Moderator: mgl_300
Всего записей 42,366
Хүүхэд амьдралд аз жаргал авчирдаг биш бил үү

Ээж минь намайг төрүүлэх мөчид хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн байсан гэдэг. Тэрхүү аз жаргалтай хүн болох цаг мөчөөс зугтдаг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй хүмүүс олширсон нь эмгэнэлтэй. Үр хөндөлтийн хор хохирол, сөрөг үр дагавар их гэж боддог ч жинхэнэ мөн чанарыг бид төдийлөн сайн мэддэггүй. Үүний талаар мэдлэг, мэдээлэл хомс учир үр хөндөлтийг хийлгэх охид бүсгүйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Эрүүл мэндийн газраас өгч буй мэдээллээр өнгөрсөн жил 16-38 насны 10688 эмэгтэй үр хөндүүлжээ. Гэхдээ энэ нь зөвхөн улсын гэсэн тодотголтой, таван хуруунд багтахуйц хэдэн эмнэлгийн л мэдээ. Хэрэв хувийн эмнэлгийн мэдээг нэгтгэвэл эмзэглэмээр тоо гapax нь тодорхой. Хэвлий дэх хүүхэд минь эцэггүй, миний нас залуу байна, би ээж болоход бэлэн биш, надад мөнгө байхгүй учраас хүүхдээ өсгөж чадахгүй зэрэг шалтгаанаар үр хөндүүлдэг. Гэтэл хор хөнөөл нь аймшигтай. Энэ талаарх гашуун туршлага ч олон бий.

Эхийн хэвлийд хүн дүрсээ олсон гурав түүнээс дээш сартай ургийг мөчлөх аргаар хөнддөг аж. Мөчлөх үед дөрвөн мөч болох гар хөл, дараа нь их биеийг хэсэглэн авдаг. Харин ургийн толгой эхийн умайгаар багтдаггүй учир бяцалж гаргадаг аж. Энэ бүх үйлдлийг эмч хэзээ ч нүдээрээ харж хийдэггүй, зөвхөн хурууны мэдрэмжээрээ л хийдэг. Эхийн саванд үлдсэн зарим хэсгийг халбага хэлбэрийн багажаар хусдаг бөгөөд энэ үед эхээс их хэмжээний цус алдаж хүчтэй өвдөлтийг мэдэрдэг байна. Соруулах аргаар үр хөндөх нь сонсоход ч аймаар. Умайн хүзүүгээр нарийн гуурс оруулж тоос соруулагчийн хүчийг 21 дахин нэмсэнтэй тэнцэх хүчээр үр хөврөлийг юу ч үлдэхээргүй болтол нь соруулдаг аж. Үүнд хөврөлөөс гадна эхийн зарим эд эрхтэн ч сорогдож гэмтэх аюултай.

Охид бүсгүйчүүд эм болон ургамлын ханд ууж үр зулбуулах нь элбэг. Өөрөөр хэлбэл, энэ арга нь алтан нарыг харж, аав ээжийнхээ хайрыг мэдрэхийг хүссэн бяцхан хүүхдээ өлсгөн хөнөөж буй хэрэг юм. Эхийн хэвлийгээр дамжих "хоол"-ыг тэрхүү эм, ургамал нь хаадаг аж. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд хувь хүнээс үр зулбуулах чанаргүй эм худалдан авч, хохирох явдал нэмэгдсэн. Хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй эмийг "Нарантуул" захад 5000-15000 төгрөгөөр худалддаг. Эмэгтэйчүүд бусдад хэлэлгүйгээр, хүний хараанаас далд газар эм хэрэглэдэг тул эрүүл мэндээрээ хохироход хүрвэл яаралтай тусламж авч чаддаггүй байна.

Өнөөдөр нийслэлд 150 гаруй эмнэлэг байна. Үүнээс зөвхөн 10 орчим нь үр хөндөлт хийх зөвшөөрөл буюу батламжтай. Гэтэл эмнэлгүүд хууль бусаар үр хөндсөөр байна. Аль ч эмнэлэг 25-50 мянган төгрөгөөр үр хөнддөг. Төлбөр хямд байгаа нь айдас дагуулсан үр хөндөлтийг өөгшүүлж байна гэлтэй. Магадгүй төлбөрийг нэмсэнээр олон хүний амийг аварч болох юм. Аборт хийлгэх гэсэн охид бүсгүйчүүдийн тоо жилээс жилд өсч, дараалал үүсгэж байгаа тул эмч нар 20-30 минутад л үр хөнддөг. Энэ хугацаанд багажийг ариутгаж цэвэрлэх боломжгүй байдаг. Тиймээс бохир багажаар дaмжин халдварт өвчин, бүр цаашлаад ХДХВ тусах магадлалтай. Үр хөндөлтийн бас нэгэн аймшигт үр дагавар нь савны амсрын цооролт урагдалт, хөхний хорт хавдар юм. Энэ нь эхийн сэтгэл санаанд нөлөөлж ганцаардмал, зожиг, аймхай болгож, бүр амиа хорлохыг завдах хүртэл гутранги байдалд оруулдаг байна. Хүүхэд хүний амьдралд аз жаргал, хүсэл тэмүүлэл амьдралын бэрхшээл бүрийн өмнө зоригтойгоор зогсож чадах хүч тэнхээ өгдөг. Би аав болж чадахгүй гэж өөдгүй хулчгар зан гаргасан залуугийн нэгэн адил хэвлийд тээх үрдээ буруу өгч хариуцлагаас бултах нь ирээдүйд хүүхэддээ төдийгүй өөртөө аймшиг дагуулна. Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр ширхэг арвайн үр тогтохтой адил гэдэг. Ийм бэрхшээл туулан байж бүрэлдэн тогтсон бяцхан амийн өөдөөс хутга мэс тулгана гэдэг даан ч эмгэнэлтэй. Тэд саванд ялзран хаягдах хог биш, жорлонгийн усаар татагдаад л урсчих цус биш

