Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Yanaa humuusee gahain haniadaar uvchilsun 4 hun ilerlee.1 ger buliin 3 gishuun.Ter ailiin ortsnii jijuur...................Huitend ih tesvertei genee.
Эрүүл мэндийн сайд гэж ажлаа мэддэггүй дэд сайд хүүхнээ ширтээд суучихдаг суудлын бөглөөс мануухай байнаа ...шалтгааныг хаанаас үүсэлтэйг нь ангайчихаад мэдэхгүй байгаа юм биш үү...дэд сайд нь ч гэсэн.. Дохоос эхлээд л хамаг муу бүхэн шингэж байх шив дээ
Дэлхий дахинд тархаад байгаа гахайн томууны H1N1 вирүс манай улсад илэрчээ. Энэ талаар мэдээлэл өгөхөөр Улсын онцгой комисс шуурхай хуралдаан зарлалаа.
Японд амьдардаг нэгэн бүсгүй эх орондоо аравдугаар сарын 3-ны өдөр ирж, хүүхдээ аван аравдугаар сарын 9-ний өдөр Японд очжээ. Гэвч очсон даруйдаа хүүхэд нь халуурч, гахайн томууны вирүсээр өвчилсөн болох нь тогтоогдож, хөл хорионд орсон байна. Улмаар бүсгүй нийслэлд амьдарч байгаа гэрийнхэндээ уг явдлыг дуулгаж, мэргэжлийн байгууллагат хандах хэрэгтэйг зөвлөснөөр тус гэр бүлийн 6 хүн ХӨСҮТ-д ханджээ. Шинжилгээгээр гэр бүлийн 6 хүний 3-д нь гахайн томууны H1N1 вирүс илэрсэн байна. Одоогоор Япон улс руу шинжилгээг явуулаад байгаа гэнэ. Гэхдээ энэ нь вирүстэй эсэхийг батлах шинжилгээ бус харин вирүсийн ямар төрөл вэ гэдгийг тогтоох шинжилгээ ажээ.
Одоогоор гахайн томуугаар өвчилсөн иргэдийн бие хэвийн байгаа гэнэ. Гэр бүлийн сэжигтэй бусад 3 хүнийг тусгаарлажээ.
Харин урьд шөнийн байдлаар мөн дахин 3 хүүхэд адил шинж тэмдэгтэйгээр хүргэгдэн ирсэн байна. Тэднээс авсан шинжилгээний хариу удахгүй гарах ажээ.
Нэмж ирсэн гурван хүүхдийн нэг нь тус гэр бүлийн байрны орцны жижүүрийн 19 настай хүүхэд бол нөгөө хоёр нь вирүсээр өвчилсөн хүүхэдтэй нэг сургуульд сурдаг ажээ. Эдгээр хүүхдүүд 97-р сургуулийн 7а, 8а ангид суралцдаг юм байна. Тус хоёр ангийн нэг нь үдээс өмнө, нөгөө нь үдээс хойш нэг ангид хичээл ордог ажээ.
Одоогийн байдлаар 97-р сургуулийг бүхэлд нь хөл хорионд оруулах шаардлагагүй хэмээн Онцгой комиссынхон үзсэн байна. Тиймээс зөвхөн 7а, 8а ангиудын хичээлийг түр хугацаанд зогсоогоод байгаа ажээ. Эрүүл мэндийн сайдын ахалсан ажлын хэсэг гараад байна. Энэ талаар ЭМ-ийн сайд С.Ламбаа дараах мэдээллийг өглөө.
-Урьд шөнө 02.00 цаг хүртэл ХӨСҮТ дээр Эрүүл мэндийн сайдын ахалсан 30 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, зохих арга хэмжээнүүдээ авсан. Ариутгал шинжилгээнүүдийг хийсэн. ХӨСҮТ дээр халдвартай иргэдийг хүлээж авч үзсэн хүмүүсийг болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж, эмчилгээнүүдийг хийсэн. Лабораторийн шинжилгээгээр дээрх гурван хүн халдвартай гэдэг нь тогтоогдсон. Энэ даруйд вирүсийн эсрэг эмчилгээнд хамруулж эхэлсэн.
-Хөл хориог тус сургууль дээр тогтоох уу?
-Гэрийн голомт, орцны ариутгалын тогтолцоог маш хүчтэй хийх ёстой. Өнөөдөр хатуу хөл хорио тогтоогоод 97-р сургуулийг хаагаад байх асуудал байхгүй. Яагаад гэвэл энэ сургууль өөрөө 2000 гаруй хүүхэдтэй. Гэтэл энэ хүүхдүүд гэртээ очоод хэдэн хүнтэй дамжиж байгаа, тэр хүмүүс нь Улаанбаатар хотод хаана хаана ажиллаж байгаа нь ойлгомжтой. Энэ бол асар өргөн хүрээний зүйл болно. Ийм өргөн хүрээний хавьтал байдаг учраас өргөн дэлгэр хөл хориод байх шаардлагагүй. ДЭМБ-ын ийм зөвлөмж ч бий. Гэхдээ мэдээж энэ асуудал дээр ихээхэн анхаарал тавих ёстой.
