Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Би одоо 26 настай, нєхєр хvvгийн хамт амьдардаг, бид хоёр оюутан цагийн баяр хєєр, дурсамжаар дvvрэн єдрvvдэд умбан явахдаа учирсан юм. Жил хагасын дараа бид хоёр нэг гэрт орж, би ч жирэмсэн боллоо. Нєхєр маань ажил хийж би гэртээ байх болов.

Энэ vеэс нєгєє сайхан хайр дурлал салхинд хєєгдсєн мэт алга болж, нєхєр маань ууртай уцаартай, халамжгvй хvчээр л нэг гэрт оруулчихсан юм шиг ааш гаргах болсон доо. Зарим vед хоногоор ирэхгvй алга болчихно. Нэгэнт л нэг гэрт ороод эхнэр нєхєр болчихсон хойно яав гэхэв, бvхнийг тэвчиж хvvхдээ л амар мэнд тєрvvлье гэсэн бодолтой амьдарч эхэлсэн. Яг энэ vеэр нєхєр маань танхайн хэрэгт холбогдчихсон. Хэдий бид хоёрын харьцаа нэг л тийм бvрсгэр байсан ч хайртай ханиа хэрэг тєвєгт орооцолдоход хамгийн их шаналж, айсан хvн нь би байв. Тэгээд ч явж болох газруудаар орж таньж мэдэх хvмvvстэй уулзсан. Энэ бvхнээс хамгийн их найдлага, итгэл єгсєн хvн бол нєхрийн маань хэргийг хариуцаж байсан байцаагч ах байлаа. Том гэдэстэй намайг єрєвдсєн vv тэр хvн намайг тайвшруулж, хуулийн зєвлєгєє, ємгєєлєгчийн асуудал гээд л шаардлагатай бvгдэд тусалсан. Аав шиг, ах шиг тvшигтэй санагдах тэр хvнд би ямар их баярласан гээч. Vнэндээ ч нєхєр маань торгуулах ял шийтгэлтэй салсан юм. Би нєгєєх байцаагч ах руу баярласан сэтгэлээ илэрхийлсэн мессеж бичдэг байлаа. Vvнээс хойш удалгvй би тєрж хvvтэй боллоо. Нєхєр маань ажлаа хийж, заримдаа ирдэггvй гадуур шоуддаг хэвээрээ л харин би гэртээ хvvгээ асран суух болов. Нэг єдєр нєгєє байцаагч ахаас яагаад хэл чимээгvй болчихвоо гэсэн мессеж ирэхэд яагаад ч юм энэ хvнтэй заавал холбоотой байх юм шиг санагдсан. Энэ vеэс бидний “нєхєрлєл” эхэллээ. Жилийн дараа бvр дотны харьцаанд ч оров. Би тvvнтэй байхдаа нэг л жаргалтай, сэтгэл амгалан сайхан байдаг ч нєхєр маань мэдчихвий гэдэг айдас байнга дагадаг байлаа. Vvнийгээ нуух гэсэндээ би нєхрєє маш ихээр халамжлан гэр орныхоо ажлыг амжуулан жигтэйхэн сайн эхнэр байхыг хичээх болсон.



Гэтэл “хуурамч” анхаарал, хайр халамж нєхрийг минь танихгvй болтол єєрчилсєн. Тэр одоо гадуур шоудахаа больсон, бас надад, хvvдээ амьдралдаа ч халамж анхаарал тавихыг хичээж байна. Миний та бvхэнд хандсан гол зvйл бол би хайртай ханиа яг энэ “єєрчлєлт” дээр нь тогтоон барьж аз жаргалтай амьдармаар байна. Тэгэхийн тулд мэдээж нєгєє хvнээсээ харьцаагаа таслах. Тэр хvн надад амьдрал амлаагvй, хайртай гэж хэлээгvй ч гэсэн бvх юманд чин сэтгэлээрээ ханддаг. Тэр хvнтэй холбогдсоны “ачаар” миний нєхєр алдаагаа ухамсарлаж, єєрийгєє засч эхэлсэн. Харин би одоо яах вэ? Холбоогоо яаж таслах вэ? Надад туслаач.

Огт харгvй хvн гэж байдаг уу?