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Трекбек :
http://www.mglclub.com/2099646/c0a/trackback
List of Articles
No. Заголовок Автор записи Дата Просмотры
Уведомление За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211395
Уведомление ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Уведомление ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366750
Уведомление ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Уведомление Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524313
6546 ЖИРЭМСЭН ХҮН НИСЭЖ БОЛОХ УУ? [4] Monh-monh 2009-08-18 1249
6545 Eejyyd bolon Elgensyygees asyyh baina [2] dunhil 2009-08-18 459
6544 Бурхны оронд залрах болтугай. www.huuhed.bblog.mn 2009-08-18 495
6543 solongosiin dambaoli shig isgegchiig yu gedeg yum bol helj ogooch [1] индранил 2009-08-18 685
6542 yaraltai heleed ogooch [1] ENPRANI 2009-08-18 507
6541 <<<НӨХӨРГҮЙ ХҮҮХНҮҮД САНАЖ ЯВААРАЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-18 631
6540 9999999999999...... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-18 721
6539 <<<ЧИНИЙ СЭТГЭЛ ЗОВООСОН ЗҮЙЛИЙГ ШИЙДЭЭД ӨГЬЕ>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-18 727
6538 elgemsyy d [1] hylak 2009-08-18 619
6537 busguichuudees asuuh yum b.a helj tus bolooch [2] cdkeycrack 2009-08-18 716
6536 elgemsyy zuwluuch [2] hylak 2009-08-17 772
6535 ************ [2] unen99 2009-08-17 516
6534 eejuudee vaktsin [2] balbar55 2009-08-17 1322
6533 zuwluguu uguuch [2] hylak 2009-08-17 578
6532 <<ЭЭ ДЭЭ ЭНЭ ЭРЧҮҮД ҮҮ..ЯАЛТАЙ БИЛЭЭ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 655
» <<<ЭЭЖ БОЛОХ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ АГШИН ЮМСАН>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 980
6530 nilah hvvhediin talaar asuuh yum bna [5] Husleenee~ 2009-08-17 898
6529 Internet taviulah gesiin!!!! [3] Mensu 2009-08-17 982
6528 shine 7 honogiin mend hvrgey asuuh yum bna [2] 하늘 2009-08-17 644
6527 asuuy [3] teen 2009-08-17 669
6526 yaraltai hariulj ogooch [3] teen 2009-08-17 639
6525 ohiduudaaaaaaaaa magic88 2009-08-17 579
6524 bolor-2 t aisui666 2009-08-17 446
6523 ЧИ БУСДААС ЯЛГАР Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 586
6522 BUSGUI tanii goyl... nuskin_ 2009-08-17 508
6521 <<ЧИ СОЛОНГОСТ БАЙГАА БОЛ БҮХ ТАЛААР ТУСАЛНА>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 615
6520 <<<МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ИНГЭЖ ИЙМЭРХҮҮ>>>!!!СЭНСАЦИ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 700
6519 hi eejvvdee asuuh yum bn [3] dior_875 2009-08-17 767
6518 busguichuudee [3] magic88 2009-08-17 581
6517 busguichuudee [1] magic88 2009-08-17 548
6516 jiremsenii ehnii 3 sard jin nemegdehuu [3] 1981_0104 2009-08-17 1200
6515 bolor-2 t [2] aisui666 2009-08-17 639
6514 yaraltai xariulj ogooch [2] smile_84 2009-08-17 991
6513 (muuhai mongol) bidnii and nuhur ts elgemsvv bichsen bna bilgesh 2009-08-17 620
6512 asuuh yum bna tuslaach ... [3] planet2009 2009-08-17 750
6511 <<<ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БҮСГҮЙ ИЙМ СОНГОЛТЫГ ХИЙДЭГГҮЙ>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 1191
6510 visa sunguulahad [1] bi bol sexy 2009-08-16 576
6509 hi elgemsuugees asuuyaa [8] g gv i 2009-08-16 792
6508 Elgemsuu egchee tuslaach [1] suren9 2009-08-16 559
6507 HELJ OGCH TUSLAACH [2] suren9 2009-08-16 575
6506 oyutnuudaa tuslaarai [1] tsegii74 2009-08-16 477
6505 <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 577
6504 eejvvdee asyyx zvil bn [1] turion 2009-08-16 707
6503 yum asuuy [2] yaya 2009-08-16 817
6502 Amjilt [1] star3 2009-08-16 878
배너신청
자생병원

배너신청