Moderator: mgl_300



Хариу
2009.08.16 22:25:50 (*.125.51.124)
[Зэрэг:1]143+143
chamtai sanaa neg bna shuu
suuld ni helsen ter ug hezee neg tsagt bieledeg yum shuu mongolchuudaa itgeerei. bidnii hedhen mongolchuud ene zangaasaa salj chadwal udahgui l delhiin tawtsand garch  hun bolgon saihan amidarana shuu dee
erhemseg Elgemsuudee dahin bayarlalaa. chi shuu cham shig hun howor turnuu





..Түүний дотор нь давчдаж, амьсгаа нь дээрдэж, толгой нь эргэн, сэтгэл дотроос нь юуг үл мэдэх зүйл шаналган зовооно.

-Бид 2 адилхан л байсан шүү дээ. Тэгээд одоо яахаараа надаас ийм илүү явдаг байнаа. Үгүй тэр, өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа нь цаанаа л нэг нүнжигтэй. Яаж ийм болж чадав аа? Тэгэхэд миний байж байгаа царай. Тэр намайг дотроо шоолж л байсан байх даа хэмээн бодохуйяа улам ч ихээр бухимдаж, энэ бухимдлаа хэн нэгэнд гаргаж, хорслоо тайлмаар санагдах.
Уулзалгүй удсан найзтайгаа гэнэт тааралдаж, учиргүй дуу алдаж, мэнд усаа мэдэлцэн, амьдрал ахуйгаа ярилцан, бага насны дурсамжаа сэргээн ярилцах тэр мөчийн баяр хөөр ул мөргүй арилж, атаархал хорслын сэтгэл цээж юуг нь хөндүүрлүүлнэ.
...Мэргэжил нэгт найзтайгаа тааралдаж, өдөржингөө л ярилцаж суув. Мэдээж ам халцгааж, олон л зүйл ярилцаж, бас маргаж, бие биенээ явуулж, бодол юугаа илэрхийлж, бас нотолцгооно. Бие биедээ сайн сайхныг хүсэн, салж явахдаа:
-Бид 2 адилхан л сургууль төгссөн. Их сургуульд сурч байхдаа би сурлагаар арай л илүү байсан даа. Энэ маань үнэхээр л хөгжсөн байна шүү.

Тэр ярьж, хэлж нотолж байгаа нь арай л өөр байнаа. Би ч ер нь мэргэжлийн төвшингөөрөө хоцорч яваа юм байнаа. Жаахан юм харж, уншихгүй бол болохгүй нээ. Ядаж л хэлний курст суралцдаг юм бил үү.
Цээжин дотроос хар хор хатгахгүй ч, тархи толгойд нь бяцхан атаархал сүүмэлзэж, бас ч санаа нь зовох.
...Сайн найз байгаад, эсвэл хамт амьдарч байгаад янз бүрийн асуудлаас муудалцаж, холдсон хүмүүс зөндөө л байдаг. Энэ асуудлаар өөрийгөө зөвтгөх бодол нь тэр болгон сэтгэлээс гарахгүй. Харин салж холдсоноос хойш, нөгөө нь илүү сайн явааг сонсож мэдрэх бүрдээ багагүй бухимддаг хүмүүс байдаг.
-Тэр муу юугаараа надаас илүү юм бэ? гэж бодохуйяа, тэр хүний сайн яваа нь, өөрийн буруутайг, эсвэл муу байгааг илэрхийлэх мэт санаж тэвдэнэ. Магадгүй нөгөө хүн нь алдаанаасаа ухаарал авч, бас барйгдмал сэтгэлгээнээс гарч,  бүх зүйлийг өөрөөр харж, өөрийн боломжоо мэдрэн хөгжсөн байж болохыг ойлгохыг ч хүсдэггүй.
Тэр хүн сайн болох тусам, би буруу муугаар бусдад ойлгогдох байх гэсэн ядмагхан сэтгэлгээ, уг хүнүү үзэн ядаж, бусдад муучлан сураталчилж, өөрийн үнэ хүндээ барахад хүргэдэг.
Монголчууд бид өөрийнхөө бүх л зүйлийг өрөөл бусадтай харьцуулан жишиж, бусдад атаархаж, сэтгэлдээ зовлон хураадаг.

