776 solongos helnii surgalt teach 2010-01-02 1125
9775 yaraltai asyylt bna [1] kis 2010-01-02 1212
9774 MARAL cargo utas hed be? [1] G00noo 2010-01-02 1087
9773 Hariulj ogooch [3] tuslana 2010-01-02 1217
9772 НЭГЭН НУУЦ ШИВНЭХЭД... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-02 1228
9771 viza [2] where 2010-01-02 1218
9770 asuult bnaa? [4] 김아연 2010-01-02 1221
9769 netees yum awahad tuslaach [2] eenii-28 2010-01-02 1211
9768 torson eejvvdee hariulj tuslaachee [2] dalainus 2010-01-01 1246
9767 манайхаар үйлчилүүлээрэй 이슬.Исир(Салон) 2010-01-01 893
9766 Ухаалаг мэдлэг боловсролтой, зан харьцаа сайтай эмэгтэйг хүмүүс илүү үнэлдэг xeentser 2010-01-01 1223
9765 Халамж хайр дутагдсан гэр бүлд хэрүүл маргаан тасардаггүй xeentser 2010-01-01 1339
9764 Бүсгүйчүүд гэр бүл болохдоо юуг анхаарах вэ? xeentser 2010-01-01 1014
9763 Юунд ч юм, хий хоосон уурлаж бухимдаад байвая танд амралт хэрэгтэй болсны дохио xeentser 2010-01-01 997
9762 haan bank [1] lg123 2010-01-01 2610
9761 HI ALL ASUUH YUM BNA AA [3] BOVKA 2010-01-01 1289
9760 БҮСГҮЙЧҮҮДЭЭ БҮГДЭЭРЭЭ НЭГЭН ШИВНЭЭ БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-01 1007
9759 СОЛОНГОСЫН . ТА БҮХЭН .АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ?У?????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-01 1307
» ХҮНИЙ ХАНЬ ОХИН ҮРИЙГ МИНЬ ХАЙРЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-01 1247
9757 hi busguichuudee [2] altanshagai09 2010-01-01 1010
9756 solongos helnii surgalt teach 2010-01-01 875
9755 S.K.Y j and s 2010-01-01 773
9754 18k asuuya busguichuudee [3] j and s 2010-01-01 1384
9753 asuuh ni??? 피임약? [2] NATSIST 2010-01-01 1480
9752 solongos helnii sait bnuu? [2] buleen salhi 2010-01-01 1229
9751 Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [2] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1629
9750 3 NASTAI BUJIGCHIN HUU ...AVYASTAI EGDUUTEI YUMAA ^^ [3] Маралгоо 2009-12-31 1741
9749 meddeg hvn baiwal heleed ogooch [1] where 2009-12-31 1625
9748 Шинэ оны мэнд хүргэе [5] kwon 2009-12-31 1459
9747 Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1458
9746 ҮҮНИЙГ ҮЗЭХЭД НЭГ Л ЮМ БОДОГДОНО Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-31 1766
9745 bayriin mend [4] 20000810 2009-12-31 1296
9744 Hello-s asuuy [5] pujina 2009-12-31 1517
9743 BYLTSGAR XUURXUN [3] turion 2009-12-31 1460
9742 2010 оны өрнийн зурхай - Шинэ ондоо аз жаргал, олз омгоор дүүрэн, эрүүл энх явцгаагаарай. [5] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1878
배너신청
자생병원

배너신청