Moderator: mgl_300

-Хямдрал зарлаж буй тэр бараа бүхэн танд хэрэгтэй гэж үү?
-Хямдрал зарлах нь тухайн компанидаа хэр ашигтай гэж та боддог вэ?
Судлаачдын нотолж буйгаар хямдралын тухайд худалдан авагчдын санал хоёр хуваагддаг байна. Үүнд,
Нэг. Энэ бүлэг хамаарагсад нь хямдралыг хууран мэхлэлт гэж хүлээн авдаг. Учир нь ямарч барааг бодит үнээс нь доогуур зарах боломжгүй гэж тэд үздэг байна.
Хоёр. Энэ бүлэгт хамаарагсад нь хямдрал зарлахыг худалдан авагчдыг өөртөө татах гэсэн арга гэж хүлээж авдаг. Тэгвэл аль нэг дэлгүүр хямдрал зарласан тохиолдолд юуг анхаарах ёстой вэ?
Нэг. Хямдруулан зарж буй бараа нь гол төлөв хугацаа хэтэрсэн байдаг. Үүнд ихэвчлэн хүнс болон гоо сайхны бараанууд хамрагддаг. Зарим дэлгүүр бараагаа 50, 70 хувь хямдруулдаг. Гэвч тэдгээр нь хугацаа хэтэрч, арьсанд ямар ч нөлөөгүй болсон .гоо сайхны бүтээгдэхүүн байдаг. Хүнсний тухайд бол ойлгомжтой. Хугацаа дууссан бараа идвэл та хордож үхнэ гэсэн үг.
Хоёр. Бараагаа хямдруулсан дэлгүүрт очихоосоо өмнө ижил төстэй бараа зарж буй дэлгүүрээр ороорой. Үнийн өөрчлөлтөөр тоглодог менежерүүд бас байдаг. Жишээ нь цамцыг 30000 зарж байгаад 20000 болголоо гэхэд хүн мэдээж авна. Гэтэл өөр нэг дэлгүүрт тэр нь 10000-аар зарагдаж байх жишээтэй. Үүнд ямар ч хямдрал байхгүй байгаа биз. Иймд хямдрал зарласан гэх дэлгүүр рүү яаран очих хэрэггүй.
Дэлгүүрүүд хэд хэдэн зорилгоор бараагаа хямдруулдаг. Үүнд,
-Гүйлгээгүй бараагаа бодит үнээс хавьгүй доогуур 80 хүртэл хувиар хямдруулах нь бий.
-Хэдий чинээ их хямдрана тэрхүү бараа нь моод загвар хоцрогдсон, чанар нь тааруухан байдаг.
Хэрэв жижиг дэлгүүрүүд бараагаа хямдруулсан байвал очих хэрэгтэй. Ийм дэлгүүрийн бараа цөөн тоотой, сонголт сайтай байдаг.
Том жижиг дэлгүүрүүдийн хямдралын үед худалдан авагч та ямар ч алдагдалгүйгээр, харин ч бүр хямд үнээр өөрт хэрэгтэй бараагаа сонгож авах ёстой гэдгийг бүү мартаарай.
Мянган жил дарсан дурлалын дарсанд би согтжээ Магад худлыг ялгахаан больтлоо дурлажээ Маргааш эсвэл тэртээд алинд нь ч би дурласаар Мянган жил болсон ч чамд л дурласан хэвээр Бие бодол сэтгэл минь уусан дарсандаа сохорчээ Намрын хоногууд хэдэнтээ улирсныг ч эс анзааравч намуухан гунигт хааяахан автаад чиний хойноос энэлж Тэр л дурлалын дарсандаа согтсон хэвээр Чамайг гэх сэтгэлд минь мянган жил ч багадах.. Чамд дурлаж чамайг хайрлахад хэдэн мянган жил мэт Чамдаа асгаруулсан нулимс минь далай адил Чамайг санаж тарчилсан минь мянган жилээс ч ихээ Хаврын зэвэргэн салхи энгэр нэвт жиндээж Хахирган бодол цээжинд хадан гомдол нэхэж Харуусал гуниг сэтгэлд харвах тэр агшинд Хамаг сэтгэл минь чамайг л хайрласан хэвээр Гомдож Чамдаа гутарсан сэтгэл минь зоригоон чангалах Дурлалын дарснаас дахиад л хундаглалаа Гомдлын манан хоромхон агшинд цэлмэж Дахиад л би чамд шинээр дурлажээ Мянган жил уйлж дуулж дурлахад бэлэн сэтгэлээ Чамдаа дурласан цорын ганц дурлалдаа Мянган жилийн турш автаж он цагийг мартан Чамтайгаа дурлалын хундаг тулгасаар сууна… ![]()
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]()
|