Атаархал
Бид үргэлж, өөрийгөө өрөөл бусадтай харьцуулан жишиж, илүү дутуугаа мэдэрч байдаг сэтгэхүйтэй. Харин бусдын, өөрөөсөө илүү байгаа олон зүйлийг мэдрэхдээ, нэг бол өөрийн олж харж мэдрээгүй олон боломжийг мэдэрдэг, нөгөө бол сэтгэлдээ шаналж, ямар ч аргаар хамаагүй илүү гарах хүсэлдээ хөтлөгдөнө. Тийм болохоор хүмүүс атаархлыг хар, цагаан хэмээн өнгөлж, ангилдаг.

...Бид алив зүйлийн өнгөц байдалд их анхаарлаа хандуулдаг. Үлгэрлэвээс гоё амттай чихэрнээс, гоёмсог өнгөтэй, гялгар цаасыг нь эрхэмлэх лугаа адил.
Тийм болоод бид, бусдын өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа, түүнчлэн унаж яваа машин, амьдарч байгаа байр сууцанд ихээхэн анхаарлаа хандуулан жишнэ. Энэ бүхнийг хэрэгцээ гэж үзэхээсээ илүүтэй, бусдад өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл гэдэг талаас нь хандах аж. Өдгөө энэ нь их хийрхэл, утга учиргүй өрсөлдөөн болон хувирчээ. Энэ хийрхэл, өрсөлдөөн нь үргүй зардал, эдийн засгийн болон сэтгэлгээний хямралыг өгдөөж, олон олон хүний сэтгэлийн шаналал болон хувирч байна. Энэ бол атаархлын хар өнгө юм.
-Өөрийн бүх зүйлээ өрөөл бусадтай харьцуулан жишиж, өрөөл бусдын өөрөөс нь илүү бүхэнд атаархахын ЗОВЛОН. Ийм хүмүүс алив зүйлийг худалдан авах, хийж үйлдэхдээ, өөрийнхөөрөө сонголт хийж чаддаггүй. Хэн нэгний эдэлж хэрэглэж байгаагаас илүү үнэтэйг сонгохоос бус, энэхэн биед таацах, үл таацахыг ч үл хэрэгсэнэ.
-Өрөөл бусадтай байнга барьцаж, тэднээс илүү харагдах мунхаг хүсэл нь хүнийг ТЭНЭГ болгон харагдуулдаг. Бусдаас илүү харагдахын тулд, өөрийн боломж нөхцлөө үл хайхран, өр зээл тавьж, өөр муу аргаар боловч хүслээ биелүүлнэ. Өдгөө толгой нь хоосон, ухаан мунхаг атлаа, үнэтэй машин унаж, тансаг харш бариулж, өөрийгөө элдвээр чамирхан гоёсон хэрнээ, өр зээлээ ч төлж дийлэхгүй яваа нэгэн, үүний жишээ.
-Өөрийнх нь боломж хүрэхгүй атал, өрөөл бусдаас илүү мэт дүр эсгэн, үзүүлэх гэж оролдох нь бүр ч ЭМГЭНЭЛ. Тийм хүмүүсийн яриа үргэлж л баярхах, гайхуулах хэллэгээр дүүрэн. Хэн нэгэнтэй учраад хэдэн үг солиод салах хоромд ч, өөрийн баян тансаг, боломжтой сайхнаа илэрхийлэх хүслэн. Хөтөл даваад үнэнд гүйцэгдэх үнэнийг мэдэхгүй, тэрхэн хоромд бусдад гайхуулах хүсэл нь даан ч өрөвдөлтэй.

