Moderator: mgl_300
Số bài viết: 42,366

eejuudee

Đã xem 744 Lượt bình chọn 0 2009.08.19 13:55:25
Хүүхэдтэй хэрхэн тоглох вэ?

 

 

Хүүхэд - бидний амьдралын утга учир. Бид тэднийг хэрхэн хүмүүжүүлэх, тэдний төлөө юу хийж чадахаас ирээдүйд ямар хүн болж өсөх нь шалтгаалдаг. Хүүхдийн хүмүүжилд тоглоом чухал байр эзэлдэг. Харамсалтай нь эцэг, эх бүр үүнийг ойлгодоггүй. Тэгвэл бид хүүхэдтэйгээ хэрхэн тоглож болох талаар зөвлөгөө өгье.

1. Аюулгүй тоглоом. Хүүхдэд тоглоом сонгож авахдаа бие махбодь, оюун ухаанд нь ямар нөлөө үзүүлэх вэ. Мөн бэртэж гэмтэж болох хурц ирмэг, үзүүртэй эсэхийг бодож үзээрэй.

2. Аюулгүй орчин. Хүүхэд тоглох өрөөг урьдчилан судлаж, аюултай зүйл ойр орчимд нь байгаа эсэхийг шалгана. Хүүхдийг орчинд нь тааруулах биш орчныг хүүхдэд нийцүүлэх хэрэгтэй. Жишээ нь, шал цэвэрхэн, элдэв хог новшгүй байгаа эсэх. Дээрээс нь унаж, нурах зүйл, мөн цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулж аюулгүй байдлыг бүрдүүлнэ.

3. Амжилт бүрийг нь магт. Магтаал хүүхдийн сэтгэхүйд эерэг нөлөө үзүүлдэг. Магтуулсан хүүхэд урамшиж, өөртөө итгэх итгэл нь бэхэжсэнээр амжилтад хүрэхийн баяр баясгаланг мэдэрдэг болно. Хүүхдээ бусад хүүхэдтэй хэзээ ч бүү харьцуул. Энэ нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, бүхнийг өөрийнхөөрөө хүлээж авдаг шүү дээ.

4. Өөрийгөө хайрладаг болоход нь тусла. Бие махбодио таньж мэдэн, түүнийгээ хайрладаг болгоход чиглэгдсэн тоглоомд түлхүү анхаарах хэрэгтэй. Хэрэв аав, ээж нь хүүгээ хайрлаж, энхрийлж байгааг мэдвэл аяндаа өөрийнхөө биеийг сайхан хэмээн ойлгож эхэлдэг. Ийм төрлийн тоглоомд биеэр хүрэлцэх бүх тоглоом багтана. Жишээ нь, хөл гарыг нь илэх, үнсэх гэх мэт.

5. Насанд нь тохирсон тоглоом. Зургаан сар хүртэлх хүүхэдтэй маш удаан хөдөлж тоглох хэрэгтэй. Анхны тоглоом - зөөлөн дуутай шажигнадаг тоглоом. Хамгийн гол нь хүүхдийн анхаарлыг татахуйц хурц өнгөтэй байвал сайн. Нэг нас хүрмэгцээ хүүхэд өөрөө тоглоомд сонирхолтой болж төрөл нь олширно. Алтан дүрэм ёсоор хүүхдийг өсч том болох тусам тоглоомыг улам бүр хүндрүүлж, ой ухаан, бие махбодийг нь хөгжүүлэх тал руу чиглүүлдэг.

6. Бие даасан байдал чухал. Хүүхэдтэй тоглож байхдаа тантай болон ганцаараа тоглох цагийг тэнцвэртэй болгохыг хичээ. Хүүхэд өөр бусадтай тоглох явцад харилцаа нь сайжирч, ганцаараа тоглох үед бие даасан байдал нь хөгждөг байна.

