Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

9999999999999......

Уншсан 721 vote 0 2009.08.18 13:23:01

Залуу дуучин Р.Нарантунгалагт..
 

Дуучин Н.Амарбаясгалантай хамтран дуулсан “Чамдаа би хайртай шүү” дуу нь олны хүртээл болж, энэ дуугаараа нэрлэсэн цомог хэвлүүлэн тоглолт хийж байсан нь саяхан мэт.

-Та аль нутагт төрж өссөн бэ?

-Нийслэл хотдоо 1985 онд төрсөн хэдий ч аавынхаа нутгаар овоглодог учир Ховд аймгийн Дарви сумынх гэж явдаг. Ээжээсээ олуулаа, хамгийн бага эрхдүү охин доо.

-Хүүхэд байхаасаа мэдээж урлагт элэгтэй байсан байлгүй?

-Тэгэлгүй яахав. Гурван наснаасаа эхэлж цэцэрлэгт, гэртээ дуулдаг байсан гэж аав ээж ярьдаг. Тэр үед би мэдээ сайн ороогүй байсан болохоор сайн санадаггүй юм аа. Төмөр гуайн дуунуудаас ихэвчлэн дуулна. Бүр хайрын тухай дуунуудыг дуулдаг байсан гээч. (инээв. сурв). Тэгээд сургуульд ороод 1-10-р анги хүртлээ ятга, драм, уран зургийн гэх мэт урлагийн ямар л дугуйлан явагдаж байна орчихно. Бас сургуулийнхаа урлагийн наадмуудыг удирдана. Ерөнхийдөө нийгэмд идэвхтэй хүүхэд байсан гэх үү дээ.

-Арван жилдээ урлагаар хошуучиддаг байжээ?

-Ганцхан сургууль гэлтгүй, дүүргийн олон тэмцээнүүдээс шалгарч, улсын уралдаануудад орж, сургууль дүүргийнхээ нэрийг гаргадаг байсан. Мөн үндэсний телевизэд хүүхдийн жижиг нэвтрүүлгүүд хөтөлнө. Богино киноны дүр ч байдаг шүү.

-Таны 2002 оны “Оддын эрэлд” реалити шоунд оролцож байсан үеийг санаж байна. Тэр үеэ дахин дурсвал?

-Үнэхээр сонин, сайхан асуулт байна. Тэр үед би дөнгөж 9-р ангид орж байсан юм. Ерөөсөө буддаггүй. Тийм юм ч бараг мэдэхгүй жинхэнэ оригоороо оролцож байлаа. Тэр үед жүжиглэх жаахан авьяастай болохоор дуучин болох уу, жүжигчин болох уу гэдгээ шийдэх эргэлзээтэй мөч тулгарсан л даа. Тэгээд л тэр тэмцээнд орж тэнцээд, гэр бүлийхэн болон багшийнхаа зөвлөснөөр дуучин гэдэг мэргэжил сонгосон. Тэр долоон жилийн өмнөхтэйгээ одоог харьцуулбал урлагт жаахан ч гэсэн бүтээл гаргачихсан, дэвжилттэй байгаа болохоор сайхан санагдаж байна.

-Энэ жил оюутны ширээгээ орхиж байгаа байх аа?

-Уг нь хоёр жилийн өмнө төгсөх байсан юм. Тэр үед сонгуулийн ажлаар яваад бас бус хувийн шалтгааны улмаас хойшлуулсан байсан. Ийнхүү тэр ажлуудаа зохицуулаад, энэ хавар дипломоо албан ёсоор гардаж авсан. Энэ жил ахиад л оюутан болохоор Удирдлагын академид орохоор боллоо. Залуу насанд сурч боловсрох нь хамгаас чухал юм болов уу гэж бодож байна.

-Оюутны ширээнээс уран бүтээл хийдэг хүн ховор. Тэр ч байтугай Т.Амарбаясгалан та хоёр шиг цомог гаргаад, тоглолт хийнэ гэдэг багагүй хөдөлмөр гэж бодож байна. Тоглолтын хувьд эргэн дурсвал?

