Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



“Нууц дуран” энэ удаа Баян­гол дүүргийн 19 дүгээр хороонд орших “Түндэмүн” сауны баруун талд байрлах “Аянчин” зочид буудлыг “дурандав”. Энэхүү зо­чид буудлын хонгилд байдаг саунд биеэ үнэлэгчид орогнодог гэсэн яриа чих дэлссэн юм. Тус саун, буудлын гол хөрөнгө оруу­лагчид нь тэр охид гэнэ.
Сауны эзэн Болороо гэх эмэг­тэй зарын лавлах 1939 ду­гаарт “Иллэг хийх охид ажилд авна” хэмээн зар өгч, 9605014... гэсэн дугаар тэмдэглүүлжээ. Утсаар яривал “Ирээд уулз” гэв. Ийнхүү “ажилд орохоор” зочид буудлыг зо­рив. Очвол үйл­­чилгээний ажил­тан биднийг тослоо.

-Болороо гэдэг эмэгтэйтэй уулзах гэсэн юм. Дуудаад өгөх­гүй юү?
-Цаад шатны чинь хажууд хон­­­гил руу ордог шат бий. Тий­шээ ор.
Түүний зааснаар доош оро­ход чийгтэй бүгчим, эвгүй үнэр­тэй агаар хамар цоргив. Бид явсаар текний өрөөнд ороход 30 нэлээд гарсан болов уу гэмээр насны эмэгтэй байх аж.

-Болороо гэж та юу?
-Би байна, яасан.   

-Тантай ярьсны дагуу ир­лээ.
-Аан, тэр хүүхдүүд үү. Хоёу­лаа гэл үү?

-Тийм. 
-Та хоёрыг хэн гэдэг вэ. Өмнө нь ажиллаж байсан уу. Би­чиг баримт чинь бий юү?

-Ажиллаж байгаагүй ээ. Бичиг баримтын хувьд, өнөө­дөр шууд ажилд орчихно гэж бодоогүй болохоор авчир­сан­гүй. Маргааш авчиръя гээд нэрээ худлаа хэлэв.
Биднийг ийн хариулахад тэр­бээр “Хөөе Чимгээ, хүрээд ир. Энэ охидтой уулзаад ажилд авч болох эсэхийг нь мэдээдэх” гэв. Тэр бүсгүй биднийг дагуулан хувцас солих өрөөнд орлоо. 
-Та хоёр өмнө нь ажиллаж байгаагүй гэл үү?

-Тийм ээ.
-Тэгээд ажиллаж чадах уу. Дан ганц иллэг хийнэ гэж ойл­гоод байгаа юм биш биз дээ. Ер нь бол манайд ямар ажил хийнэ гэдгээ гадарлаж байгаа юм байгаа биз дээ?

-Иллэг л хийнэ биз дээ. Эсвэл...
-Энд хүмүүс иллэг хийлгэх гэж орж ирдэг гэж бодоо юу. Битгий сонин юм яриад бай. Үйлчлүүлэгчид юу хүснэ, тэр бүхнийг биелүүлэх ёстой. Харин хий­сэн ажлынхаа хөлсийг хан­­­галт­­тай авах хэрэгтэй. Ор­логын­хоо 50 хувийг эзэнд өгнө. Үлд­сэн нь чинийх. Чи өөрөө сайн ажиллаж, үйлчлүүлэгч их­­тэй байвал өдөрт 100000 төг­рөг өлхөн олно шүү. Та хоёр тамхи татаж, архи ууж чадах л байл­гүй. Үйлчлүүлэгч хүсэх юм бол хамт наргиж болно. Эндээс гараад үргэлжлүүлэхийг хүсвэл дээд буудалд орчихдог юм. Нэг цагийн хөлс нь 35000 төгрөг. Ингэ­хэд ямар сонин хувцас өмс­сөн юм бэ. Наад хувцсаа соль. Биеэ барьсан богино даашинз, өсгийтэй сандаал өмс. Мөн наад нүүр, амаа буд. Энд ажилладаг охид яаж будсаныг харсан биз дээ. Тэдэн шиг буд. Тэгэхгүй бол үйлчлүүлэгчид дэндүү хүүхэд шиг гээд голоод байдаг юм. Аан тийм, нэг зүйлийг та хоёрт сануулмаар байна. Орж ирсэн хэнээс ч мөнгө салгахгүйгээр гаргаж болохгүй. Аль болох сайхан аашилж, найрч байгаад мөнгийг нь салга. За ерөнхийдөө нэг иймэрхүү, асуух зүйл гарвал лавлана биз. Би урьд шөнө 05.00 цаг хүртэл ажилласан болохоор одоо буулаа. Тиймээс та хоёр манай нэг охинтой өнөөдөр ээлжинд гарчихаж чадна биз дээ гэв.