Боломжоос давсан атаархал, бусдаас илүү харагдах гэсэн хүсэл, зарим хүнийг бараг галзууруулж, солиоруулахад хүргэж байна даа.  ҮҮний тод жишээ нь, өнөөдөр монгол оронд минь сүлжилдэх үнэтэй машинууд, энд тэнд хэрэм мэт хашаагаар хүрээлэгдсэн сууцнууд, булга, минж, алт эрдэнэсийн гоёлдоо үүртэн алхах авгайчууд, үнэтэй даавуу, өргөн арьсан бүс, угалзтай монгол гуталдаа үүртэн бүдчих эрчүүд болж дээ. Бидний атаархал, өрсөлдөөн, бусдаас давах хүсэл нэг л хүнд, тээртэй.
... Бид өнгө мөнгөнд шунасаар, өөр хоорондоо атаархан барьцсаар,хүний хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэг, авьяас чадвар, сэтгэлийн илч гэрлийг тэгтлээ мэдрэхээ больж дээ. Харин зарим цагаахан атаархал,  өмнө нь олж хараагүй олон боломжуудыг мэдэрч, өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг нь болдог аж.
-Өөрийн мэдлэг оюунаа өрөөл бусадтай жишиж, илүү ихийг сурч мэдэхийг хүснэ. Үгүйдээ л их уншиж, их судалж, их мэдэхийг хичээдэг. Энэ хэрээрээ өөрөөсөө илүү нэгэндээ үүний төлөө талархах аж.

-Өөрөө болж , бүтэж байна гэсэн тайвшрал бодолдоо, өрөөл бусдаас санаа авч, бүр ихийг бүтээж хийх урам авна. Алмай тайван байдлаасаа ангижирч, илүү их боломжуудыг ашиглан өөрчлөгдөн хөгжихдөө сэтгэл нь хангалуун.
-Хэн нэгний гаргасан амжилт, хүрч чадсан оюуны өндөрлөгийг судалж, уншиж, уулзаж мэдрэхдээ, өмнөө зорилго тавьж, арга замаа олж, их хөдөлмөрлөж амжилтад хүрдэг. Өөрийн боломж чадлаа зөв үнэлж, "би яагаад ийм болж чадахгүй гэж?' өөртөө хэлсэн атаархал нь, илүү их боломжоо мэдрэхэд туслах аж.
Атаархал гэгч хар цагаан өнгөөр сүлэлдэж, сайн муу үр дагавар, зовлон шаналал, баяр талархлыг авч ирдэг аж. Харин зарим тохиолдолд, өөрөөсөө илүү заримынх нь хэмжээнд хүрч чадахгүй, гашуун үнэнийг мэдрэхдээ хорсож эхэлдэг.

