Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Юуны өмнө надад тохиолдсон энэ гай зовлон өөр эмэгтэйд битгий тохиолдоосой гэж хүсэж явдаг юмаа. Энэ явдал одоогоос яг нэг жилийн өмнө эхэлсэн юм. Болдогсон бол нэг жилийн өмнөх өөр дээрээ очоод битгий тэнэг алхам хийгээрэй гэж хэлэх юмсан. Даанч энэ бол бүтэшгүй зүйл…

 

 

 

 

 Би гадаадад сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголд ирээд явахаасаа өмнө найзалдаг байсан залууруу яриад уулзлаа мэдээж их сайн байсан болхоор эргээд их татагдлаа. Тэр залуу цагдаа залуу л даа. Тэгээд их архи уудаг миний урд нэг хүүхэнтэй найзладаг байж байгаад намайг хараад тэрийгээ хаячихсан байсан. Эхэндээ бүх юм сайхан л байлаа би хэдэн сарын хугацаатай ирсэн байсан юм. Тэр ч надад их хайртай би ч их хайртай байсан. Нээрээ дандаа л тийм байх юм шиг бодож байж дээ. Гэтэл сарын дараа өөрийгөө жирэмсэн болсныг мэдсэн. Би бол шууд л гаргана гэж хатуу шийдсэн миний дотор үр минь бүрэлдэж байгаа шүү дээ гэж бодохоор би ямар их азтай хүн бэ гэж боддог байлаа. Тэр үед ээж маань мэдээж миний эсрэг байсан хэрэггүй ээ наад хүн чинь дэмий архи уудаг, цагдаа амьдралаа бод эргээд яв гэхэд нь би ээжтэйгээ хэрэлдээд хаалгаа саваад гараад явж байсан юмдаа.

Тэр залуугийн ээж аав нь ачтай болох нь гэж баярлаад удахгүй бэр гуйсан. Хэдэн жилийн өмнө ээж аавтай нь танилцсан байсан юмаа. Хадам авгай эхэндээ долоочих гээд мэдээж сайхан л байдаг байсан.

Гэдсэн дэхь охин минь 4 сартайгаас эхлээд ер нь хүмүүсийн чанар нь танигдаж эхэлсэн. Би уг нь айлын том охин болохоор гэрийн ажилд сайн хоол унд сайн хийдэг л дээ. Хадмыг ирэхэд гэр орон цэвэрхэн халуун хоол ундтай уг нь өөрийгөө их боломжийн байна гэж бодож байсан юм. Тэр хүн орж ирэх болгондоо юмар нэг өө хайгаал байдаг боллоо. Би нээх тоохгүй нөхрөө ээлжтэй үед нь байнга л халуун хоол хийж аваачиж өгч тэр хүний ажлынхан ч намайг ямар их халамжилдаг байсныг мэддэг байлаа. Тэр хүний утас, смс ирж согтуу ирээд тасарсан унтаж байх хойгуур нь хүүхнүүдээс “яасан зүгээр харьсан уу хайраа?” гэх мэтээд смс ирдэг боллоо түүгээр ч үл барам өнжөөд нэг архи ууж агсан тавьж орилж, хашгирдаг боллоо. Тэр болгонг гэдсэн байгаа үр минь унтаж байгаад гэнэт цочдог их хөдөлдөг байлаа. Тасартлаа уусан эр хүний хажууд эхүүн архины үнэр үнэртэж би олон ч шөнө уйлсан даа. Гэхдээ би ч тийм сайхан ааштай хүн биш болж бүтэхгүй юм байвал шууд л хэлчихдэг байсан. Тэр үед би үрээ ямар их өрөвддөг байсан гээч дандаа зулбах гээд цус алддаг байсан миний охин уг нь ээждээ үнэхээр ирий гэж хүссэн болохоор зулбалгүй ээждээ ирсэн дээ. Зун нь нэг өдөр ажлын газрынхантай нь голийн эрэг рүү явсан юм тэнд байсан хүмүүс мэдээж согтуу байсан. Тэр үед тэнд байсан нэг залуу нь манайг голруу шиднэ гээд би бүүр уйлаад битгий л дээ хүүхэд айчихна шдээ гээд уйлаад байхад тэр хүн ерөөсөө тэр залууг болиулаагүй. Машин дотор гэрлүүгээ явж байхдаа би жоохон тунирхаад жирэмсэн эхнэрийг чинь хүн голруу шидэх гэж байхад чи тоосонгуй гэхэд “муу гичий минь наадах хаалгаа онгойлгоод цаашаагаа үсэр” гэсэн тэгээд, би юу гэнээ чи гэсэн дуугай бай гичий минь гээд гараа зангидаад нүүр луу цохисон үнэхээр аймаар. Тэгснээ чи өөрөө үсрэхгүй бол би чамайг түлхчий гээд хурдтай явж байгаа машины хаалгаар намайг унагаах гэж бөөн юм болсон. Тэгээл гэртээ ирээд гэдэс рүү минь өшөглөөд, орилж хашгирч нүүр нүдгүй зодсон надад ямар ч үг хэлэх боломж олгоогүй. Яг л галзуу араатан шиг харагдаж байсан тэр хүн.

