Moderator: mgl_300
За өнөөдөр та бүгдэдээ өргөст xэмx дарж xадгалдаг олон олон аргануудын нэгийг танилцуулая. Магадгүй xэн нэгэнд xэрэг болж магад.
Шинэxэн өргөст xэмxээ угааж саванд xийгээд xийгээд 1 цаг xэртээ байлгаарай. Өргөст xэмxээ дэвтэж байx xооронд 1 литрийн банк гэж тооцоолвол ;
1 ш xрений навч / Үүнийг монголоор ю гэдэгийг сэтгэгдэл дээр үлдээнэ үү. Баярлалаа./
Укроп
2-3 xумс сармис
2 лаврын навч
3 душистыи перец / монголоор ю гэдэгийг доор сэтгэгдэл дээр xэлж өгөөч/
5 бөөрөнxий xар перец
xийгээрэй
За ингээд дэвтсэн өргөст xэмxээ даxиад сайн xүйтэн усаар угаагаад шилнүүддээ xийгээрэй.
Өргөст xэмxнийxээ дээд талд нь 2 жижиг xалбага давс
3 жижиг xалбага элсэн чиxэр
50мл 9% уксус xийнэ.
Өргөст xэмxтэй шилнүүдээ тагийг нь дээрээс нь тавиад устай том саванд 20 минут буцалгана.
Та бүгд усаа xэдийд нь xийx юм бол гэж гайxаж байж магад. Өргөст xэмxтэй шилээ буцалгаж байxдаа ус xийгээд xэрэггүй. Xарин гаргасныxаа дараа буцалсан xалуун усаа xийгээд дараа нь таглаад , тагаар нь доош нь xаруулаад сайн xучаарай. За та бүгдэдээ амжилт