-Цомог тоглолтоо нэрлэсэн дуугаа дуулах үед би 2-р курсэд сурч байсан юм. Дуугаа дуулчихаад хэд хоногийн дараа микро автобусанд явж байтал Соёл урлагийн их сургуулийн оюутан Т.Амаржаргал, Р.Нарантунгалаг нарын хамтран дуулсан “Чамдаа би хайртай шүү дуу энэ долоо хоногийн нийтийн дууны хит парадад тэргүүллээ” гэж зарлахад нь бүр баярлаад, хажууд сууж байгаа танихгүй хүмүүст түүнийгээ хэлмээр санагдсан шүү (инээв.сурв). Тэр үед гар утас ч үгүй байсан болохоор дараагийн буудал дээр буугаад “Түц”-ний цагаан утаснаас Амараа руу залгаж хэлсэн. Энэ дуу маань яг бид хоёрт таарсан, биднийг нээсэн дуу байж дээ гэж одоо боддог юм. Бид хоёр зарим хүмүүс шиг дуугаа мөнгө өгч олон түмэнд цацаагүй. Өөрөө л сонсогчдын хүсэлтээр тэдний захиалгаар дуулагдсаар байгаад хит болсон доо. Анх дуулсанаас хойш таван жил өнгөрсөн ч гэлээ хүмүүсийн дуулах дуртай дуунуудын эгнээнд явсаар л байна.

-Та хоёрт энэ дуунаас гадна “Сартай үдшийн болзоо” гэх мэт өөр олон хит болсон дуу байдаг. Чухам хэн гэдэг хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай хамтран ажилласан бэ?

-Маш олон хүн байгаа. Нэрийг нь цохож хэлэх гэхээр зарим нь үлдчихвэл гомдох вий дээ. Жишээ нь, хөгжмийн зохиолч Т.Найданжав, Т.Сэр-Од, Б.Аранза, яруу найрагчдаас гэвэл Н.Баянмөнх, залуу найрагч олон байгаа даа. Энэ дашрамд хэлэхэд бид хоёртой хамтран уран бүтээлээ арвижуулсаар байгаа бүх уран бүтээлчиддээ баярлаж явдгаа хэлмээр байна.

-Тоглолтоо хэдэн онд хийсэн билээ?

-Өнгөрсөн жил анхны “Чамдаа би хайртай шүү” тоглолтоо хийсэн. Бид хоёрын тоглолтыг үзэх гэж хөдөө орон нутгаас хүртэл үзэгч ирсэн байхыг хараад маш их урам авсан даа. Бидний дууг таалан сонсдог, амандаа аялан дуулж явдаг сонсогчиддоо хандаж “Та бүхнийхээ итгэлийг алдахгүй улам их уран бүтээл хийх болноо” хэмээн хэлмээр байна. Бидний дуу дандаа гэгээлэг хайрын дуу байдаг учраас үзэгч сонсогчдод илүү ойр дотно байдаг юм шиг байна лээ. Тиймдээ ч зритель халуун дотноор хүлээж авч байсан шүү.

-Одоогоор та хоёр ямар уран бүтээл дээр хамтран ажиллаж байна вэ?

-Хамгийн сүүлд бид хоёр хөгжмийн зохиолч Э.Пүрэвдоржийн ая, У.Баярсайханы шүлэг “Миний мэдэх үзэсгэлэн” дуу бүтээсэн байгаа. Миний дангаараа хийсэн уран бүтээл гэвэл Б.Аранзагийн ая, Мөнхжаргалын шүлэг “Хайрлая чамайгаа” шинэхэн дуугаа өлгийдөж авлаа. Мөн клипний ч зураг авалт дуусаад байж байна даа. Ер нь ганцаарчилсан уран бүтээл нэлээн хэдийг хийсэн.

-Шинэ цомог гаргах бодол байна уу?

-Тэгэлгүй яахав. Анхны ганцаарчилсан цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Нийт 8-10 дуу багтаая гэж бодож байна. Хамгийн гол нь чанартай бүтээл хийхийг л зорьж байна даа.

-Уран бүтээл хийхэд зайлшгүй хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа. Тэр тусмаа өнөөдрийн эдийн засгийн хямралтай үед ямархуу байдлаар үргэлжлүүлж байна. Хамтран ажилладаг ивээн тэтгэгч байгууллагууд бий юу?

-Одоогоор дан өөрийн халааснаасаа л гаргаж байна даа. Бас хэдэн уран бүтээл гаргасан болохоор бүтээлийн ашиг гэж бас бага сага төгрөг орж ирнээ. Ер нь цаашдаа дан өөрөөсөө гаргаад байна гэхэд хэцүү учир зарим нэг байгууллагатай хамтран ажиллах тал дээр дотроо бодож л байна.

-Уран бүтээлийн тань тухай нилээдгүй ярилцлаа. Дургүйцэхгүй бол таны хувийн амьдралын талаар багахан хөөрөлдье гэж бодож байна? Гэр бүлтэй болох төлөвлөгөө байгаа юу. Найз залуутай юу. Энэ сайхан залуухан бүсгүйг харахгүй өнгөрөх залуучууд гэж бараг байхгүй байлгүй?

-Одоохондоо гэр бүлтэй болох бодол алга. Эхлээд сурч боловсоръё. Хүмүүстэй харьцаж таньж мэдье. Тэгснийхээ дараа л ирээдүйн хань болох хүнээ сонгох байх даа. Найз залуугүй ээ.