Захидлаа юунаас эхлэхээ олон хоног бодлоо. Энэ нь миний амьдралд ойрын vеийн хамгийн том асуудал болоод байна. Євчин зовлон, уйтгар гуниг, хууралт биш болохоор хvмvvс намайг сvртэй юм гэж магадгvй. Гэсэн ч энэ тухай бодол миний толгойноос салахаа болилоо. Би нєхєртэйгєє гэрлээд удаагvй, тэр надаас нилээд хэдэн насаар ах. Бидний амьдралд хэрvvл, маргаан, нууц амраг энэ тэр гэсэн асуудал байдаггvй. Хамгийн гол нь нєхєр маань намайг огт хардахгvй, анхаарахгvй юм. Эхэндээ ч би энэ тухай боддог ч vгvй байлаа. Харин одоо бол… Найз хvvхнvvдтэйгээ уулзахаар нєхєр маань оройтлоо гэж уурлаад, хардаад, араас утасдаад гэлцэнэ. Харин надад тийм асуудал ер байхгvй. Найз хvvхэнтэйгээ уулзаж оройтоод ирсэн ч, дэлгvvр хэсч яваад ирсэн ч нєхєр маань хvний урманд хаачаад ирэв, яав гэж асуудаггvй. Адаглаж утасдаж, мессеж ч бичихгvй. Яагаад ингэдэг юм болоо. Хайртай бол хартай гэдэг биз дээ. Эхнэр нєхрийн маань харьцаа тэгтлээ муудаж, хєрчихєєгvй. Бид жирийн сайхан хосууд. Харин би єдєр єнгєрєх тусам нєхєртєє хардуулж vзмээр санагдаж оройтож, гадуур удаан яваад ч нэмэр алга. Тэр яг л нєгєє хэвээрээ. Надад нєхрийнхєє сэтгэлийг татах, бусдаас харамлах сэтгэл тєрvvлэх юу ч алга байна уу гэж бодоод гадаад тєрх, хувцаслалт, vс засалтаа хvртэл єєрчилж vзлээ. Байдал єєрчлєгдєєгvй. Нєхєр маань надад тийм гvн итгэдэг юм болов уу, эсвэл миний яаж явах тvvнд огт хамаагvй асуудал юм болов уу. Энэ мэтээр олон асуултаар єєрийгєє чилээн амьдарч байна. Огт харгvй хvн гэж байдаг юм болов уу?
Хvн єєрийнхєє бодлыг чєлєєтэй илэрхийлж байх ёстой


Сэтгэл зvйч Д.Цогзолмаа

- Гэр бvлээсээ гадуур харьцаанд орсон энэ эмэгтэйн зан байдлыг юу гэж тайлбарлах вэ? Буруутгаж болох уу?

- Эмэгтэй хvн хэдэн vндсэн шалтгаанаар гэр бvлээс гадуур харьцаанд ордог. Заримаас нь дурдъя. Юуны ємнє єєрийн амьдралд сэтгэл хангалуун биш байдлаас, єєрєєр хэлбэл амьдралаасаа, эр нєхрєєсєє авч чадаагvй зvйлээ єєр хvнээс хайж явдаг гэсэн шалтгаан. Хvний хайр халамж, нэр хvнд, албан тушаал, мєнгє тєгрєг гээд л єєрт байхгvй зvйлээ бий болгох гэсэн сэтгэл зvйн механизмтай холбоотой. Vvнээс гадна хэн нэгэнд гомдож, гутарснаас, хєнгєн сонирхлын тєдий гээд л шалтгаанууд байна. Энд нэрлэсэн шалтгаанууд хэдийгээр хvний амьдралыг тэнцвэржvvлэх, хvн єєрийгєє хамгаалах механизм ч нєгєє талаар сэтгэлийн тэнхээ дутмаг байдлаас болдог. Тvvнчлэн эмэгтэй хvн єєрийгєє мэдрэхийн тулд, зєвхєн биологийн хэрэгцээгээ хангахын тулд гээд шалтгаанууд байж болно. Хvний ямар нэгэн vйлдлийг шууд буруутгаж болдоггvй. Би єєрийнхєє эсвэл хэн нэгний vзлээр бол асуудалд шууд дvгнэлт єгч болох байх л даа. Сэтгэл зvйн асуудал бол тєвєгтэй. Хvн єєрєє мэдрээд, єєрийнхєєрєє шийдээд явж байгаа асуудлыг шvvх эрх хэнд ч байхгvй ээ.

- Тэгвэл хардуулахыг хvсч буй эмэгтэйн хувьд?