Хорсол
Зарим хүмүүс үнэхээр хичээгээд, өөрийнх нь боломж чадвар нь хүрэхгүйн улмаас, өрөөл бусдын хэмжээнд хүрч чадахгүйгээ мэдрэхдээ, сэтгэлдээ хорсож, хорлох бодол агуулна.
-Өөрийн хүч хөдөлмөрөөр худалдаж авсан үнэтэй гоёмсог машиныг нь үзүүртэй зүйлээр зурах, өмч хөрөнгийг нь эвдэж, хохироох хүсэлтнүүд зөндөө бий. Тэд энэ хэрээрээ өөрийн сэтгэл зүрхээ сэглэн зурж, үнэ цэнээ эвдлэн хэмхэлж буйгаа анзаардаггүй.
-Өөрөөсөө илүү нэгнээ өрөөл бусдад гутаан муучилж, элдэв алдаа өөг нь илчлэн сурталчилж, үнэ цэнийг нь унагахыг хүсэгчид мундахгүй бий. "Тэр чинь тийм л адгийн новш" хэмээн сурталчлахдаа, өөрийгөө давхар гутаан, муучилж буйгаа анзаардаггүй.
-Аргаа барсан зарим нь, аль нэгэн ламд очиж, хараал жатга хийлгэн, бүтэмжтэй сайн бүхнийг нь бусниулан сүйрүүлэхийг хичээнгүйлэн гуйна. Өөрөө чадал, боломж нь хүрэхгүй байж, өрөвдөм муу аргаар илүү байх хүсэл гэдэг, өчүүхэн атлаа юутай гутамшигтай. Энэ муу үйлдлээрээ, өчүүхэн атаа хорслоороо, үнэ цэнээ устгаж, өнгөт энэ орчлонг хар бараанаар будаж буйгаа анзаардаггүй.
Өөрөө энд нь хүрэхгүй атлаа, өрөөл бусдыг муу үйлдэл, муу аргаар хорлож, өөрөөсөө дорд болгон харуулах хүсэл нь, эзэндээ асар их зовлонгийн үндэс болдог аж. Ийм атаархал хорсол гэгч, эрдэнэт хүмүүний үнэ цэнийг устгаж, энэ орчлонд сэтгэл тайван, амар амгалан амьдрах хүсэл боломжийг үгүй болгож орхино.
Их зовлон шаналлын үүд энд л нээгддэг

Бусадтай эрдэм мэдлэг, авьяас чадвар, оюун ухаанаараа бус, эд хөрөнгө, эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, өнгө мөнгөөр атаархан өрсөлдөх үзэгдэл, их хийрхэл, солиорлыг бий болгож байнаа. Энэ хийрхэл нь хэн нэгнийг энгийн, боломжоороо амьдрах хүслийг, "шаналал"  болгон хувиргаж байна.
Хүн болгонд өөрийн боломж, хүсэл мөрөөдөл, тавилан бий. Хүн бүр өөр өөрийн боломж, хүсэл, тавилангаараа амьдрах эрхтэй. Заавал хэн нэгэнтэй жишин барьцаж, атаархан хорсож, өөрийгөө болон өрөөл бусдыг зовоох хэрэг юун. Хүн өрөөл бусадтай барьцалгүйгээр, өөрийн хүсэл, боломжоороо амьдарна гэдэг, сэтгэл тайван. амгалан амьдралын үндэс аж.
Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж, "бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сан даа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цэгт танд бас ирж болох шүү дээ.
Зөв атаархал, зөв харьцуулалт, зөв жишилт хүнд сайнаар нөлөөлдөг. Үнэхээр хөдөлмөрч бүтээгч, чадалтай, сайхан сэтгэлтэй нэгнээ хүлээн зөвшөөрч, тэднээс үлгэр авч, өөрсдийгөө бага ч гэсэн өөрчилж сурах нь хэрэгтэй байна.
Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээж өөрчилж болох олон зүйлийн нэг нь энэ.
Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/2095406/bb8/trackback