Яаж наасаараа ингэж амидрахав дээ гэж бодоод аавыгаа дуудаад бүх юмаа аваад тэднийхээс явсан. Тэр үед би их уйлсаан хэвлийд байгаа үр минь надаас их шаналж, ээжийгээ өрөвдөж байсан байхдаа, эвий үр минь муу эцэгтэй болгосон ээжийгээ өршөөгөөрэй. Жирэмсний 8 сартайгийн шинжилгээгээр надаад халамидиоз, трихомониаз гэдэг 2 өвчин илэрсэн яаж яаж яаж тэр хүн тэгж чадсан байна аа. Намайг боддоггүй юмаа гэхэд яагаад үрээ хайрлаж болоогүй юм болоо. Тэр үед би ээж рүү нь утасдаад хэлсэн чинь би тэр хүнээс юу гэдэг үг сонссон гээч “хохь чинь чамтай одоо юу ярьдгийн” гэдэг үг сонссон тэр эх хүн шдээ эх хүнээс тийм үг гарч болох уу? Шинжилгээний хариуг бариад ажил дээр нь очиход согтуу л байсан би чиний араар тавиагүй байхаа, одоо чамтай юм ярьмааргүй байна одоо чи яв гэснээс хойш би тэр хүнтэй мөнхийн дайсан болсон. Тэр хүний эцэг эх нь охин бид хоёрт арай л дэндүү хатуу хандсандаа. Сүүлдээ би тэд рүү яриад хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болсон. Би яаж хүнд амьдралаараа тоглуулчаад зүгээр суух юм вэ? Магадгүй жоохон хүлээцгүй түргэн ууртай байж болно л доо гэхдээ та бүхэн яг миний оронд өөрийгөө орлуулаад бодоод үзээрэй, удалгүй охин минь төрөх болж хичнээн өвдөж байсан ч удахгүй охинтойгоо уулзана шүүдээ гэж бодохоор өвдөж байсан 10 цаг нээх удаан өнгөрөөгүй ээ хэхэхэ. Охин нь төрлөө гээд хүйг нь ч таслаагүй жижигхэн амьтанг гэдсэн дээр минь тавихад би энэ хорвоогийн бүхий л өөрийн чадах сайн сайхан зүйлээ энэ жоохон үрдээ зориулах ёстөй гэж бодож байсан хүүхдийн минь уйлах дуу бусад хүүхдүүдийнхээс нэг л өөр байлаа. Эмч нар сандралдаж миний охинийг эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан тэр үед эмч нар зүгээрээ та хоёр 7 хоног л эмнэлэгт хэвтэх байх гээд миний сэтгэл тайвширсан. Амьсгалах аппараттаар амьсгалж байгаа охин дээрээ байн байн орж жижигхэн хацар дээр нь үнсэж аавгүй ч гэсэн хоюулаа сайхан амьдрана. Гэдсэнд байхад чинь их уйлдаг байсанд ээжийгээ уучлаарай гэж охинтойгоо ярьдаг байлаа. Унтаж байгаад ээжийгээ өрөөнд нь оронгуут сэрээд гэнэж уйлж гарнаа бодуул ээждээ эрхэлдэг байсан юм байлгүй эвий үр минь магадгүй аавдаа гомдоод уйлдаг байсан биздээ.