- Хайргvй юм болов уу гэсэн эргэлзээ, бас бусад найз хvvхнvvд шигээ хардуулж vзэхсэн гэсэн бодол, хамгийн гол нь єєртєє итгэлгvй байдал гээд олон хvчин зvйлvvд захиа бичихэд хvргэсэн юм болов уу. Захидал бичсэн эмэгтэйн нас ч 40-єєс их хэтрээгvй байх. Залуу байх тусам иймэрхvv бодол санаа хvнд тєрдєг. Нєхрийнх нь талаар тодорхой мэдээлэл байхгvй учраас хэлэх тєвєгтэй байна. Магадгvй угаас тайван, юманд бачимдаж зовоод байдаггvй, гvндvvгvй хvн байж болох юм. Эсвэл та єєрєє хэт шаналдаг, аливаа зvйлд санаа зовох, тvгших тал єндєртэй ч байж болно. Хэрвээ нєхєр тань таныг огт тоодоггvй байсан бол сєрєг хандлагаа илэрхийлэх байх л даа. Єє хайх, тохуурхах, хийсэн зvйлийг тань буруутгах гэх мэтээр. Гэхдээ энэ эмэгтэй маань харьцангуй “ховор”, магадгvй ихэнх хvvхнvvдийн мєрєєдєж явдаг хvнтэй учирсан ч байж болно шvv дээ.

- Дотноссон хvнээсээ холбоогоо яаж салгах вэ гэсэн асуулт байна?

- Хэн нэгэн хvнд дассан бол шууд мартахад хэцvv байдаг. Ялангуяа хvнд хэцvv vед тусалж байсан, удаан хугацааны турш vерхсэн бол тєвєгтэй. Гэхдээ гэр бvлээ бодоод, хэрвээ єєрєє хvсч байгаа бол болохгvй зvйл байхгvй. Олон аргууд байдаг. Тэр хvнийхээ талаар аль болох бодохгvй байхыг хичээх, єєрийгєє завгvй байлгах, гэр бvлийнхэнтэйгээ цуг цагийг єнгєрєєх, тэр хvнийг санагдуулахаар vйл явдал, цуг очиж байсан газар, сонсож байсан хєгжим гээд л зvйлээс аль болох єєрийгєє хол байлгах. Хамгийн гол нь тэр хvнтэй цуг цагийг єнгєрєєдєг байхдаа єєрийгєє яаж авч явдаг байсан тэр байдлаа л хадгалж байх хэрэгтэй.

- Дахин уулзах бодолгvй гэдгээ мэдэгдэх хэрэгтэй юм болов уу, эсвэл чимээгvй зайгаа барьсан нь дээр байдаг юм болов уу?

- Энэ дараагийн захиатай ч холбоотой асуудал байна. Хvн єєрийнхєє бодож байгаа зvйлийг чєлєєтэй илэрхийлж байх хэрэгтэй л дээ. Саяхан нэг судалгаа хийж vзэхэд єєрийн бодол санааг ил илэрхийлдэггvй, гэсэн мєртлєє тэрийгээ бас хадгалаад байдаггvй гэсэн vзvvлэлт судалгаанд хамрагдсан ихэнх хvмvvст илэрсэн. Єєрт тохиолдож байгаа, эсвэл мэдрэгдсэн, сонсогдсон зvйлээ тухайн хvнд нь шууд илэрхийлэхгvй, бас тэрийгээ дотроо хадгалаад явж чаддаггvй гэсэн утгатай. Зvй нь хvн єєрийнхєє мэдрэмжийг шулуухан илэрхийлж чаддаг бол олон таагvй зvйлээс єєрийгєє хамгаалаад явж чадна. Эмэгтэй маань єєрєє илvv сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Дараа нь нєхєртэйгээ vл ялиг зvйлээс болоод муудалцах, эсвэл нєхрийн шийдэж чадахгvй зvйл гарч ирэхэд нєгєє хvнтэйгээ харьцуулаад бодоод байвал гэр бvлийн амьдрал аажмаар хєрч эхэлнэ.
Хоёр дахь эмэгтэйн хувьд ч гэсэн хардуулмаар санагдаад байх болсноо, тэрний тулд єєрийгєє яаж єєрчилж байснаа, найз хvvхнvvдийнхээ ярихыг сонсоод ямар мэдрэмж тєрдєг байснаа ярихад болохгvй зvйл бий гэж vv? Харин их хартай хvмvvсийн амьдралыг єєрийнхтэйгээ харьцуулж vзээд, байгаа нєхцєл байдлаасаа давуу талаа олж харах нь сэтгэл дундуур байдлыг багасгана.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2457920/13e/trackback