uujuu

2009.08.21 23:30:34
*.123.211.66

ih zuw awuushtai sanaa zuwulguu bainga bichideg Elgemsuu chamd azjargal eruul enhiig husei
List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211395
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239302
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366750
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365277
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524313
6546 ЖИРЭМСЭН ХҮН НИСЭЖ БОЛОХ УУ? [4] Monh-monh Aug 18, 2009 1249
6545 Eejyyd bolon Elgensyygees asyyh baina [2] dunhil Aug 18, 2009 459
6544 Бурхны оронд залрах болтугай. www.huuhed.bblog.mn Aug 18, 2009 495
6543 solongosiin dambaoli shig isgegchiig yu gedeg yum bol helj ogooch [1] индранил Aug 18, 2009 685
6542 yaraltai heleed ogooch [1] ENPRANI Aug 18, 2009 507
6541 <<<НӨХӨРГҮЙ ХҮҮХНҮҮД САНАЖ ЯВААРАЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 18, 2009 631
6540 9999999999999...... Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 18, 2009 721
6539 <<<ЧИНИЙ СЭТГЭЛ ЗОВООСОН ЗҮЙЛИЙГ ШИЙДЭЭД ӨГЬЕ>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 18, 2009 727
6538 elgemsyy d [1] hylak Aug 18, 2009 619
6537 busguichuudees asuuh yum b.a helj tus bolooch [2] cdkeycrack Aug 18, 2009 716
6536 elgemsyy zuwluuch [2] hylak Aug 17, 2009 772
6535 ************ [2] unen99 Aug 17, 2009 516
6534 eejuudee vaktsin [2] balbar55 Aug 17, 2009 1322
6533 zuwluguu uguuch [2] hylak Aug 17, 2009 578
6532 <<ЭЭ ДЭЭ ЭНЭ ЭРЧҮҮД ҮҮ..ЯАЛТАЙ БИЛЭЭ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 17, 2009 655
6531 <<<ЭЭЖ БОЛОХ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ АГШИН ЮМСАН>>> Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 17, 2009 980
6530 nilah hvvhediin talaar asuuh yum bna [5] Husleenee~ Aug 17, 2009 898
6529 Internet taviulah gesiin!!!! [3] Mensu Aug 17, 2009 982
6528 shine 7 honogiin mend hvrgey asuuh yum bna [2] 하늘 Aug 17, 2009 644
6527 asuuy [3] teen Aug 17, 2009 669
6526 yaraltai hariulj ogooch [3] teen Aug 17, 2009 639
6525 ohiduudaaaaaaaaa magic88 Aug 17, 2009 579
6524 bolor-2 t aisui666 Aug 17, 2009 446
6523 ЧИ БУСДААС ЯЛГАР Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 17, 2009 586
6522 BUSGUI tanii goyl... nuskin_ Aug 17, 2009 508
6521 <<ЧИ СОЛОНГОСТ БАЙГАА БОЛ БҮХ ТАЛААР ТУСАЛНА>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 17, 2009 615
6520 <<<МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ИНГЭЖ ИЙМЭРХҮҮ>>>!!!СЭНСАЦИ... Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 17, 2009 700
6519 hi eejvvdee asuuh yum bn [3] dior_875 Aug 17, 2009 767
6518 busguichuudee [3] magic88 Aug 17, 2009 581
6517 busguichuudee [1] magic88 Aug 17, 2009 548
6516 jiremsenii ehnii 3 sard jin nemegdehuu [3] 1981_0104 Aug 17, 2009 1200
6515 bolor-2 t [2] aisui666 Aug 17, 2009 639
6514 yaraltai xariulj ogooch [2] smile_84 Aug 17, 2009 991
6513 (muuhai mongol) bidnii and nuhur ts elgemsvv bichsen bna bilgesh Aug 17, 2009 620
6512 asuuh yum bna tuslaach ... [3] planet2009 Aug 17, 2009 750
6511 <<<ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БҮСГҮЙ ИЙМ СОНГОЛТЫГ ХИЙДЭГГҮЙ>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 16, 2009 1191
6510 visa sunguulahad [1] bi bol sexy Aug 16, 2009 576
6509 hi elgemsuugees asuuyaa [8] g gv i Aug 16, 2009 792
6508 Elgemsuu egchee tuslaach [1] suren9 Aug 16, 2009 559
6507 HELJ OGCH TUSLAACH [2] suren9 Aug 16, 2009 575
6506 oyutnuudaa tuslaarai [1] tsegii74 Aug 16, 2009 477
» <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Aug 16, 2009 577
6504 eejvvdee asyyx zvil bn [1] turion Aug 16, 2009 707
6503 yum asuuy [2] yaya Aug 16, 2009 817
6502 Amjilt [1] star3 Aug 16, 2009 878
배너신청
자생병원

배너신청