Бид хоёр их хүлээсэээн, тэр хүнийг их хүлээсэн даанч тэр хүн бид хоёрыг хүн гэж тоогоогүй ээ. Төрснийхөө маргааш миний охиний бие гэнэт муудаж шинжилгээний хариу тархины гэмтэлтэй, бэлгийн замийн өвчтэй гарсан. Та нар боддоо хорвоод ирээд ганцхан хонож байгаа тэр жоохон үрийн минь өндөгний цуснаас тэмбүүгийн шинжилгээ авсан. Ээ бурхан минь би юу үзэх нь энэ вэ хэзээ хийсэн үйлийн үр вэ? Одоо ч гэсэн би цурхиртал уйлж байна. Надаа энэ бүхнийг бичихэд их хэцүү байна. Сүүлдээ миний охин ямарч найдваргүй болсон амьсгал нь зогсоод зүрх нь хааяа хааяахан цохилсон. Тэр үед би охиныхоо хөрж байгаа биеийг үнсээд “босоод ирэлдээ аавгүй ч гэсэн хоюулаа сайхан амьдарнаа, ангир уураг чинь гараад байна үр минь ээждээ босоод ирэлдээ” гэж уйлж байхад хамт байсан эмч сувилагч нар бүгд намайг өрөвдөөд уйлж байсан, “уг нь харахад их сайхан охин байх юмаа яахаар тийм муухай амьтантай учирдаг байна аа, аавдаа их л гомдсон хүүхэд байна даа” гэж байсан. Охиныхоо зүрхний сүүлчийн цохилтийн хүлээгээд сууж байхдаа би ямар азгүй хүн бэ л гэж өөрийгөө зүхэж байсан. Яг одоо үрийн минь царай надад харагдаж байна. Тэгэх байсан бол тэр хүн яах гэж бид хоёроор тоглосон байнаа. Хүүхэд, гэрлэлт гэдэг чинь тийм тоглоом шиг байдаг юмуу. Би тэр хүнийг үзэн яддаг. Тэр үед би гомдсондоо тэр хүн руу “чи биднийг ингэж гомдоосныхоо төлөө нүгэлийнхээ хариуг амсах болноо. Чи үр хүүхдийн заяагүй үхлийн муугаар үхнэ дээ. Би чамаас заавал хүүхдийнхээ амийг нэхэх болно” гэж смс бичиж байсан дэндүү хатуу үгтэй ч гэсэн тэр үед энэнээс өөр үг надаас гараагүй юмаа.