Ийнхүү бид “ажилтай” бол­лоо. Тус саунд дөрвөн охин иллэг хийх нэрээр биеэ үнэлдэг бөгөөд тэд 24 цаг ажиллаад нэг хоног амардаг аж. Охидыг ажвал гу­рав нь 19-20 орчим настай. Харин биднийг ажилд тэнцэх үгүйг шал­гаж “ярилцлага”-нд  оруул­сан Чимгээ 28-29 насны, энэхүү аж­лыг нэлээд олон жил хийсэн нэгэн гэсэн. 
 Ажлаа хүлээж аваад удаагүй байтал /14.00 цагийн үед/ Хрис­тийн сүмийнхэн угаалга үйл­дэхээр ирлээ. Гэтэл Болороо “Энэ хүмүүсийг явсны дараа та хоёрыг гаргая” гээд том буйдантай иллэгний өрөөнд цоо­жилдог юм байна. Ингэж бид цаг гаруй “хоригдов”. Сүмийнхнийг явсны дараа Болороо биднийг өрөөнөөс  гаргаад өөрөө амра­хаар хэвтэв.  Бидэнтэй цуг ээл­жинд гарсан Х-тэй ийн ярилцлаа.

-Хүмүүс ер нь хэдэн ца­гийн үед орж ирдэг вэ?
-Гэгээ тасрангуут л цувж эхэлнэ. 19.00 цагаас гэх үү дээ.

-Тусгай үйлчилгээ хийлгэх гэж байгааг нь яаж мэдэх вэ. Бид өөрсдөө асуух ёстой юу?
-Зарим нэг сурцтай үйлч­лүүлэгч таалагдсан охиноо сон­гоод иллэгийн өрөөнд орчихдог юм шүү дээ /инээв/. Гэхдээ та хоёр санаа зоволтгүй ээ. Орж ирсэн хүмүүст  Болороо эгч бид хоёр яриад өгнө.

-Бас сонголт хийдэг хэрэг үү?
-Мэдээж шүү дээ. Манайх охидоо үйлчлүүлэгч нартаа харуул­даг юм. Тэндээс л сон­гоно шүү дээ. Мөнгөө төлж байгаа хүмүүс шилж голох нь бий.  Тэдний эрх биз дээ. За­рим охин цаад хүнээ  голж шилээд маяглаад байдаг. Та хоёр тэгэхгүй юм байгаа биз дээ. Тэгээд ч бидэнд хүн нь бус, мөнгө нь чухал.

-Та нар өдөрт хэчнээн хүнд үйлчилдэг вэ?
-Янз бүр. Заримдаа бүр “үс­рэх”-гүй /биеэ үнэлэхгүй/ хоо­­­сон хонох өдөр байдаг л юм. 

-Ийм ажил хийдэгтээ гу­тар­даг уу?

-Үеийнхээ хөвгүүдээс л ич­дэг. Орж ирчихээд “Яагаад ийм ажил хийдэг юм бэ, больж бол­доггүй юм уу, Чи хэчнээн хүнтэй унтаж үзсэн бэ” гээд элдэв юм шалгаагаад хэцүү. Сайн таньдаг хүн маань ороод ирвэл бушуухан л нуугддаг.

