Moderator: mgl_300
Солонгосын алдарт дизайнер Андрей Кимийн тайзны чимэг болсон Монгол бүсгүй Цэрмаа Хангүг нутагт олон жил амьдарч байгаа. Монголд бизнес эрхэлж байсан Солонгос ноёнтны галыг сахих болсоор хөөрхөн охин төрүүлсэн ч хамтын амьдрал нь бүтэлгүйтээд удаж буй. Үүнээс ч үүдсэн үү түүний тухай таагүй мэдээллүүд сүүлийн үед чих дэлсэж бүсгүй хүний хувьд хамгийн доромж үгс ч хөвөрч буй нь өөрийнх нь болоод ойр дотныхных нь сэтгэлийг хямрааж. Баттай эх сурвалжийн мэдээгээр загвар өмсөгч Цэрмаагийн хувийн амьдралд таагүй явдал тохиолдож сэтгэл зүйн хувьд хүндхэн байгаа юм байна. Охиныхоо ааваас тусдаа амьдрах болсон тэрээр нэгэн европ залуутай удтал үерхжээ. Хамтын амьдрал зохиох гэж байсан хосуудад гэнэтийн хагацал дайрч Индонезид харамсалтайгаар амь үрэгдсэн аж. Залуу бүсгүйн хувийн амьдралын энэ хүнд үед түүнийг Солонгост самуурч казинод цагаа үрдэг мэтчилэн цуурах болсон нь улам сэтгэлийн зовлонд унагаад буй бололтой. Тэрээр нутагтаа төдийлөн ирэхийг яарахгүй байгаагаа дотныхондоо ярьжээ.