-Энэ яриаг сонссон, уншсан залуус тань руу анхаарлаа хандуулах байх даа?

-Эргүүлэх гэж утасдаж мессеж бичдэг л юм. Тэр бүхэнд эмэгтэй хүний нарийн ухаанаар ханддаг. Ирээдүйн хань болох хүнээ сэтгэл нийлбэл хүлээж авна даа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2103065/519/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211395
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366750
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524313
6546 ЖИРЭМСЭН ХҮН НИСЭЖ БОЛОХ УУ? [4] Monh-monh 2009-08-18 1249
6545 Eejyyd bolon Elgensyygees asyyh baina [2] dunhil 2009-08-18 459
6544 Бурхны оронд залрах болтугай. www.huuhed.bblog.mn 2009-08-18 495
6543 solongosiin dambaoli shig isgegchiig yu gedeg yum bol helj ogooch [1] индранил 2009-08-18 685
6542 yaraltai heleed ogooch [1] ENPRANI 2009-08-18 507
6541 <<<НӨХӨРГҮЙ ХҮҮХНҮҮД САНАЖ ЯВААРАЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-18 631
» 9999999999999...... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-18 721
6539 <<<ЧИНИЙ СЭТГЭЛ ЗОВООСОН ЗҮЙЛИЙГ ШИЙДЭЭД ӨГЬЕ>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-18 727
6538 elgemsyy d [1] hylak 2009-08-18 619
6537 busguichuudees asuuh yum b.a helj tus bolooch [2] cdkeycrack 2009-08-18 716
6536 elgemsyy zuwluuch [2] hylak 2009-08-17 772
6535 ************ [2] unen99 2009-08-17 516
6534 eejuudee vaktsin [2] balbar55 2009-08-17 1322
6533 zuwluguu uguuch [2] hylak 2009-08-17 578
6532 <<ЭЭ ДЭЭ ЭНЭ ЭРЧҮҮД ҮҮ..ЯАЛТАЙ БИЛЭЭ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 655
6531 <<<ЭЭЖ БОЛОХ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ АГШИН ЮМСАН>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 980
6530 nilah hvvhediin talaar asuuh yum bna [5] Husleenee~ 2009-08-17 898
6529 Internet taviulah gesiin!!!! [3] Mensu 2009-08-17 982
6528 shine 7 honogiin mend hvrgey asuuh yum bna [2] 하늘 2009-08-17 644
6527 asuuy [3] teen 2009-08-17 669
6526 yaraltai hariulj ogooch [3] teen 2009-08-17 639
6525 ohiduudaaaaaaaaa magic88 2009-08-17 579
6524 bolor-2 t aisui666 2009-08-17 446
6523 ЧИ БУСДААС ЯЛГАР Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 586
6522 BUSGUI tanii goyl... nuskin_ 2009-08-17 508
6521 <<ЧИ СОЛОНГОСТ БАЙГАА БОЛ БҮХ ТАЛААР ТУСАЛНА>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 615
6520 <<<МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ИНГЭЖ ИЙМЭРХҮҮ>>>!!!СЭНСАЦИ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 700
6519 hi eejvvdee asuuh yum bn [3] dior_875 2009-08-17 767
6518 busguichuudee [3] magic88 2009-08-17 581
6517 busguichuudee [1] magic88 2009-08-17 548
6516 jiremsenii ehnii 3 sard jin nemegdehuu [3] 1981_0104 2009-08-17 1200
6515 bolor-2 t [2] aisui666 2009-08-17 639
6514 yaraltai xariulj ogooch [2] smile_84 2009-08-17 991
6513 (muuhai mongol) bidnii and nuhur ts elgemsvv bichsen bna bilgesh 2009-08-17 620
6512 asuuh yum bna tuslaach ... [3] planet2009 2009-08-17 750
6511 <<<ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БҮСГҮЙ ИЙМ СОНГОЛТЫГ ХИЙДЭГГҮЙ>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 1191
6510 visa sunguulahad [1] bi bol sexy 2009-08-16 576
6509 hi elgemsuugees asuuyaa [8] g gv i 2009-08-16 792
6508 Elgemsuu egchee tuslaach [1] suren9 2009-08-16 559
6507 HELJ OGCH TUSLAACH [2] suren9 2009-08-16 575
6506 oyutnuudaa tuslaarai [1] tsegii74 2009-08-16 477
6505 <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 577
6504 eejvvdee asyyx zvil bn [1] turion 2009-08-16 707
6503 yum asuuy [2] yaya 2009-08-16 817
6502 Amjilt [1] star3 2009-08-16 878
배너신청
자생병원

배너신청