-Чамд найз залуу бий юү?

-Байлгүй яах вэ. Байх байх­даа хоёр бий. Би эрчүүдэд итгэ­дэггүй тул  нөөцтэй байдаг гэх үү дээ. Нэг нь хуурахад нөгөөх нь үлдэнэ гэсэндээ тэр.

-Тэд ийм ажил хийдгийг чинь мэдэх үү?
-Нэг нь мэднэ ээ. Гэсэн ч на­даас холддоггүй. Тэгэхээр түү­нийг татдаг нэг зүйл надад байна аа даа /инээв/. 

-Чи биеэ үнэлээд хэдэн жил болж байна вэ?
-Жил гаруй. Энд орохоос өмнө Төмөр замд байрлалтай нэг сауны газарт ажилладаг байсан.

-Олсон мөнгөө хуримт­луулж чаддаг уу?
-Мөнгө хурааж чаддаггүй. Долоо хоногт 300000-500000 төг­рөг халаасалчихдаг ч олсныхоо хэрээр үрдэг.

-Энэ их мөнгийг юунд зарцуулдаг байна аа. Мэдээж гэрийнхэндээ өгдөг л биз дээ?
-Яалаа гэж. Би гэрийнхэндээ ганц ч   зоос    хялайлгадаггүй. Эмэг­­тэй  хүн болсон   хойно хувцас хуна­раас өгсүүлээд авах юм мундахгүй. Дээр нь шинэ хувцас авсан өдрөө заавал шоудна. Бүр сурчихсан байна лээ. Шоудахгүй л бол санаа амардаггүй. Шинэ хувцсаа мялааж байгаа хэрэг. Тэгээд л залуустай танилцаж шоугаа үргэлжлүүлж, буудалд ороод л өнөөдөр олсон мөнгө “будаа”. Иймэрхүү янзаар л өдөр хоногийг өнгөрөөдөг. Удахгүй та нар ч гэсэн тийм болно доо.

-Гэрийнхэндээ баригд­чих­вал яана?
-Зөөгч хийдэг гээд ойлгуул­чихсан. Ингэхэд та хоёр ажлын гол “зэвсэг”-ээ авчирсан уу? Яа­гаав нөгөө бэлгэвч.

-Өөрсдөө авчирдаг хэрэг үү. Эндээс өгдөггүй юм уу?   
-Ер нь бол бэлгэвчийг өөрс­дөө бэлддэг юм. Энэ хонгилд орж ирсэн л бол ажлын 24 цаг дуустал гарна гэж байхгүй. Тэр дундаа шинэ хүүхдүүд. Одоо яана.
Түүнийг ингэж хэлэхэд өө­рийн эрхгүй түгшиж эхлэв. Тэр­бээр бидэнтэй  ярьж суух зуур гар утас нь зогсоо зайгүй дуугарах ба тэр бүрт хариулна. “Өө, миний “өвөө” юү. За юу байна. Уулзъя аа, бололгүй яах вэ, гэхдээ өнөөдөр би ээлжтэй байна, амжихгүй бол найзыгаа явуулчихья. Болно биз дээ. Ха­рин та гомдоохгүйгээ мэднэ биз” гэхчлэн айлгүйтнэ.
 
