Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Та нярай хүүхэдтэй бол...

Уншсан 3590 vote 0 2009.12.16 14:35:54


 Нярай хүүхэд найтаалгаад байвал…
-Төрөөд нэг хонож байгаа хүүхэд маань байн байн найтаагаад байна. Энэ муу юу?
-Нярай хүүхдийн хамрын нүх нь нарийн, хөндий нь гүйцэд хөгжөөгүй, хамрын доод хөндий цусан хангамж сайтай байдаг. Орчны халуун хүйтний хэм хэлбэлзэх, агаар хуурайшиж тоосжих үед нян, вирусууд агаар дуслын замаар дамжин нярай хүүхдийн хамрын салстад нэвтэрч ордог. Энэ үед хамгаалах хариу урвал өгч, хүүхэд найтаадаг. Хэрэв тухайн хүүхдийн халдвар эсэргүүцэх чадвар, дархлал сул бол ханиад болон хүндэрдэг. Иймээс гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, нярай хүүхдийн хамрыг нэрмэл ус буюу 1-2% содын уусмалаар цэвэрлэж байх хэрэгтэй.

Хүүхдийн тань хүй цөглөөгүй байгаа бол…
-Хүүхдийн хүй цөглөөгүй байхад эмнэлгээс гаргасан. Хүйг нь цөглөтөл яаж зөв арчлах вэ? Хүйнд бохир орох их аюултай гэсэн. Үүнээс яаж сэргийлэх вэ?
-Хүйн шарх төрсний дараа халдвар орох гол зам болдог. Иймээс хүйг маш ариун байлгах хэрэгтэй. Хүйн шарханд бохир материал, шээс, баас хүргэхгүй байлгах хэрэгтэй. Хэрэв хүйн шарх бохирдвол хүйг цэвэр усаар угааж, цэвэр даавуугаар арчиж хатаана. Хүйг агаарт ил, боолтгүй байлгасан нөхцөлд хатаж унадаг. Хэрэв хүйн шархыг тойрон улайж, идээ гарч, муухай үнэртвэл хүйн халдварын шинж бөгөөд энэ үед эмчид үзүүлэн антибиотикоор эмчлэх шаардлагатай.

Нялх хүүхдийн хөл яагаад хүйтэн байдаг вэ?
-Нярай хүүхдийн хөл дулаацахгүй байнга хүйтэн байдаг нь ямар учиртай вэ? Яаж дулаацуулах вэ?
-Нярай хүүхдийн биеийн дулаан зохицуулалт нь төгс тогтворжоогүй байдаг тул амархан даарч хөрдөг. Иймээс дулаахан байлгахын тулд тасалгааны дулааныг тогтмол нэг хэмд, дулаан байлгах хэрэгтэй. Мөн хөл гар амархан даарч хөрдөг тул хүүхдэд дулаан бойтог, оймс өмсүүлээрэй. Зарим эхчүүдхүүхдийг хэтэрхий чанга өлгийдсөнёөс биеийн зарим хэсэгт цусны эргэлт алдагдан хөл гар нь дулаацахгүй байж болно. Иймээс хүүхдэд хөвөн даавуун материалаар хийсэн чөлөөт хувцас өмсгөж аль болох хөл гарыг чөлөөтэй байлгах хэрэгтэй.

Хүүхдэд хэдий хүртэл малгай өмсүүлэх вэ?
-Зарим хүн нярай хүүхдэд малгай өмсүүлэх сайн, харин зарим нь өмсүүлэхгүй байвал сайн гэдэг. Аль нь үнэн бэ?
-1 cap хүртэл нь нимгэн даавуун материалтай малгай өмсгөвөл илүү зохимжтой. 1 сараас хойш тасалгааны температур тогтмол дулаан байвал заавал малгай өмсүүлэх шаардлагагүй. Хүүхэд анхнаасаа орчиндоо яаж зохицсон тэр байдлаар нь л байлгах хэрэгтэй.

Нялх нярай хүүхэдтэй айлын анхаарах зүйлс
-Эмнэлгээс нэг хоногтой гаргасан хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл саруул байлгахын тулд гэрийн ариун цэврийг яаж сахих вэ? Гэртээ ямар журам баримталбал зохих вэ?
-Нярай хүүхдийн өрөө аль болох гэгээтэй, наран талдаа, тасалгааны температур тогтмол, 23-25 хэм дулаан байх хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээг өрөөнд өдөртөө 2-3 удаа хийж байх шаардлагатай. Нярай хүүхдийн өвчин эсэргүүцэх чадвар сул байдаг тул амьсгалын замын өвчинд амархан өртдөг. Иймээс өрөөнд аль болох цөөхөн хүн байх, ханиад томуутай хүнийг хүүхэдтэй ойр байхыг хориглох, зайлшгүй хамт байх тохиолдолд амны хаалттай харьцах хэрэгтэй. Нярай хүүхдийн өрөөнд тамхи татахыг хатуу хориглох хэрэгтэй. Ийнхүү гэрийн ариун цэврийг сахихаас гадна хүүхдээ хөхөөр хооллох, нэмэгдэл хоолонд цагт нь зөв оруулах, вакцинийг товлосон хугацаанд нь хийлгэх, аминдэмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх зэрэг нь хүүхэд эрүүл өсөхийн үндэс болдог юм.

profile

Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2542095/33f/trackback

mgldevochka

2009.12.16 15:26:43
*.225.58.90

카라.