Би охиноо алдаад яг л галзуурах дөхсөн битгий уйл сав нь хөөрчүүл галзуурчихдаг юм гэж ээж миний учирлаж байсан. Манай өвөө Монголын цагдаад ийм танхай хүн байж болохгүй хоёр хүний амьдралаар тоглосон хүн цохих шийтгэлээ хүртэх ёстой гэд тэр хүний ажилд өрөгдөл гаргасан. Тэдний ажлын дарга нь намайг дуудаж мэдүүлэг авсан. Ер нь бол энэ хүн 5 жилээс дээр ял авахаар хэрэг хийсэн хүн юм байна. Чи эрүүгийн хэрэг үүсгүүлэх юм уу гэхэд нь би хүсээгүй. Би бүх зүйлийг эхнээс нь ярих, хүүхдийн өвчний түүх гэх зэрэг зүйлийг сөхөх сэтгэлийн тэнхээ байгаагүй. Та нар цагдаагийн улс ажлынхаа хүрээнд шийтгэл өгчихгүй юу даа гээл орхисон. Тэр залуугийн аав нь бас цэргийн дарга юм л даа. Тэгсэн аав нь хөөцөлдсөөр байгаад 3 сарын цалингийн 60%-ийн цалинг нь хасахаар шийтгүүлсэн байна лээ. Цолыг нь ч хасаагүй. Яаж яаж тэр алуурчин хүүгийнхээ толгойг илээд байж чаддаг байна аа. Дараа нь тэр бүхнийг сонсоод би ямар өчүүхэн юм вэ? гэж өөртөө уур хүрсэн. Тэр залуу тэртэй холбоотой хүмүүст хэлхээд Нарсанд суулгаагүйд надад насан туршдаа баярлаж амьдраарай л гэж захъя даа. Би бие сэтгэлээрээ хохирсон байж болно хамгийн өрөвдөлтэй нь миний бяцхан үр минь л эвий дээ. Охидууд минь юманд битгий сэтгэлийн хөөрлөөр хандаарай өнөөдөр хайртай гэж байгаа ч маргааш хүн яаж ч өөр болхыг хэн ч мэдэхгүй шүү. Хэрэв жирэмсэн болвол уур уцааргүй, амгалан тайван, зөвхөн үрийнхээ төлөө амьдраарай! Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг юм шүү. Чи өөрөөсөө гадна бас нэг жоохон амьтны өмнө үүрэг хүлээж байгаа шүү гэдгээ сайтар ухаараарай…

Миний охион ээждээ заавал эргэж төрөөрэй ээж тэрийг нь үнэн голоосоо хүсье даа



Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!

Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлжтүүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла!

Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо!

Зөөлөн булбарай хурууг нь зүүутастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла!
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла!
Охин үрээ хайрла!
Үүл усаа хураадаг шиг хайрла

Охин үрээ хайрла!
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла!
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл!

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл!
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно, зовлон ч тосно

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2546836/9b6/trackback

gandigaa

2009.12.17 13:59:58
*.101.150.21

 EO YASAN ZEVUUN NOVSH VE.GEDESEE TEVREEDL UILAAD BLAA 

profile

antolkaa

2009.12.17 14:15:55
*.41.193.218

ymar muuhai humuus we?ter baytshan huuhdiig bodohoor buur hetsuu sanagdchihlaa.horwood mendlehiig yamar ih hussen boloo hoorhiidoo.bi bas nileen erh taldaa bolohoor nohortoo joohon gomdohooroo l uilchdag hehe odoo dahij uilkue.hoorhon babygee uilklu bj bgaad garganaa.er nohor hedii sain halamjtai hairtai ch hewliidee bytshan ur ni hodloh ter az jargaliig medehgui bolohoor ...gehdee l bi ih aztai emegtei yumaa.ooroosoo iluu namaig hairladag sain hani saihan hadmuudtai.huuhnuudee nohroo ih dawraaj bolku shuu.hairlahdaa hairlaj zagnahdaa zagnaj bgaarai hehe.er hun chini yag joohon huuhed shig bdgiim shu