Бид ийн ярьж суутал олон хүний хөлийн чимээ сонсогдов. Цаг харвал хэдийнэ 20.00 цаг бол­жээ. Дөрвөн залуу орж ирж харагдав. Болороо тэдэнтэй уулз­саны дараа Х бидэн дээр ирээд “Дөрвүүлээ иж бүрэн үйлчилгээ авах гэнэ, бэлдээрэй” гэх нь тэр. Тэгсэн Болороо Х-г дуудаад өөр өрөөнд орлоо. Тэдний ярил­цахыг сонсвол “Энэ хоёр хар­ваас туршлагагүй юм, шууд оруулчихвал баллаад хаячихдаг болов уу яадаг бол. О-г дуудаад та хоёр эхний ээлжинд ор” гэх нь дуулдав. Тэднийг  өрөөнөөс гарч ирмэгц бид “Өдөржин хоол идээгүй, өлсөөд байна гарч юм идчихээд ирье” гэж гуйлаа.
Болороо: -Тэгвэл та хоёр энэ хүмүүсийг усанд орж байх зуур буудлын ресторанаас хоол захиалаад идчих.

-Болороо эгч ээ, рес­то­раны хоол дэндүү үнэтэй юм. Гялс гараад ирье тэгэх үү. Тэ­гээд бас миний бие өвдөөд байна хэмээн жүжиглэв. 
Тэрбээр нэлээд ундууцсаны эцэст зөвшөөрсөн боловч на­майг ганцаараа яв гэв. Харин цуг явсан сэтгүүлчийг маань үл­­дэж, ажлаа хийхийг шаардаад “Орлого гайгүй олж магадгүй, царайлаг юм” гэлээ. Бид хувцас солих өрөөнд орж нэг цүнхэндээ нөгөө цүнхээ чихэж хийчихээд гарч зугтав. Зочид буудлаас гарч гүйсээр баруун дөрвөн зам хүрч байж сая тайвширлаа.
Бид ч яах вэ зугтаж чадлаа. Харин хүний эрхэнд “хүлээтэй” үлдсэн тэр охидыг бодохоор санаа зовохгүй байж чадсангүй. Цэ­цэг цэврүү шиг эдгээр охид ийнхүү мөнгөнд улайран, архи тамхинд шунаж амьдарч байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Тэднийг буруу зам, харанхуй хогил руу чирч байгаа зочид буудал, саун, массаж нэртэй аймшгийн газар ганц “”Аянчин” биш ээ. Улаанбаатараар  нэг буглаж, бугш­­сан энэ идээ, бээрийг ша­хаж, цэвэрлэхгүй байгаад бай­гаа­гийн учир юу юм бол?
Дашрамд дурдахад, тус сауны хананд:

“Аянчин” ХХКомпанийн хамт олонд:
“Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 85, нийс­­­­лэлийн Цагдаагийн га­зар үүс­сэний 80 жилийн ойд зо­риулан эд материалын бо­лоод, санхүүгийн тусламж үзүүлсэн танай хамт олонд талархаж дурсамж гардуулав.
Баянгол дүүргийн цаг­даа­гийн хэлтэс” гэсэн бат­ламж өлгөжээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2349069/4bb/trackback

DHA

2009.10.26 23:50:48
*.102.55.11

aimaar yumooooo

profile

to.so.ko

2009.10.27 00:30:57
*.5.134.47

elgemsuu dandaa l iimerhuu yum oruulj yavah yum iimerhuu yum unshij kife avdag bhdaa ...hmm ooroo ch gesen hogshin sogiin door hevtej bhda enenees orovdoltoi bsan bhdaaa
profile

๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑

2009.10.27 07:27:11
*.152.178.20

iim ymiig copydoj   hiihku baival yasiin be ho ugaasaa baigaa site deeree baigaad unshih n unshina l bizdee zvgeer asuultand hariulaad setgegdelee bcheed uneheer busguichuud bidend heregtei medeelel baival copydoj bolno shde

ji he

2009.10.27 09:03:48
*.32.84.86

elgemsuu tegeed bainga l iim yum oruulah yum aa

negent l ene huuhnuuded tuslaj chadahguigees hoish

bid nar yah ve dee

iljignii chihend alt ch hiisensegsrene us ch hiisen

segsrene gej medeh uu

카라.