7. Харилцаа. Хүүхдийг төрсний эхний өдрөөс л түүнтэй ярилцаж байх нь чухал. Хүний ярьж байгааг сонсч, авиаг ялгаж танидаг болно. Аливаа зүйлийг нэрээр нь дуудаж, тэдний хэлсэн авиаг даган дуурайж, дуу дуулж өгөх нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд том хувь нэмэр болно.

8. Эд зүйлстэй танилцуул. Гэртээ хүүхэдтэйгээ хамт багахан аялал хийж болно. Харж буй зүйлээ нэрлэж, тэр зүйлийнхээ тухай ярьж өгөх нь хүүхэд орчин тойрноо таньж мэдэх, өөрийн байр суурийг олж авахад тустай. Ингэснээр хэл ярианы хөгжилд ч чухал нөлөөтэй.

9. Угаалга. Хүүхэд өлчир чийрэг болж, өөрийн биеийг таньж мэдэн, хөдөлгөөнийг нь ойлгож авахад тустай.

10. Бөмбөг. Өдөр бүр тоглож байхдаа хүүхдээ том бөмбөг дээр суулгаад нааш цааш, хойш урагш хөдөлгөж тоглож байгаарай. Ингэснээр хүүхдийн тэнцвэрээ олох чадварыг хөгжүүлэх болно. Тэнцвэр олох чадвар нь суух, мөлхөх, алхах зэрэгт хэрэгтэй. Мөн дээрх дасгал нь хүүхдийг өндрөөс айдаггүй болгодог сайн талтай.

11. Аюулгүй байдлаа мэдрэх. Энэ мэдрэмж нь нуугдаж тоглох үед хүүхдэд бий болдог. Хүүхэд ээж, аав нь алга болж болох ч хожим заавал гараад ирнэ гэсэн ойлголттой болдог.

12. Янз бүрийн хэлбэртэй тоглоом. Бөмбөг, шоо, шажигнадаг тоглоом, автомашин, ном - анхны жилүүдээс тоглуулж эхэлнэ. Гэхдээ хүүхдэд нэг дор хэтэрхий олон тоглоом бүү өг. Тэд олон тоглоом дунд төөрч будилах нь элбэг. Бодит байдалд ойр, орчныг таньж мэдэхэд нь тустай тоглоом байвал сайн.

13. Сэтгэл хөдлөлөө хуваалц. Хэрэв гунигтай байгаа бол уйл. Харин баяр хөөртэй байвал инээмсэглэ, бүжиглэ. Гэхдээ аливаа сэтгэлийн хөдөлгөөнөө хүүхдэд ойлгогдохоор энгийн үгээр илэрхийлж байхыг зөвлөе. Энэ нь хүүхдэд аливаа сэтгэлийн хөдөлгөөнийг таньж ялгах, тэднийг үгээр илэрхийлэх чадамжтай болгодог


profile

Маралгоо

2009.08.19 15:58:10
*.254.49.186

Bayarlalaa  heregtei zovlogoo bn
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.08.19 19:15:33
*.251.203.21