mgldevochka

2009.11.26 14:50:48
*.203.201.3

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524263
8706 Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хэр удаан хадгалж болох вэ? [2] mgldevochka 2009-11-26 1807
8705 asuuh zuil baina. [2] merbi 2009-11-26 1748
8704 hi asuuh zuil bna hariulj ognuu [3] lucy888 2009-11-26 3329
8703 Mongol deel [1] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2009-11-26 5623
8702 busgyuchuudees asuuh ni [1] nandin2 2009-11-26 1560
8701 asuuh yum bna busguichuudee [6] tsetsetse 2009-11-26 2107
8700 asuuh zuil baina. [2] merbi 2009-11-26 1216
8699 xvvxdiin vaktsin [3] turion 2009-11-26 2044
8698 solongosiin turaadag bvs her vr dvntei ve? [6] spy_j 2009-11-26 1765
8697 G-J-N ees asuuh zvil bnaa [4] spy_j 2009-11-26 1164
8696 Eejuudee*^^* [1] Zulaida 2009-11-26 1665
8695 uguuch bvsgvichvvdee???// [1] nyaluun amt 2009-11-26 1122
8694 Уралдаанд идэвхтэй оролцоно уу. eruulmend 2009-11-26 932
8693 Tuslaach [3] tuay69 2009-11-26 1279
8692 Улс тунхагласны баярын мэнд [4] ӨДРИЙН МЭНД 2009-11-26 1153
8691 ....БҮСГҮЙЧҮҮД БИД СЭТГЭЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-26 1525
» .....ЯАВАЛ ЯАЖ ҮҮНИЙГ ШИЙДЭХ БЭ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-26 1380
8689 hariulj uguuch [2] airii 2009-11-25 1283
8688 2011 ОН ХҮРТЭЛ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХЭВЭЭР ӨГНӨ . ӨДРИЙН МЭНД 2009-11-25 1507
8687 xuxuul eej xaniad xurchlee yaj.... [3] pambak 2009-11-25 1518
8686 hi eejuudee asuuh zuil b.a [8] cdkeycrack 2009-11-25 3476
8685 huuhdiin bio vitag yaj heregleh ve? [7] manuka 2009-11-25 2098
8684 orchuulj ogooch [4] 반지 2009-11-25 1860
8683 asuult? [4] 김아연 2009-11-25 1680
8682 Zarna [1] elephant 2009-11-25 1221
8681 Гадил үнэхээр тустай гэнэ шүү [3] Маралгоо 2009-11-25 1555
8680 minii hair-d [2] dewter 2009-11-25 1792
8679 asuuya aa [4] Мишээл 2009-11-25 1893
8678 taniltsii [2] oujouh 2009-11-25 1382
8677 KOREAGOOSAIHAN-D АНХААРУУЛАГА!!!!!!!!!!!!!!!!!! [9] ***Энxзaяa*** 2009-11-25 1708
8676 안산-d gertei jiremsen eejvvded [7] Hi... 2009-11-25 1597
8675 <<ИНГЭЖ МӨН ТУРЖ БОЛНО >>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-25 2664
8674 zarna [1] Hi... 2009-11-25 1345
8673 maralgoo, manuka 2t. [5] marujin 2009-11-25 2280
8672 eejvvdees asyymaar bn [4] turion 2009-11-25 1484
8671 bvsgvichvvd ee [6] waffle 2009-11-25 1264
8670 ongots hedees buuh ve onoodor [2] margan 2009-11-25 1619
8669 jiremsen ehchuudees onoodoroos 신종인플루엔자 - iin 예약 -iin talaar asuuya [3] Naran99 2009-11-25 1462
8668 yaj turahu? eejuudee [5] jeonju-s 2009-11-25 1501
8667 orchuulj ogooch [1] margan 2009-11-25 1513
8666 duck duck-d [1] Мишээл 2009-11-25 1483
8665 Ohindoo boov pecheni iduuleh gesiin yag yamriig avhaa meddeguiee eejuudee zuvluguu uguuch? [11] Маралгоо 2009-11-25 3448
8664 targalaad bainaa yah ve [9] off 2009-11-25 2932
8663 Asuux ym baina busguichuudee [4] getlegch 2009-11-24 1642
8662 Онигоо mgldevochka 2009-11-24 1444
배너신청
자생병원

배너신청