2009.10.27 12:29:22
*.108.12.26

ee haanchl bdag asuudalshdee. manai mongol gehdee tsoohon hun amtai baij joohon emh zambarmaatail baih heregtei sanagddag

 

mymik

2009.10.27 13:12:31
*.80.108.53

Ene elgemsuu gej yostoi durak neg bnaa. Tesne tesne gehed yaj tesehev geed uuniig bichij bna ene hun yamar ch baisan eruul bish hiij,bichij,hariulj bgaa yum ni yamar utgagui yoooyooo buur zalhchihlaa. Hun asuult tavibal uchir utgagui neg sait tavichihna,tegeed neg muu yum oruulsan bval davtaad l ungu huvirgaad l hed hed bairluulchihna yamar ch neg yu ch gej helmeer yum be dee ................... hun asuult tavisan ued setgeleesee meddegee todothoi hariulj medehgui bol eldev yum bichihee bolimoor yum aa buur tolgoi uvdchih yum ELGEMSUU
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.27 13:25:29
*.192.182.9

амьдралын сайн мууг бүгдийг хамруулж байх хэрэгтэй хүнд хэрэггүй юм бичиж цаг зав гарзддаг хүн бишээ маш их завгүй хүн заавал бүгдэд таалагдах албагүй ш дээ МЖЛ_ИЙН ИХЭНХ ТАВИГДДАГ ЖИЖҮҮРИЙН АСУУЛТУУД МИНИЙ ЦЭЭЖИНД   ОЙЛГОМЖТОЙ МЭДЭХЭЭ Ч МЭДНЭЭ

profile

Маралгоо

2009.10.27 14:46:42
*.254.49.72

Adilhan emegtei humuus baij negniigee yah gej ugiin muuhaigaar dairch baidag yum be? Uneniig l oruulsan baina.Dandaa har baraan bish gegeetei zuil oruulsan l baidag shuudee.Udurjin comnii ard suuna uu ter hunii erh ...muu l bol hoid taliin har ovoohoi gegcheer .....Tugs hun gej bhgui bizdee.
profile

Маралгоо

2009.10.27 18:19:51
*.254.49.72

chi ch avgaigaas dor hun bndaa.Harin hen ni hel amaa biluudeed bgaan boldoo.Comnii araas  namaig hen medhuu gesen bairtai hun doromjilohdoo icheech chi.Ingej comnii ard hunluu dairch suugaa ta yag yas yuman deer hunii urdaas egtselj harj chadahgui guliisun yum bgaadaa...hahahaha  cham shig huntei olon yum yariadch yahuudee. Gantsaaraa harin shalchignaval shalchignaarai heheg..

tsegii74

2009.10.27 20:30:14
*.192.141.19

시딜 гэдэг хүнд та  визтэй  юм аа  даа .Бас их цагаан нөхөртэй юм уу  даа .Гэхдээ  чамаас  бусад нь  бүгд  визгүй хар нөхөртэй юм  биз  дээ.Тэгж  бодож  байгаа  чи  өөрөө хамгийн  инээдтэй  тэнээг  гэдгээ  харуулж  байнаа  гэж .жоохон  ухаан муутай ч гэсэн  гэрчилгээг  гадаадад  байгаа  тохиолдолд  элчин  дээр нь  өгдөг  гэдгийг мэдэж  байна  шүү.1  зүйлийг  ч  гэсэн  мэдэж  байгаа  чинь овоо  ш дээ Заагаад  байвал  сурах  шинжтэй