List of Articles
STT Tiêu đề Người gửi Ngày gửi Đã xem
Chú ý За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 16-03-2012 211395
Chú ý ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 19-10-2011 239302
Chú ý ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 07-03-2009 366750
Chú ý ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 03-03-2009 365277
Chú ý Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 27-06-2008 524313
6591 2 sartai huuteiee mgl yavlaa [3] manuka 20-08-2009 1139
6590 Bawka bayarlalaa ho suren9 20-08-2009 489
6589 Elgemsuu egchee helj ogooch [2] suren9 20-08-2009 989
6588 jiremsen hvn bie ee vrvvlj boloh uu [2] ekhomina 20-08-2009 795
6587 hi eejvvdee asuuh yum bn [2] dior_875 20-08-2009 769
6586 <<<ДААНЧ ДЭЭ ЮУ БОЛЖ БАЙНАА >>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 20-08-2009 893
6585 <<<ЭРХЭМСЭГ БҮСГҮЙН ӨМНӨ ХЭН Ч БӨХӨЛЗӨНӨ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 20-08-2009 1220
6584 HUUYEE PIROSHKI YAAJ HIIDEG YUM BE [3] honey(o_o) 20-08-2009 4479
6583 eejvvdees asuuh yum bn [2] dior_875 20-08-2009 984
6582 << ДУР БУЛААМ ТАНХИЛ БҮСГҮЙ.... Ц.ЭЛГЭМСҮҮ 19-08-2009 2572
6581 zubluguu ugch tyslana yy . [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 19-08-2009 1261
6580 .СОЛОНГОСЫН ....ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ҮНЭН ҮҮ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 19-08-2009 1011
6579 asuu yum bnaaa [6] mgl_82 19-08-2009 1005
6578 jiremsen eejuudeee.... [1] magic88 19-08-2009 1163
6577 eejuudee magic88 19-08-2009 577
6576 eejuudeeee [1] magic88 19-08-2009 758
6575 <<САЙХАН ХҮҮХЭН ЖАРГАДАГГҮЙ ГЭЖ ҮҮ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 19-08-2009 2266
6574 huhuu yah be? [3] janibek 19-08-2009 1487
» eejuudee [2] magic88 19-08-2009 744
6572 <<<<БИ БОЛ СЕХҮ>>>>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 19-08-2009 1180
6571 <<УТАСНЫ ДУГААРАА ҮЛДЭЭГЭЭРЭЙ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 19-08-2009 764
6570 hi hudaldaj abna [1] tubshinl 19-08-2009 633
6569 tarhinii sydasnii nariisalt ba hatyyraluwchniig orchyyl uguuch [1] gowi3 19-08-2009 819
6568 hyamd utas haana bga bol mgl ywuulah [2] waffle 19-08-2009 665
6567 hvvtei eej naraa helj ogooch [2] bi bol sexy 19-08-2009 798
6566 СОЛОНГОС УЛС ДАХЬ ЭМНЭЛЭГИЙН МЭДЭЭЛЭЛ ХАЙЖ БАЙНА. ТУСАЛНА УУ !!! [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 19-08-2009 1013
6565 tumruun beldmel [3] booby 19-08-2009 800
6564 asuuya gar utsanii talaar [1] huuuuue 19-08-2009 1002
6563 <<<ЧАМД СОЛОНГОСТ ЮУ Ч ТОХИОЛДСОН ТУСАЛНА>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 19-08-2009 889
6562 <<<ҮҮНД ИЧИХ ХЭРЭГГҮЙ ..ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛ>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 18-08-2009 1540
6561 eejvvdee asuuyaaaaaaaaaaaa [7] Husleenee~ 18-08-2009 1446
6560 asuuya [4] Freet 18-08-2009 1214
6559 XODOODNI SHARXiig solongosoor yu gedeg yum helj ogooch [2] hogi 18-08-2009 1188
6558 busguichuuddee oroin mend hurgeye. asuult??? [3] syys 18-08-2009 1214
6557 асуулт байна [2] finepix 18-08-2009 1203
6556 asuuh ym bna [2] 반지 18-08-2009 1052
6555 BUSGUICHUUDEE YARALTAI HELJ OGOOCH [1] g gv i 18-08-2009 631
6554 ЭЛГЭМСҮҮД [9] davkats 18-08-2009 1136
6553 <<<АМЬДРАЛДАА АХИН БИТГИЙ АЛДААРАЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 18-08-2009 896
6552 AJIL [2] madahbadrah 18-08-2009 633
6551 jiremsenees hamgaalah. [3] Tiim VV 18-08-2009 1223
6550 Vvnii talaar medex xvn bna u? [3] smile_84 18-08-2009 989
6549 Emegteichvvdiin mash sain emneleg xaana baidgiig xelj ogch tuslaach.(Xvvxedtei bolj chadaxgvi bainaa)xelj ogch zovloj tuslaach [7] Wonderful_99 18-08-2009 1213
6548 AMT CHANAR SAITAI UHRIIN MAH BNGA ZARJ BNA pudu 18-08-2009 788
6547 eejuudee ??? [2] j and s 18-08-2009 656
배너신청
자생병원

배너신청