Moderator: mgl_300

Монголын сайхан бүсгүйчүүдийн жагсаалтад дээгүүрт ордог топ модель Д.Пүрэвсүрэн уран бүтээлийн олз дүүрэн яваа нэгэн. Тэрбээр саяхан “Мобиком” корпорацитай гэрээ байгуулан өндөр үнээр нүцгэн зургаа авахуулж багагүй шуугианы эзнээр тодроод байгаа. Зарим албан бус судалгаагаар топ моделийн нүцгэн зургийг гар утсандаа татаж авах хэрэглэгчдийн тоо огцом нэмэгдэж, тэр чинээгээр мөнгө хүүлж байгаа гэнэ, Мобикомынхон. Үүний ачаар Пүүжээгийн ашиг орлого нь ч хэдэн саяар нэмэгдэж байгаа юм байх. Нүцгэн зураг авахуулахдаа урьд хожид дуулдаж байгаагүй их мөнгө авчихаад ашгаас нь дахин хувь хүртэж байгаа топ моделийн маань энэ үйлдэл харин Монголын сайхан гэх тодотголтой хүүхнүүд, тэр дундаа үе үеийн топ моделиудын дунд бяцхан дайн дэгдээгээд авсан сурагтай. Саяхан нэгэн хүлээн авалтын үеэр цугласан топ моделиуд Пүүжээгийн шуналтайг нь шавайгаа ханатал ярьсан юм байх. Ялангуяа 40 насны босгыг алхсан ч зүс царай, бие хаа, гоо сайхнаараа 20-той охидуудын нүүрийг улайлгадаг Одгэрэл Пүүжээд хамгийн дургүй байгаа гэнэ. Тэрбээр “Гоёо” зэрэг хэд хэдэн томоохон компанийн сурталчилгаанд зураг авахуулсан ч Пүүжээгийн олсноос хэд дахин бага байсан нь ийн бухимдуулах болсон сурагтай.