2911

2009.10.28 15:00:35
*.236.135.49

시딜-d  

Зөөлөн явсны буруугүй

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй
 Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй
 Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
7941 mgl elchingiin utas hed ve? [1] huuuuue 2009-10-27 633
7940 hi eejuudee yum asuuy [6] naranuugan 2009-10-27 990
7939 eejvvdee zuwluuch [5] tsoodoixon 2009-10-27 983
7938 МЭДЭЭЛЭЛ file eruulmend 2009-10-27 516
7937 2 NYALH UR,EHNEREE ULAAN GAL DUND ORHIOD GANTSAARAA AMID ULDJEE [4] hvn 2009-10-27 913
7936 ASUUYA [1] hurd123 2009-10-27 721
7935 TA YAMAR ONGOND TORSON BE [1] hvn 2009-10-27 587
7934 TORSON ORDOOR ZAN AASHIIG TODORHOILOH ZURHAI [5] hvn 2009-10-27 11001
7933 Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдэд зориулсан сургалт file [1] eruulmend 2009-10-27 1897
7932 wizni talaar heleed ogooch [2] hvn 2009-10-27 740
7931 hi 6sartai hvvhdee mongol yawuulsan eejvvd [3] dior_875 2009-10-27 764
7930 yaj???eejvvdee?? [9] zuv zvgeeree 2009-10-27 1084
7929 herbalife iig zardag hun baival helj uguuch ............ [1] tuus 2009-10-27 792
7928 МОНГОЛЧУУД МИНЬ....ЭНЭ ЯМАР ИХ ХАРАМСАЛТАЙ БЭ [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-27 1004
» <<МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ ИНГЭЖ Ч ЯВАХ ГЭЖ>>>>>>>>>>> [11] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-26 1271
7926 Монгол бvсгvйн намба тєрх тvvний гайхамшиг [2] uvgun 2009-10-26 933
7925 Баабар . Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд uvgun 2009-10-26 814
7924 Make life better : Одоо байгаагаас илүү өөдрөг амьдралыг бий болгоцгооё !!! file [1] DEVSHILT_TRADE 2009-10-26 665
7923 asuuh zvil bna [1] golo 2009-10-26 633
7922 tursun eejuudee [5] nar jargaj bna 2009-10-26 560
7921 hvvhded tarag hezee ogch bolohuu????? [3] bi bol sexy 2009-10-26 659
7920 Амьд бараа болсон монгол бүсгүйчүүд эргэж ирдэг болов уу [2] uvgun 2009-10-26 735
7919 cheonan bdag cargoni utas [1] sheet 2009-10-26 1304
7918 1taliin zardal, seoul-s mgl-ruu hed ve? [1] huuuuue 2009-10-26 695
7917 barigdsan huniig immigreishnees gargah bolomj bii yu? [2] huuuuue 2009-10-26 765
7916 zuvluuch nadad............ [4] vhvhvhvhvh 2009-10-26 1005
7915 helj ogch tuslaach [1] girls_mgl 2009-10-26 1153
7914 meddeg xun bval zovlogoo ogch tus bolno uu [5] duck duck 2009-10-26 1364
7913 eejvvdee yaraltai heleed ogooch [3] bigbig 2009-10-26 683
7912 tarih hodloh.... [3] bosson uu 2009-10-26 847
7911 asuuya? [1] 김아연 2009-10-26 728
7910 HUUHDEE MONGOL YAVULSAN EEJUDES [8] jargaa 82 2009-10-26 1113
7909 asuuya chbr 2009-10-26 551
7908 jiremsen ehchuudees asuuy [1] antolkaa 2009-10-26 714
7907 hi messenjeriin talaar [1] bawka 2009-10-26 880
7906 tarianii ysiig uy gedeg um be er-so 2009-10-26 497
7905 hi egch naraa helj uguuch [6] tsoodoixon 2009-10-26 815
7904 eejvvdees asuuya [5] anar od 2009-10-26 782
7903 Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдэд зориулсан сургалт file [2] eruulmend 2009-10-26 944
7902 suvd kargo.. [1] giordani 2009-10-26 2969
7901 eejvvdee bigbig 2009-10-26 493
7900 busguichuudee zuvluuch asuuh yum bn [5] huuuuue 2009-10-26 636
7899 asuuh ni [1] mishil 2009-10-25 526
7898 Монголын үрс маш олон болог. [1] БОЛОР2 2009-10-25 556
7897 asuuh yum bna [1] 2009826 2009-10-25 661
배너신청
자생병원

배너신청