chbr

2009.12.17 20:29:39
*.106.218.66

ee.yamar aimar yum unshchihwa unshij bhda uilad setgel bur hachin bolchlo,huurhiiduu yamarch gemgui byatshan ohin uneheer uruwdultei yuma.Hun turhtei adguusnuud hezee 1n tsagt hun zowoosniiho hariug amsdag yum.Jiremsen bh uedee setgel sanaagaa mash taiwan bailgah heregtei shuu,tehgui bol uilahad chin huuhed chin bas gedsen dotroo uilj bdg gesen shuu.Horwood mendleh enhrii byatshan ursee bitgii zowoogooroi!
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210450
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238686
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365897
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364575
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523334
9291 Элгэмсүүгээс [1] jiji 2009-12-17 1066
9290 BUDAA AVAH YUMSAN [13] TENGERLEGBVSGVI 2009-12-17 1611
9289 eejuud bolon 38doloo honogtoi ohidoos asuuya [8] Мишээл 2009-12-17 1769
9288 ЧИ СОЛОНГОСТ АМЬДАРЧ БАЙГАА БИЗ ДЭЭ ТИЙМ ҮҮ ? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-17 6320
9287 asuuya [7] mishil 2009-12-17 1253
» МИНИЙ ОХИН ХОРВООД ЭЭЖДЭЭ ДАХИН ЭРГЭЖ ТӨРӨӨРЭЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-17 2489
9285 ЗА БИ ГЭРЛЭХЭЭC ЭРС ТАТГАЛЗЛАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-17 1442
9284 Хүүхдийн мөнгөө аваагүй бол. хурдан авахгүй бол..... [8] БОЛОР2 2009-12-17 2992
9283 Hi all ^ ^ [6] Маралгоо 2009-12-17 1139
9282 asuuh ym bna hariulad uguuch [7] Hi... 2009-12-17 1614
9281 Busguichuudee............ [1] cag 2009-12-17 1259
9280 цэвэршилтийн тухай асууя [3] jiji 2009-12-17 2132
9279 ene yaj bgn boloo?medehvv eejvvdee? [5] svnstei baishin 2009-12-17 1835
9278 Сүүн болон байнгын шүдний шүдлэх хугацаа [2] ***Энxзaяa*** 2009-12-16 4155
9277 " Xарьд Одсон Бэрүүд " - / ТВ нэвтрүүлэг/ [5] uruuliinbudag 2009-12-16 1768
9276 " Дуучин Сэрчмаа Та нарын өрөөсөн дугуй чинь" [5] uruuliinbudag 2009-12-16 2454
9275 ohin urtei eejuud dee [9] TENGERLEGBVSGVI 2009-12-16 1731
9274 urilganii mayagt yaj garagj awah we [1] uuchil 2009-12-16 1869
9273 ЭЛГЭМСҮҮ НЭГ ЮМ АСУУХ ГЭСЭН ЮМАА ХАРИУЛААЧ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1430
9272 БИ Ч ДУРТАЙ ЧИ Ч ДУРТАЙ ҮНЭН Л ЮМ ЧИН [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1491
9271 wow wow bravo [5] TENGERLEGBVSGVI 2009-12-16 1572
9270 카라-d [2] Tiny_hk 2009-12-16 1626
9269 Huuhnuudee ??? baina [6] puuee 2009-12-16 1569
9268 hariulj uguuch [2] Hi... 2009-12-16 1277
9267 Усны ид шид [1] sergeg suns 2009-12-16 2408
9266 eejuudee asuuya? [6] Маралгоо 2009-12-16 1678
9265 маруужинд [1] munkhuush 2009-12-16 1210
9264 ЭНД ДАР ЭРГЭЛЗЭХ ЮУН ОРООД ҮЗ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1299
9263 hi all zovlooch aavdaa beleg [7] jangum 2009-12-16 2252
9262 huuhdiin usiig yag urguulah ve? [3] ngn81 2009-12-16 4796
9261 asuuh ni. [2] 0033 2009-12-16 1391
9260 eejvvdee [8] lg123 2009-12-16 2114
9259 ДААНЧ ДЭЭ ИНГЭХ УЧИРГҮЙСЭН ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1771
9258 ТА БҮХЭН НАДАД ТУСЛААЧ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1329
9257 elgemsuugees asyye [8] 카라. 2009-12-16 1930
9256 Та нярай хүүхэдтэй бол... [3] tuul_0724 2009-12-16 3590
9255 Өргөнөөр оролцоно уу eruulmend 2009-12-16 1055
9254 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41820
9253 talh barih [8] lg123 2009-12-16 9787
9252 ELGEMSYYD HELJ UGUUCH.BI UURUU EMNELEGT YZYYLAH YMAR CH ARGA ALGA BNA [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1395
9251 hi yaraltai [3] zap_141 2009-12-16 1219
9250 МОНГОЛ ДАХЬ СОЛОНГОС ЭЛЧИН ВИЗНИЙ ТУХАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 5181
9249 shud tsairuulax engiin arga medex xun baibal xelj uguuch ,,,, [5] tengis999 2009-12-16 4188
9248 ТА БҮХЭН ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ЯАРАВЧЛААРАЙ [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1224
9247 hi [4] oujouh 2009-12-16 1003
배너신청
자생병원

배너신청