-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Цаашид өвчлөлийн голомтууд дээр тандалт судалгааны баг ажиллана. Жишээлбэл японоос онгоцоор ирсэн хүмүүст асуумжийн судалгаа явуулна. Мөн 7а, 8а ангийн хүүхдүүд Авъяас сургуулийн хүүхдүүд дээр, 97-р сургууль дээр бүхэлд нь асуумжийн судалгаануудыг хийх ёстой. Халдвартай хүмүүс амьдарч байсан орц, байранд асуумжийн судалгаа хийх ёстой. Энэ дээрээ үндэслэж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэсэгчилсэн байдлаар ажиллах үүргийг өгсөн. Ер нь бол халдварын голомтод халдваргүйжүүлэлт, ариутгалыг гурван удаа хийх заавартай. Өнөөдрийн хурлаар түргэн тусламжийн болон өрхийн эмнэлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, уртасгасан цагаар ажиллуулах шийдвэрийг гаргалаа.
-Вирүс хаанаас яагаад ороод ирэв?
-Яагаад ороод ирэв гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл японоос ирсэн эмэгтэйгээс халдвар дамжиж орж ирэв үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна. Өнөөдөр илэрсэн байгаа нь ээж нь өөрөө ХӨСҮТ-д ирж байж илрүүлсэн хэрэг. Тийм учраас хэнээс энэ халдвар дамжиж вэ гэдгийг хэлэхэд төвөгтэй байна. Гэхдээ өнөөдөр мэргэжлийн бүх байгууллагууд Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллана.
-Эм, тариа, хамгаалалтын хэрэгсэл хэр хангагдсан байгаа вэ?
-Засгийн газраас 957 сая төгрөгийн хөрөнгийг энэ чиглэлээр ажиллахад зориулж гаргасан. Бид гаалиар буюу нисэх онгоц, галт тэргээр орж ирж байгаа хүмүүст зориулсан тодорхой тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан. Одоогоор ХӨСҮТ дээр нэг удаагийн хамгаалалтын хувцас 7680, N95 амны хаалт 8400, нэг удаагийн амны хаалт 623800, дижитал халуун хэмжигч 150, хлорамин 45900 флакон, гар халдваргүйжүүлэх спиртэн уусмал 2000 флакон гэх мэт байна. ХӨСҮТ дээр байгаа өнөөдрийн нөөц энэ. Нэг зүйлийг хэлэхэд халдвар гарлаа гээд хүн бүхэнд амны хаалт өгөх тухай ойлголт байхгүй. Харин голомтод ажиллаж байгаа хүмүүсээ энэ бүхнээр хангаж ажиллуулах нь чухал.
Манай улсад хэрвээ гахайн томууны вирүс илэрвэл хэрхэн ажиллах талаар энэ хугацаанд багагүй туршлага хуримтлуулж, урьдчилан сэргийлж байсан билээ.
Одоогоор энэ вирүсийн тархалт АНУ /46329/, БНХАУ /43198/, Австрали /36237/ улсуудад хамгийн их тархалттай байгаа юм. Нийтдээ дэлхий даяар 320436 вирүсийн тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаар 4112 хүн энэ вирүсээс болж амь насаа алдаад байна.
Ингээд та бүхэнд энэхүү вирүсээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж:
Халдварын эх уурхай: Өвчтэй хүн, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсөд.
Дамжих зам: Уг халдвар нь хүнээс хүнд томуу, томуу төст өвчний нэгэн адил агаар дусал, ахуйн хавьтлын замаар халдварлана.
Нууц үе: Ихэвчлэн 1-7 хоног
Илрэх шинж тэмдэг: Томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр үүсгэгдсэн томуугийн үед :
-Халуурах
-Нус гоожих
-Ханиалгах
-Толгой өвдөх
-Хоолой өвдөх
-Булчингаар өвдөх
-Тамирдах
-Сульдах
-Бөөлжих гэх мэт бидний мэдэх ердийн томуугийн үед илэрдэг шинж тэмдгүүд илэрнэ. Бүх насны хүмүүс ялангуяа идэр насныхан зонхилон өвчилж байгаа нь мэдээлэгдсэн.
Урьдчилан сэргийлэлт: Одоогоор өвөрмөц урьдчилан сэргийлэлт вакциныг орон бүхэнд гаргасан зүйл байхгүй. Үйлдвэрлэх шатандаа явж байна.
Гэвч Оселтамивир /Tamiflu/, Занамивир /Relenza/ гэсэн вирусийн эсрэг бэлдмэлээр урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн гол нь хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:
-Ханиаж найтаах үед ам, хамрыг алчуур, сальфеткаар таглах,
-Гараа сайтар савандаж угаах,
-Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх,
-Нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх,
-Аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх,
-Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх,
-Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх,
-Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх,
-Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх,
-Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах шаардлагатай.