2009.12.16 17:20:04
*.200.70.142

1-2 huviin sodiin uusmalii aptekaas yu gej helj avah ve yaj tseverledeg yum boloo

bi bol sexy

2009.12.16 19:10:15
*.250.218.111

gertee usand joohon soda hiigeed l tsevercheech.butsalsan us shvv
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523342
9291 Элгэмсүүгээс [1] jiji 2009-12-17 1066
9290 BUDAA AVAH YUMSAN [13] TENGERLEGBVSGVI 2009-12-17 1611
9289 eejuud bolon 38doloo honogtoi ohidoos asuuya [8] Мишээл 2009-12-17 1769
9288 ЧИ СОЛОНГОСТ АМЬДАРЧ БАЙГАА БИЗ ДЭЭ ТИЙМ ҮҮ ? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-17 6320
9287 asuuya [7] mishil 2009-12-17 1253
9286 МИНИЙ ОХИН ХОРВООД ЭЭЖДЭЭ ДАХИН ЭРГЭЖ ТӨРӨӨРЭЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-17 2489
9285 ЗА БИ ГЭРЛЭХЭЭC ЭРС ТАТГАЛЗЛАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-17 1442
9284 Хүүхдийн мөнгөө аваагүй бол. хурдан авахгүй бол..... [8] БОЛОР2 2009-12-17 2992
9283 Hi all ^ ^ [6] Маралгоо 2009-12-17 1139
9282 asuuh ym bna hariulad uguuch [7] Hi... 2009-12-17 1614
9281 Busguichuudee............ [1] cag 2009-12-17 1259
9280 цэвэршилтийн тухай асууя [3] jiji 2009-12-17 2132
9279 ene yaj bgn boloo?medehvv eejvvdee? [5] svnstei baishin 2009-12-17 1835
9278 Сүүн болон байнгын шүдний шүдлэх хугацаа [2] ***Энxзaяa*** 2009-12-16 4155
9277 " Xарьд Одсон Бэрүүд " - / ТВ нэвтрүүлэг/ [5] uruuliinbudag 2009-12-16 1768
9276 " Дуучин Сэрчмаа Та нарын өрөөсөн дугуй чинь" [5] uruuliinbudag 2009-12-16 2454
9275 ohin urtei eejuud dee [9] TENGERLEGBVSGVI 2009-12-16 1731
9274 urilganii mayagt yaj garagj awah we [1] uuchil 2009-12-16 1869
9273 ЭЛГЭМСҮҮ НЭГ ЮМ АСУУХ ГЭСЭН ЮМАА ХАРИУЛААЧ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1430
9272 БИ Ч ДУРТАЙ ЧИ Ч ДУРТАЙ ҮНЭН Л ЮМ ЧИН [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1491
9271 wow wow bravo [5] TENGERLEGBVSGVI 2009-12-16 1572
9270 카라-d [2] Tiny_hk 2009-12-16 1626
9269 Huuhnuudee ??? baina [6] puuee 2009-12-16 1569
9268 hariulj uguuch [2] Hi... 2009-12-16 1277
9267 Усны ид шид [1] sergeg suns 2009-12-16 2408
9266 eejuudee asuuya? [6] Маралгоо 2009-12-16 1678
9265 маруужинд [1] munkhuush 2009-12-16 1210
9264 ЭНД ДАР ЭРГЭЛЗЭХ ЮУН ОРООД ҮЗ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1299
9263 hi all zovlooch aavdaa beleg [7] jangum 2009-12-16 2252
9262 huuhdiin usiig yag urguulah ve? [3] ngn81 2009-12-16 4796
9261 asuuh ni. [2] 0033 2009-12-16 1391
9260 eejvvdee [8] lg123 2009-12-16 2114
9259 ДААНЧ ДЭЭ ИНГЭХ УЧИРГҮЙСЭН ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1771
9258 ТА БҮХЭН НАДАД ТУСЛААЧ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1329
9257 elgemsuugees asyye [8] 카라. 2009-12-16 1930
» Та нярай хүүхэдтэй бол... [3] tuul_0724 2009-12-16 3590
9255 Өргөнөөр оролцоно уу eruulmend 2009-12-16 1055
9254 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41820
9253 talh barih [8] lg123 2009-12-16 9787
9252 ELGEMSYYD HELJ UGUUCH.BI UURUU EMNELEGT YZYYLAH YMAR CH ARGA ALGA BNA [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1395
9251 hi yaraltai [3] zap_141 2009-12-16 1219
9250 МОНГОЛ ДАХЬ СОЛОНГОС ЭЛЧИН ВИЗНИЙ ТУХАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 5181
9249 shud tsairuulax engiin arga medex xun baibal xelj uguuch ,,,, [5] tengis999 2009-12-16 4188
9248 ТА БҮХЭН ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ЯАРАВЧЛААРАЙ [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-16 1224
9247 hi [4] oujouh 2009-12-16 1003
배너신청
자생병원

배너신청