Moderator: mgl_300
Нөхөр нохойноос дээр болох нь :
1.Нөхөр нохой шиг шөнө хуцаж унтах нойрноос чинь хумслахгүй.
2.Нохойг та зугаалуулах хэрэг гардаг бол нөхөр тань таныг зугаацуулах болно.
3.Нохой хааяа ч гэсэн хог асгаж, аяга таваг угааж чадахгүй.
4.Та найр хурим, байр ёслолд нохойтойгоо очиж чадахгүй.
5.Нохойтой байгаад нөхөргүй бол та л машинаа барих болно.
6.Нохой хагарсан дугуй сольж чадахгүй.
7.Хүргэн хүү хүчтэй гэдэг үг таны нохойнд хэзээ ч тохирохгүй.
8.Нохойноос саллаа гээд эдийн засгийн ямар ч ашиггүй.
9.Та найз бүсгүй, хамт ажиллагсдаа нохойндоо муулаад байж чадахгүй.
10.Хүүхэдтэй байгаад дээр нь нохойтой бол таны ачаалал 2 дахин ихэснэ.
11.Нөхөр нойрны эмийг чадварлаг орлож чадна.
12.Таны гадаад төрхийг шүүмжилснээр өнгө үзэмжинд чинь нөхөр чинь л анхаарч чадна.
13.Таны хийсэн хоол амттай байсан ч нохой таныг магтахгүй.
14.Нохой таны нурууг угааж өгөхгүй.
15.Нохой тан руу утсаар залгаж санаа зовохгүй.
16.Нохойн найзууд чамд хэзээ ч атаархахгүй.
17.Танилцсан, болзсон, үнсэлцсэн, хурим хийсэн, анхны шөнө зэрэг дурсамжит мөчүүд нохойнд тань хамаарахгүй л болов уу.
18.Нохой таныг тэврээд орон дээр аваачихгүй.
19.Нохой найрсаг зөвлөлгөө өгч чадахгүй.
20.Нохой хааяа ч гэсэн таны өмнөөс төлбөр хийж, бэлэг өгөхгүй.
21.Нохойг та нэг ч гэсэн удаа амьдралдаа монжиж чадахгүй.
22.Нохойтой байгаад байвал та хэзээ ч эмээ болохгүй.
23.Нохой таныг амьдралдаа нэг удаа ч нэрээр чинь дуудахгүй.